Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бидний хэрэглэж буй шатахуун дэлхийд үнэтэйд тооцогдох уу

 

Бидний хэрэглэж буй шатахуун дэлхийд үнэтэйд тооцогдох уу

 

Шатахууны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж хэтэвч нимгэн иргэдийн амжиргаанд дараа болж буй. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй хууль ёсоор иргэд өдгөө зөвхөн идэхийн төлөө амьдраад ч хэрэгцээгээ хангаж хүчрэхээргүй хямралт нөхцөл байдлын урд тулж ирлээ.

Энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд инфляц 15.1, Улаанбаатар хотод 16.2 хувьтай гарав. Шатахуун, хүнс, импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ нэмэгдсэнээс дотоодын шатахууны үнэ өссөн бол тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, үйлдвэрлэлийн орц, тээврийн зардал нэмэгдсэн нь хүнсний үнэ сүүлийн хоёр сард хурдтай нэмэгдэхэд нөлөөллөө.  Өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 23-ны байдлаар 1385 төгрөгөөр худалдаалагдаж байсан литр АИ80 автобензин өдгөө 2370 төгрөг болжээ. Харин АИ92 автобензины үнэ 1450 төгрөгөөс 2389 төгрөг хүртэл  өссөн байна. Энэ нэг жилийн хугацаанд дизель түлшний үнэ  хамгийн их өсжээ. Тухайлбал, өнгөрсөн оны зургаадугаар сард нэг литр дизель түлш 2227 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо 3730 төгрөгт хүрч, алслагдсан аймгуудад хэдийнэ 4000 давжээ. 

Бид дэлхийд хэр үнэтэй шатахуун хэрэглэж байна вэ?

Дэлхий даяар нэг литр АИ95 авто бензиний дундаж үнэ 1.46 ам.доллар байна. Шатахууны үнэ улс орон бүрд харилцан адилгүй ч баян орнуудад үнэ өндөр байдаг бол ядуу буурай орнууд болон газрын тос олборлож, экспортолдог улс орнуудад үнэ хамаагүй бага байдаг.  Улс орнуудын үнийн зөрүү нь бензиний янз бүрийн татвар, татаастай холбоотой. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй шатахууныг бид Хонг Конгоос 2.999 доллароор авч болно. Шатахууны үнийн тухай жагсаалтыг гаргадаг https://www.globalpetrolprices.com/ сайтад мэдээлснээр джлхийн 150 орноос Хонг Конгийн дараагаар Финлянд, Исланд, Дани зэрэг улсуудад шатахуун хамгийн өндөр үнэтэй байгаа юм. Харин Монгол Улс энэ жагсаалтын дээгүүр бас, доогуур ч биш яг голоор жагсжээ. Манай улсад АИ95 төрлийн автобензин 1.233 долларын үнэтэй байна гэж тус сайтад мэдээлжээ. 

Бидний хэрэглэж буй шатахуун дэлхийд үнэтэйд тооцогдох уу

Үнийн өсөлтийн эсрэг тэд юу хийж байна вэ?

Цар тахлын шокноосоо гарч амжаагүй байтал Орос, Украин улсуудад үүсэн нөхцөл байдал байдлыг улам дордуулж өдгөө ганц манай улсад гэлтгүй дэлхий өнцөг булан бүрд үнийн өсөлттэй нүүр тулаад буй. Тухайлбал, Канадын Статистикийн газраас нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, энэ оны тавдугаар сард тус улсын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 7.7 хувиар өссөн нь 1983 оноос хойш тохиож буй инфляцийн дээд үзүүлэлт болжээ. Тухайн сард шатахууны үнэ өмнөх сарынхаас 12 орчим хувиар нэмэгдсэн нь инфляцийн өсөлтөд ихээхэн нөлөөлсөн байна. Харин Их Британид шатахууны үнэ дээд амжилт тогтоосон тул жижиглэнгийн худалдаачид ашиг хонжоо хайсан хэрэгт буруутгагдаж байна. Ням гарагт Их Британид шатахууны үнэ дээд цэгтээ хүрч амьжиргааны хямралыг улам бүр нэмэгдүүлжээ. Харин Нигер улсын худалдааны төв Лагос хотын шатахуун түгээх станцад эмх замбараагүй байдал ноёрхож байна. Нигерт шатахууны хомсдол гурван долоо хоног гаруй үргэлжилж байгаа аж. Харин АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд ханшдаа хүрээд байгаатай холбоотойгоор лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдэн Оросын Украинд явуулж байгаа дайнаас үүдсэн үнийн өсөлтөд нэрвэгдсэн Америкийн хэрэглэгчдэд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авахыг Конгресст уриалсан байна. АНУ-д бензиний дундаж үнэ энэ сард нэг галлон нь таван доллар болсон нь жилийн өмнөх энэ үетэй харьцуулахад 60 орчим хувиар нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар энгийн шатахууны галлон буюу ойролцоогоор 3.79 л тутамд 18.4 центийн татвартай байгаа бол дизель түлшний галлон тутам 24.4 центийн татвар авч байгаа юм байна. Тэрээр хэлэхдээ "Энэхүү 18 центийн хөнгөлөлтийг нэг цент ч үлдээлгүй хэрэглэгчдэд хүргээсэй гэж компаниудаас хүсэж байна. Яг энэ үед дамын наймаа хийх цаг алга” гэжээ. БНСУ-ын тухайд үнийг бууруулахын тулд мөн л татвараас чөлөөлөх, татварыг бууруулах арга хэмжээ авч байгаа бөгөөд тус улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаанд шатахууны татварыг 30 хувь чөлөөлөхөөр болжээ. Хэрэглээний газрын тосны 85 орчим хувийг импортолдог Энэтхэг улсад түүхий эдийн үнийн өсөлт хүндээр нөлөөлж байгаа тул Засгийн газраас татвар бууруулах шийдвэрт мөн хүрсэн юм. Энэ мэтээр улс орнууд өсөн нэмэгдсээр буй шатахууны үнийг бууруулахын тулд өөр өөрийнхөөрөө арга зам хайж, арга хэмжээ авч байна. Харин манай улсын тухайд АИ92, АИ80 автобензин нь 2018 оноос онцгой албан татваргүй болсон. Гэхдээ НӨАТ болон гаалийн татвар АИ92, дизель түлшинд байсан юм. Дизель түлшний онцгой албан татварыг шаардлагатай тохиолдолд Засгийн газар зохицуулах боломжтой гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдээлж байсан. Ингээд уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх үед дизелийн түлшний үнийг тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварыг 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь "O” төгрөг болгох шийдвэр гаргасан билээ. 

http://eagle.mn/r/103522
Бидний хэрэглэж буй шатахуун дэлхийд үнэтэйд тооцогдох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өнөөдөр, 15:40
Өнөөдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

Өчигдөр, 22:09
Өчигдөр, 22:07
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

Өчигдөр, 22:04
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

Өчигдөр, 22:01
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

Өчигдөр, 21:58
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

Өчигдөр, 21:56
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өчигдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өчигдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өчигдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өчигдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өчигдөр, 20:23
Өчигдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани