Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Ажнай" Д.Бат-Эрдэнийн "Вант улс" буюу "Тавантолгой" ХК-ийг тонож хөлжсөн бүлэглэл-II

"Ажнай" Д.Бат-Эрдэнийн "Вант улс" буюу "Тавантолгой" ХК-ийг тонож хөлжсөн бүлэглэл-II

 

Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу
          Өмнөговь аймгийг төр биш, нам ч биш харин нүүрсний бүлэглэл удирддаг. Улсдаа хамгийн баян аймгийнхаа удирдлагыг эл нүүрсний бүлэглэлд "алдаад” даруй 10 гаруй жил өнгөрчихлөө. Эхэндээ нүүрс гэх нэгдсэн ашиг сонирхолтой хэдхэн хүний бүлэглэл төдий байсан бол одоо хэнд ч дийлддэггүй, хэн ч хянах боломжгүй, хүчирхэг "вант улс” болж хувирлаа. Энэ "Вант улс”-ын эзэн хаан нь "Ажнай” хочит, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ гэчихэд гүтгэсэн болохгүй. Ийн итгэлтэй хэлэхийн учир нь, Өмнөговь аймгийн Засаг даргаасаа эхлээд ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, төлөөлөгчид хүртэл, цаашлаад "Тавантолгой” ХК-ийн ТУЗ, гүйцэтгэх захирал, дэд захирал, алба, хэлтсийн дарга нар нь хүртэл цөм "Ажнай” Д.Бат-Эрдэнийн ах дүү, хамаатан садан, анд найз, тэднийх нь ойрын хүмүүсээр дүүрчихсэн байна. 

"АЖНАЙ" Д.БАТ-ЭРДЭНИЙН "ХААНЧЛАЛ"-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД БУЮУ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, ОРЛОГЧ, ЗДТГ-ЫН ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫН ХОЛБОО ХАМААРАЛ

 
        Орон нутгийн "Тавантолгой” ХК-ийн 51 хувийг нь Өмнөговь аймгийн иргэд ИТХ-аараа дамжуулж эзэмшдэг бол 49 хувийг нь "Ажнай” Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй хувьцаа эзэмшигчид эзэмшдэг гэх бүртгэлтэй. Харамсалтай нь, энэ бол зөвхөн цаасан дээрх бүртгэл. Харин бодит байдал дээр "Ажнай” Д.Бат-Эрдэнийн 100 хувь хараат, хувийн компани нь шахуу болчихсон. Учир нь, Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид "Ажнай” Д.Бат-Эрдэнийн "халаас”-ны хүмүүс учраас тэр. Засаг дарга нь хүртэл "Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслах байсан намтартай гэхээр илүү тайлбар хэрэггүй биз. 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
 
        Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 2002 онд их сургуулиа төгсмөгцөө Д.Бат-Эрдэнийн "Ажнай корпораци”-ийн маркетингийн албаны дарга болсон. Улмаар "Ажнай” Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээр сонгогдоход буюу 2004-2008 онд бие төлөөлөгч, туслахаар нь ажилласан. 2008 оны УИХ-ын сонгуульд Д.Бат-Эрдэнэд унаж, 2012 оны сонгуулиар дахин сонгогдоход нь Р.Сэддорж мөн л туслах зөвлөхөөр нь ажилласан. Ингээд жилийн дараа буюу 2013 онд "Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болсон. Ингээд "Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар долоон жил ажиллаад 2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдсон. Чухамдаа "Ажнай” Д.Бат-Эрдэнийн Өмнөговь дахь баруун гар гэгддэг тун ойрын хүн. Өдгөө Р.Сэддорж нь "Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүнтэй хамт "Говь төрх” ХХК-ийг эзэмшдэг. 
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Насанбуянгийн Энхбат
 
      Өмнөговь аймгийн ХААН банкны захирлаар 2010-2020 он хүртэл 10 жил ажилласан, Өмнөговь аймгийн ИТХ-д 2012, 2016, 2020 онд гурван удаа сонгогдсон намтартай. Түүний гол дэмжигч, санхүүжүүлэгч нь "Ажнай” Д.Бат-Эрдэнэ. Мөн тэрбээр "Ажнай” Д.Бат-Эрдэнийн төрсөн хүү Б.Билгүүн, туслах асан одоогийн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нартай хамт "Говь төрх” ХХК-ийг эзэмшдэг. Мөн "Ажнай” Д.Бат-Эрдэнэ болон түүний эхнэр Г.Ганчимэг нартай хамт "Оюун ухааны говь академи” ТББ-ыг эзэмшдэг. Тус ТББ-ын ТУЗ-ийн даргаар Г.Ганчимэг ажилладаг. 
 
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Чойжилын Жаргалсайхан
 
        Түүний хувьд бүх насаараа "Ажнай” Д.Бат-Эрдэнэд хүчин зүтгэж яваа гэхэд хилсдэхгүй. Хүчин зүтгэснийхээ хариуг ч хангалттай хүртдэг гэх. Жишээ нь, түүний "Алтанговь групп” нь аймагтаа Аялал жуулчлал, Тээвэр ложистик, Барилга, Гадаад дотоод худалдаа, Оёдлын үйлдвэр, хими цэвэрлэгээ гээд бүхий л салбарт монополь шахуу болсон. Өмнөговь аймагт АН ялж, засаг барьж эхэлсэн 2008 оноос эхлэлтэй түүний бизнес өнөөдөр арав гаруй компанитай болж хөрөнгөжсөн гэхээр Д.Бат-Эрдэнэд хүчин зүтгэснийхээ хөлсийг хэрхэн хүртдэг нь тодорхой харагдана. Мөн түүний дүү Чойжилын Батжаргал нь "Шанх транс” ХХК-г нь удирддаг бөгөөд тус аймаг дахь нүүрсний тээврийн толгой компаниудын нэг.
 
Түүнчлэн Ч.Жаргалсайхан "Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй хамт "Гурван сайхан интернэшнл” ХХК-ийг эзэмшиж ирсэн. Мөн тэд Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийг хамт удирддаг. Дээрээс нь Ч.Жаргалсайхан нь "Ажнай” Д.Бат-Эрдэнийн ээж Д.Хуушааны эзэмшдэг "Мон Ит булигаар” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан гэхээр хэр ойр дотно гэдэг нь тодорхой харагдана. 
 
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Чойжилын Баяржаргал
 
       Өмнөговь аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Жаргалсайханы төрсөн дүү. Тиймдээ ч орон нутгийн сонгуулийн дараа түүнийг Улаанбаатар хотоос Өмнөговьд аваачиж, аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн орлогчоор томилсон гэдэг. 
 
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Цогтын Дэнээдорж
 
       "Ажнай” Д. Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байсан Ц.Дэнээдорж гэх залуу гэнэт л албан тушаал огцом дэвшиж, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Өмнөговь дахь "Ажнай” Д.Бат-Эрдэнийн бүлэглэлийн залгамж халаа болон "бойжиж” буй залуучуудаас хамгийн ирээдүйтэй нь гэгддэг юм билээ. Одоогоор тэр ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахын сацуу "Ажнай” Д.Бат-Эрдэнийн эхнэр Г.Ганчимэгтэй хамт "Төв ази поло клуб” ТББ-ын УЗ-ийн гишүүнээр ажиллаж буй. 
 
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Бавуугийн Түвшинбаяр
 
         Тэр бол "Ажнай” Д.Бат-Эрдэнийн Өмнөговь аймаг дахь итгэлт хүн. Тиймдээ ч тэтгэвэрийн насанд хүрсэн ч Өмнөговь аймгийн ИТХ-д Ханхонгор сумаас хүчээр шахуу сонгогдож, улмаар "Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар хоёр дахиа томилогдон ажиллаж буй. Тэрбээр өмнө нь мөргөцөг хулгайн хэрэг ид өрнөж байх үед буюу 2010-1016 онд "Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, тус уурхай дахь хамаг хор, хамаг хууль бус үйлдлийг мэддэг, "Ажнай” Д.Бат-Эрдэнийг арыг сайн даадаг нэгэн. Мөн тэрбээр Д.Бат-Эрдэнэ болон түүний ээж Д.Хуушаан нарын "Жуулчин говь” ХК-ийн гүйцэтгэх захирлаар давхар ажилладаг. 
 
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Амартөгс
 
       Ц.Амартөгсийн хувьд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн арван жилийн найз. Тиймдээ ч Р.Сэддорж Засаг дарга болмогцоо Ц.Амартөгсийг Улаанбаатар хотоос Өмнөговьд аваачиж, орон байраар ханган ханган Тамгын газрын даргаараа томилсон гэдэг. Тэрбээр 2019-2021 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхны шатны шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга, Тамгын газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү Р.Сэддоржийг Засаг дарга болмогц Тамгын газрын даргаар нь очсон байдаг. 
 
Өмнөговь аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Баярхүүгийн Очгэрэл
 
      Түүний хувьд Засаг дарга Р.Сэддоржийн ангийнхаа охин гэх бөгөөд мөн л Улаанбаатар хотоос аваачиж, байраар ханган ханган Өмнөговь аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэсийн даргаар тавьсан гэдэг. Чухамдаа нэг нэг ангийн найзууд учраас Өмнөговь аймгийн дансанд хаанаас хэдэн төгрөг орж ирэх, хэнд хаашаа, хэдэн төгрөг шилжүүлэхийг Б.Очгэрэл хариуцаж, нууцыг чандлан хадгалдаг гэх.  
 
Түүнчлэн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Жаргалын Занабазар, төлөөлөгч Галсандоржийн Цог-Өрнөх, ЗДТГ-ын Орон нутгийн өмч, Худалдан авах ажиллагааны газарийн Бямбаагийн Гантулга нар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой ах дүүс гэх мэдээлэл байна.
 
https://ergelt.mn/news/22/single/20881
"Ажнай" Д.Бат-Эрдэнийн "Вант улс" буюу "Тавантолгой" ХК-ийг тонож хөлжсөн бүлэглэл-II
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Исланд: Рейкьянесийн хойгт жилийн хугацаанд долоо дахь удаагаа галт уул дэлбэрчээ

  2023 оны арванхоёрдугаар сараас хойш Исланд улсын нутаг дэвсгэрт ...

Өчигдөр, 18:11
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр ...

Өчигдөр, 17:51
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

Өчигдөр, 16:33
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өчигдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өчигдөр, 11:37
Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай эдийн засгийн бүх чухал харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна

  Энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятад хоёр улс олон жил хүлээгдсэн ...

2024 оны 11 сарын 22, 21 цаг 03 минут
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани