Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

2025 он гэхэд Хятадын нүүрсний импортын эрэлт буурна

 

2025 он гэхэд Хятадын нүүрсний импортын эрэлт буурна

 

Нүүрсний импортоос хараат байдлаа бууруулахын тулд дотоодын эрчим хүчний хангамжаа нэмэгдүүлснээр  2025 он гэхэд Хятадын нүүрсний импортын эрэлт мэдэгдэхүйц буурахаар байгаа нь Австралийн Үндэсний их сургуулийн (ANU) судлаачдын явуулсан судалгаагаар тогтоогджээ.

Судлаачдын тооцоолсноор, Хятадын Индонез, Австралиас импортлосон нүүрс 2019 онд 185 сая тонн байсан бол 2025 онд  94-132 сая тонн болж буурахаар байгаа аж. "Бээжингийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлаа  бататгах гэсэн оролдлого нь Австралийн одоогийн экспортын өсөлтийн төгсгөл болсныг илтгэж байна” хэмээн судалгааны ахлагч Австралийн Үндэсний их сургуулийн  ахлах багш, доктор Жоррит Госен тодотгожээ. Тэрбээр мөн "Энэ нь ирээдүйд бус удахгүй тохионо” гэдгийг онцолсон байна. Хятад бол дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч, эрчим хүч үйлдвэрлэгч, нүүрсний томоохон импортлогч орон юм. Тус улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэг болгох төлөвлөгөөгөө 2019 онд зарлаж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2026 оноос нүүрсний хэрэглээгээ аажмаар зогсооно гэж мэдэгдсэн.

Өнгөрсөн жил тус улсын  хэд хэдэн мужид цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэний дараа дотоодын эрчим хүчний хангамжийг бэхжүүлэх нь Хятадын бодлого тодорхойлогчдын нэн тэргүүний зорилт болсон билээ. Гуравдугаар сард Хятад улс дотоодын нүүрсний олборлолтоо өдөрт 12 сая тоннд хүргэж, жилд 4.38 тэрбум тонн нүүрсний олборлолт хийнэ гэж мэдэгдсэн. Мөн хилийн чанадын  нүүрсний импортоос хараат байдлаа бууруулахын тулд дотоодын уурхайгаас нүүрсээ ган, цахилгаан станцдаа хүргэх тээврийн дэд бүтцийг нэмж байгуулж эхлээд байгаа билээ.

Австралийн Үндэсний их сургуулийн судлаачид Хятадын нүүрс­төрөгчөөс ангижрах бодлого, мөн далайгаар дамждаг нүүрсний импортоос хараат байдлыг бууруулахын тулд дотоодын төмөр замд оруулсан хөрөнгө оруулалтыг судалжээ. Хөрөнгө оруулалт үүргээ гүйцэтгэж төмөр замаа шинэчилснээр Хятад улс эрчим хүчний нүүрсний импортоо 2025 он гэхэд 53 сая тонноор бууруулахаар байгаа аж.

Гэхдээ судлаачид Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн агаарын дундаж хэмийг цельсийн хоёр  градуст барих зорилгыг  биелүүлэхэд шаардагдах бодлогын хүрээнд  БНХАУ-ын нүүрсний импорт 2025 он гэхэд 2019 онтой харьцуулахад 91 сая тонноор буурна гэж таамаглаж байгаа юм. Үүний 18 сая тонн нь нүүрстөрөгчийг ангижруулах бодлого, 73 сая тонн нь эрчим хүчний аюулгүй байдлын бодлогоос шалтгаалж байгаа аж. Энэ таамаглалын дагуу  Австралийн коксжих нүүрсний импорт 2019 онд 34 сая тонн байсан бол 2025 он гэхэд ойролцоогоор 24 сая тонн болж буурах төлөвтэй байгаа юм.

Хельсинк хотод төвтэй Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн (CREA) ахлах шинжээч Лаури Майлливирта "Хятадын Засгийн газар ойрын таван жилд цэвэр эрчим хүчээ нэмэгдүүлэх, Хятадын баруун нутгийн мужуудад нүүрсний олборлолт, эрчим хүчний үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Цэвэр эрчим хүчний хангамж, нүүрсний нийлүүлэлт нь  нүүрсний импортын эрэлтийг бууруулах болно” гэжээ. 

Хятад улс дэлхийн хамгийн том нүүрс импортлогч орон бөгөөд Энэтхэг, Япон тус улсын араас бичигддэг. 2021 онд тус улс бараг 324 сая тонн эрчим хүчний нүүрс импортлосон нь дэлхийн нүүрсний импортын талаас илүү хувийг эзэлж буй тухай  "Bloomberg” мэдээлжээ. 2021 онд Индонез, Орос хоёр Хятадын нүүрсний импортын 80 орчим хувийг, 62, 17 хувийг бүрдүүлсэн байна. Австрали, Индонез зэрэг нүүрсний томоохон экспортлогчид өөрчлөлтөөс хамгийн их хохирол амсах болно гэдгийг Австралийн Үндэсний их сургуулийн судлаачид онцолж байна. Австралийн Хятадад экспортлох коксжих нүүрсний хэмжээ ойрын 2-3 жилдээ 20-22 сая тонн болж буурах төлөвтэй байна. "Хятадын нүүрсний импорт буурснаар Индонези улс бусад зах зээлд Австрали болон  Өмнөд Африк зэрэг экспортлогчидтой илүү хүчтэй өрсөл­дөхийг эрмэлзэх болно” гэж Эрчим хүчний эдийн засаг, санхүүгийн шинжилгээний хүрээлэнгийн (IEEFA) эрчим хүчний санхүүгийн шинжээч Саймон Николас онцолжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


2025 он гэхэд Хятадын нүүрсний импортын эрэлт буурна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани