- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Хан жаргалант нутаг" нөхөрлөл, "Эрхэс голд" ХХК хууль бусаар 300 кг алт олборлосон асуудлыг шалгуулъя!
Булган аймгийн нутагт хууль бусаар алт олборлогчид жилийн жилд чих халууцуулж байдаг. Тэгвэл энэ удаад Бүрэгхангай сумын 10 га талбайд хууль бусаар 300 кг алт олборлосон асуудал яригдаж эхэллээ. Гэхдээ энэ үйл ажиллагаа 2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээгээр эхэлсэн гэх бөгөөд хэн нэгэнд холбогдох ямар нэгэн хариуцлагын тухай огт яригдахгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Одоогоор Бүрэгхангай сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр, сумын ИТХ-ын дарга н.Баатар нарын нэр ил болсон ч тэдний цаана нөлөө бүхий эрхмүүд, хууль хяналтынхан байгаа нь тодорхой.
2019 оны дөрөвдүгээр сарын 16-нд "Хан жаргалант нутаг” нөхөрлөлийн захирал Д.Дашчойнхор, "Эрхэс голд” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Энхболд нар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. 2019 оны тавдугаар сар, 2020 оны тавдугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сум, "Хан жаргалант нутаг” нөхөрлөл хооронд "Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ”-г Засаг дарга Н.Эрхэмбаяр, ИТХ-ын дарга н.Баатар болон Д.Дашчойнхор нар хийжээ. Н.Эрхэмбаяр, н.Баатар нар анхнаасаа хууль зөрчин ийнхүү орон нутгийн бус нөхөрлөлтэй гэрээ хийсэн нь авлига, албан тушаалын хэрэгт хардагдах үндэслэл болсон байна. Нөхөрлөлийн тухай хуульд "Нөхөрлөлийн оршин байгаа газрыг тэдгээрийн ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно” гэж заасан байдаг.
Тэд хууль бус гэрээний хүрээнд тийм их хэмжээний алт олборлож, түүнийгээ амжилттай нуун дарагдуулж өнөөдрийг хүрсэн, гэлээ ч мөнхийн нууц байдаггүйн жишгээр ийнхүү эхнээсээ илчлэгдэж эхэллээ.
Булган аймагт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэлээд олон тооны уул уурхайн лицензүүд олгогдсон байдаг. 2018 онд уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт хийгдээгүй талбайд мэргэжлийн компаниар хохирол тогтоолгоход 40 гаруй тэрбум төгрөгийн хохирол тогтоогджээ. Гэвч аймгийн шат шатны удирдлагууд, мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагууд анхаарлаа хандуулахгүй байна гэсэн гомдлыг иргэд тээсээр яваа. Тухайлбал, Бүрэгхангай сумын Дэрс багийн малчид, иргэдийн зүгээс хууль зөрчсөн зарим компаниуд дээр 2020 оны наймдугаар сард гомдол гаргасан боловч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй, хариу өгдөггүй зэрэг асуудлыг нутгийн иргэдийн төлөөлөл хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг юм.
Дээр дурьдсан "Хан жаргалант нутаг” нөхөрлөл, "Эрхэс голд” ХХК-ийн хувьд хууль бус үйлдэл учраас нөхөн сэргээлтийн талаар ярилтгүй биз. Түүнчлэн 300 кг алт гэдэг бол сонсоод өнгөрөөх зүйл ч биш. Тиймээс уг хууль бус олборлолтыг шалгаж мэдээлэхийг олон нийтийн зүгээс шаардаж эхлээд байна. Экологийн цагдаагийн алба хууль бус, гар аргаар алт олборлож байгаа иргэдтэй хатуухан тэмцдэг шигээ "шуурхайхан" ажиллах эсэхийг харж л байя.
Эх сурвалж: scandal.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||