- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрс-химийн үйлдвэрийн ажилчдаа Хөлөнбуйрт дадлагажуулна
Монгол руу чиглэсэн мөнгөний урсгалын нэг ундрага нь нүүрсний экспорт
болдог. Гэхдээ энэ ундрага сүүлийн хоёр жилд нэлээдгүй татарч буй. Учир
нь манай нүүрс ганцхан зах зээлтэй, тэр нь БНХАУ. Гэтэл Хятадын
хэрэглээ нь хэвээрээ ч үнэ ханш нь буурчихсан. Ингэж нүүр буруулсан үнэ
олон зүйлийг бидэнд мэдрүүлж байгаагийн нэг нь эрдэс баялгийн үнэ ханш
хаврын тэнгэр шиг хувьсамтгаи гэдгийг сануулж буй хэрэг. Тэгэхээр өртөг
шингээж, боловсруулаад хэрэглэгчдэд нь хүргэвэл үнэ өсөхөөс гадна
тогтвортой байх боломжтой гэсэн үг.
Манай үндэсний
үйлдвэр-лэгчид үүнийг хэдийнээс анзаарч мэдэрсэн, энэ чиглэлээр томоохон
судалгаа эхлүүлээд байгаагийн нэг нь МАК ХХК-ийн нүүрснээс шйнгэн түлш
гаргаж авах төсөл юм.
Тус компанийн Адуунчулууны хүрэн нүүрснээс
шатахуун гаргах төсөл хэрэгжснээр дотоодын авто бензиний 40 хувийнг
хангана гэсэн тооцоо байгаа юм. Одоогоор манай улс гадаадаас нефтийн
бүтээгдэхүун худалдаж авахын тулд жилд 1.5 тэрбум ам.доллар зарцуулдаг.
Энэ хэрэглээ 2020 он гэхэд гурав дахин нэмэгдэж, үнийн дүнгээрээ
наанадаж 5.0 тэрбум ам.долларын гадагш чиглэсэн урсгалыг бий болгоно
гэсэн тооцоо байгаа юм. Тэгвэл нүүрс шингэрүүлэх үйлдвэр ашиглалтад
орсноор валютын энэ их урсгалыг эх орондоо авч үлдэх боложийг бий болгох
юм. Ерөнхий-дөө бол Монгол Улс нүүрс шингэрүүлэх технологийг
нэвтрүүлснээр нефтийн хэрэг-лээгээ 100 хувь хангах боломжтой гэж тооцож
байгаа юм.
Сүүлийн үед энэ санал санаачлага нэлээд эрчимжиж байна. Саяхан дээрхи төслийг хэрэгжүүлж байгаа МАК ХХК-ийн Эрчим хуч, Химийн ажлын албаны дарга Ж.Золжаргал болон Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат нарын хүмүус ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагт айлчилж хил залгаа аймгуудын "Хамтын ажиллагааны хэлэлцээр 44 гарын үсэг зуржээ. Хөлөнбуйр аймаг нь 2.7 сая хүн амтай, нүүрс химийн хэд хэдэн үйлдвэртэй.
Энэ айлчлалын явцад Дорнод аймгийн Адуунчулууны нүүрсний ордыг түшиглүүлэн нүүрс химийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан Хөлөнбуйр аймагт боловсон хүчин сургах, тэндхийн нүүрс химийн үйлдвэр дээр ажилчдаа дадлагажуулах, мэргэжлийн туршлага судлах, хоёр талын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцжээ.
Манай төлөөлөгчид айлчлалын үеэр Боршилийн нуүрсний ил уурхай болон нүүрснээс метилийн спирт, хийн түлш, тэрчлэн азотын бордоо гаргах үйлдвэрийн ажиллагаатай танилцсан байна. Төлөөлөгчдийн зочилсон бас нэг үйлдвэр нь Шэнхуа группийн 1200 МВт-ын цахилгаан станц байв.
Энэ айлчлалын
хүрээнд Хөлөнбуйрын нүүрс-хими, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг байгууллагуудтай хэлхээ холбоо тогтоож, хамтарч ажиллах
боломжийг судалсан байна.
Манай талаас төсөл хэрэгжуүлэгчийн төлөөллөөс гадна Дорнод аймгийн удирдлагууд Хөлөнбуйрын нүүрс-химийн аж үйлд-вэрийн бодит байдалтай танилцсан нь орон нутагт нь хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нүүрс шингэрүүлэх төслийн хэрэгжилт, улмаар Монголд ийм төрлийн аж үйлдвэр байгуулахад ойлголт дэмжлэг, нэгдмэл зорилго талаасаа чухал ач холбогдолтой боллоо.
Монголд нүүрс химийн үйлдвэр байгуулах нь ач холбогдол талаасаа зөвхөн шингэн түлш, байгалийн хий гаргаж авах төдийгүй өндөр үнэтэй химийн бодис, нийлэг хуванцар материалын үйлдвэрийг бий болгох давуу талтай юм. Эдүгээ дэлхий дахинд хуванцар материалын хэрэглээ жилд зургаан хувиар өсч байгаа гэсэн тооцоо бий.
Нөгөөтэйгүүр нүүрснээс гаргаж авсан байгалийн хийнийхээ багахан хэсгээр дотоодын хэрэглээг бүрэн хангаж, бусдыг нь Хятад руу нийлүүлэх боломжтой.
Гагцхуү энэ бүх боломжийг бий болгохоор зорьж зүтгэж байгаа үндэсний үйлдвэрлэгчдээ төр бодлогоороо дэмжиж, тэр цаг хугацааг наашлуулахад бодитой дэм болмоор байгаа юм.
П.ДОРЖ /ӨДРИЙН ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||