- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Испаничууд уул уурхайн бус салбаруудад хөрөнгө оруулах сонирхолтой байна
Испанийн 14 компани манай улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Үүн дээр нэмэгдээд Испанийн хөрөнгө оруулагчид Монголд шинээр хөрөнгө оруулалт хийж, олон салбарт монголчуудтай хамтарахаар зэхэж байна. Үүний гэрч нь газарзүйн байршлын хувьд манай улсаас алс зайдуу Испанийн хөрөнгө оруулагчид манай улсыг зорин ирж, зохион байгуулж буй ажил хэрэгч уулзалт юм.
Испанийн Худалдаа, хөрөнгө оруулалтын газар (ЮЕХ), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, БНХАУ-д суугаа Испаний Вант Улсын Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн газартай хамтран "Монгол-Испанийн олон талт түншлэл" сэдэвт уулзалт өнөөдөр боллоо.
Испани-Монголын компаниудын хамтын ажиллагаа, оролцоог хангах зорилготой тус уулзалтаар хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Испани улсын хувьд манай улстай ногоон хөгжил, ногоон технологиор хамтран ажиллах сонирхол их. Тухайлбал эрчим хүч, дэд бүтэц, ус цэвэршүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарт херөнгө оруулалт бүрдүүлэх боломжтой аж.
Испанийн хөрөнгө оруулагчидтай хийж буй уулзалтын үеэр Монгол улсын эдийн засаг болон хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны талаар холбогдох хүмүүс мэдээлэл өглөө.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар "Хоёр улсын худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд боломж их бий. Мөн шинээр баталсан хөрөнгө оруулалтын хууль үр өгөөжөө өгөөд эхэлсэн. Сүүлийн хоёр сарын хугацаанд долоо хоног бүр хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болж байна. Салбарын хувьд зөвхөн уул уурхай бус хөдөө аж ахуй, газар тариалан, ногоон хөгжилд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа нь давуу тал юм" гэсэн.
Гадаадын хөрөнгө оруулалт нь шууд болон шууд бус гэсэн бүтэцтэй. Энэ оны эхний улирлаар нийт хөрөнгө оруулалт 623 сая ам.доллар байгаа аж. Үүнээс шууд хөрөнгө оруулалт 300 орчим сая ам.доллараар буурсан. Харин 330 гаруй сая ам.доллар багцын хөрөнгө оруулалтаар орж ирээд буй аж. Шууд бус багцын хөрөнгө оруулалт хийж байгаа нь манай улсад хөрөнгө оруулах итгэл сэргэж байгаагын нэг илрэл. Энэ оны эхний улирлын байдлаар 80 гаруй компани шинээр бүртгүүлсэн талаар Хөрөнгө оруулалтын газраас мэдээлсэн.
Түүнчлэн одоогийн нөхцөл байдлын талаар Дэлхийн банкны үзэж буйгаар 2012, 2013 онд төсвийн алдагдал их байсан. Дотоодын зээлийн хэмжээ өссөн, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан гэж тодорхойлсон. Энэ нөхцөл байдлыг Олон улсын валютын сангаас тайлбарлахдаа Чингис бондын мөнгийг төсвийн мөнгөтэй нэгтгэсэнтэй холбоотой гэж үзжээ. 2012 онд импортын хэмжээ хоёр дахин өссөн нь экспорт, импортын тэнцлийг алдагдуулсан. Дээрх алдагдлыг гадаадын хөрөнгө оруулалтаар нөхөж байсан бол 2013 онд хөрөнгө оруулалт зогссоноор эдийн засаг хүндэрч эхэлсэн гэлээ.
Мөн энэ онд Монгол улсын эдийн засаг тэнцвэргүй байдалд орж байна. Учир нь өнгөрсөн онд худалдааны салбар өсөлтгүй гарсан нь импорт нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг Дэлхийн банкны суурин төлөөлөгч ТаеЬуun Lее хэлсэн. Тэрбээр цаашид хэрхэх талаар "Зээл авна гэдэг улс орны нөхцөл байдлыг улам эмзэг болгож байдаг. Одоогоор гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн чухал. Эдийн засгаа нэмэгдүүлэх гэж хичээхээс илүү тогтворжуулах хэрэгтэй. Монгол улс дунд болон урт хугацаандаа уул уурхайн салбарт түшиглэж хангалттай хөгжих болно" гэсэн юм.
Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг гадныхан хэрхэн хүлээж авч байгаа талаар Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын сурталчилгаа зөвлөх үйлчилгээний газрын дарга Д.Ирмүүн "Давуу тал нь олон улсын хөрөнгө оруулалтын хуультай нийцэж байна. Харин сөрөг тал нь өмнөх хуультай харьцуулахад хэтэрхий ерөнхий утгатай. Жижиг дунд үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалт татах боломж муу байна" гэсэн.
Ерөнхийдөө хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын тухай хууль хэр тогтвортой байх эсэхэд санаа зовж байгаагаа илэрхийлж байгаа аж.
А.Бүрэнжаргал /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/
Испаничууд уул уурхайн бус салбаруудад хөрөнгө оруулах сонирхолтой байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани