Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Говьсүмбэр аймгийн иргэд нүүрсний хар буртаг, энхэл, донхол олон салаа зам, улаанаараа эргэсэн хөрсөн дунд туйлдаж байна

Говьсүмбэр аймгийн иргэд нүүрсний хар буртаг, энхэл, донхол олон салаа зам, улаанаараа эргэсэн хөрсөн дунд туйлдаж байна

 

-НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫН ГАРГАСАН ЗАМ, УХСАН НҮХ, ХАЯСАН ХОГ, БОСГОСОН ТООСНООС БОЛЖ СҮМБЭР СУМАНД ЭРҮҮЛ ХҮН, МАЛ ҮЛДЭХГҮЙ НЬ-

         Говьсүмбэр аймгийн иргэдийн хүсэлтийн дагуу тус аймагт сурвалжилга хийхээр очлоо. Түүхий нүүрсний үнэр ханхалсан, хөрс нь улаанаар эргэсэн, малчид, иргэд нь туйлдсан байдалтай биднийг угтав. Тус аймгийн Сүмбэр сумын иргэд, эх газрынх нь хэвлий өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сүйдэж, хүн, малгүй амьдрахад хэцүү болсон учир хэлэх үггүй, арга ядаж байгаагаа учирлав. Хэдэн бор малчин нь малаа нүүрс тээврийн жолоочийн автомашины дугуйны нөхөөс болгохгүйн тулд үүр шөнөөр ээлжилж жижүүрлэдэг гээд энд амьдрал үнэхээр хүнд байгаа нь илт харагдана. Аймгийн төвөөс хоёрхон километрийн зайтай нүүрсний хар шороо босож, хүн, малгүй хордож, нүүрс тээврийн жолооч, иргэдийн дунд "дайн” үүсчээ.  
            Өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлд нүүрс тээврийн замыг хаасан байдаг. Ингэхдээ Шадар сайдын тушаал, Зам тээвэр, хөгжлийн сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлт, Авто замын хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж уг тушаалыг гаргасан гэх. Өөрөөр хэлбэл, тус чиглэлийн нүүрс тээврийг зогсоох хэд хэдэн ноцтой шалтгаан байсан учир ийм шийдвэр гаргасан гэнэ. Тодруулбал, иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах орчин нөхцөл бүрдэж, олон салаа зам гарч, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, нүүрс тээврийн жолооч нар малчдын мал дайрах, хашаа хороо, эд хөрөнгийг эвдэж, сүйтгэх тохиолдол олон удаа гарсан гэнэ. Иймд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нар болон орон нутгийн иргэдээс ирсэн удаа дараагийн хүсэлт, шаардлагыг хүлээн авч, Цогтцэций-Чойр чиглэлийн автозамын нүүрс тээвэрлэлтийг зогсоох болсон талаараа албанынхан тайлбарлаж байгаа. 
           Харин нөгөө талд нүүрс тээврийн жолооч нар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалыг эсэргүүцэж, тус чиглэлийн нүүрс тээврийн замыг хаасны улмаас нүүрсний экспортын гацаа үүсээд байгааг тээвэрчдийн төлөөлөл удаа дараа мэдэгдэж, суулт зарлаад байгаа. Тээвэрчдийн төлөөлөл энэ асуудлаар мэдээлэл хийхдээ нүүрс тээврийг зогсоосноор Монгол Улс өдөрт 6.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн хэмээн хэлсэн байдаг. Мөн дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байгаа энэ хугацааг ашиглах нь манай талд ашигтай байтал салбарын сайд нь нүүрс тээврийг гацаагаад байгааг онцолсон байдаг.  Нүүрс тээвэрлэгчид эсэргүүцлээ илэрхийлж, төв талбайд нүүрс асгахаа мэдэгдээд байгаа юм.         Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс, мөн газар дээрээ нөхцөл байдал ямар байгааг сурвалжилхаар байгааг Говьсүмбэр аймагт ирээд байгаа нь энэ. Угтаа жолооч нарын хэлээд байгаа шиг нөхцөл байдал энд алга. Харин ч эсэргээрээ нүүрс нь "хахсан”, төмөр замын тээвэрлэлт нь удаашралтай байгаа учраас Цогтцэций чиглэлээс ирэх нүүрсийг буулгах талбайгүй болжээ. Одоогийн байдлаар Сүмбэр суманд есөн компанийн талбайд 620 мянган тонн нүүрс хэзээ ачигдах нь тодорхойгүй, "хог” болоод, иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж, хордуулсаар байна. Энэ бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хуримтлагдсан нүүрс гэнэ.      

         Н.ИДЭРЗОРИГ: ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮ МЭНДИЙН ТӨЛӨӨ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ БҮРЭН ЗОГСООХЫН ТӨЛӨӨ ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ЗҮТГЭНЭ

          Энэ талаар Сүмбэр сумын нэгдүгээр багийн засаг дарга Н.Идэрзоригоос тодрууллаа. Тэрбээр "Манай сумын нутаг дэвсгэрт байрлах нүүрс ачилт буулгалтын талбайн ойролцоо Аяганы хонхор багт 38 өрхийн 200 гаруй иргэн амьдардаг. Багийн иргэд маань нүүрсний хар тоос, том оврын авто машины үүсгэсэн шороо тоосон дунд хоёр жил амьдарч байна. Одоогийн байдлаар нүүрс тээвэрлэлт зогссон учраас нөхцөл байдал арай дээрдэж байна. Нүүрс ачилтын талбайгаас холгүйхэн хүүхдийн гэр цэцэрлэг байдаг. Хамгийн чухал нь хүүхдүүдийн нөхцөл байдал маш хүнд байна. Цэцэрлэгт явж байгаа хүүхдүүд гадаа тоглох боломж байдаггүй. Айлууд хоёр сард нэг удаа гэрийн цагаан бүрээсийг сольдог байсан, одоо солих боломжгүй, хашаандаа угаасан хувцсаа гаргаж хатаах боломжгүй болоод байна.  Энэ зөвхөн нэг багийн айлуудын асуудал биш бүхэл бүтэн аймгийн асуудал боллоо. Төмөр замын гэр хороолол, барилга орон сууцад амьдарч байгаа айл өрхүүд дулаан өдөр цонхоо онгойлгох боломжгүй амьдарч байна.             Бид төрийн байгууллагын хамгийн анхан шатны нэгж байгууллага, төрийн үйлчилгээ явуулахдаа иргэдийнхээ төлөө дуугарна. Нүүрс тээврийн компаниуд бизнесийн төлөө  явдаг, бид иргэхийнхээ төлөө явах ёстой. Стандартын дагуу замаар яв, услагаа хий, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдлыг  бүрдүүлж байж үйл ажиллагаа явуул гэж шаардаж байгаа. Тээвэрчид шөнийн цагаар явдаг, гэрэл тэмдэг  тэмдэглэгээ муутай учраас нөхцөл байдал хүнд байна гэдгийг дахин дахин хэлмээр байна. Тийм учраас бид иргэдийнхээ төлөө эцсээ хүртэл зүтгэх болно. Стандартын дагуу, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хайрлан хамгаалж, усалгаагаа зөв хийж, зөв замаар зорчиход асуудал байхгүй. Гэхдээ бид төмөр замаар тээвэрлэлт хийлгэх нь зүйтэй гэж бодож байгаа” гэлээ. Нүүрс ачилт, буулгалтын гаалийн талбайд үйл ажиллагаа явуулж байгаа есөн компанийн зарим нь бичиг баримтын зөрчилтэй, хууль бусаар ажилласаар байгаа гэнэ. Шаардлага тавиад ч хүчирдэггүй талаар албаныхан ярьж байна.       Ачилтын талбайгаас 20 метрийн зайтай 20 минут зогсоход л зүүж явсан амны хаалт, хувцас, гутал, гар, нүүр нүүрсний хар толбонд дарагдуулж орхив. Ердөө 20-хон минут зогсоход амны хөндий түүхий нүүрсний тоосоор дүүрч, амьсгал давчдаж эхлэв. Бид талбайн ойролцоогоос хөдөлж баруун хойд буланд байрлах гэр цэцэрлэгийг зорив. 

НҮҮРСНИЙ АЧИЛ, БУУЛГАЛТЫН ТАЛБАЙГААС 100 МЕТРИЙН ЗАЙТАЙ ГЭР ЦЭЦЭРЛЭГ АЖИЛЛАЖ, ХҮҮХДҮҮД ХОРДОЖ БАЙНА

           Хүүхдүүдийн асуудал хамгийн хүнд байна. Тэд гэртээ ч, цэцэрлэгтээ очсон ч энэ агаараар амьсгалж, аж төрж байна. Өнгөрсөн өвөл тус цэцэрлэгийн хүүхдүүдээс ханиад салаагүй гэнэ. Угтаа бол 40 хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой ч эрүүл мэндийн байдлаас болж одоогийн байдлаар ердөө 15-16 хүүхэд хүмүүжиж байгаа гэнэ. Нэг үгээр бол, цэцэрлэгийн урдхан талд байрлах нүүрсний ачилт, буулгалтын талбайд буулгасан их хэмжээний нүүрсний тоос тортогоос болж хүүхдүүд өвдөж, цэцэрлэгтээ явж чадахгүй байна. Дөрвөлжин хашаанд байрлар дөрвөн эсгий гэрийн хоёр нь цоожтой байлаа. Харин эгнүүлэн барьсан хоёр гэрт хүүхдүүд инээлдэж, багшаасаа "яагаад, яагаад” хэмээн асуусаар биднийг угтлаа. 
          Нөхцөл байдлын талаар тус цэцэрлэгийн холимог ангийн багш Н.Азжаргал ийн ярив. Тэрбээр "Баруун урдаасаа салхилахад тортог шуурга шиг хуйлраад л ороод ирдэг.  Урдуур том автомашин тээвэрлэлт хийгээд явах үед тортог бүр ч илүү их дэгдэнэ. Манай цэцэрлэгийн хүүхдүүд өдөрт агаарт гарна гэж байхгүй. Тийм боломж ч байхгүй. Цэцэрлэгийн хүүхдүүд тоосжилтоос болж ханиад хүрэх нь элбэг. Ер нөхцөл байдал маш хүнд байна.Нүүрс буулгах зөвшөөрлийг суурьшлын бүс, цэцэрлэгийн ойролцоо өгч, үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийн хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл нь зөрчигдөж байна. Дөрөвдүгээр сарын эхээр аймгийн удирдлагууд иргэдтэй уулзалт хийсэн зөвхөн  Аяганы хонхор гэлтгүй аймгийн төвийнхөн хэцүү байгаа хэлсэн. Тээврийн том автомашин байнга явах нь газрын хөрс гэмтээж, тоосжилт үүсгэж байна” хэмээн учирласан юм. Биднийг эндээс хөдлөх үед цэцэрлэгийн цаг нь болж байв. Эцэг, эхчүүд хүүхдээ авахаар ирэхдээ хүнд нөхцөлд хоёр жил орчим амьдарч байгаагаа учирлаж, зарим нь эндээс нүүхийг хүсэж байгаагаа илэрхийлэв. 
        Эндээс бид малчдыг зорилоо. Энхэл, донхол энд, тэндгүй гаргасан салаа замаар давхисаар Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн малчдын захад очив. Зам нь гэж хөрсөөрөө эргэсэн, энд, тэнгүй том оврын машин цөмөрсөн бололтой нүх, хог ихтэй орчин биднийг угтах нь тэр. Хоёр жилийн хугацаанд хөрсөө эвдүүлсэн хээр талын бөөрөнд одоо л дөнгөж нялх ногоо цухуйж байна. Хэдэн бор малчин нь дайраад өнгөрөх машины тоос бүрийг ширтэж, "Өнөөх том оврын автомашин нь өдөр, шөнөгүй яваад эхлэх вий” гэсэн айдастай малынхаа захад сууж байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд малчид газар нутгийнхаа төлөө хэрэндээ л хичээж, тэмцжээ. Шөнө хүртэл ганц, хоёроороо жижүүрлэж, нүүрс тээврийн жолооч нарыг ганцхан замаар явахыг шаардаж, газар нутгийг нь эвдэгүй байхыг гуйж, аргадсаар өдөр, хоногийг өнгөрөөдөг байсан гэнэ. Харин Зам тээвэр, хөгжлийн сайдын тушаал гарч, өнгөрсөн нэг сарын хугацаанд нүүрс тээвэр яваагүй учраас одоо л нэг мал нь тоостой өвснөөс татгалзаж, тарга тээврэг авч буйг хэлэв. 

                          МАЛЧИД: ТООСТОЙ УРГАМАЛ ИДСЭН МАЛЫН УУШГИ, ЭЛЭГ ГЭМТЭЖ БАЙНА

          Тал нутгийн малчин Н.Сүхээ гуай ярихдаа "Өнгөрсөн өвөл Цогтцэцийгээс чиглэлтэй автозамын нүүрс тээвэрлэлт маш их явлаа. Малд яваад байгаа юм уу, манан дунд төөрч байгаа юм уу, мэдэгдэхгүй орчинд малчин бид амьдарч байна. Битүү цагаан тоосон дунд хүн, мал харагдахгүй шахуу л юм болж байна. Нүүрс тээврийн жолооч нар бэлчиж яваа малыг хэд хуваагаад хаячихдаг. Үүнээс гадна энэ бүсэд амьдарч байгаа айлуудад эрүүл мал гэж байхгүй боллоо. Тоостой ургамал идсэнээс болж малын уушги устаж, элэг нь хавдартай юм шиг цоохор байдаг болсон. Мал гаргалаа гэхэд уушгийг идэх боломжгүй байдаг болохоор нохойд хаядаг. 20 гаруй жил энэ нутагт амьдрахдаа ийм хэцүү зүйлтэй учирна гэж зүүдэл ч үзээгүй юм. Үр, хүүхдээ нутаггүй үлдээх вий гэхээс үнэхээр айж байна. Хөгшин би ч яах вэ, цагийн эрх, жам ёсоор буцна. Харин үр хүүхэд минь хэдэн малаа хариулаад амьдрах газаргүй болох нь” хэмээн халаглан ярив. 

"ЖОЛООЧ НАР МАЛЧДЫГ ДОРОМЖИЛЖ, ДЭЭРЭЛХЭЖ БАЙНА”

                Харин өөр нэгэн малчин эмэгтэй ярихдаа "Жолооч нар ч гэсэн амьдралаа авч яваа улс байх. Тэдний нүүрс тээвэрэлтийг буруутгах арга алга. Харин зан харилцаа гэж авах юм тэдэнд алга. Малчдыг байнга дээрэлхэж, доромжилж, басамжилж байдаг. Олон салаа зам гаргахгүй, ганц замаараа яв гэхээр инээгээд "Та нар биднийг яаж ч чадахгүй” гээд ундааны саванд шээсэн шээсээ бидний урдаас шидчихээд яваад өгдөг. Энэ тал тэр чигтээ жолооч нарын шээстэй ундааны саваар дүүрэх нь. Малчин бид л тэдний өтгөн, шингэнийг цэвэрлэж, орчноо эрүүл байлгахыг хичээж байна. Жолооч нарын доромжлол үнэхээр хэрээс хэтэрсэн. Засмал зам тавьтал энүүгээр жолооч нарыг зорчуулмааргүй байна. Малын бэлчээр хомстож, эрүүл газар гэж байхгүй боллоо. Малчид, жолооч нарын дунд ширүүн дайн аль хэдийн эхэлсэн. Хүн амины хэрэг гарах вий гэхээс хүртэл үнэхээр айж байна. Дундговийн малчдын нөхцөл байдал мөн хүнд байгаа гэсэн. Малчид жолооч нарт шаардлага тавихаар шөнө дөлөөр худагт нь шатахуун хийчихдэг гээд асуудал үнэхээр хурцын түвшинд байна” гэлээ. 

"ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ НЬ ЗҮЙТЭЙ”

             Тээвэрчид хэвлэлийн хурал хийхээрээ бид малчидтайгаа тохиролцсон. Цаашид хамтарч, ойлголцож тээвэрлэлтээ хиймээр байна гэдэг байр суурийг илэрхийлдэг. Тэгвэл энэ талаар зарим малчин ярихдаа "Тээвэрчид малчидтай яриа хөөрөө хийдэггүй. Огт тийм  зүйл байхгүй. Сум, орон нутгийн засаг захиргааны дээдүүлтэй тохироо хийгээд бидэнтэй уулздаггүй. Хамгийн гол нь энэ нутагт ажиллаж амьдарч буй иргэд нь бид. Мөн сум орон нутгаас энд амьдарч буй малчдыг харж хандсан зүйл байдаггүй. Биднийг нөхөн төлбөр авах гээд улайрч байна гээд үгүйсгэсэн байна лээ. Үнэндээ бидэнд нэг ч төгрөг хэрэггүй. Зөвхөн газар нутаг минь л хэрэгтэй. Тавантолгойгоос Шанд руу төмөр зам тавигдаж байна шүү дээ. Тэр замаараа тээврээ хийх нь зүйтэй гэж бид бодож байгаа. Сүүлийн хоёр жилээс өнгөрсөн нэг сарын хугацаанд л хачин сайхан байлаа. Яагаад гэвэл тээвэр нь зогссон учраас. Тэр хугацаанд мал сайхан бэлчиж, тоосгүй, бухимдах зүйл байхгүй байлаа. Малын махаа шинжилгээнд өгөхөөр малчин, малын эмч хоёр хий дэмий шаналаад, толгой сэгсрээд хоцордог болсон. Ийм л байдалтай бид нэг өвлийг барлаа даа” гэв. 
          Малчдын малаа, малын бэлчээрээ, эх нутгаа онгон дагшнаар нь авч үлдэх хүсэл тэднийг үүр шөнийн заагаар ч цуцаадаггүй гэнэ. Тэд эх нутгаа л авч үлдвэл юу ч хийхэд бэлэн байгаагаа учирлаж байлаа. Мөн өөрсдийнх нь эрх ашгийн төлөө уг шийдвэрийг гаргаж, олон эрсдэлтэй учирч буй салбарын сайдад талархаж байгаагаа ч ний нуугүй ярина лээ. Мөн тэд жолооч нарыг Монгол хүний ёсоор малчидтай харьцахыг, хаа хаана нь амьдрал гэдгийг ойлгохыг хүсэж, учирласаар биднийг үдлээ. 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА: ГААЛИЙН ТАЛБАЙД 620 МЯНГАН ТОНН НҮҮРС ХУРИМТЛАГДСАН. ҮҮНИЙГ ТӨМӨР ЗАМААР ЗӨӨХӨД ХОЁР ЖИЛ ШААРДЛАГАТАЙ

          Бид нүүрсний талбайгаас ердөө хоёрхон километрийн зайтай байрлах Говьсүмбэр аймгийг зорьж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргатай уулзаж, мэдээллийг тодрууллаа.           Тэрбээр "Нүүрс ачилт, буулгалтын гаалийн талбай хоёр жилийн өмнө ямар ч идэвхгүй, нүүрс буулгадаггүй талбай байлаа. Ачилт, буулгалтын компани байсан ч идэвхгүйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Өмнө бага зэргийн нүүрс, ихэвчлэн жонш ачдаг байсан. Нүүрс тээвэр эхэлсэнтэй холбоотойгоор  их хэмжээний нүүрс хуримтлагдаж  эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 620 гаруй мянган тонн нүүрс хуримтлагдаад байна. Монголын төмөр замаар ачиж гаргах боломж байхгүй байгаа.Үүнтэй холбоотойгоор иргэдийн амьдарч байгаа газарт тоосжилт үүсэж байна. Өнгөрсөн жил бид хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоосон. Зөрчлийн хуулиар арга хэмжээ аваад явж байгаа. Ялангуяа нүүрсний хэмжээг ихэсгэхгүй байх, талбайд өндрийн хашаа байгуулах байгаль орчны чиглэлээр тавигдах шаардлагыг тавьж ажиллаж байгаа. Гэхдээ манай аймгийн байгаль орчны нөхцөл хуурай, тоосжилттой, салхитай тиймээс ард иргэдэд сөрөг нөлөө үзүүлж байна. Нөлөөллийн үнэлгээ хийлгэхэд  тоосжилтын хэмжээ өндөр, зарим бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гэж гарсан. Ачиж гаргах нөхцөл бүрдээгүй байхад нүүрс нэмэгдээд байвал хэцүү, тиймээс энд хуримтлагдсан нүүрсийг ачих хэрэгтэй, ойролцоогоор хоёр жил тээвэрлэж байж энд хуримтлагдсан нүүрс дуусах байх. Дахиад тээвэр явж эхлэвэл энэ газар нүүрсний овоолго үүснэ. Нөхцөл хүнд байгааг бид мэдэж байгаа. Шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа” гэх тайлбарыг өглөө.  
 
        Малчдын туйлдал, сумын төвийн иргэдийн цөхрөнгөө барсан байдал өнгөрсөн өвлөөс эрчимтэй эхэлсэн. Өдөртөө 100 гаруй нүүрс ачсан машин холхилдож, хүн, мал, хөрсгүй хордуулж, байгаль орчныг сүйтгэснийг бид нүдээрээ харлаа. Халагламаар болжээ. Тэнд бүтэн хөрс гэж алга. Хөндий дүүрэн салаа зам, энд, тэндгүй хогон овоо. Угтаа жолооч нарын хэлээд буй шиг Монгол Улс өдөрт 6.6 тэрбумын алдагдал хүлээж байгаа гэдэг нь өрөөсгөл ойлголт бололтой. Нүүрс тээвэрлэлт эрчимтэй явагдаагүй, хил, гааль дээр гацаа үүссэнээс болж Сүмбэр сумын талбайд нүүрснээс их юм алга. Энэ талбайгаас ачилт олигтой хийгдэхгүй байхад мянга нэмж авчраад хэрэг алга гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Мөн малчид, иргэд холбогдох хүмүүсийг иргэдийн эрүүл мэнд, амь насны төлөө зоригтой алхам, зөв шийдвэрийг цаашид авч хэрэгжүүлнэ гэж итгэсээр сууна. Говьсүмбэр аймаг хоёр дахь Цагаанхад болжээ... 

https://ergelt.mn/news/176/single/20871
Говьсүмбэр аймгийн иргэд нүүрсний хар буртаг, энхэл, донхол олон салаа зам, улаанаараа эргэсэн хөрсөн дунд туйлдаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
Хармагтай төслийн бодит үнэ цэн тодорхой болов

 Хармагтай төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч Занаду Майнс компани ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 28 минут
2024 оны 11 сарын 07, 12 цаг 10 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани