- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үнэт чулууны шинж
Үзэсгэлэнтэй сайхан, эдэлгээ даах урт настай, ховор тохиолдох. Эдгээр гурван шинж чанар бол үнэт эрдэнийн чулууны гол шинжүүд билээ. Эдгээр нөхцөлүүдээс аль нэг нь биелэгдэхгүй бол жинхэнэ үнэт чулуу гэж тооцоход хэцүү боловч энэ нь түүгээр гоёл чимэглэлийн эдлэл хийж болохгүй гэсэн үг биш юм. Амьд организмийн бий болгодог сувдыг чулуу гэж нэрлэхэд хэцүү, мөн харьцангуй богино настай /60-150 жилийн эдэлгээ/ байдгийг үл харгалзан түүний гайхамшигтай давтагдашгүй өнгө үзэмжээр нь үе үеийн хүмүүс үнэт чулууны ангиллын эхний байруудыг эзлүүлсээр ирсэн.
Эрдэнийн чулуу гэдгийн учир нь юун түрүүн нүд баясгам өнгө үзэмжийг нь хэлэх байх. Гоёл чимэглэлд хэрэглэдэг олон тооны эрдсүүдийг үндсэнд нь 3 ангилна: тунгалаг, хагас тунгалаг, тунгалаг биш. Хамгийн том, хамгийн чухал болох эхний хэсгийн чулуунуудыг дотор нь өнгөгүй, өнгөт гэж хоёр ангилж болно. Өнгөгүй чулуун дотроо доржпалам /алмаз, diamond/ толгойлох байр суурийг эзэлнэ. Түүний гал гаргах мэт гэрэл цацруулалт, эргүүлж хөдөлгөх тоолонд гэрлийн цацрагийн өнгө хувиргах чанар нь өөр ямар ч чулуунд байдаггүй тул тийм их эрэлт хэрэгцээтэй байдаг биз ээ. Өнгөгүй циркон, цагаан индраанил, молор эрдэнэ, усан болор ч гэсэн өнгө гялалзуулан харагдах боловч алмазыг яагаад ч гүйцэхгүй. Чулууны мастеруудын ур чадварын ачаар талст гарган өнгөлснөөр чулууны дотоод баялаг шинж чанар нь бүрэн нээгддэг. Өнгөт чулууны хувьд бий болгосон талст, өнгөлгөөнөөсөө илүү уг чулууны гэрлийн ерөнхий төрх нь их чухал. Үнэхээр гайхамшигтай өнгөт чулуунууд бол гал улаан өнгөтэй бадмаараг /рубин/, хөх индраанил /сапфир/, амьд ногоон өнгөтэй маргад /изумруд/, алтан шар молор / топаз/. Эдгээрийн гэрлийн шингээх спектр нь тогтмол, ихэвчлэн нарийн байдаг тул байгалын бус гэрэлд ч өнгөө алддаггүй. Хагас тунгалаг чулууны гол төлөөлөгчид бол гэрэлт чимэд /опал/, саран чулуу. Тунгалаг биш чулуунуудад хаш, номин зэрэг нэвт гэрэлтдэггүй чулуунууд багтдаг.
Үнэт чулууны нэг гол шинж бол яах аргагүй эдэлгээ даах чанар. Үнэт эдлэлийг хэдхэн жил зүүхэд өнгө нь бүрсийж, элэгдсэн байхыг хэн ч хүсэхгүй биз. Чулуунууд нь өдөр тутмын хэрэглээнд механик, химийн гэх мэт гаралтай хүчин зүйлстэй үргэлж тулгарч байдаг. Жирийн тоосонд байдаг элсний маш жижиг хэсгүүд нь механик элэгдлийг бий болгох ба гол гол үнэт чулуунууд нь ямартаа ч түүнээс дутуугүй хатуулаг шинж чанартай байх ёстой. Энэ шалтгааны улмаас шил, шаазангаар хийсэн эд зүйлс тэр тусмаа дууриамал чулуунууд нь гоёл чимэглэлд тохиромж муутай. Шил шаазангаас зөөлхөн шинж чанартай пластмасс, хуванцар зүйлс энэ өрсөлдөөнд хол хоцрох нь бүр ч ойлгомжтой.
Харьцангуй хатуулаг багатай чулуугаар /опал, оюу, сувд, саран чулуу гм/ хийсэн эд зүйлсийг тун гамтай эдэлж хэрэглэх шаардлага нь үүнээс үүдэлтэй юм. Ийм ч учраас хамгийн хатуу чулуунууд болох алмаз, корунд хамгийн үнэтэй байдаг билээ.
Хүртээлтэй элбэг зүйлсийг тоохгүй, ховор нандин зүйл рүү хошуурдаг нь бидний зан чанар гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Ийм л шалтгааны улмаас олон зууны турш анар чулуу /гранат/ бага үнэлэгддэг байв. Хэрэв алмазыг маш ихээр үйлдвэрлээд, үйлдвэрлэлийн зардал нь хэдхэн менгөөр хэмжигддэг болбол лав л гоёл чимэглэлд хэрэглэхээ болих нь мэдээж. Тийм ч учраас эрдэнийн чулуунууд нь хөл дор хөглөрөөд байдаггүй.
Маш олон төрлийн чулууг гоёл чимэглэлд хэрэглэдэг боловч нэр хүндтэй томоохон эрдэнэсийн дэлгүүрийн лангуунд алмаз, бадмаараг, индраанил, сувд, опал голлох байр суурийг эзэлнэ. Эдгээрийн үнэ ч харьцангуй тогтмол.
Маш олон төрлийн чулууг гоёл чимэглэлд хэрэглэдэг боловч нэр хүндтэй томоохон эрдэнэсийн дэлгүүрийн лангуунд алмаз, бадмаараг, индраанил, сувд, опал голлох байр суурийг эзэлнэ. Эдгээрийн үнэ ч харьцангуй тогтмол.
Эрдэнийн чулууны жинг каратаар хэмжих бөгөөд 1 карат нь 0.2 граммтай тэнцэнэ. Томоохон чулуунуудыг грамм, килограммар хэмжих нь бий. Харин сувдыг бол гран аар хэмжинэ. 1 гран нь 50 мг.
Үнэт чулуунууд нь үл хөдлөх хөрөнгөөс дутахааргүй банкны баталгаа болох нь бий бөгөөд манай орны хувьд банк санхүү, гаалийн байгууллагад энэ талын мэдлэгтэй боловсон хүчин шаардлагатай болж байгаа. Алт, мөнгөний дэлгүүр, дарханы газруудын байдлыг ажиглавал нилээн замбараагүй байдал ноёлж байгаа бөгөөд жинхэнэ чулуу гэхээсээ дууриамал нь голлож байна. Үүгээр худалдаа хийж буй байгууллагуудын ажилчдын мэргэшсэн байдал, нийт хүмүүсийн чулууны тухай мэд-лэгийн дутагдал харагдаж байдаг юм.
Ер нь бол үнэт эдлэлийг бэлгэнд юм уу үе дамжин өвөлж авбал сайн гэж үздэг бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй, ямар ямар хүний гар дамжсанийг нь хэлж мэдэхгүй зүйлсийг /хөөрөг ч .мөн адил/ эртний юм үнэтэй гэсэн ойлголтоор олж авах нь тийм ч тааламжтай зүйл биш юм. Болдог бол өөрөө бүтээлгээд үр хүүхэддээ үе дамжуулан өвлөж явбал үүнээс илүү дурсгалтай, илүү «үнэтэй» эрдэнэ гэж үгүй билээ. Үнэ гэдэг бол эцсийн эцэст тухайн үеийн зах зээлийн эрэлт хэрэгцээний нэг л илрэл шүү дээ.
ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ
Үнэт чулууны шинж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани