Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Путиний зарлиг ба хийн төлбөрийг хийх хувилбарууд

Путиний зарлиг ба хийн төлбөрийг хийх хувилбарууд

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "найрсаг бус улсууд”-ад нийлүүлж буй Оросын байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх тухай өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан бол пүрэв гарагт энэ тухай зарлигт гарын үсэг зурлаа. Ингэснээр шинэ журам 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ба үүний дагуу Барууны орнууд Оросын банкуудад рублийн данс нээж, худалдан авсан хийнийхээ үнийг төлөх ёстой.
Хэрвээ "найрсаг бус” гэгдэж буй 48 улс хийн төлбөрөө рублиэр хийхээс татгалзвал Оросын тал үүнийг "гэрээний үүргээ биелүүлээгүй” гэж үзээд гэрээг цуцлах ажээ. 
Харин эл шийдвэрийг Барууны орнууд эрс эсэргүүцэж байна. "Бид рублиэр төлбөрөө хийхгүй, энэ асуудал дээр Европын Холбооны бүх гишүүн улс санал нэг байгаа” гэж лхагва гарагт Австрийн Батлан хамгаалахын сайд Клаудиа Теннер хэлсэн байна.
 
Мөн өдөр Германы Канцлер О.Шольц, Оросын Ерөнхийлөгч В.Путин нар хийн төлбөрийн асуудлаар утсаар ярьсан бөгөөд уг ярианы агуулгыг Германы засгийн газрын төлөөлөгч Штеффен Хебестрайт товчхон тайлбарлажээ. Түүний хэлснээр, Европын түншүүдийн хувьд юу ч өөрчлөгдөхгүй, төлбөр урьдын адил еврогоор хийгдэж, барууныхны хоригт ороогүй байгаа Газпромбанк руу валютыг шилжүүлэх ба дараа нь уг мөнгийг рубльд шилжүүлнэ гэдгийг Путин Германы Канцлерт хэлжээ. Харин Шольц ийм журмыг зөвшөөрөөгүй бөгөөд учир шалтгааныг сайтар нягтлахыг тулд энэ тухайд бичгээр мэдээлэл өгөхийг хүссэн аж.  
Худалдан авагчид еврогоор төлбөрөө хийж, дараа нь уг мөнгийг Газпромбанк рубльд шилжүүлнэ гэсэн схемийг Путиний зарлиг гарахаас өмнө Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков танилцуулж байсан юм. "Коммерсант" сонинд бичсэнээр, гадаадын худалдан авагчид хийн төлбөрөө хийхийн тулд рублийн тусгай дансаа Газпромбанкинд нээх боломжтой бөгөөд тус банк тусгай дансанд орсон валютыг Мосбирж дээр арилжих юм. Энэ тохиолдолд Оросын валютын ханшийг тогтоон барьж чадах рублийн томоохон худалдан авагчид гарч ирнэ.
 
сонин mn
 
Цаашдаа энэ схемээр явбал Европын худалдан авагчдын хувьд үндсэндээ юу ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ Песковын тайлбарласныг анзаарвал, дээрх схем нь эцсийн хувилбар мөн үү, бүх улсад хамаарах уу эсвэл зөвхөн Германд хамаарах уу гэдэг нь тодорхой бус байна.
Путиний зарлигийг уншихад, "найрсаг бус улсууд”-ын худалдан авагчдын хувьд Оросын хийг худалдан авах нөхцлүүд үндсэндээ өөрчлөгдөөгүй гэдгийг ВВС агентлагийн эдийн засгийн албаны редактор О.Шамина хэллээ. 
Гадаадын компаниуд Оросын Газпромбанкинд рублийн ба валютын дансууд нээснээр хийн төлбөрөө эдгээр дансанд валютаар шилжүүлнэ. Газпромбанк уг валютаар рубль худалдан аваад түүнийгээ гадаадын компанийн рублийн дансанд шилжүүлнэ. Ийм маягаар Оросын хийн төлбөр рублиэр хийгдэнэ гэсэн үг.
 
 
 
"Газпромбанк” рублийг Мосбиржээс худалдан авах ба энэ нь валютын зах зээл дэх нөхцөл байдлыг өөрчлөх магадлал бага. "Газпром” компани экспортлогчийн хувьд валютаар олсон орлогынхоо 80 хувийг худалдаж, рублийн ханшийг дэмжих үүрэг хүлээсэн байдаг. Тэгэхээр одоо ийм гүйлгээ тодорхой хэмжээгээр өсөх нь ойлгомжтой.  
 
 
 
Гэсэн хэдий ч хэсэг хугацааны дараа "Газпром”-д өөрт нь валют хэрэгцээтэй болох тул рублиэ зах дээр зарж эхэлнэ. Магадгүй ийм маягаар "Газпром”-ын орлогыг Оросын банкуудаар дамжуулж барууны хоригоос хамгаална гэж эрх баригчид тооцоолсон байж болох юм. Учир нь, Европын банкуудаар дамжуулбал орлогын мөнгийг царцаах эрсдэл өндөр. 
Үүний зэрэгцээ Путиний зарлигт дурдсанаар, "найрсаг бус улсууд”-ын худалдан авагчид хийн төлбөрөө рублиэр хийхгүй бол нийлүүлэлтийг зогсоохыг анхааруулжээ. Гэтэл дээрх схемээр бол төлбөрийг валютаар хийх боломжтой харагдана.
Путиний мэдэгдлийн дараа, Герман, Австри улсууд нийлүүлэлтэнд саатал гарсан тохиолдолд онцгой дэглэм тогтоох төлөвлөгөөгөө хэдийнэ боловсруулжээ. Хомсдол үүсэж магадгүй тул хэрэглээгээ багасгахыг Германы эрх баригчид иргэдэд уриалсан бол Австрид хийн зах зээлийн хяналтыг эрс чангатгалаа.
Франц улс рублиэр төлбөр тооцоо хийхийг эсэргүүцэж байгааг Ерөнхийлөгч Э.Макрон лхагва гарагт мэдэгдсэн бөгөөд тэрбээр дайн эхэлснээс хойш Путинтэй 9 удаа утсаар ярьжээ. Хамгийн сүүлд утсаар ярьсан тэр өдөр "Их7”-гийн хуралдаан болж байсан бөгөөд энэ үеэр Барууны орнууд хийн төлбөрийг рублиэр хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Барууныхны эдгээр хариу үйлдлийн дараа Д.Песков хэлэхдээ, рублиэр төлбөр хийхээс татгалзсан тохиолдолд Орос улс хийгээ үнэгүй нийлүүлэхгүй гэж мэдэгдэж байсан билээ. 
 
Оросын хийнээс татгалзаж чадах уу?
 
Европын олон компани "одоо үйлчилж буй гэрээ хэлцлүүдэд рублиэр төлбөр хийх тухай заалт огт байхгүй” гэдгийг мэдэгдэж байна. "Рублиэр төлбөр хийхийг шаардах нь гэрээг зөрчиж байна” хэмээн Германы Эдийн засаг, уур амьсгалын асуудал эрхэлсэн сайд, дэд Канцлер Роберт Хабек хэллээ.
 
 
Ер нь бол, янз бүрийн улстай хийсэн гэрээ хэлцлүүдийн нөхцлүүд өөр өөр байж магадгүй бөгөөд тэдгээрийг олон нийтэд ил болгохоос ямагт зайлсхийдэг ажээ.
 
 
 
Нөгөөтэйгүүр, өөр нэгэн хүчин зүйл бий. Европын олон улс орон Оросын хийнээс маш их хамааралтай. Энэ хамаарлыг багасгахад чиглэсэн урт хугацааны төлөвлөгөөг ЕХ боловсруулсан бөгөөд Орос-Украины дайн өрнөж буй энэ үед төлөвлөгөөгөө аль болох түргэн хэрэгжүүлэхээр хичээж байна. Тодруулбал, оны эцэс гэхэд Оросын хийн хэрэглээг 2/3-оор бууруулахаар төлөвлөжээ. 
 
сонин mn
 
ВВС агентлагт ярилцлага өгсөн Оросын шинжээчдийн үзэж байгаагаар, Европ тив хэсэг хугацаанд Оросын хийг авч чадахгүй болж магадгүй тийм нөхцөл байдал яг одоо үүсээд байна. Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч М.Салихов-ын ярьснаар, 4 дүгээр сарын 1-нээс халаалтын улирал зогсож, хийн эрэлт буурч байна. Зуны улиралд газар дорх агуулахуудад хий шахаж нөөцлөх ажиллагаа явагддаг бөгөөд энэ онд агуулахууд дүүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Оросын хийгүйгээр Европ тив өвлийн улиралд дулааны хэрэгцээгээ хангаж чадахгүй бөгөөд оны эцэс гэхэд хийн хамаарлаа эрс багасгах гэсэн төлөвлөгөө нь хэрэгжих магадлал бага гэдгийг шинжээч дурдлаа. 
 
"Арикапитал” компанийн шинжээч С.Суверов-ын үзэж байгаагаар, эцсийн дүндээ Европын компаниуд хэсэгчилсэн байдлаар рублиэр төлбөр хийхийг зөвшөөрч магадгүй ажээ. Ер нь бол, рублиэр төлбөр хийх хувилбарыг яаж ийгээд олох боломжтой гэдгийг Оросын шинжээчид хэлж байна.
Өнгөрсөн долоо хоногт хийсэн Путиний мэдэгдлийн дараа бирж дээр рублийн ханш өсөж эхэлсэн билээ. Европчууд худалдан авсан хийнийхээ үнийг төлөхийн тулд рубль авахаас аргагүйд хүрэх учраас валютын зах дээрх тоглогчид евро, долларын бөөн урсгал орж ирэхийг хүлээсээр.
"Европчууд Оросын хийнээс татгалзснаар үнэ огцом өснө, харин "Газпром”-ын хувьд ашгийнхаа тэн хагасыг алдана гэсэн үг” хэмээн шинжээч Суверов хэллээ. Үүний улмаас улсын төсөвт орох татварын хэмжээ буурч, "Газпром”-ын хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд тасалдахад хүрснээр Оросын эдийн засагт бүхэлд нь сөргөөр нөлөөлнө.
Оросын хийнээс бүрмөсөн татгалзах нь Европ, Газпром хоёрын аль алиных нь хувьд хохирол ихтэй гэдгийг шинжээч онцлон хэллээ.
 
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: ВВС  
Путиний зарлиг ба хийн төлбөрийг хийх хувилбарууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани