Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Талийгаач З-ийн аав: Уурхайн нүхэнд унасан найзыгаа аврах гэж ороод хүү минь амиа алдчихлаа

 

Ашигладаггүй уурхайн нүхэнд хоёр хүн унаж, амиа алджээ. Тодруулбал, Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах хуучин уурхайн нүх цөмөрч, 16, 19 настай хоёр эрэгтэй хүүхэд унаж, нас барсан байна. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст "Уурхайн нүхэнд хоёр хүн ороод амьсгалж чадахгүй байна” гэх дуудлага долдугаар сарын 13-ны 19:43 цагт иржээ. Дуудлагын дагуу Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид гурван км замыг туулан 19:50 цагт очиж, 50 минут ажиллаж,  30 метрийн гүнээс цогцсыг гарган авч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.  

НЭГНИЙГЭЭ АВРАХ ГЭЖ БАЙГААД ХОЁУЛАА АМИА АЛДЖЭЭ

    Талийгаачид хоёр найзтайгаа хамт, дөрвүүлээ явж байжээ. Тэд Налайх дүүргийн гурав, дөрөв, наймдугаар хороонд оршин суудаг байсан аж. Талийгаач 16 настай П нь ахлах сургуулиа дөнгөж төгссөн байжээ. Харин талийгаач 19 настай, З нь ажилд ороод удаагүй байсан гэнэ. Хэрэг гардаг өдөр тэд ажлаа тараад, гэр рүүгээ харьж явсан аж.

          Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр "Хуучин төмөр замын хажуу талаар алхаж явсан юм билээ, тэд. Тэгээд бороо их орсны улмаас уурхайн нүх цөмөрч, 16 настай хүүхэд унасан гэсэн. Гарч ирэхгүй болохоор нь 19 настай залуу нь араас нь орсон гэсэн. Тэгээд л хоёулаа гарч ирээгүй. Хамт явсан хоёр хүүхэд нь онцгой руу дуудлага өгч, аврагчид 10 хүрэхгүй минутын дотор ирсэн ч хожимдсон байсан гэсэн. Аврагчид хүүхдүүдийн цогцсыг 30 метрийн гүнээс гаргаж авсан байна лээ. Агааргүйн улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан гэсэн” гэв.

БОРОО ОРСНЫ УЛМААС ХӨРС ЗӨӨЛӨРЧ, УУРХАЙН НҮХ ЦӨМӨРЧЭЭ

          Мөн өөр нэг эх сурвалжийн хэлснээр "Талийгаачид эхний хэдэн минутад амьсгаатай байсан гэсэн. Хамт явсан хүүхдүүд чимээ сонсогдож байгаад, сураггүй болсон юм билээ. Тэгээд найзууд нь аврах бригад дуудаж, хүүхдүүдийг гаргасан ч амьсгал хураасан байсан. Нүхэн дотроо л нас барчихсан байсан учраас эмч очоод ч нэмэр байгаагүй. Найзыгаа аврах гэж байгаад л хоёр хүүхэд амьгүй болчихлоо. Манай энэ хавьд уурхайн нүх цөмөрч, хүн, мал унах тохиолдол бий. Хэдийгээр нөхөн сэргээлт хийсэн ч хөрс нь зөөлөн учраас цөмөрдөг” гэлээ.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР: УУРХАЙД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖ, ХАШААЛЖ, МОД ТАРЬСАН

         Налайх дүүргийн гурав, дөрөвдүгээр хороон дахь эдэлбэр газар, орхигдсон далд уурхайн ам цооногийг дарах, талбайг тэгшлэх техникийн нөхөн сэргээлтийн ажлыг  2017 оноос эхэлжээ. Нөхөн сэргээлтийн ажлыг тус дүүргийн ЗДТГ аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулсан аж.

            Бид тухайн газар нутагт амьдарч байгаа хүн, малыг аюул эрсдэлээс хамгаалдаг талаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазараас тодруулсан юм. Тэрбээр "Хоёр хүүхэд уурхайн нүхэнд унаад, амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хайран сайхан хүүхдүүд амиа алдаж, ар гэрийнхэнд нь хүнд байна. Бид ажлаа аваад анхны захирамжийг уурхайг цэгцлэх асуудлаар гаргасан. Энэ газарт нэг биш удаа хүний амь эрсдэх, суурьшлын бүсэд газрын хагарал үүсэх, ухсан нүхэнд хүн, мал унаж бэртэх зэрэг асуудал байсныг боломжийнхоо хэрээр шийдэж, нөхөн сэргээлтийн ажлыг 47 га талбайд хийсэн. Хэдийгээр бид нөхөн сэргээлтийн ажлыг чадлынхаа хэрээр хийсэн ч уурхай байсан газрын доод хэсэг аалзны тор шиг байна. Ухсан нүх, овоолсон шороог янзалж, ногоон байгууламж болгож байгаа. Мөн хашаалж, мод тарих ажлыг эхлүүлсэн. Бороо усны улмаас газар цөмөрч, хүн, мал эрсдэлд орж байна. Уурхайн хэсэг суурьшлын бүсэд ойрхон учраас иргэд, хүүхдүүдэд эрсдэлтэй. Талийгаач хүүхдүүд нэгнийгээ аврах гэж орсон юм билээ. Тэгээд л хоёулаа амиа алдчихсан гэсэн мэдээлэл ирсэн. Мөн урьдчилсан байдлаар уурхайн нүхнээс ямар нэгэн байдлаар хорт бодис ялгараагүй, агаарын дутагдалд орсон гэсэн” гэв.

ТАЛИЙГААЧ ӨМНӨ НЬ УУРХАЙ РУУ ОЧИЖ БАЙГААГҮЙ ГЭВ

Бид талийгаач З-ийн аавтай холбогдож, үнэн бодит мэдээллийг авах гэсэн боловч тэрбээр нөхцөл байдал хүнд байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байгаагаа учирласан юм.

         Тэрбээр "Талийгаач хүү минь миний том. Аав, ээж, өвөө, эмээ, дүү нартайгаа хамт амьдардаг байсан. Хүү минь ажилд ороод удаагүй байсан бөгөөд уурхай, уурхайн нүх гэж юу байдгийг ч мэдэхгүй. Өмнө нь тийшээ явж үзэж байгаагүй. Найз нь нүх рүү орж ирээд, гарч ирэхгүй болохоор нь араас нь орсон юм шиг байна лээ. Найзыгаа аврах гэж нүх рүү ороод амиа алдчихлаа. Бидэнд маш хэцүү байна. Яагаад уурхайн бүс рүү явсныг нь үнэхээр ойлгохгүй, мэдэхгүй байгаа. Нүх нь цөмөрчихсөн л гэж сонссон. Гэхдээ чухам юу болсныг хэлж мэдэхгүй байна. Хүүгээ дөнгөж хөдөөлүүлээд, ажил явдал нь өнгөрч байгаа учраас мэдээлэл өгч чадахгүй байна” гэв.

Иймд эцэг, эхчүүд та бүхнийг өсвөр насны болон бага насны хүүхдүүддээ анхаарлаа хандуулж, учирч болох аюул, ослоос авран хамгаалахыг анхааруулж байна.

 
https://ergelt.mn/news/59/single/23363

Талийгаач З-ийн аав: Уурхайн нүхэнд унасан найзыгаа аврах гэж ороод хүү минь амиа алдчихлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани