Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминал ашиглалтад орсноор эдийн засаг сэргэнэ

Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминал ашиглалтад орсноор эдийн засаг сэргэнэ

 

П.АМГАЛАНБАЯР

 

Монгол Улсын хөгжлийн гарцын нэг бол бусад улстай хил залгаа орших боомтуудын үйл ажиллагаа юм. Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомт болон Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арц суурь боомтыг төмөр замаар холбох бодлогыг тусгасан. Ингэснээр Монгол Улсад 5600 орчим км урт үндэсний  төмөр замын сүлжээ бий болж, “Транзит Монгол Улс” болох нөхцөл бүрдэх юм. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын төслийг хэрэгжүүлж байна. Манай сурвалжлах баг Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлт болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн үйл ажиллагааг сурвалжлахаар Өмнөговь аймгийн Ханбогд сумыг зорилоо.

Өмнийн говийн их талыг дагаад алсад хөтлөх төмөр зам зурайн харагдана. Монгол залуусын хүч хөдөлмөр, бүтээн байгуулалт, эх орныхоо хөгжлийг түүчээлэх гарц болон сүндэрлэж буйг хараад  бахархах сэтгэл төрж  байлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад холбогдох албаныхан Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцож, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн үйл ажиллагаатай танилцсан юм. “Тавантолгой” төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал Ерөнхий сайдад ажлынхаа талаар танилцуулав.

 

ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ ДОЛДУГААР САРД ДУУСНА

Гашуунсухайт шилжүүлэн ачих терминал нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замаар тээвэрлэсэн чингэлэгтэй ачааг вагоноос вагонд шилжүүлэн ачих, талбайд хадгалах зориулалттай. Мөн экспортын тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх. Нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай аж. Шилжүүлэн ачих терминал нь гаалийн хяналтын талбай, хүлээлгийн 74 га талбайгаас бүрддэг байна. Терминал ашиглалтад орсноор 10 жилийн хугацаанд 22.6 сая ам.долларын орлого олж, улсын төсөвт 17.17 сая ам.долларын татвар төвлөрүүлэн найман жилд хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, 58.8 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах юм. Одоогоор тус байгууламжийн газар шорооны ажил 32 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 дунд хугацааны бизнес төлөвлөгөөнд тусгасан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ажил 79.5 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Төслийн хүрээнд 174 байршилд хоолой, 15 байршилд дам нуруут болон жаазан гүүр, дэлгэмэл уртаараа нийт 312.8 км төмөр замын дэд бүтэц барихаас 240.5 км нь бүрэн дуусжээ. Өртөө, зөрлөгүүдийн дохиоллын ажил 59, холбооны ажил 52 хувийн гүйцэтгэлтэй, нийт 464.2 км шилэн кабелийн шугам суурилуулахаас 418.2 км-ийнх нь ажил дууссан байна. Тавантолгой өртөөний удирдлагын байр 97, өртөө, зөрлөгүүдийн ажилчдын орон сууц болон удирдлагын байрууд 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Төслийн эрчим хүчний ажлын хүрээнд 17 байршилд дэд станц барьж байгуулахаас 16 хэсэгт байрлуулж дуусчээ. Нийт 270 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам угсрахаас 255.9 км-ийг угсарч дууссан байна.

Энэ талаар “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Цар тахлын нөхцөл байдлаас хил орчмын бүсийн дэглэм, ачаа экспортод нэвтрүүлэх журамд нэлээд өөрчлөлт орсон. Үүний дараа Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг БНХАУ руу нэвтрүүлэн гаргах хоёр талын байгууламжийн асуудал хоёр улсын хэлэлцээрийн түвшинд явж байна. Харин Гашуунсухайтын төмөр зам долдугаар сард ашиглалтад орох боломжтой. Шилжүүлэн ачих термимал нь гурван төрлийн ач холбогдолтой. Нэгдүгээрт, хил  холболтын төмөр замын байгууламж нь өндөр  зардалтай, хоёр улсын хил дамнадаг. Аль нэг улс нь дангаар хийх боломжгүй. Хил болон төмөр замын технологийн хэлэлцээрийн дараа хийх ёстой. Эдийн засгийн хувьд их үр өгөөжтэй. Хоёрдугаарт, хилийн болон нарийн царигийн байгууламж орж ирээд, буцаад өргөн царигийн вагонд ачихад ашиглана. Гуравдугаарт, худалдааны бодлогын хувьд төмөр замаар экспортлоход шаардлагагүй бараа бүтээгдэхүүн ачааг авто зам руу шилжүүлэн ачиж гаргах, нөгөө талаас авто замаар орж ирж байгаа ачааг төмөр замд шилжүүлэн ачих боломжтой” гэсэн юм.

Энэ үеэр Гашуунсухайт төмөр зам ашиглалтад орох үйл ажиллагаа идэвхтэй явж буйтай холбогдуулан технологийн зайлшгүй гурав дахь хэсэг болох шилжүүлэн ачих терминал буюу вагоноос авто зам руу шилжүүлэн ачих барилга байгууламжийн ажлыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Цар тахал, хойд хөрш болон Украины мөргөлдөөнтэй амаргүй цаг үед Монгол Улсын хил хаалттай хүнд хугацааг давахад хичээн зүтгэсэн “Тавантолгой” ХХК, Гашуунсухайт төмөр замд ажиллаж буй ажилчид, Зэвсэгт хүчин, Батлан хамгаалахын салбарын бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газраас талархал илэрхийлж байна” гэв. 

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЙРЫН ХУГАЦААНД ЭКСПОРТЫН ДӨРВӨН ГАРЦТАЙ БОЛНО

-Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомт БНХАУ-ын Ганцмод боомттой холбогдож экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. Ингэснээр 14 жилийн хугацаанд гацсан Гашуунсухайт төмөр замын өргөн, нарийн цариг холбогдох боломж үүсэж байна. Гашуунсухайт боомт нь Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, кокжсон нүүрсний экспортын 50 хувийг дангаараа эзэлдэг. Өмнө нь Эрээн-Замын-Үүд хил холболтын цэг тохирч байсан. Үүнээс хойш 70 жилийн дараа Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын цэгийг хоёрдугаар сарын айлчлалаар хоёр орны Засгийн газар тохирсон. Энэ ажлын хүрээнд хил холболтын цэг, бүтээн байгуулалтын ажил хийхэд шилжүүлэн ачиж буулгах терминалыг долдугаар сард ашиглалтад оруулахаар бэлтгэл ажил хийж байна.

Бид Гашуунсухайт гэсэн экспортын нэг гарцтай. Тиймээс ойрын хугацаанд экспортын  гарцыг дөрөв болгохын тулд ажиллаж байна. Өмнө нь төмөр замын бүтээн байгуулалт 10 гаруй жил үргэлжилдэг жишиг байсан. Харин энэ зундаа багтааж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хөрөнгийн асуудал болон дотоод бүтэц шийдэгдсэн. Гашуунсухайтын төмөр зам долдугаар сард дуусна. Ханги-Мандалын төмөр зам 10-11 дүгээр сард дуусна. Энэ хоёр төмөр зам ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломж бүрдэнэ. Гашуунсухайт боомтоор энэ оны нэгдүгээр сард дунджаар 120 орчим зэс, нүүрсний экспортын баяжмалын машин нэвтэрдэг байсан. Энэ сарын байдлаар 398 машин болж өссөн. Хэрэв цаашид халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж чадвал 800 машин болж өсөх боломжтой гэсэн тооцооллыг Сангийн яам гаргаад байгаа” гэлээ.

Хэрэв 14 жилийн өмнө Гашуунсухайт боомт ашиглалтад орсон бол Монгол Улс өнөөдөр 80 орчим их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох байсныг мэргэжлийн байгууллагууд тооцоолон гаргажээ. Энэ нь Монгол Улсад үүсээд байгаа гадаад өртэй тэнцэхүйц хэмжээний дүн гэж ойлгож болно. 80 их наяд гэдэг их мөнгө. Монгол Улсын жилийн төсөв 10-12 их наяд төгрөг байдаг. Тиймээс аливаа зүйлийг хэт улс төрийн өнцгөөс харж, тооцоо судалгаагүй асуудалд хандах нь улсад ямар их алдагдал учруулдаг болохыг харуулсан. Улсын төсөв батлуулахад төлөвлөж байсан ажлууд биеллээ олж бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлж байсан юм.

 

ИРЭХ САРЫН 1-НЭЭС АГААРЫН ТЭЭВЭР НЭЭГДЭНЭ

БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай удаан хугацаанд яриа хэлэлцээр болон халдвар  хамгааллын дэглэмийг үр дүнтэй зохион байгуулснаар энэ сарын 25-наас нүүрсний уртын, 31-нээс задгай тээвэр, зургадугаар сарын 1-нээс агаарын тээвэр нээгдэж байна. Ингэснээр боомтын гацаа шийдэгдэж, олон сар огцом буурсан экспортын хэмжээ нэмэгдэж, Монгол Улсын эдийн засагт ногоон гэрэл асах боломж нээгдэнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Ерөнхий сайд нээлтийн үеэр цар тахлын хүнд үед Гашуунсухайт боомтын Цагаанхад суурьшлын бүсэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж Монгол Улсын экспортыг тасралтгүй үргэжлүүлэх боломжийг бүрдүүлсэн хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэрэг, цагдаагийн гэрээт 300 гаруй албан хаагчид Засгийн газрын нөөц хөрөнгөөс нэг сарын цалингаар урамшуулахаар болсныг мэдэгдсэн. Мөн бүтээн байгуулалтад оролцож буй холбогдох албаныхан усан хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг Ерөнхий сайдаас хүссэн юм.

Ерөнхий сайдын хувьд Өмнөговь аймагт хоёр дахь удаагаа ажиллаж байна. Өнгөрсөн сард Оюу толгой төслийн гүний уурхайн эхний төслийн хүрээнд Өмнөговь аймагт айлчилж байжээ. Тэрбээр Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын ажил сайн явж байгааг онцолж, энэ эрчээрээ ажил үргэжилбэл ирэх жилийн I улиралд гүний уурхай эхэлнэ. Ингэснээр 2027 онд Монгол Улсад  гүний уурхай ажилласнаар бид дэлхийд эхний тавд тооцогдох зэсийн уурхайтай болох боломжтой гэсэн юм. Түүнчлэн Засгийн газраас Өмнөговь, Дархан-Уул, Орхон аймгийг Улаанбаатар хоттой дүйцэхүйц хэмжээний шинэ суурьшлын бүс хот болгох бодлого барин ажиллаж байгаа аж.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Сангийн сайд Б.Жавхлан нараас сэтгэгдлийг нь сонслоо.

 

Л.ХАЛТАР:  МОНГОЛ УЛС ХЯТАДТАЙ ХОЛБОГДОХ ХОЁР ДАХЬ ХИЛИЙН ГАРЦЫГ НЭЭНЭ

-Тавантолгойгоос-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 89 орчим хувьтай байна. Төмөр зам ашиглалтад орж шилжүүлэн ачих терминал байгуулагдсанаар Тавантолгойгоос төмөр замаар чингэлэгтэй нүүрсээ буулгаад, үүнээс цааш авто зам, гурван уурхайн хамтарч байгуулсан чингэлгийн терминал, ирээдүйд бий болох жолоочгүй тээврийн систем гэсэн гурван хувилбараар нүүрсийг экспортлоно. Гашуунсухайт-Ганцмод боомт чиглэлийн төмөр замыг Монгол-Хятадын хооронд холбох асуудал хоёр улсын дунд хэлэлцээрийн шатанд явж байна. Ойрын үед шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт явж, хил дамнасан төмөр замтай болсноор Монгол Улс Хятадтай холбогдох хоёр дахь хилийн гарцыг нээх боломж бүрдэх юм. Энэ жил Ханги чиглэлийн төмөр зам ирээдүйд Шивээхүрэн, баруун босоо, Бичигтийн чиглэлд төмөр зам баригдана.  Гашуунсухайт төмөр зам жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай, зургаан зөрлөгтэй. Цаашид зөрлөгийн тоог нэмснээр багадаа 50 хувь тээвэрлэх ачааны хэмжээг нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэнэ гэсэн үг.

 

Б.ЖАВХЛАН:  УРТЫН ТЭЭВЭР 60 ГАРУЙ МАШИНААР ЭХЭЛЛЭЭ

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сар хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, экспортын тоо нэмэгдэж 600-д хүрсэн. Гэвч арваннэгдүгээр сараас хойш цар тахлын нөхцөл байдал хүндэрч буцаад экспортын тоо буурсан. Тиймээс Хятадын талаас өндөр шаардлага тавьж хилийн боомтын бүс нутагт халдвар хамгаалын дэглэмийг барьж ажиллаж байна. Сүүлийн гурван сарын туршид БНХАУ-аас тавьж буй шаардлагын дагуу COVID-19-ийн халдварын тоо багасвал долоо хоногоор 30-50 тээврийн хэрэгслийн татан авалтаа нэмэх нөхцөл тавьсан. Энэ сарын 26-ныг хүртэлх статистик мэдээллээр бүх боомтын 730 тээврийн хэрэгслээр нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийг БНХАУ руу экспортолсон. Мөн жил гаруйн хугацаанд зогсоод байсан уртын тээвэр эхний удаа 60 гаруй машинаар эхэллээ. Уртын тээвэр зогсоход Цагаанхадын боомт дээр 11 сая тонн нүүрс байсан. Үүнийг бага багаар зөөсөөр байгаад 2.8 сая тонн болж нөөц багассан учраас урдаас уртын тээвэр хийхийг харилцан зөвшөөрсний үндсэн дээр эхэлсэн. Уртын тээврийн хүлээж авах бүс нутгийг ногоон бүс болгож дотоодын цэргүүд ажиллаж байна.

Гашуунсухайт боомтод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-наас эхэлж Дотоодын цэргийн болон Хил хамгаалах байгууллагын 300 гаруй албан хаагчид хүч нэмэгдүүлэх хамгаалалтанд ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Цагаанхадны суурьшлын бүсийг бүслэн хааж, аж ахуйн нэгжүүд болон бүх замыг хяналтад авчээ. Замын хөдөлгөөнийг 07:00-19:00 бүрэн хааж, өдрийн цагаар аж ахуйн нэгжүүдээс ус зөөх, хүнсний хангамж авах машинд зөвшөөрөл олгож байна. Ингэснээр COVID-19-ийн халдвар буурсан гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминал ашиглалтад орсноор эдийн засаг сэргэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани