- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюу-Толгойн луйврын гэрээг хийсэн энэ сүгнүүдэд эх орон, хайрлах зүйл огт байхгүй !!!
Ц.ДАВААСҮРЭН: Монгол Улс Оюу-Толгойн 34 хувииа 13 жилийн дараа арайхийж үнэгүй авахаар болов. Хэрэв Монгол улс өөрт ногдох хувиа эхнээс нь үнэгүй авсан бол өдийд монголчууд 34 хувийн ашгаа аваад, асуудлаа шийдээд сууж байх байв. Бид баялгаасаа хүртэх ёстой ашгаа 13 жил алдаж, огт төлөх ёсгүй өрөнд оржээ. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө их сонин зүйл ярив.
Анх 2007 онд Оюу-Толгойн гэрээг хийх асуудал яригдаж байх үед гадныхан Монголд Оюу-Толгойн 34 хувийг үнэгүй өгч, Монгол улс ямар ч өргүйгээр баялгаасаа хувь хүртэх боломжийн гэрээ санал болгож байжээ. Гэтэл 2008 онд харь элэгтэй хүмүүс төрд олноор гарснаар 2009 онд жинхэнэ луйврын гэрээ хийгдэж, Монгол улс үнэгүй авах байсан 34 хувиа өндөр хүүтэй зээлээр авч, тэр нь 2039 онд хүүтэйгээ 22 тэрбум долларын өр болох байжээ.
Ц.Даваасүрэн ийм адгийн луйврын гэрээ хийсний гол шалтгаан нь Рио Тинтогийнхоноос илүүтэй Монголын төрд гарсан харь элгийн хүмүүс болохыг онцлон хэллээ. Одоо бид "хэлмэгдлээ” гэж орилж буй тэд монголын ард түмний баялгийг Рио Тинтогоос ч илүү шуналтай тонон дээрэмдэж, монгол хүнд дэндүү хүнлэг бус увайгүй, өөдгүй хатуу хандсан аж. Даваасүрэн гишүүн энэ үеэр хэлэхдээ Оюу-Толгойн луйврын гэрээг хийсэн хүмүүс "харь элэгтэй”. Удам судар нь ч тийм л хүмүүс байгаа. Ийм учраас тэдгээр хүн сүгнүүдэд эх орон, хайрлах зүйл байхгүй” гэж хэлж юм. !!!
Одоо ч гэсэн УИХ-д Монгол элэгтэй гишүүд олонх болж чадахгүй л байна. Монголчууд тэдний боорцгонд хууртсаар. Тэд одоо Монголын асар их өрөнд оруулж, концессын гэрээгээр үй олон хятадуудыг оруулж, Хятадын УЦС, Багануурын ДЦС-ыг бариулахаар болоод байна. Харамсалтай нь гэнэн Монголчууд тэдний сайхан үгэнд хууртан дэмжиж байна. Гэвч 10 жилийн дараа Хятадын өрийг төлж чадахгүйгээ ойлгох үед бүх юм оройтсон байх болно.
Оюутолгойн гэрээ анхнаасаа луйврын гэрээ байсныг
Монголд одоо захын нохой ч андахгүй болсон
Олон улсын гэрээ конвенцид тодорхой нэг гадаадын төсөл аливаа нэг улсад хэрэгжээд тухайн улсын эдийн засаг эргээд хямрах юм бол тэр гэрээг цуцлах ёстой байдаг. Өдгөө Монголын ард түмнийг хошгируулаад байгаа Оюутолгойн төсөл бол өөрөө 400 миллиард долларын өртөгтэй төсөл. Өнөөдрийн энэ байдлаас харахад бид тэндээс юу ч авахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болоод байгаа. Тэр үүднээсээ Оюутолгой төсөл цаашид энэ байдлаараа явах юм бол Монголын эдийн засаг хэзээ ч сэргэхгүй нь ойлгомжтой юм. Тэгээд яваандаа үүнээс үүдэн төрийн эргэлт ч гарахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс ийм байдалд орохгүйн тулд Монгол улсын төр засаг одоо Оюутолгойн төслийг яаралтай зогсоох хэрэгтэй байна. Анх үйл ажиллагаа явуулж эхлэхэд нь л Оюутолгойн гэрээг луйврын гэрээ болсон гэдгийг олон түмэн болоод эрдэмтэн судлаачид нэгэн дуугаар хэлж байв.
Тэд энэ гэрээн дээр эмзэглэж буй нэг зүйл бол байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд нь усны нөөц тодорхойгүй байна гэдгийг анхнаас нь хэлж байсан. Жишээ нь Өмнөговь аймаг 10 дахин бага усны нөөцтэй учир энэ төслийг цаашид яаж хэрэгжүүлэх нь өнөөг болтол шийдэгдээгүй асуудал хэвээрээ л байгаа. Хэрэв энэ байдлаараа цаашдаа явбал Рио Тинто компани монголын говийн усны нөөцийг нэг мөсөн дуусгах нь тодорхой. Тэр үүднээсээ эрдэмтэн судлаачид усны асуудлыг шийдсэний дараа уг төслийн үйл ажиллагааг нь явуулах хэрэгтэй гэсэн байр суурин дээр одоо ч хатуу зогсдог. Тэгээд ч Монгол улс Оюутолгойгоос 44 жилийн дараа л ашиг хүртэнэ гэж ярьж байгаа нь манай улсыг хэтэрхий доромжилж байгаа явдал бөгөөд мэдээж ийм юм дэлхийд хаана ч байхгүй гэдгийг захын хүн ойлгоно.
Мэдээж Оюутолгойн төсөл Монгол улсад ашигтай байвал үйл ажиллагаа нь үргэлжлээд явагдах ёстой. Тэр бол ойлгомжтой. Тэгвэл өнөөдөр ямар байна гэхээр Оюутолгойн төсөл үндсэндээ 10-д тэрбум ам долларийн өрөнд орчихоод байна. Тэр утгаараа Монгол улс үүнээс үр өгөөжөө хэзээ ч хүртэхгүй бөгөөд ногдол ашгийг 2040 он хүртэл горьдоод хэрэггүй гэдгийг нөгөө тал аль хэдийнэ хэлсэн. Харин тэр үед хөрөнгө оруулагч тал нь хамгийн ашигтай агуулга өндөртэй хэсгийг нь авч Монгол улс хэдэн ухсан нүхтэй л үлдэнэ.
Тийм болохоор эндээс ашгийн тухай ярих ямар ч боломжгүй. Тэгэхээр ийм байдалд орсон учраас өнөөдөр Оюутолгойн гэрээг шинэчлэх сайжруулах гэхээсээ илүү цуцалж, шинэ гэрээ хийх шаардлага тулгарч байна. Өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулагч гэвэл 10 хэдэн субьектийн тухай яригддаг. Үүнд Айвенхоу майнз Монголия инк, Айванхоу майнз лимитед, Айвонхоуй майнз Оюутолгой, Рио тинто, Рио тинто интернешнэл, Туркойз хилл, Энтэри гоулд гэхчилэн маш олон компаниуд байдаг. Тэгээд тэдний төлөөний хүмүүс л энэ бүх хөрөнгө оруулалтын гэрээн дээр гарын үсэг зурдаг.
Бас тэр хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр өөр хүмүүс гарын үсэг зурж, түүнд нь бас өөр компаниуд оролцдог. Далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гэрээнд шал өөр субьектууд гарын үсэг зурж л байдаг. Харин нэг сонирхолтой юм нь тэнд анх энэ гэрээний голлон тоглогч гээд байсан Фридланд энэ тэр гэсэн улсууд нь огт байдаггүй. Дандаа орлогч, төлөөний хүмүүс нь л гарын үсэг зурж байсан. Одоо тэдгээр хүмүүс хаана байна? Хаана ч байхгүй.
Зарим нь Оюутолгойд ч байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь анхнаасаа юу гэсэн үг байсан бэ гэвэл жинхэнэ эзэд нь гарын үсэг зураагүй зүгээр хуурамч гэрээ хийгээд нөгөө хөрөнгө оруулна гэж байсан үүрэг нь байхгүй, хөрөнгө оруулалт биш дандаа олон улсын банкуудаас өндөр хүүтэй зээлийг зохион байгуулалттайгаар шахаад энэ их баялагаас бүгд хожсон гэсэн үг. Тэгээд бас олон улсын банкууд энэ гэрээг анх байгуулхад дунд нь зуучилж маш их хожиж, ашгаа ч сайн хүртсэн. Тэр утгааараа энэ нь үндсэндээ зүгээр л зээл олж өгсөн зуучлалын үйлчилгээ байсан.
Тэгээд энэ бүхнийг хараад байхад тэдгээр хүмүүс анхнаасаа энэ гэрээнээс хариуцлага хүлээхгүйгээр мултрах юмаа аль хэдийнэ хийчихсэн байсан гэж ойлгож болно. Нэг үгээр хэлбэл тэд олж авах 3 тэрбум ам доллараа аль хэдийнэ олоод ашгаа хүртчихсэн гэсэн үг. Мөн тэд хөрөнгө оруулалт хийнэ гэж 66 хувийг авсан мөртлөө зээл олж өгсний шимтгэлд маш их мөнгө авч, менежмент хийсний урамшуулал гэж бас маш их хувь авсан. Бас тэд өнөөдөр Монгол улстай давхар татварын хэлэлцээрийг байгуулсан улсуудад компаниа байгуулж, мөн оффшор компаниудыг хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулснаараа татвараас давхар зугатаж байна.
Мөн үүний зэрэгцээ тэд янз бүрийн шалтгаанаар Монгол улсын хууль журмыг уландаа гишгэж, олон аргаар татвараас зайлсхийж байгаа бөгөөд өнөөдөр өндөр үнэтэй шахааны бизнес чухамдаа Оюутолгой дээр л цэцэглэж байгаа гэхэд огтхон ч хилсдэхгүй. Жишээ нь Рио Тинтогийнхон гаднаас маш хямдхан юм аваад давхар өөрсдийнхөө компаниар дамжуулан Оюутолгойд шахдаг башир аргатай. Ийм зүйлүүд тэнд маш их бий.
Бас зээл олж өгөөд гаднаас авсан зээлийг дамжуулан зээлдүүлж дундаас нь хүү аван банкны үйл ажиллагаа шиг зүйлийг явуулж байна. Ингэснээрээ тус компани Оюутолгойд зарцуулагдаагүй мөнгөнүүд болон шал өөр зориулалтын мөнгийг хүртэл хөрөнгө оруулалтад тооцон, ийм замаар төслийн өртгийг нэмэгдүүлж ногдол ашиг олгох хугацааг хойшлуулан, Монголын талд өрийн дарамтыг зохиомлоор үүсгэж байна. Тэр утгаар нь энэ бүх утгагүй зүйлүүдийг нарийвчлан судалж үзэх юм бол энэ нь ерөөсөө яав ч хөрөнгө оруулалтын гэрээ биш юм.
Анх энэ талаар гэрээ байгуулж байх үед үүнийг манай шилдэг эрдэмтэн судлаачид маш их хэлж ярьж байсан. Харамсалтай нь манай төр засгийн их мэдэгчид ерөөсөө тоогоогүй. Ерөөсөө уул уурхайн бизнес эрхэлдэг барууны томоохон хөрөнгө оруулагч нар энэ аргаа африкийн орнуудад 50, 60 жил хэрэгжүүлээд ирчихсэн зуу гаруй жилийн туршлагатай шулаач компаниуд байдаг.
Гэтэл тэр том компаний эсрэг манайд ганц ч туршлагатай баг байхгүй, бас чадвартай удирдагч ч байхгүй байгаа нь даанч харамсалтай. Дээрээс нь Монгол улс анх энэ гэрээг хийхдээ өөрийн талын гэрээний хувилбар ч үгүй орсон бөгөөд тэгээд тэр барууны компани энэ шалгарсан аргаа Монголын улстөрчдтэй зүгээр ярилцаж байгаад тэд нар нь ямар ч бодох санах юмгүй гарын үсэг зурчихсан ийм л гэрээ юм.
Тэгээд тэрний гор нь өнөөдөр гарч байна. Цаашид ч бас гарна. Тэр үүднээсээ яг энэ байдлаараа цаашид тус гэрээг үргэлжлүүлээд явбал Монгол улс ашиг хүртэх ямар ч боломжгүй ба хэдэн төгрөг татварт авч, тэрнийг нь эргээгээд зээлийнх нь хүүнд төлөөд тэгээд л дуусна гэсэн үг. Тийм учраас Оюутолгойн үндсэн гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээ, далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гээд энэ бүх юмыг яаралтай шинэчлэх шаардлагатай.
Тэгээд ч Оюутолгойн гэрээ анхнаасаа луйврын гэрээ байсныг Монголд одоо захын нохой ч андахгүй болсон. Харин тэрний төлөө бол монголын ард түмэн Мухулай жанжны хэлсэн "Их үйлсийн төлөө энэ биеийг цөлөв” гэж хэлсэнтэй адил шаардлагатай бол тэгж өөрийгөө зориулах сэтгэлийн хат зориг зүрхтэй байх ёстой.
Д.Дамдин-Очир
http://tatap.mn/17070.htmlURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||