Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийнх биш ээ, институцийн хямрал

Эдийн засгийнх биш ээ, институцийн хямрал Уул уурхайн хийрхлээр хөөрөгдсөн Монголын эдийн засаг газардлаа. Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн ажил өрнүүлээд 25 хонож байна.

Шаардлагатай хөрөнгө, мөнгө олохын тулд бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, түүний дотор банкны зээлийн төлөлтийг ”нааштай шийдвэрлэх”, 579 төслийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргах, зургадугаар сардаа "Эдийн засгийн дээд хэмжээний уулзалт” зохион байгуулан гадаадын том том компаниудыг урин оролцуулах, Монголын компаниуд төсл үүдээ танилцуулах зэрэг арга хэмжээ авч байна.

Эдгээр арга хэмжээний зэрэгцээ эдийн засгийн доройтлын бодит шалтгааныг нь зөв тодорхойлж, эх үүсвэрийг нь тогтоож, үндсээр нь засаж залруулахад анхаарахгүй бол эдийн засгийг урт хугацаанд эрчимжүүлэх боломжгүй юм.

Асуудлын гол нь Монголын эдийн засгийн өнөөгийн хямралын суурь шалтгаан нь эдийн засаг гэхээсээ илүү улс төрийн хүрээнд, төр засгийн эрх баригчдын бүрдүүлж, удирдан ажиллуулдаг улс төрийн байгууллын (институц) чадамжтай холбоотой.

Яагаад гэвэл хувь хүн, эсвэл аж ахуйн нэгж өөрийн нөөц боломжоо бүрэн ашиглахын тулд хоосон орон зайд биш, төр засгийн түмэн байгуулалтай (институцтэй) харьцаж ажилладаг. Эдгээр байгууллын үндсэн үүрэг нь аль хэр тодорхой байх, түүнийгээ аль хэр чанартай, өгөөжтэй гүйцэтгэж буйгаас эдийн засгийн эцсийн үр дүн хамаардаг.

Сайн институц наад зах нь ил тод (transparent), тайлан тооцоотой (accountable) байх ёстой. Монгол Улсын хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэх ёстой төрийн хамгийн дээд байгуулал, түүнийг удирддаг эрх мэдлийг сонгуульд ялж авдаг улс төрийн намуудын жишээг энэ өнцгөөс харцгаая.

Улсын их хурал

Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал бол хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах монополь эрх мэдэлтэй улс төрийн байгуулал юм. Гэхдээ энэ бол нэг хууль батлаад, дараа нь жил бүр өөрчлөөд бай гэсэн үг уг нь биш. Харин бидний сонгосон үе үеийн гишүүд тэгж үздэг болчихдог.

Жишээ нь, НӨАТ-ыг 16 жилд 30 удаа, Эрүүл мэндийн даатгалын хуулийг 20 жилд 10 удаа, гаалийн татварыг бараг улирал бүр өөрчилсөн байна. Улсын төсвийг, жишээ нь жил бүр дахин тодотгодог зуршил тогтлоо. Маш хийсвэр, мөрөөдлийн чанартай, улс төрийн популист өнгөтэй төсөв баталчихаад, дараа нь тодотгох нэрээр засдаг болж асар их цаг, хөрөнгө зарцуулдаг.

Хэрэв Их Хурлын хуралдааны нэг цагийн өртөг, зардлыг тооцвол өгөөж нь унасаар л байна. Гаргасан хууль журмын үзэл баримтлал, агуулга, зүг чиг нь огцом өөрчлөгдөх болсон нь гадаадын байтугай, дотоодын бизнес эрхлэгчдэд халтай болжээ. Гадаадын хөрөнгө оруулалтын холбоотой хуулиудын өөрчлөлт үүнийг гэрчилнэ. Энэ нь бас гишүүдийн мэдлэг боловсрол эрс ялгаатай, үзэл бодол нь үргэлж өөрчлөгдөж, хувь хүний болон намын гишүүний байр суурь нь үргэлж зөрчилдөж байдагтай холбоотой.

"Давхар дээл”-ийг тайлуулах хуулийг аман дээр дэмжиж, өөрийгөө сурталчилж байсан нэр бүхий 10 гишүүн саяхан итгэл үнэмшлийнхээ эсрэг саналаа өгчээ. НӨАТ-ын хуулийн мөн чанарыг ойлгоогүй учир түүний босгыг нэмэгдүүлэх талаар ярихаас биш, гол зорилго нь угаасаа бизнес эрхлэгчдийг бүртгэх гэдгийг санаж татварын түвшнийг нэг хувь болгож багасгаад, бүгдээс нь авах тухай хэн ч ярихгүй байна.

Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг энэхүү татварыг үйл ажиллагаа явуулж буй бүх компанийн зөвхөн 1.25 хувь нь төлдөг болохыг МҮХАҮТ-ын мэдэгдэлд дурджээ. Их Хурлын гишүүний орлогын тайланг нийтэд зарлаж байгаа нь энэ байгууллын ил тод байдлыг хангахад чухал алхам болсон юм. Харин одоо гишүүн бүр хаанаас, ямар зардлаар үүрэгт ажлаа биелүүлж байгааг сонгогчдынх нь хүсэлтээр гаргаж өгдөг болмоор байна. Учир нь гадаад, дотоодын асар олон томилолт, зардлыг ямар байгууллага, компани хариуцаж, ямар лообийг хэн хийж байгааг, тэр нь тухайн гишүүний саналд хэрхэн нөлөөлж байгааг иргэд мэдэх шаардлагатай байна.

Улс төрийн намууд

"Нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл” гэж хуульдаа тодорхойлсон байдаг.

Нам бол ардчилсан, бүх нийтийн сонгуульд оролцож дийлэнх олонхийн саналыг авбал хууль тогтоох давуу эрхтэй, гүйцэтгэх засаглалыг байгуулах онцгой эрхтэй байгуулал юм.

Ийм онцгой эрхтэй учир намуудын, ялангуяа төрийн эрх барьж буй намын үйл ажиллагаа ил тод, хөрөнгө орлогоо хаанаас бүрдүүлж, юунд зарцуулж байгаа, сонгуулийн зардлаа хаанаас, ямар нөхцөлтэй авснаа олон нийтэд тайлагнадаг болсон цагт нийтийн засаглал шударга байх үндсэн нөхцөл бүрдэнэ.

Харамсалтай нь Монгол Улс намуудын болон сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох талаар дорвитой алхам хийхгүй байна. Намуудын мөнгө хөрөнгө нууц, тайлан гаргахгүй байгаа учир улс төрийн намуудын дотор олон төрлийн фракцууд үүсэж хоорондоо зөвшилцөх, наймаалцах соёл тогтлоо.

Улс төрийн намуудын хооронд ч мөн адил завсарлага авах, тохиролцох заншил бий болов. Улс төрийн намуудын тайлан анхнаасаа нууц байсан учир ашиг сонирхлын зөрчлийн үүднээс Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүдийг ажлыг нь хийлгэхгүй хэмжээнд дарамталсаар эцэстээ өөрсдөө Засгийн газрын гишүүн байж болох өөрчлөлтийг 2000 онд Үндсэн хуульд хийснээр "давхар дээл”-тэй болсон.

Хөрөнгө мөнгөний эх үүсвэр нь өнөөг хүртэл нууц хэвээрээ тул нэг, хоёр сайдыг ч Их Хурлын гаднаас томилж чадахгүй хэмжээнд хүрчихээд байгаа нь мөнгөний эрх мэдэл төр засагт ямар хүчтэй байгааг харуулж байна. Намын хөрөнгө ил тод болоогүй цагт "давхар дээл”-ийн давхар хэтэвчүүд салахгүй ажээ.

Гаргасан зардлаа нөхөхийн төлөө төр засгийн нэрээр, уул уурхайн ирээдүйн орлогоор барьцаалан гадаадаас дааж давшгүй том зээл авч чадаж байвал түүнийг хэзээ, яаж эргүүлж төлөх нь давхар дээлтнүүдэд ямар ч падгүй бололтой.

Өнөөгийн эдийн засгийн хүндрэл бол 2008 оны хямрал түр завсарлаад үргэлжилж байгаа хэрэг юм. Учир нь тэр хямралын эх үүсвэр нь байсан улс төрийн байгууллын чадамжийн хомсдол хэвээр үлдэж, харин энэ удаа улам том сөрөг үр дагавар авчирч байна.

Төр засгийн байгууллуудын, юуны өмнө УИХ болон улс төрийн намуудын чадамжийг дээшлүүлж, чадварыг нэмэгдүүлэхийн тулд тэд үйл ажиллагаа, тайлан тооцоогоо олон нийтэд ил тод мэдээлдэг болох ёстой. Тэгэхг үйгээр эдийн засаг үргэлж хямралд орж, барааны үнэ өсөж, мөнгөний ханш сулрах бөгөөд бүх хохирол зардлыг нь энгийн иргэд төлсөн хэвээр байх юм.


Эдийн засагч Д.Жаргалсайхан

Эдийн засгийнх биш ээ, институцийн хямрал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани