- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Туркойз Хилл": "Рио"-гийн САНАЛААС татгалзлаа
Канадын "Туркойз Хилл" компанийн хувьцааны 10 хувь буюу томоохон эзэмшигчдийн нэг, идэвхтэй хөрөнгө оруулагч Пентватер Капитал "Туркойз Хилл"-ийн 49 хувьд ногдох хувьцааг 2.7 тэрбум ам.доллароор худалдаж авах "Рио Тинто"-гийн саналаас татгалзсан байна.
"Рио Тинто" групп нь "Туркойс Хилл Ресурс" компанийн нийт хувьцааны 51 орчим хувийг эзэмшдэг бөгөөд өнгөрсөн долоо хоногт үлдсэн 49 хувийг нь жижиг хувьцаа эзэмшигчдээс 2.7 тэрбум ам.доллароор худалдаж авах санал тавьсан.
"Туркойз Хилл" нь Монгол Улсын нийслэл Улаанбаатараас өмнө зүгт 550 км (342 миль) зайд орших дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох Оюу Толгойн 66 хувийг эзэмшдэг. Үлдсэн 34 хувийг нь Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг.
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хиллийн зах зээлийн үнэлгээ нь даваа гарагаас хойш 32 хувиар өссөн бөгөөд хувьцааных нь үнэ 5.4 тэрбум ам.доллар болжээ. "Рио Тинто" нь "Туркойз Хилл"-ийн нэгж хувьцааг 26.90 ам.доллароор үнэлж байгаа юм. Харин Пентватер Риогийн "Туркойз Хилл"-д одоо эзэмшиж буй 51 хувийн хувьцааг худалдаж авахдаа нэгж хувьцаанд 63.70 доллар төлсөн тухай мэдэгдээд энэ үнээр худалдаж авах хэрэгтэй хэмээжээ. "Туркойз Хилл"-ийн хувьцааны 2.4 хувийг эзэмшдэг өөр нэг жижиг хувьцаа эзэмшигч "Sailing Stone Capital Partners” цөөнх хувьцаа эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох хэрэгтэй гэдгийг мөн онцолсон байна.
"Рио Тинто" өнгөрсөн нэгдүгээр сард Оюу Толгой төслийн эдийн засгийн үр өгөөжийн талаар Монгол Улстай удаан үргэлжилсэн маргаанаа шийдэж, Монголын Засгийн газраас төлөх ёстой 2.4 тэрбум ам.долларын өрийг чөлөөлсөн.
"Рио Тинто" компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм "Туркойс Хилл Ресурс компанийн хувьцааг худалдан авах бидний санал нь бусад хувьцаа эзэмшигчдэд арилжааны таатай нөхцөл бүхий санал гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Оюу Толгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэн, Монголын Засгийн газартай зөвшилцөлд хүрснээр бид хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж, Монгол Улсад урт хугацаанд тууштай ажиллана гэдгээ илэрхийлсэн билээ. Ийнхүү "Рио Тинто" групп нь Оюу Толгой төсөлд шууд хувь эзэмшиж эхэлснээр олон улсын зэсийн зах зээлд эзэлж буй байр сууриа бэхжүүлээд зогсохгүй, хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн эрчим хүчний шилжилтийг дэмжих том алхам юм” гэв.
Энэхүү саналтай холбоотой аливаа эцсийн тохиролцоонд хүрээгүй бөгөөд ажил хэрэг болгоход хугацаа орох төлөвтэй байна. Хэрэв "Туркойс Хилл Ресурс" компанийн бусад хувьцаа эзэмшигчид энэхүү саналыг хүлээж аваагүй тохиолдолд Оюу Толгой төслийн одоогийн хувь эзэмшлийн бүтэц хэвээр хадгалагдана.
Рио нь "Туркойз Хилл" дэх жижиг хувьцаа эзэмшигчид болох "SailingStone Capital Partners”, АНУ-ын хедж сан Пентватер Капитал Менежмент зэрэг компаниудыг өөртөө татах шаардлагатай гэдгийг судлаачид онцолж байгаа юм.
Пентватерын хувьд Туркойз Хиллийн 10 хувийг эзэмшдэг бөгөөд дэлхийн уурхайн томоохон төслийг хойшлуулж, төсвийг 5.3 тэрбум ам.доллароос 6.45 тэрбум ам.долларт хүргэн хэтрүүлсэн бодит шалтгааныг нуун дарагдуулсан гэж буруутгаж Риогийн эсрэг шүүх хурал эхлүүлж байсан билээ. Канаккорд компанийн шинжээч Далтон Баретто зарим хөрөнгө оруулагчид дор хаяж 48 канад долларын саналд л хувьцаагаа зарах магадлалтай бөгөөд "Рио үнийн саналаа улам нэмэгдүүлнэ гэдэгт бид итгэлтэй байгаа ба энэхүү худалдан авах оролдлого бүтэлгүйтэх магадлал өндөр байна" гэж хэлжээ.
Далд уурхайн төсөл хэрэгжиж дуусмагц Оюу Толгой дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болох бөгөөд эхний жилүүдэд олборлолт нь 500 мянга орчим тонн болж, эрчим хүчний шилжилтийн улмаас металлын эрэлт нэмэгдэх аж.
Рио өнгөрсөн сард жилийн үр дүнгээрээ 1.5 тэрбум гаруй долларын цэвэр мөнгөн орлого зарласан. "RBC Capital Markets”, "Rothschild & Co, Credit Suisse” нар Рио Тинтогийн зөвлөхөөр ажиллаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||