- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ЦАГААН СУВАРГЫН ОРДОД ТӨР ХУВЬ ЭЗЭМШИХГҮЙ
Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хегжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндсэн чиглэлийн төслийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулсан юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, засаглал, эрх зүйн орчин, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт таван бүлэг, 91 бодлогын арга хэмжээтэй бөгөөд эдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, үр дүн, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, бусад хөтөлбөр, бодлогын баримт бичгийн уялдаа болон зорилт, арга хэмжээг хариуцах яам, байгууллагыг мөн тусгажээ.
Үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан гишүүн санал хэлээгүй учраас санал хураалт явуулж, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учраас чуулганы хуралдаанд шилжүүллээ. Үүний дараа Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүулгийгхийсэн юм. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хэсэг Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордодхамруулан тухай УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 10-т заасан "Цагаан суварга"-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж ажлын хэсэг санал оруулсныг УИХ-ын Д.Ганбат танилцуулсан юм.
Ажлын хэсгийн санал буюу Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн саналаар санал хурааж, байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ. Ингэснээр Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн саналтайгаар УИХ-ын чуулганы хуралдаанд төслийг шилжүүллээ. Мөн төслийн нэрийг Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай гэж өөрчлөхийг гишүүд мөн дэмжсэн юм. Мөн Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан. Гэсэн хэдий ч Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт бүлэг дээрээ ярилцаж шийдвэр гаргахаар хойшлуулаад байсан ч бүлгийн шийдвэрээ өнөөдрийг хүртэл гаргаж чадаагүйн улмаас дахин хойшлуулах асуудлыг тавиад байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар албан ёсоор мэдэгдлээ.
Мөн Улсын ИхХурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хурал тодорхой төлөвлөсөн ажлын улмаас хуралдаж чадаагүй. Иймд өнөөдөр хуралдах бүлгийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан бүлгийн нэгдсэн байр суурь, бүлгийн гишүүдийн санал бодлыг солилцох үүднээс энэ асуудлыг тодорхой хугацаагаар түр хойшлуулах горимын санал гаргасан боловч уг санал гишүүдийн дэмжлэг авсангүй. Ингээд хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Сайдыг томилох асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Я.Содбаатар. Ц.Дашдорж нар асуулт асууж, санал хэлсэн юм.
Тухайлбал, Н.Номтойбаяр гишүүн асуултдаа, Засгийн газрын гишүүнийг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн үр дүнгийн талаар тайлбар хийхийг Ч.Сайханбилэг даргаас хүссэн, Мөн давхар дээл тайлах асуудалд Монголын төрд олон жил ажилласан, үлгэр дууриал болж явдаг туршлагатай хүний хувьд энэ асуудалд нэр дэвшигч ямар байр суурьтай байгаа талаар тодруулсан юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг "Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид тавдугаар сарын 29-ны өдөр албан тоот явуулж саналаа хүргүүлсэн. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн хариу албан бичигт "Засгийн газрын гишүүнд Улсын Их Хурлын гишүүний өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй" гэсэн саналыг илэрхийлсэн байгаа. Процессын хувьд ийм. Харин хуулиар Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн хоёр дахь заалтад "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Ерөнхий сайд уг асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд Ерөнхий сайд өөрөө өргөн мэдүүлнэ гэсэн заалт бий. Хүмүүсийн энгийн сэтгэхгүйд зөвшилцөнө гэдгийг зөвшөөрнө гэдэг утгатай дүйцүүлж ойлгох гээд байдаг. Харин энэ тохиолдолд хууль дээр ч тэр, хуулийг тайлбарласан тогтоол дээр ч тэр зөвшилцөнө гэдэг нь бичгээр харилцан саналаа солилцоно гэсэн хуулийн Дагуу явж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг АН-ын бүлэг, бүлгээс нэр дэвшиж энэ намаас сонгогдсон бүх Засгийн газрын гишүүд дэмжиж байгаа.
Тиймээс дан, давхар дээлийг тайлах тайлахгуй асуудал дээр ямар нэг хоёрдсон ойлголт байхгүй. Энэ асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Харин хуулийн хэрэгжих хугацаа 2016 оноос гэдэг цаг хугацаан дээр явж байгаа учраас өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд асуудлыг оруулж ирж байгаа юм гэсэн тайлбар өгөв. Засгийн газрын гишүүнд нэр дэвшигч Ш.Түвдэндорж хариултдаа, "УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэсэн Үндсэн хуульд заасан хуулийн эрх зүйн орчин өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ байна. Хэрвээ Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг хавсарч гүйцэтгэжболохгүй гэсэн шийдвэр гарвал түүнийгдагахад бэлэн байна" гэсэн хариултыгөглөө. Улсын ИхХурлын гишүүн Ц.Дашдорж, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг ярьж байгаа. Иймээс нэр дэвшигчтэй энэ асуудлыг холбож үзэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Тэрээр, Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад томилохыг дэмжиж буйгаа хэлээд, мал аж ахуй, газар тариалан, уйлдвэрлэлийн салбарыг дэмжихбодлогыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг санууллаа. Ингээд Засгийн газрын гишүүнийг томилохыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон 22 гишүүний 19 нь дэмжив. Ингэснээр Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл дэмжигдэж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.
П.ДӨЛГӨӨН /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||