- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Шивээхүрэн боомтод ачаа тээврийн терминал энэ оны есдүгээр сард ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа. Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт өчигдрөөс /2022-05-25/хэвийн ажиллаж эхэлсэн. Улс хоорондын тээвэрлэлт эхэлж, экспорт импортын урсгал саадгүй боллоо. Өчигдөр боомтоор 220 чингэлэг нүүрс гарсан байна. Ойрын хугацаанд өдөрт 400-500 чингэлэг буюу 16000 тонн нүүрс экпортолно. Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа зогссоноос хойш тэнд 10 сая тонн нүүрс хуримтлагджээ. Хуримтлагдсан нүүрсийг богино хугацаанд гаргахаар төлөвлөж буйг Хилийн боомтын захиргааны Шивээхүрэн боомт хариуцсан төлөөлөгч Н.Амарзаяа хэллээ.
Шивээхүрэн боомтод 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах ажил хийгдэж байна. Бүтээн байгуулалт 87 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард шинэ терминал бүрэн ашиглалтад орно. Ингэснээр зөвхөн уг талбайгаас жилдээ 17 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно. Тус ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллгаа явуулдаг найман компани гүйцэтгэж байгаа юм. Тэр дундаа "Монголын Алт" ХХК манлайлан ажиллаж байна. Мөн Шивээхүрэн боомтод анх удаа жолоочгүй ухаалаг автомшинаар тээвэрлэлт хийх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Шивээхүрэн боомтод хэрэгжих төслүүд хөдөлж байгаад баяртай байна. Бүтээн байгуулалтад оролцож буй аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлье. Төлөвлөгдсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экпортлох боломж бүрдэнэ" гэв
Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-д Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн шинэ төмөр замын сүлжээ байгуулах, Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төслүүд багтсан. Энэ ажил эхнээсээ хэрэгжиж орчин үеийн технологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад ороход бэлэн боллоо. Мөн тус боомтод PCR шинжилгээний лаборатори, ариутгах байгууламж ашиглалтад оржээ.
Шивээхүрэн боомтод ачаа тээврийн терминал энэ оны есдүгээр сард ашиглалтад орно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани