Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гашуун Сухайт боомтоор 1000 тонн нүүрс нууж гаргасан бүлэглэл баригджээ

Гашуун Сухайт боомтоор 1000 тонн нүүрс нууж гаргасан бүлэглэл баригджээ

 

ГАШУУН СУХАЙТ БООМТООР 1000 ТОНН НҮҮРС "ӨШИГЛӨСӨН” ХЭРЭГТ 10 ГАРУЙ ХҮНИЙГ ШАЛГАЖ, ГААЛИЙН АХЛАХ БАЙЦААГЧ Д.ЭРДЭНЭБАЯР, ХИЛИЙН ЦЭРГИЙН 0131 ДҮГЭЭР АНГИЙН АЖИЛТАН н.ДОРЖЖҮГДЭР НАРЫГ СААТУУЛЛАА

        Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтынхон бужигнаж байна гэнэ. Хилийн боомтоор 1000 тонн нүүрс "өшиглөсөн” бүлэглэлийг Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын багийн Ажлын хэсгийнхэн илрүүлж, Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-14-нд нүүрс ачсан 10 машин ямар ч гаалийн бүртгэлгүй хилээр гарсан нь шалгалтаар тогтоогджээ. Энэ хэрэгт тус боомтод байрлах төр захиргааны байгууллагын ажилтнууд холбогдож, үгсэн тохиролцсон байж болзошгүй байгаа гэнэ. Хамгийн ноцтой нь,  Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид хамтран их хэмжээний нүүрс "өшиглөсөн” хэрэгт Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч н.Доржжүгдэр нарыг буруутгаж, цагдан хориод байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

ХИЛЭЭР ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НҮҮРС ГАРГАСАН ХЭРЭГТ 10 ГАРУЙ ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

       Эх сурвалжийн мэдээлснээр "Гашуун сухайт дахь Гаалийн газрын ахлах байцаагч тэргүүтэй хүмүүс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хилээр их хэмжээний буюу 1000 тонн нүүрс гаргасан байж болзошгүй байгаа. Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч н.Доржжүгдэр нарыг цагдан хорьсон гэсэн. Энэ хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Гаалийн ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр ганцаараа хэргээ хүлээх гэж оролдсон. Тэр анхны өгсөн мэдүүлэгтээ "Энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Өөр ямар ч хүн хамааралгүй” гэсэн гэнэ лээ. Гэхдээ энэ тийм байх боломжгүй. Тусгаар тогтносон, хууль, шүүхтэй улсын хилийн боомтоор хэдэн арван машин дараалал, дугаар болохгүйгээр хулгайгаар нүүрс тээвэрлээд байгааг ганцхан хүн гардаж зохион байгуулах боломжгүй. Цаашлаад зөвхөн манай улсын иргэд ч хийх боломжгүй байж мэднэ. Гэхдээ үүнийг хууль хяналтын байгууллага тогтоох биз ээ. Том хэргийн сэжүүр байж болзошгүй учраас хууль хяналтын байгууллагынхан нухацтай шалгаж байгаа гэсэн. Тийм ч учраас энэ хэрэгт Д.Эрдэнэбаяр, н.Доржжүгдэр тэргүүтэй 10 гаруй хүнийг дуудаж, байцаалт авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Харин дээрх хоёр хүн уг хэргийн гол зохион байгуулагчид байж болзошгүй учраас саатуулсан байх гэх мэдээллийг өглөө.  

        Монголын толгой хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа энэ хэрэг олон жилийн өмнөөс үйлдсэн хэргийн сэжүүр байж болзошгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, олон жилийн өмнөөс хууль бусаар, хулгайгаар хил давуулдаг байсан бүлэглэлийн сэжүүрээс хууль хяналтын байгууллагынхан атгасан байж болзошгүй байгаа аж.

Гашуун Сухайт дахь Гаалийн газрын дарга Л.ГАНБАЯР: АХЛАХ БАЙЦААГЧ Д.ЭРДЭНЭБАЯРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН. ХИЛЭЭР БҮРТГЭЛГҮЙ НҮҮРС ГАРГАСАН ХЭРЭГТ ГААЛИЙН ГАЗРЫН ӨӨР АЖИЛТАН ХОЛБОГДООГҮЙ

Бид энэ хэргийн талаар Гашуун Сухайт дахь Гаалийн газрын дарга Л.Ганбаяртай холбогдож тодруулсан юм.

        Тэрбээр "Хилийн боомтоор хууль бусаар нүүрс гаргасан гэх хэрэгт нэр холбогдсон Гаалийн ахлах байцаагч Д.Эрдэнэбаярыг ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Одоогийн байдлаар түүнийг цагдан хорьсон эсэхийг мэдэхгүй. Мөн ахлах байцаагч Д.Эрдэнэбаяраас өөр гаалийн ажилтныг хуулийн байгууллагаас шалгаагүй. Өөрөөр хэлбэл, манай газраас ганцхан хүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэсэн үг. Гэхдээ хилээр 1000 тонн нүүрс гаалийн бүрдүүлэлт хийхгүй, гаргах боломжгүй. Тийм их хэмжээгээр гаргаагүй байх. Одоогийн байдлаар нарийн тогтоосон тоо алга. Хууль хяналтын байгууллагынхан буруу, зөвийг нь шүүгээд гаргах байх. Д.Эрдэнэбаяр өөрөө хүсэлтээ өгөөд, шалгагдаж байгаа. Энэ хэрэг манай Гаалийн газрын дотоод хяналтын шалгалтаар илэрсэн. Хууль бусаар хил нэвтрүүлсэн нүүрсийг "Ханбогд инженеринг” ХХК-ийн нүүрс буулгах талбайгаас ачсан гэх яриа бий. Гэхдээ одоогийн байдлаар энэ нь тогтоогдоогүй байгаа. Маш олон нүүрс ачиж, буулгах талбай бий шүү дээ.  Би ажлаа аваад, жил гаруй хугацаа өнгөрч байна. Ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр Гашуун сухайтын Гаалийн газарт гурван жил ажилласан гэсэн” гэв.

       Ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр ганцаараа хэргээ хүлээхийг оролдсон ч хууль хяналтын байгууллагынхан нүүрсний хулгайн том бүлэглэл байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. Үеийн үед нүүрс "өшиглөсөн” хэрэгт сэрдэгдэж, шалгагддаг гаалийн байгууллагын ажилтнуудын гар, хөл нь Д.Эрдэнэбаяр байх магадлалтай аж. Түүний гол хамтрагч нь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч байж болзошгүй. Тиймдээ ч тэднийг хамтад нь хууль хяналтын байгууллагаас саатуулж, цагдан хориод байгаа.

ХИЛИЙН 0131 ДҮГЭЭР АНГИЙН ЗАХИРАГЧ Б.ГАНТӨМӨР: АЛБАН ХААГЧ ДОРЖЖҮГДЭРТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ. ХЭН ХОЛБОГДСОН НЬ ТА НАРТ ХАМААГҮЙ

         Бид Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч Б.Гантөмөртэй холбогдож, нүүрсний хэрэгт холбогдсон тус ангийн албан хаагч н.Доржжүгдэрийн талаар тодруулсан юм. Б.Гантөмөр захирагч "Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа учраас ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас би мэдээлэл өгч болохгүй. Цагдаагийн байгууллага нь шалгаад тогтоох байлгүй дээ. Албан хаагч н.Доржжүгдэр ажлаа хийж байгаа эсэхийг ч хэлэхгүй. Энэ хэрэгт хэн холбогдсон нь та нарт хамаагүй” гэлээ.

Одоогийн байдлаар тус ангийн хэчнээн албан хаагч энэ хэрэгт холбогдсон нь тодорхойгүй байна. Цаашлаад ангийн захирагч нь ч холбогдсон байхыг таашгүй юм. Бид үүнийг ч Б.Гантөмөр даргаас лавлахад "Та нарт хамаагүй” гэх тайлбарыг өгөөд утсаа салгасан билээ.

         Гашуун Сухайт дахь Гаалийн газрын дарга Л.Ганбаяр болон бусад эх сурвалжийн өгсөн мэдээллээр хууль бусаар хил давсан нүүрсийг "Ханбогд инженеринг” ХХК-ийн нүүрс ачилт, буулгалтын талбайгаас ачсан гэх. Өөрөөр хэлбэл, хулгайн замаар хил давсан нүүрсийг "Ханбогд инженеринг” ХХК-ийн талбайгаас ачсан байж болзошгүй байгаа ажээ. Хэрэв уг компанийн талбайгаас ачсан нь тодорхой болбол "Хаанаас, ямар замаар, аль газраас ачигдаж, тус компанийн буулгалтын талбайд буулгасан, хулгайн нүүрс юм уу, зөвшөөрөлтэй юм уу” гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтоох ёстой.

"Ханбогд инженеринг” ХХК-ийн захирал О.ЭНХ-АМГАЛАН: МАНАЙ ТАЛБАЙГААС ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НҮҮРС АЧСАН ЭСЭХИЙГ БИ МЭДЭХГҮЙ

          Уг мэдээлэлтэй холбоотойгоор "Ханбогд инженеринг” ХХК-ийн захирал О.Энх-Амгалан "Хилээр 1000 тонн нүүрс хууль бусаар гаргасан гэх хэргийг би мэдэхгүй. Энэ нүүрсийг Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хадад байрлах манай компанийн нүүрс буулгах, ачилтын талбайгаас ачсан эсэхийг мэдэхгүй. Хууль хяналтын байгууллагаас намайг шалгаагүй. Энэ хэргийг та бүхэн албаны хүмүүсээс тодруулах нь зүйтэй. Албаны хүмүүс намайг нэр холбогдсон гэсэн бол тэрүүгээр нь л явна биз дээ. Би нүүрс буулгалт, ачилтын талбайн ажилд оролцдоггүй болохоор хэлж мэдэхгүй юм. Би хэдийгээр энэ компанийн захирал ч гэсэн ажил нь тусдаа байдаг” гэсэн юм.

      Ямартай ч тус компанийн захирал нүүрс буулгалтын талбайн ажилд оролцдоггүй, мэдэхгүй гэдгээ илэрхийлэв. Мөн тэрбээр хууль хяналтын байгууллагаас шалгаж, буруутай гэвэл буруугаа хүлээнэ гэх утга бүхий зүйл ярилаа. "Ханбогд инженеринг” ХХК нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хаданд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус компанийн нүүрс ачилт, буулгалтын талбайны зөвшөөрлийн хугацаа 2022 оны долдугаар сарын 16-нд дуусах ажээ.


https://ergelt.mn/news/59/single/22170


Гашуун Сухайт боомтоор 1000 тонн нүүрс нууж гаргасан бүлэглэл баригджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Өчигдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани