- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Агшсан эдийн засгийг алт аварна гэж үзэж байна уу
-ЭДИЙН ЗАСГИЙГ ТЭЛЭХ ХӨШҮҮРЭГ НЬ АЛТ БОЛОВ-
Үеийн үед монголын эдийн засгийн "голыг зогоож" буй ганц зүйл нь алт мөн. Төсөөллийн төсөв баталдаг Засгийн газар, монголын эдийн засгийг алтнаас өөр аврах эрдэнэ тун ховор байна. Уг нь цагийн сайханд алт, нүүрс хоёроо зэрэг гаргадаг байснаараа эдийн засаг тэлдэггүй юмаа гэхэд барагтай уначихдаггүй байв. Харин энэ жил нүүрс гаргаж чадахгүй цаг хугацаа алдлаа. Тиймээс манай улсын эдийн засаг хүндэвтэр, иргэдийн амьдрал тааруу, гадаадын өр зээлдээ баригдсан, дарга нарын толгой эдийн засгийн хямралтай хамт гашилсан иймэрхүү дүр зурагтай байна. Тухайлбал, Орос, Украины асуудал, хятадууд хилээ хааснаас болж манай улс эдийн засгийн хямралд оров. Уг нь манайхан жил бүр хятадуудад гаргах нүүрснийхээ хэмжээг ойролцоогоор бодож, олох орлогоо зарцуулах ёстой салбар бүрд хуваарилдаг эдийн засгийн төсөөллийн системтэй. Харин энэ жил эдийн засгийн гол хүчин зүйлийн нэг болох нүүрсээ олигтой гарсангүй. Саяхнаас уртын тээвэр явж эхэлсэн. Төсөөллийн төсөв баталдаг Засгийн газар, МАН-ынхан төсвийн мөнгө босгох гэж аргаа барж байгаа бололтой. Мөнгө босгохын тулд ялт ч үгүй хөдөө орон нутгийнханд уул уурхайн салбараа яаралтай ашиглаж, эргэлтэд оруулах үүрэг өгсөн байна. Ингэснээр тодорхой хэмжээний алдагдлаа нөхөх боломжтой гэж үзжээ. Мөн боомтууд дээр нүүрс дүүрэн. Тухайлбал, Бичигтийн боомтод нүүрс буулгах талбай хүрэлцдэггүй аж. Тус боомтын гаалийн хяналтын гурав, зөвшөөрөлгүй 30 га талбай дээр нүүрс дүүрчихсэн. Эхнээсээ шатаад үнс болчихсон байна. Хятадын тал хилээ нээхэд манай тал бэлтгэлтгүй байгаа гэдгийг албаныхан онцолж байсан.
Монголчууд нүүрс экспортолж, эдийн засгаа сэргэлтэд оруулах хүсэлтэй байна
БНХАУ 2023 оны гуравдугаар сарыг дуустал бүх төрлийн нүүрсний импортын татвараа тэглэсэн. Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд сайн мэдээ байж болох ч, урд хөршийн хэвлэлүүдээр БНХАУ-ын эрх баригчдын дээрх шийдвэр ОХУ-д хамгийн ашигтай тусах талаар мэдээлж байв.
Украины асуудалтай холбоотойгоор НАТО, Европын холбооноос ОХУ-ын нүүрсний экспортод хориг тавьсан. Харин тэр үеэр ОХУ-ын эрх баригчид нүүрсээ Владивостокоор дамжуулан Азийн орнууд руу гаргана гэдгээ мэдэгдээд байв. Мөн ОХУ-аас БНХАУ руу ирэх 3-5 жилийн хугацаанд 100 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. БНХАУ нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг. Өнгөрсөн онд л гэхэд 324 сая тонн нүүрс импортолсон. Үүний 17.5 хувь буюу 57 сая тонныг нь ОХУ-аас авсан байна. Жилээс жилд БНХАУ-ын ОХУ-аас авах нүүрсний хэмжээ нэмэгдсээр байгааг "SXCoal”-ийн мэдээллээс харж болно. Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-аас Европт нийлүүлэх байгалийн хий тасалдвал нүүрсний хэрэглээ өсөж, үнэ ч дагаж өсөх юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн нүүрсний "дайн” гэж нэрлээд байгаа энэ томоохон зах зээлд, энэ цаг үед ОХУ, БНХАУ шиг том тоглогч үлдсэнгүй.
-"НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛД ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСНЭ” ГЭВ-
БНХАУ-ын эрх баригчдын импортын нүүрсний татвараа тэглэх шийдвэртэй холбоотойгоор олон улсын хэвлэлүүд зах зээл дэх нүүрсний үнэд хөөрөгдөл үүсэх талаар сэрэмжлүүлж байна. Тэгвэл БНХАУ-ын нүүрсний импортын татварыг тэглэсэнтэй холбоотойгоор зах зээл дэх нүүрсний үнэд хөөрөгдөл үүсэж, спот үнэ нь 50 хувь дахин өснө гэж олон улсын эдийн засагчид тайлбарлаж байна. Одоогоор БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос "Зах зээлийг бодлогогүйгээр халааж, үнийн хөөрөгдөл үүсэхгүй байхад анхаарна” гэж мэдэгдээд байгаа ч, зах зээл дэх бодит ханшийг харвал албаны мэдэгдлээс хол зөрүүтэй байх аж. 2021 онд уул уурхайн салбар, тээврийн экспорт нь "шалдаа буусан” Монгол Улс 2022 онд коксжих нүүрс, зэсийн баяжмалын нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр зэхэж байгаа.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||