- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дарханы залуучууд Төмөрлөгийн үйлдвэрийн баялгийг орон нутаг хүртэх ёстойг сануулж эхэллээ
Дэлхийн эдийн засаг хямарч байгаа энэ цаг үед улс орны эдийн засгийг тодорхой хэмжээгээр үүрэлцэх стратегийн гэж үзэж болох томоохон үйлдвэрүүдээ төр өөрийн өмчид авах асуудлыг эргүүлэн тавьж эхэлсэн.
Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийг төр өөрийн өмчид аваад байгаа бол өнөөдөр Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг орон нутгийн өмчид эргүүлэн авах шаардлагыг Дархан-Уул аймгийн залуучууд өрнүүлж, аймгийн Засаг дарга болон Төмөрлөгийн үйлдвэрийн захиргаанд хүргүүлээд байна.
Дарханы залуучууд өдөр 12:00 цаг орчимд Төмөрлөгийн үйлдвэрийн захиргаанд шаардлагаа гардуулсан бөгөөд 24 цагийн дотор хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдээд байна.
Дархан Төмөрлөгийн үйлдвэрийг З.Энхболд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж эхэлсэн 1996 онд хувьчлан, хууль бус ашиг орлого олдог бүлэглэлүүдийн мэдэлд шилжүүлэх эхлэлийг тавьсан бол 2008 онд "Буян”-гийн Жаргалсайхан Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байхдаа төрийн мэдэлд эргүүлэн авчирч байжээ.
229 сая гаруй тоннын нөөцтэй, өнөөгийн үнэ цэнээр 40 их наяд төгрөг буюу Монгол Улсын ДНБ-нээс давах асар их баялагтай орд газрыг 2011-2013 онд тухайн үеийн ЗТХ-ийн сайд Х.Баттулга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар дараалан луйвардаж, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлал нэрээр хулгайлсан "сахал” Эрдэнэбилэгийн мэдлийн өөрийн хөрөнгөгүй "Кью Эс Си” компанид өгөөд байсан юм.
Дарханы Төмөрлөгийн үйлдвэр хувьд гарснаар аймгийн хөгжилд ямар ч хувь нэмэр оруулаагүй. "Сахал” Эрдэнэбилэгийн тал үйлдвэрийг хувьчилж авсны дараа 2014 онд 1800 гаруй ажилтантай байсан ч явцын дунд цомхотгол хийсээр ажилчдын тоог 2019 он гэхэд 1200 руу буулгаад, олон зуун залуучууд ажлын байргүй үлдсэн байна.
Арматур, ган бөмбөлөг гэх мэт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын барилгын салбарт бүтээгдэхүүн нийлүүлж байх ёстой үйлдвэрийн захирлууд өнөөдөр 4-20 сая төгрөгийн цалин авдаг бол ажилчдын цалин 1 сая гаруй төгрөгт эргэлддэг. Сүүлийн жилүүдэд ямар ч ахиц гараагүй байна.
Харин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь вагоноор шууд БНХАУ руу зөөгдөж байгаад орон нутгийн залуучууд эсэргүүцлээ илэрхийлж, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг орон нутгийн өмчийн мэдэлд авах тэмцлийг өрнүүлээд байгаа аж.
Залуучуудын шаардлагыг Төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагууд хүлээж авсангүй. Үйлдвэрийн Захиргааны албан тушаалтан хүлээн авч, цааш нь танилцуулна гэдгээ шаардлага хүргүүлсэн залуучуудад танилцууллаа.
Үйл явдлыг бид эргэн хүргэх болно.
Дарханы залуучууд Төмөрлөгийн үйлдвэрийн баялгийг орон нутаг хүртэх ёстойг сануулж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани