Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” хөдөлгөөнийг “Тэрбум га цөлжилт болгох” вий...

Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” хөдөлгөөнийг “Тэрбум га цөлжилт болгох” вий...

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы индэр дээрээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна" хэмээн хэлсэн. Түүний энэхүү мэдэгдлийг Монгол улс төдийгүй Дэлхий нийт талархан хүлээн авч, ажил хэрэг болгохоор төр засаг, хувийн хэвшил идэвхийлэн оролцохоо илэрхийлсээр байна.
 
Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд банк, санхүүгийн салбар, мэргэжлийн холбоод нэгдэж 88 сая мод тарихаа саяхан баталгаажуулсан. Мөн уул уурхай компаниуд нэгдэж 600 гаруй сая мод тарьж ургуулахаа баталгаажуулаад байна. Тэгвэл нэг тэрбум гэдэг нь мод тарих тухайд "том тоо" мөн үү, энэ тооны модыг тарихад ямар хэмжээний талбай шаардлагатай вэ? Модны төрлөөс хамаараад нэг га талбайд 2,500-3,500 ширхэг мод тарьдаг байна. Тэгэхээр нэг тэрбум мод тарихад 290-400 мянган га буюу 29-40 мянган км² талбай шаардлагатай гэсэн үг. Манай Улсын нийт газар нутгийн хэмжээ 1,5 сая км² юм.
 
-УУЛЫН МОД СУГАЛДАГ БУРУУ ЖИШГИЙГ ХАЛЖ, МОДЫГ ҮРЭЭР, СУУЛГАЦААР УРГУУЛАХ АРГЫГ ДАДАЛ БОЛГОН ХАЙРЛАН ХАМГААЛАХ НЬ ЧУХАЛ БАЙНА-
 
Мод тарина гэхээр уулын модыг сугалаад ирдэг буруу жишгийг халж, модыг үрээр, суулгацаар ургуулах аргыг дадал болгох нь чухал байгаа юм. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг мод үржүүлгийн компани, хувь хүмүүс нийлээд нэг жилд ургуулдаг модны суулгацын хэмжээ ердөө 300 мянга гаруйхан. Тэгэхээр "Тэрбум мод” хөдөлгөөнд оролцохоо илэрхийлж, зуу, зуун саяар нь мод тарихаа баталгаажуулсан компаниудын эрэлтийг одоохондоо дотоодын үрэслэгээний компани, хувь хүн яагаад ч хангаж чадахгүй нөхцөл байдал харагдаж байна.
 
Энэ их эрэлтийг хангахын тулд ашиг хонжоо хайсан хувь хүн байгууллагууд уулын модыг мянга мянгаар нь сугалах вий гэсэн болгоомжлол байна.
 
Учир нь уулын модыг өөр газар шороонд суулгахад ердөө 10-30 хувь нь л ургах магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд шинээр мод тарихаас илүүтэй ойн нөхөн сэргэх чадварыг дэмжих нь хугацаа хэмнэхээс гадна хүч хөрөнгийн хувьд хэмнэлттэйг хэлж буй. Тодруулбал, түймэр, хортон шавж, мод бэлтгэлээс үүдэлтэйгээр доройтсон ойн 83.6 хувь нь байгалийн аясаараа ургаж байна. Хангай, Хөвсгөлийн бүсэд шинс, Хэнтийн бүсэд хуш буюу тухайн бүс нутгийн экосистемд зохицсон модод нөхөн сэргэх чадвар өндөртэй байгаа юм.
 
 
-Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД ЧӨЛӨӨТ БҮСИЙН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ ЯРЬЖ, ТЭРБУМ МОД ХӨДӨЛГӨӨНД ХОЙРГО ХАНДАЖ БАЙНА-
 
 
Иймд Б.Бат-Эрдэнэ сайдын удирдаж байгаа Байгаль орчин аялал жуучлалын яамнаас "модыг үрээр, суулгацаар ургуулах аргыг дадал болгох” "шинээр мод тарихаас илүүтэй ойн нөхөн сэргэх чадварыг дэмжих”, "Гал түймэр, хортон шавж, мод бэлтгэл ойн санг хамгаалах”  үүнийг дэмжих бүх талын бодлогыг гаргаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, цаашлаад Монгол Улсын дэлхийд зарлачихсан "том амбиц”-ыг хэрэгжүүлэхэд гол үүргийг гүйцэтгэх учиртай. Харамсалтай нь, Байгаль орчин аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс зарласан "Тэрбум мод” хөдөлгөөнд хойрго хандаж, мод суулгах яг энэ цагт дорвитой ажил хийхгүй байна уу гэлтэй. Учир нь Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Гэтэл БОАЖЯ-наас энэ талаар нэг ч дорвитой ажил төлөвлөгдөөгүй байна.  
Тухайлбал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ саяхан говийн аймгуудаар ажиллахдаа орон нутгийн удирдлагууд болон салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, БОАЖЯ авилгаас ангид байхыг уулзалтын үеэр сануулаад явж байх жишээтэй. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөтэй ч танилцсан байгаа юм.
 
Уг нь тэрээр энэ цагт мод үржүүлгийн хэдэн компаниудаараа орж суулгац, үрийн олдоц, хүлэмж, усалгаа зэргийг тодруулж, яамнаас яаж дэмжих, иргэд үр, суулгацаар модыг хэрхэн тарьж, арчлах зэрэг бодлогын хэмжээний асуудалдаа анхаарал хандуулах ёстой байтал, чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөяриад хөдөө орон нутагт явж байна. Сайдыг ийнхүү явах зуур олон зуун саяараа эрэлт нь бий болоод байгаа модны нийлүүлэлтийг хангахын тулд уулын модыг сугалж, дөнгөж цухуйж ургах гэж ядаж буй зулзаган модыг хядах хөдөлгөөнийг яаралтай зогсоож хамгаалах шаардлага байгааг анхаарах нь нэн тэргүүний асуудал байлтай.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван сарын өмнөхөн захирамж гаргаж, Байгал орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилсон нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Дэлхийн нийтэд зарласан "Тэрбум мод” хөдөлгөөнийг "Тэрбум га цөлжилт болгох” вий гэсэн болгоомжлол тулгарч байна.
Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” хөдөлгөөнийг “Тэрбум га цөлжилт болгох” вий...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани