Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Цэвээнжав: Ашигт малтмалын болоод Газрын тосны тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай

ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн тэргүүлэх профессор, доктор Ж.Цэвээнжавтай ярилцлаа.
 
-Гол асуудлаа хөндөхийн өмнө ШУТИС-д хийгдсэн бүтцийн өөрчлөлтийн талаарх таны байр суурийг сонирхоё?
-Монголчууд харьцангуй соён гэгээрсэн ард түмэн. Дорнын уламжлалаас гадна Өрнийн соёлыг магадгүй Азийн орнуудаас хамгийн түрүүнд нэвтрүүлсэн орон. Өөрөөр хэлбэл, Чингис хаанаас эхлээд Орос, Европын, дээр нь Дорнын уламжлалт соёлтой болсон улс. Энэ утгаар нь Монгол бол соён гэгээрсэн орон гэж би аль эртнээс бодож явдаг болсон юм. Яагаад гэвэл тухайн цаг үедээ юм үнэн байдаг. Тухайлбал, "Соёлын довтолгоон" гээд бужигнуулсны үр дүнд бүх иргэдээ бичиг үсэгтэй болгож чадсан. Гэтэл одоо ч Африкийн зарим оронд ч юм уу, бичиг үсэг тайлагдаагүй үндэстэн олон байна шүү дээ. Тэгэхлээр нэгдүгээрт, бүх нийтээрээ бичиг үсэг тайлагдсан ололтыг би зориуд онцлон тэмдэглэмээр байна. Хоёрдугаарт, өнөөдөр дэлхий даяар боловсролын тогтолцоо өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Бидний амьдарч буй зах зээлийн нийгэм бол лоозонгийн чанартай биш, мөрөөдлийн чанартай биш жинхэнэ бодит амьдралтай нийгэм учраас мэргэжилтэн, боловсон хүчин их чадварлаг байх ёстой. Ямар нэг юмны тухай мөрөөддөг биш ярьдаг ойлгодог, сурсан юмаа хэрэгжүүлж чаддаг байх ёстой. Боловсролын хөтөлбөрийн шинэчлэл гэж үүнийг хэлж байгаа юм.
 
Манай улсын хувьд дэлхийн бусад улсуудаас хоцролгүйгээр нэлээд дээгүүр эгнээнд боловсролын өөрчлөлт шинэчлэл рүү орж байна. Энэ бол НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухааны байгууллага болох ЮНЕСКО-гийн Боловсролын хорооноос дөнгөж 2012 оны үед гаргасан хөтөлбөр юм шүү дээ. Тэрхүү хөтөлбөрийн дагуу манай Боловсрол, шинжлэх ухааны яам нийт 800т орчим хөтөлбөрийн индекс байсныг 170 болгосон. Энэ бол хуучин байсан юмыг хумиж байгаа хэрэг биш л дээ. Цаад утгаараа байх ёстой ажил, мэргэжил бүгд байгаа. Гэхдээ энэ бол олон улсын нэгдсэн тогтолцоонд орж байгаа хэрэг юм. Миний бие уг өөрчлөлтийг дэмжиж, чадах чинээгээрээ оролцох бодолтой ажиллаж байна. Гэхдээ зарим нэг үзэгдлээр жишээлээд бодохоор болгоомжломоор асуудал байна. Хувьсгал гарахад, жишээлбэл ардчилсан хувьсгалыг нийгмийн жинхэнэ зүтгэлтнүүд үнэнээсээ хийдэг бол, чоно борооноор гэгчээр нөгөө хэсэг нөхдүүд ашиг орлого олох, ухаандаа өөрийнхөө мэргэжлийг илүү түвшинд аваачих гэдэг юм уу иймэрхүү шударга бус юм дэлхий дээр, тэр тусмаа Монголд их гардаг.
 
Тухайлбал, нэг сайхан хууль гараад ирэхээр буруугаар тайлбарлаж эхэлдэг. Улмаар хэрэгжүүлэх явцад нь гацаадаг ч юм уу нэг ийм юм битгий болоосой гэж хүсч байна. Манай сургууль дээр ийм зүйл болж байгаагүй, болох ч үгүй байх. Ер нь үүнийг анхаарахгүй бол асуудлыг ойлголгүйгээр дуулианаар хийхээр ойлгоогүй хүн буруу ч юм уу, буруу тийш нь зүтгэвэл хэцүү. Нөгөө талаас манай сургууль өөрчлөлтийг их ултай суурьтай хийж байгаа.
 
-Сургуулийн  нэрний асуудал дээр таныг өөр байр суурьтай байдаг гэх юм?
-Жишээ татая. Геологи, уул уурхай, газрын тос гэдэг ухагдахуунуудыг нийлүүлээд үз дээ. Адилхан л газрын баялаг шүү дээ. Нэр усан дээр асуудал байгаа юм. Тухайлбал, яамны нэрнээс үзвэл геологи гэдэг үгийг хасаад Уул уурхайн яам болсон. Уг нь аливаа зүйлийн нэр цаанаа утга санаа илэрхийлдэг. Би хувьдаа байгууллагаа төлөөлж, хамт олноо ярихаас өмнө хувь хүн гэдэг үүднээсээ үзэл бодлоо хэлж байгаа юм. Олон төрийн нүүр үзлээ гэдэг шиг олон үе дамжсан хүний хувьд манай сургуулийг Эрдэс баялагийн сургууль гээд нэрлэчихвэл геологи нь ч орно, газрын тос нь ч орно, уул уурхаи нь ч орно, хайгуул нь ч орно, ашиглалт нь ч орно шүү дээ. Би ингэж л бодсон юм. Харин хүмүүс олонхийн саналаар Геологи, уул уурхайн сургууль гэж нэрлэхээр тогтсон. Миний хувьд энэ бол жолдсон нэршил. Уг нь цөөнхөө бас сонсох ёстой л доо. Яагаад гэвэл Геологи, уул уурхайн сургууль гэхээр зүгээр мэргэжлийн нэр, үйл ажиллагааны нэр сонсогдоод байгаа юм. Харин Эрдэс баялагийн сургууль гэвэл илүү тохирох байлаа.
Яагаад Геологи, уул уурхайн хууль гэлгүй Ашигт малтмалын хууль гэх болсон юм? Цаанаа учиртай байгаа биз дээ. Ийм мэт жижиг зүйлүүд байгаа. Гэхдээ нэр, агуулга хоёр тохирч байвал сайн. Тохирохгүй боллоо гэхэд цаашдаа агуулгаараа өөрчлөгдөх ёстой.
 
Боловсролын шинэчлэлийн дагуу бид сургалтын хөтөлбөрөө шинэчилж эхэлж байна. Америк ч юм уу, өндөр хөгжилтэй орны туршлагыг дагах нь зөв. Гэхдээ хөрсөн дээрээ буулгах хэрэгтэй. Жишээ нь, нэг ийм юм байгаа юм л даа. Геологийн мэргэжлийн хөтөлбөр гэдэг бол тэр ашигт малтмал, газар шороог тал талаас нь судалдаг хууль. Нэг нь найрлагыг нь тогтоодог, нэг нь баяжуулдаг, нөгөө нь ашигладаг юм уу түүнтэй адилхан манай газрын тосны хөтөлбөр газрын тос гэдэг үгийг л тойрч эргэлдэнэ. Нефть гэж ярьж байгаа бол Монголын хуулийг зөрчиж байна гэсэн үг шүү дээ. Газрын тос гэдэг Монгол нэр, Газрын тосны тухай хууль гээд байхад нефть гэж бичээд байгаа нь буруу. Санаатай биш байх л даа. Санамсаргүй алдаа болов уу. Түүнтэй адилхан одоогийн хуульд БНМАУ гээд оруулчихая. Ямар сонсогдож байна. Эвгүй сонсогдож байгаа биз дээ? Шинэ Үндсэн хуулиар манай улсыг Монгол Улс л гэж албан ёсоор нэрлэхээр тогтсон. Тэгж л бичих ёстой. Энэ утгаар нь би нефть гэж бичихийг буруу гэж үзээд байгаа юм. Төрийн Ерөнхийлөгчийн зарлиг байгаа шүү дээ. Монгол хэлээрээ бичих ёстой гэж. Хажууд нь Англи, Орос, Хятадаар бичиж болно. Хамгийн гол нь аливаа нэр томьёог Монгол хэлээрээ л бичих ёстой юм. Манай боловсрол, шинжлэх ухааны салбар тэр газрын тос гэдэг үгийг хэрэглэж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол Оросууд нефть гэж зүгээр шингэн нефтийг хэлдэг юм. Газ гэдэг нь тусдаа байдаг юм. Монголын хуульд "Газрын хэвлийд дангаараа оршиж байгаа, дангаар нь болон хамтад нь олборлож болохоор хатуу шингэн хийн байдалтай нүүрс, устөрөгчийн нэгдлийг газрын тос гэнэ" гээд заачихсан. Ядаж энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг хүмүүс үүнийг ойлгох ёстой. Тэгээд түүнийг тойроод манайх ганц хөтөлбөр болж байгаа. Бид өмнө нь олон хөтөлбөртэй явж үзсэн.
 
Ер нь тухайн цаг үеийн л асуудал байсан. Түүнээс биш хэн нэгэн хүн буруутай биш. Одоо бид олон улсын зарчмаар нэг хөтөлбөрөөр яваад цаашаа магистр, доктортой салаад явах боллоо. Тэр нэгдсэн хөтөлбөрийг зохион байгуулна гэдэг бол хуучны бидний сэтгэж байгаа нэг мэргэжлийн хичээл дээр их цаг тавьдаг асуудал өөрчлөгдөх юм. Математик ямар хэмжээтэй байх вэ, физик ямар хэмжээтэй байх вэ, тэр зааж байгаа физик чинь тухайн мэргэжлийн юунд хэрэгтэй юм гэдгийг заах ёстой байхгүй юу. Өөрөөр хэлбэл, бид багш төвтэй номчирхох сургалтаас шавь төвтэй зорилго руу чиглэсэн сургалт руу орж байна гэсэн үг. Олон улсын teaching гэдэг чинь заана сургана гэсэн утгатай үг. Тэгвэл одоо бид teaching биш leaching хийх болоод байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл шавь нь ч юм сурна, багш нар нь ч шавьдаа юм хэлэхийн тулд илүү ихийг сурна. Яагаад гэвэл цахим ертөнц хөгжсөн одоо үед таны өгөх гэж байгаа мэдээллийг танаас өмнө шавь чинь интернэтээс олоод үзсэн байж болно шүү дээ.
 
Гэхдээ та багшаараа, шавь нь шавиараа үлдэнэ. Гагцхүү тэр олсон мэдээллийн талаар мэдээж багш нь илүү өргөн мэдлэгтэй байгаа учир дэлгэрэнгүй яриад оюутнаараа юм хийлгэж сурах тийм тогтолцоонд шилжих юм гэж ойлгож байгаа. Дахиад хэлбэл, энэ шинэчлэлийг хууччууд маань нэг их битгий эсэргүүцээсэй. Хууччууд "Миний л хөтөлбөр байх ёстой" гээд нөгөө л юм аа яриад байгаа. Үүнд би их харамсч байгаа. Монгол чинь их сонин шүү дээ. Шинэ юм ороод ирэхээр хүлээж авахдаа хойрго. Нэг юмаар хэтэрхий найзалж болдоггүй. Эрдэмтэнд хэлдэг шүү дээ. Олон юмны тухай их, нэг юмны тухай бага мэдэж байх гэсэн тогтолцоо чухал гэж. Өөрөөр хэлбэл, чи мэргэжлээрээ их сайн хүн гэж хэлэгдэхээс илүү чиний мэргэжил ямар хэрэгтэй вэ, мөнгө олж чадах байна уу, үгүй юү гэдэг л өнөөгийн нийгэмд хамгийн чухал болоод байна. Түүнээс биш маш өндөр хэргэм цолтой, маш их зүйл мэддэг хэрнээ тэр нь мөнгө болдоггүй бол өнөөдөр зах зээлд хэрэггүй. Манайх мэргэжлийн шинжлэх ухааныг хэтэрхий жижиглэсэн, махчилсан уламжлалтай. Тийм зүйлээ өнөөдөр нэгтгэж байгаа нь зөв. Гэхдээ нэгтгэж байгаа нь зөв гээд заримыг нь устгаад хаяж болохгүй. Хөтөлбөрийн шинэчлэлд идэвхтэй оролцож яваа хүний хувьд ярихад ийм байна. Манай шинэ үеийнхэнд мэдээлэл их байгаа.
 
-Саяхан болж өндөр-лөсөн "Газрын тос-2014" хурлын талаар та олон зүйл ярих нь дамжиггүй. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдож өндөрлөсөн уг арга хэмжээний ач холбогдол юунд байв?
-Монгол Улс тусгаар тогтносон улс. Улс үндэснийхээ тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаад ирсэн орон. Тусгаар тогтнол дотор газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн ам, хэл соёл, хил хязгаар гэсэн өргөн ойлголт байгаа. Энэ өнцгөөс нь харахад бид их азтай ард түмэн. 3 сая хүн 1 сая 500 мянган кв км газар нутаг дээр аж төрж байна. Дэлхийн улс орнуудаас газар нутгийнхаа хэмжээгээр 19 дүгээрт орж байна. 1 хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр бол дэлхийд нэгдүгээрт орж байсан тохиолдол бий. Бид дэлхийн нийтлэг тогтолцоогоор зах зээл, ардчилалд ороод, парламентын засаглалыг сонгосон. Нийгэм урагшилж байгаа гэдэгт эргэлзэх юм байхгүй. Сөнөлөө, үхлээ хатлаа ч гэх шиг хар юм ярихаа одоо больцгоох хэрэгтэй. Үхээнц биш өөдрөг баймаар байна. Мэдээж хэрэг болж бүтэхгүй юм зөндөө байгаа.
 
У.Черчилл хэлсэн байдаг даа. "Ардчилалд алдаа их бий. Гэхдээ үүнээс дээр тогтолцоог хүн төрөлхтөн бодож олж чадаагүй" гэж. Ардчилал, зах зээлд орсоноос олон юм өөрчлөгдсөн. Энэ дотор аливаа улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй эдийн засгийн суурь салбар гэж юуг хэлдэг вэ гэхээр, миний хувьд газрын тосны салбар юм. Олон хүн ингэж боддог байх. Өнөөдөр газрын тосны үнэ, Америк долларын ханшаар дэлхийн эдийн засаг тодорхойлогддог гэхэд хүмүүс нэг их маргаад байдаггүй. Манай орон түүхэн уламжлалаараа газар нутагтай, малтай, нүүдэлчин соёлтой байсан учир сүүлийн үед алт, зэс, нүүрс харахаараа уул уурхайг стратегийн салбар гэж үзэх хандлага ихсэх болж. Уул уурхай улс орны эдийн засагт онц чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь үнэн. Гэхдээ би хувьдаа саяхан болж өнгөрлөсөн "Газрын тос-2014" хэмээх ээлжит хурлын үеэр газрын тосны салбар стратегийн салбар мөн гэдгийг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Энгийн жишээ ярихад газрын тос, түүний бүтээгдэхүүн, түлш шатахуунгүй болчихвол ямар ч уурхайн ажил явахгүй, ямар ч машин явахгүй. Эргээд нөгөө сайхан үхэр тэргэндээ оржтаарна.
 
Гэхдээ 21 дүгээр зуунд энэ арай биш байх. Тийм үү? Энэ утгаараа газрын тос их чухал салбар гэдэг зүйлийг дээр үед ч ойлгож байсан, ардчиллын 20 гаруй жилд ч ойлгож эхэлсэн. Яагаад гэвэл шинэ үеийн хууль дотроос хамгийн түрүүнд гарсан нь 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хууль юм. Энэ улс орны хамгийн амин чухал, судсаар нь гүйдэг цустай адилхан салбарыг тусгаар байлгах гэж, биеэ даасан байлгах гэж, хөрөнгө оруулалтыг татах гэж уг хуулийг хамгийн түрүүнд шийдэж байсан байх нь. Яагаад тэр үед Ашигт малтмалын хуулийг түрүүлж батлаагүй юм? Ашигт малтмалын хууль 1997 онд батлагдаж байлаа шүү дээ. Бас Эрчим хүчний хууль, Барилгын хууль, Автозамын хууль зэрэг чухал баримт бичгүүдийг батлалгүй хамгийн түрүүнд Газрын тосны хуулийг яагаад баталсан бэ гээд бодохоор нэг юм хэлээд байгаа биз. Нэгдүгээр асуудал энэ. Хоёрдугаарт, яг өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж байж асуудал нь шийдэгддэг салбар бол газрын тосны салбар. Оюу толгойг Үндэсний аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэгдсэн, эсэхийг би мэдэхгүй. Хуулиараа газрын тосны томоохон асуудал, ялангуяа талбайн асуудал хэдэн том даваа давж байж шийдэгддэг. Салбарын яам, агентлагаар хэлэлцэгдээд эцэст нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвшөөрөл өгдөг. Ийм тогтолцоо өнөөдөр хүнсний салбарт ч, эрчим хүчинд ч, уул уурхайд ч байхгүй. Уул уурхай улс орны эдийн засагт илүү мөнгө оруулж байгаа, илүү ач холбогдолтой, илүү эдийн засгийн суурь гэдэг талаасаа нөлөөтэй нь үнэн. Гэхдээ бодоод үз л дээ. Уул уурхайгаар мөнгө олох гэж байвал газрын тостой байх ёстой. Ингэж чадахгүй бол бодлогогүй болчих гээд, уул уурхай зогсчих гээд байна. Үүнийг Монголын төр, шинэ нийгмийн тогтолцоо маань ойлгоод, анхны хууль гаргаад 2006 онд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг нэмж батласан.
 
Нэг ёсондоо уг салбар маань 2 хуультай боллоо гэсэн үг. Хоёр хуультай өөр салбар байхгүй. Мөн хариуцсан төр захиргааны яамтай, мөн хариуцсан Газрын тосны газар гэсэн агентлагтай. Энэ утгаараа шулуухан хэлэхэд энэ салбар 24 жил гадаад, дотоодын анхаарыг татах гэж явж ирсэн. Аливаа юмыг хөгжүүлэхийн тулд түүнийг хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй байдаг юм. Хүлээн зөвшөөрүүлэхэд, хувьсгал хийхэд сонин хэвлэл хэрэггэй гэж В.Ленин багш хэлж байсан юм гэнэ лээ. Түүн шиг судалгаа хийх хэрэгтэй, мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй. Мэргэжилтэн бэлтгээд ирэхээр нөгөөх чинь ажил олж хийхийн тулд нөгөө салбараа хөгжүүлдэг. Хэвлэл ном гаргах хэрэгтэй болдог. Тэр нь одоо энэ ном юм. Энэ утгаараа бид алдар нэр горилж биш, ашиг хонжоо хайж биш ерөөсөө л итгэл үнэмшилээрээ Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт газрын тос гэсэн мэргэжлийг нээж, улмаар энэ чиглэлээр судалгаа хийгээд хурал хийдэг болсон.
 
Би санаж байна. 1991 онд Газрын тосны хууль батлагдаад 1996 онд "Газрын тос" гэсэн хурал анх удаа зохиогдож байсан. Тэр үед бид холбогдох номыг шөнөжин гараараа бичих шахаад 20 билүү 50 хувь хэвлэж байсан бол одоо 200-300 хувиар хэвлэдэг болсон. Сая болж өндөрлөсөн "Газрын тос-2014" хэмээх хурал бол жил болгон болдог хурлын 20 дугаар хурал юм. Газрын тосны ажиллагсадын өдөр хэмээн жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр зохион байгуулдаг уг хурлаа яамтайгаа, агентлагтайгаа, мэргэжлийн төрийн бус байгууллагатайгаа хамтарч хийдэг уламжлалтай болсон доо.
 
-Газрын тосны салбарынхны чуулдаг 20 дугаар хурлын өмнөхөөс ялгарах онцлог нь юу байв?
-Энэ жилийн хурлын гол онцлог нь газрын тосны салбарын 73 жилийн ой, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат гуайн "Газрын тосны судалгааны шинэ үе" хэмээх номын уншлага байдалтай хамт хийсэнд оршино. Учир нь манай уурхайн академич П.Очирбат гуай Монгол төрийн тэргүүн байхдаа газрын тосоор дээлээ мялааж явсаныг мэдэхгүй хүн ховор. Цаг зав нь гайгүй байсан уу өнгөрсөн онд газрын тосны судалгааны шинэ үе тохиож байгаатай холбогдуулаад, ялангуяа сүүлийн 20 гаруй жилд уг салбарт өрнөсөн үйл явдлуудын тухай ном бичээд надад өгсөн. Уг номыг нь би үзээд редакторлосон юм. Өмнөх үгийг нь ч бичсэн. Номын гол утга санаа нь Монгол төрөөс 20 жилийн дотор уг салбарт явуулж ирсэн эрхзүйн бодлогын тухай улсын нэгдүгээр хүн байсны хувьд амьд сэрүүн үедээ бодитой байдлаар бичье гэж зорьсонд оршсон болов уу гэж хувьдаа бодсон. Мөн Монгол Улсдаа бензин шатахуун үйлдвэрлэдэг болоход хуруугаа нэг дүрчихээд учраа олох юмсан гэдэг үзэл санаа бол уг номын гол агуулга. П.Очирбат гуай манай хурлын эхний илтгэлийг тавьсан. Өмнө нь нүүрсний номоор нь Уул уурхайн инженерийн сургууль дээр, алт зэсийн номоор Уул уурхайн ассоциаци дээр хурал хийж байлаа. Тэр болгонд нь би оролцож явсан.
 
 
Тухайн үед таны газрын тосны судалгааны номыг энэ хуралтай хамтруулбал ямар вэ гэсэн санал тавьсан. Өөрөө зөвшөөрсөн. Тэгээд энэ номыг нь өөрийнх нь гарын үсгийн хамт хуралд уригдсан улсад тарааж өгсөн тийм л онцлогтой хурал болсон. Анхны Ерөнхийлөгчийн илтгэлийн дараа би сая хэлдэг тайлбараа хийсэн. Дараа нь уламжлал ёсоор Өрөмдлөг, Геологи, Хадгалалт тээвэрлэлт, Байгууламж ашиглалт, Хийн түлш, Эдийн засаг, Экологи, Байгаль хамгаалал, Сургалт, судалгаа мэдээлэл гэсэн олон бүлгээр хурал үргэлжилсэн. Хурлын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд асан, Газрын тосны газрын анхны дарга Д. Содном гуайн тухайн үед өгч байсан ярилцлага бүхий Тазрын тос-2014" гэсэн ийм номоо тараасан. Энэ номын гол ач холбогдол, үр дүн гэвэл Монголын газрын тосны салбарын хөгжил болоод 20 гаруй жилийн дараа буюу яг өнөөдөр нэлээд эгзэгтэй үе дээр байгаа талаар өгүүлсэнд оршино.
 
Өөрөөр хэлбэл, өөрчлөлт рүү шилжих гээд байна гэдэг утга санааг илэрхийлсэнд оршино. Ямар учиртай ингэж ярьж байна вэ гэвэл Газрын тосны тухай хуулийг шинэчилэн найруулж дууссан хэдий ч манай Газрын тосны газар, салбарын яам, Засгийн газрын нэрийн өмнөөс УИХ-д 2 удаа ороод буцчихлаа. Одоо батлагдах болов уу, яадаг бол? Ерөөсөө Ашигт малтмалын болоод Газрын тосны тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай. Түргэвчилнэ гээд алдаа ташаа зүйл хийж болохгүй. Гэхдээ яарахгүй бол нийгмийн амьдрал зогсох гээд байна. Газрын тосны хуулийг зогсоосон шалтгааныг би хувьдаа аль нэг намын, хэн нэг парламентын гишүүний амбиц биш цаана нь өөр бодитой шалтгаан байгаа байх гэж үзэж байна. Үнэндээ ч сайн мэдэхгүй юм. Яагаад гэвэл нэгдүгээрт, Газрын тосны хууль харьцангуй урт настай. 23 жилийн хугацаанд өөрчлөлт маш бага орсон. Хоёрдугаарт, энэ хууль өөрөө дэлхийн шилдэг 10 хууль гэдэгт орж явдаг. Дэлхийд сайн юм чинь өөртөө жаахан учир дутагдалтай байж болно. Өөрөөр хэлбэл, эхэндээ хөрөнгө оруулалтыг татахын тулд харьцангуй чөлөөтэй байсан бол одоо хуулиа жаахан чангалах, гэхдээ Х.Болорчулуун гишүүний яриад байгаа шиг тийм сүрхий чангалах биш багахан чангалаад Монголынхоо талд ашигтай байдлаар батлах хэрэгтэй болов уу гэж бодож байна.
 
 
 
ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ
 
 



Ж.Цэвээнжав: Ашигт малтмалын болоод Газрын тосны тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өнөөдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

Өчигдөр, 17:42
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
Хармагтай төслийн бодит үнэ цэн тодорхой болов

 Хармагтай төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч Занаду Майнс компани ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 28 минут
2024 оны 11 сарын 07, 12 цаг 10 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани