- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хүнийх нь явж өөрийнх нь үлддэг
Улс шиг хөгжиж, хүн шиг амьдрах" уриа дуудлага нь хэвээрээ ч АН-ын эрх барьж буй хоёр жилийн нүүр царайнаас амласнаа ажил болгож, зорьсондоо дөхөж буй хүний итгэл бардамнал, инээмсэглэлийг олж харахад амаргүй байна.
2009-2011онд манай улс гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгөнд бялуурах шахаж байлаа. Эдийн засгийн энэ хурдасгуур 2011 онд эдийн засгийн өсөлтийг 17.1 хувьд хүргэх зүтгүүрийн нэг байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй байх.
Гэвч хэсэгхэн хугацаанд Монголын ходоодыг дүүргэж хоолойгоор гарах нь холгүй байсан гадаадын хөрөнгө оруулалт өнөөгийн байдлаар гэхэд бараг тэн хагас шахам хувиар буурчихаад байна. Монголын эдийн засаг уг нь хөрөнгө оруулалтыг шингээх чадвараараа тийм ч муу биш. Гэхдээ л хөрөнгө оруулалтын үр ашиг 2007 оноос эхлэн буурч эхэлсэн гэх мэдээлэл байх юм билээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын талаас илүү хувийг дан ганц уул уурхайн олборлох салбар эзэлдэг. Үүнийг өнөөгийн нөхцөл байдлаар харахад баялгийг зүгээр ухаад зөөчихнө гэсэн үг. Ийм байхад хөрөнгө оруулалтын үр шим гэж ярих нь учир дутагдалтай байж мэднэ. Хамгийн чухал нь хөрөнгө оруулалтыг дагалдан орж ирэх учиртай шилдэг техник технологи, ноу хау сураг ажиггүй байна. Буурин дээр нь хэдэн сэндвичин байшин үлдвэл их юм.
Эцэст нь энэ бүх гэм зэмийг бид айлаас биш авдарнаасаа тодруулбал, хуулийнхаа зохицуулалтаас эрж хайсаар ирсэн. Хууль эрх зүйн хувьд тааламжтай биш, улс төрийн шийдэл нь ороо бусгаа гэхчлэн олон хүчин зүйлийн нөлөөлөл байгаа гэдгээ хүлээн зөвшөөрдөг, бас засч залруулах гэж хэр чинээндээ хичээж байгаа. Хөрөнгө оруулагчдын өмнө хөндөлсөж байгаа саад тээг гэсэн бүхнийг эрх зүйн зохицуулалтаараа байхгүй болгосон гэж болно.
Гэвч ингэж хормойгоо дэвсэхээс наахнуур хоёр гараа тосон аргадаж байгаа ч хөрөнгө оруулагчдын "хөрсөн" сэтгэлийг тайтгаруулж чадсангүй.
Тэгэхээр асуудлын гол нь эрх зүйн орчиндоо гэхээс илүүтэй хөрөнгө оруулагчдын хүнийрхүү сэтгэлд байдаг байж мэдэх юм. Хүний хүн гэдэг угаасаа л хүнийх байдгийг монголчууд эрх биш ухаарч эхлээд байгаа. Гадныхныг бид амьд бурхан лугаа хүлээн авдаг байлаа. Иргэдийг маань бэлжүүлж, эх орныг минь хөгжүүлэх авралын алтан түлхүүр чухамдаа тэдний атганд л байгаа шигээр төсөөлдөг байсан.
Харин тэд Монголын эдийн засаг хүндэрсэн үед биднийг орхиод гарч байна. "Монгол баяртай, Мозамбик явлаа" гээд зарим хэсэг нь гар даллаж байна. Монгол нутгаас олсноо өөрийнх болгож аваад бөхөлзөж ирсэн тэд гэдэлзээд гарч байна. Авахаа авсан, олохоо олсон бол Монголд хоргодох шалтгаан байхгүй.
Бидний арншин, улстөрчдийн үнэлэмж байсан уу яасан, үндэснии үйлдвэрлэл эрхлэгчид маань гадаадын хөрөнгө оруулагчдын сүр барааны сүүдэрт олон жил орхигдлоо. Харин одоо л тэднийгээ эргэж нэг санаж байна. "Ядарсан цагт Янжмаа ч яахав" гэдэг шиг хүнийх нь нүүр буруулаад явчихаар өөрийн үйлдвэрлэгчдээ эргэн санасан нь энэ байх. Цаг хугацаа ийн хүний, өөрийн үнэ цэнийг ялгаж салгаад өгч байна л даа.
Дээр хөх тэнгэр цэлийж, хөрст газар хөрвөөчихөөгүй цагт үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний хөрөнгө оруулагчид маань Монгол нутагтаа л байж таарна. Эдийн засаг хүндэрсэн цаг үед тэд маань мөнөөх гадаадын хөрөнгө оруулагчдаас илүүтэй эх орноо дэмнэж хөтлөөд иргэдээ ажилтай орлоготой байлгаад байж чадна.
Манай манлайлах үйлдвэрийн нэг "UFC" группийн гүйцэтгэх захирал А.Цэрэнбат
"Бид нар зодсон ч, хөөсөн ч Монголдоо үйл ажиллагаа явуулах бизнес эрхлэгчид шүү дээ. Хаашаа зугтах юм. Нэгэнт л эх орондоо ажилаж амьдарч байгаагаас хойш үүргээ биелүүлнэ, татвараа төлж л таарна шүү дээ" хэмээн ярьж байсан нь бий.
Эдийн засгийн энэ хүндрэл үндэсний үйлдвэрлэгчдийн үнэ цэнийг өсгөж, бараг байранд нь тавьж байх шиг байна. Энэ л бидэнд шингэж буй үнэлэмж хийгээд сэтгэхүйн өөрчлөлт, хандлага болж байна.
Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үргэлж мөнхийн сайн сайхан зүйл байгаагүй. Тиймээс ч улс орнууд үүнийг алга ташин хүлээж авч байсангүй. Манайхан шиг хошуу цорвойж хормой дэвсдэггүй, харин ч эсрэгээрээ гар чангатай ханддаг гэх юм билээ.
Гадаадын зарим улс орнууд эдийн засгаа, зөвхөн улс, эсвэл дотоодын компани л хөрөнгө оруулах эрхтэй эдийн засгийн салбар, тоотой хэдэн гадаадын хөрөнгө оруулагчид л хөрөнгө оруулах эрхтэй аль нэг салбар, гадаадын хөрөнгө оруулалтыг бүрэн дэмжих салбар гэж ангилдаг.
Түүнчлэн оруулах хөрөнгийн хувь хэмжээг хязгаарлаж өгдөг бөгөөд тухайлбал, Энэтхэгт 40, Солонгост 50, Мексикт 49 хувь хүртэл л зөвшөөрсөн байдаг аж. Ойрхи Дорнодын орнууд хөрөнгө оруулалтыг янз бүрийн арга замаар дэмждэг ч дотоодын оролцоог чухалчлан бүр квот тогтоож өгдөг байх жишээтэй.
Гадаадын хөрөнгө оруулалтын ийм зохицуулалтын цаана дотоодын хөрөнгө оруулагчдаа түлхүү дэмжиж, тэдэндээ итгэл хүлээлгэж сурах хэрэгтэй болж байна.
Саяхан ашиглалтад хүлээн авсан Хөтөлийн цементийн үйлдвэрийн хөрөнгө оруулагч нь үндэсний "Биейзмент" компани байсан. Жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэрт тус компани 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үндэсний хөрөнгө оруулагчид өсч дэвжиж байгаагийн илэрхийлэл энэ болов. Энэ мэт өөр олон үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчид байна. Тэднийгээ дутуу үнэлж болохгүй.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||