- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Арктик, Антарктид хайлж, ДЭЛХИЙ "ШАТАЖ" ЭХЭЛНЭ гэв
-ЭХ ДЭЛХИЙ ШАТАЖ БАЙНА-
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал хүн төрөлхтний дундах хамгийн чухал сэдэв болоод олон оныг үдлээ. Агаарын температур жилээс жилд өссөөр эх дэлхий шатах хэмжээнд хүрч байгаа гэнэ.
-СҮҮЛИЙН 2000 ЖИЛИЙН ХАМГИЙН ХАЛУУН 50 ЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-
Олон орны хамтарсан цаг уурын судлаачид Антарктид, Арктикийн бүсэд хэт өндөр хэмийн цаг агаар бий болсныг анхааруулж байна. Тухайлбал, зарим бүс дэх агаарын температур нь өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулбал 30-40 хэм өндөр байсан аж. Энэ талаар дэлхийн олон мэдээллийн хэрэгсэл "Цаг агаарын өөрчлөлтийн улмаас Антарктид, Арктикийн далайн ус дулаарч, урсгал нь ч өөрчлөгдөж байна” гэж мэдээлээд байна.
Ердийн байдалд Антарктидийн одоогийн шатын агаарын хэм нь дэлхийн өмнөд хагас бөмбөрцөг зунаас намрын улиралд шилжихийг дагалдан аажмаар буурдаг. Гэтэл Франц, Италийн хамтран байгуулсан Конкордиа Антарктидын станцын гуравдугаар сарын 18-нд ажигласан мэдээллээс харахад, Антарктидын агаарын хэм хасах 11.5 хэм хүрч, өмнөх жилүүдийн адил хугацааны дундаж агаарын хэмээс 40 хэм өндөр гарсан нь түүхийн шинэ тэмдэглэл болжээ.
Харин Арктикийн асуудлаар АНУ-ын Цас, мөсний мэдээллийн үндэсний төвийн эрдэмтдийн хийсэн ажиглалтаас үзвэл, Арктикийн зарим бүс нутгийн гуравдугаар сарын дунд үеийн агаарын хэм өмнөх жилүүдийн мөн үеийнхээс 30 хэм орчим өндөр байна. Цаг агаарын энэ эрс тэс үзэгдлийн олон улсын эрдэмтэд "түүхийн чанартай”, "урьд өмнө байгаагүй”, "хүмүүсийг цочроомоор” гэх зэргээр илэрхийлээд байгаа юм. Энэ талаар БНХАУ-ын Цаг уурын товчооны Цаг агаарын үйлчилгээний ахлах мэргэжилтэн Жөү Бин урд хөршийн төв радио, телевизэд өгсөн ярилцлагадаа "Цаг агаарын энэ үзэгдлүүд бол ямар нэгэн зүйлийн чухал дохио. Дэлхийн бөмбөрцгийн туйл дахь агаар мандлын тогтворгүй байдал даамжирч, дэлхийн дулаарлын асуудал улам хүнд ноцтой болж буйг харуулж байна” гэжээ.
Сүүлийн үеийн ажиглалтаас үзвэл, Антарктидын далайн мөсний цар хэмжээ энэ оны хоёрдугаар сард түүхэн дэх хамгийн бага хэмжээнд хүрч, гуравдугаар сард Арктикийн далайн мөс ч түүхэн дэх хамгийн бага хэмжээнд хүрчээ. Тухайлбал, Антарктид, Арктикийг хучсан далайн мөсний цар хэмжээ хиймэл дагуулын ажиглалтын мэдээлэлтэй болсон 1979 оноос хойших хамгийн бага хэмжээнд хүрсэн явдал болсон гэнэ.
БНХАУ-ын Цаг уурын товчооны Цаг агаарын үйлчилгээний ахлах мэргэжилтэн Жөү Биний анхааруулснаар, хоёр туйлын агаарын хэм огцом дээшилж буй нь дэлхийн уур амьсгалын системд анхааруулга байна. Энэ нь мөсөн гол хайлах, далайн усны түвшин дээшлэх зэрэг үр дагавар бий болгохоос гадна энэ нь мөн хур тунадасны тархалт, далай тэнгисийн хүчиллэгжилт, дулааны давалгаа, их хэмжээний хур тунадас орох, ган гачиг, халуун бүсийн циклон зэрэг цаашдын шаталсан өөрчлөлтийг бий болгож, уур амьсгалын дулаарлаас хүн төрөлхтөнд учруулах сорилтыг түргэтгэж болзошгүй аж.
Дэлхийн дундаж температур
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлөөс гаргасан үнэлгээний тайлангаас үзвэл, 1970 оноос хойших 50 жил нь сүүлийн хоёр мянган жилийн хамгийн дулаан 50 жил болжээ. Уг тайланд "Уур амьсгалын дулаарал дэлхийн олон тооны экосистемийг "хүний дасан зохицох хатуу хязгаар” гэж эрдэмтэд удаа дараа онцолж байгаа зүйл рүү түлхэж байна" гэж үзжээ.
Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд хичээн ажиллах явдал нь өдгөө маш тулгамдсан цаг үед байгаа хэдий ч, хүн төрөлхтний үйл ажиллагаа ирээдүйн уур амьсгалын өөрчлөлт ямар болохын чиг хандлагыг шийднэ. Үүнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хамтын ажиллагаа зангилаа чухал юм.
-УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН УЛМААС ДЭЛХИЙН ТАВАН ТИВ ШАТАВ-
Хуурайшилт, газрын хөрсний температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн хэмжээнд өнгөрсөн оны долдугаар сараас наймдугаар сар хүртэлх ердөө нэг сарын хугацаанд дэлхийн таван тивд зургаан томоохон түймэр гарсан.
Дэлхийн хамгийн хүйтэн цэг Сибирийн ойгоос эхлээд АНУ, Грек, Канад, Турк, Итали Улсыг ч түймэр дайрсан юм. Түймрийн улмаас хэр хэмжээний хохирол учирч, хэдэн хүний амь эрсэдсэн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газруудын зөвлөлөөс дэлхийн тивүүдэд болж буй гамшгийн хэмжээний түймрийн талаар "Нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, агаарын чанарыг хурдан сайжруулбал 20-30 жилийн дараа л дэлхийн температур тогтворжих боломжтой” талаар сануулж байлаа. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш түймрийн аюулыг хүн төрөлхтний эрүүл мэнд, ирээдүйд сөргөөр нөлөөлөх "улаан кодтой” гамшиг болж байгааг баталсан юм.
-ДЭЛХИЙ НИЙТИЙГ ХАМАРСАН СҮЙРЭЛ 2030 ОНД ЭХЛЭХ ҮҮ-
Дэлхийн онгон байгаль хамгаалах сангийн удирдагч асан Игорь Честин нэгэн удаа "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт 2030 он гэхэд нийтийг хамарсан сүйрэл хүргэж, соёл иргэншлийг хөгжлийг ухраах аюултай байна” гэж мэдэгдэж байлаа.
Хэрэв хүн төрөлхтөн манай гарагийн агаар мандалд хаягдаж байгаа хүлэмжийн хийг тогтоон барих асуудлыг шийдэхгүй л бол 2030 он гэхэд дэлхийн агаар мандлын температур цельсийн таван градусаар нэмэгдэх гэнэ. Тэгснээр уур амьсгалын өөрчлөлтийн дэлхийд сүйрэл, хор уршиг тарих магадлал 80 хувь давах юм байна.
https://ergelt.mn/news/183/single/22521
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||