- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газпром буюу шатдаг хийн үйлдвэрлэл
Сүүлийн хэдэн жилд эрчим хүч түүний дотор дулааны эрчим хүч, дэлхийн дулаарал, агаарын бохирдлын талаар дэлхийн хүн ард газар сайгүй яах билээ хэмээн сандран хэлэлцэж байна. ХХ зууны хоёрдугаар хагасаас эхлэн эрчимтэй хөгжих болсон үйлдвэржилт, түүнийг дагаад буй болсон хотжилтын явцад утаа тортогоо яах аргаа олохгүй байгаа нь үнэн. Хөгжил дэвшлээрээ цойлж байсан Европын орнууд хийгээд Японд цэвэр агаар, цэцгийн үнэр савлан худалдаж байна гэж 1960, 1970-аад оноос хэвлэл мэдээллийн хуудаснаас уншин хачирхаж байсныг санах хүн цөөнгүй байх. Цэвэр агаар цэнгэг усаар бялхаж байсан манай орны хүн ардын хувьд үнэхээр хачирхалтай санагдаж байсан. Харин манай орон "хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд орлоо” хэмээн улс төрчид тунхаглан уриалж байсан 1990-ээд оны эхнээс Улаанбаатар хот доо хүн ард маань шавах болсноор тун удалгүй утаа тоосондоо дарагдах болсон нь гашуун үнэн. Азийн цагаан дагина гэгдэж байсан Улаанбаатар маань хэдхэн жилд Утаанбаатар болж хувирсан. Дагаад гарсан олон сөрөг үр дагаварыг хүн болгон мэдэх хойно тоочоод ч яахав.
Улаанбаатар хот маань агаарын бохирдлоороо дэлхийд толгой цохиж эхэлсэн. Хол ойрын улс орноос хугацаа нь болж хэрэгцээнээс шахагдсан хуучин машинаар дүүрсэн. Ингэж эрчим хүч, ахуйн утаан дээр хуучин машины яндангийн утаа нэмэгдсэн. Утаанаас яаж салах билээ хэмээн үе үеийн эрх баригчид маань толгойгоо гашилгаж эхэлсэн. Их ч мөнгө зарж байна. Сүрхий бүтэлтэй үр дүн гарахгүй өдий хүрлээ.
Харин энэ зуур агаар, усаа савлан зардаг гэж манайхан хачирхан гайхаж байсан улс орнууд аль хэдийнэ цэвэр агаар, цэлмэг тэнгэртэй улс орон болсон байв. Гарц нь шатдаг хийн түлш. Шатдаг хийн түлшийг дотор нь байгалийн болон био түлш гэж хоёр хуваадаг ажээ. Уг нь манайд барин тавин харагдаж байгаа зүйл бол биохийн нөөц. Бүр тодруулбал цэвэрлэх байгууламж дээр бөөгнөдөг бохироос гарч байгаа хурц үнэртэй хий. Азийн түүний дотор зүүн өмнөд азийн орны хүн ард хоол хүнсний хаягдал, бас өтгөн шингэнээ битүү саванд хийн исгээд исэлтээс үүсэх хийг нь шатаан хоол хүнсээ хийх болоод удаж байгааг ийш тийшээ их явах болсон манайхан уг нь мэдэж л байгаа. Энэ бол биохийн түлш. Жорлонгоо байг гэхэд малын баасаа исгээд гаргаж авч болох боломжтой зүйл. Манай ШУА-ийнхан 1980-аад оны эхээр 40 литрийн битон дээр хийн плитка угсарч тавиад ШБОС хэмээн үзэсгэлэнд тавин харуулж байсныг санах хүн бий л байх.
Тив дамнасан компани буюу "ГАЗПРОМ”
Манай орны нутаг дээгүүр дамнуулан шатдаг хийн хоолой тавих боллоо гэж яриад удаагүй байна. Энэ яриа өнгөрсөн (2021) оноос улам эрчимжин, саяхнаас 2022 оны төгсгөл гэхэд тавьж дуусах тухай хэлэлцээрт гарын үсэг зуран албажуулсан тухай мэдээллээ. Энэ ажлыг барьж хэрэгжүүлэх аж ахуйн нэгж нь ОХУ-ын "ГАЗПРОМ” ОННН (олон нийтийн нээлттэй нийгэмлэг). Манайхаар бол нээлттэй хувьцаат компани. Тийм болохоор монголчууд бид мэдэж байхад илүүдэх учиргүй хэмээн зарим материал шүүрдэн уншигч Танаа толилуулж байна. Түүх жаахан сөхвөл, энэ аж ахуйн нэгжийн эх суурь ЗХУ гэж байх үед Ижил, Обь мөрний сав газар, Сибирь, Уралын нутгаас асар их нөөцтэй байгалийн хийн уурхай 1960-аад оноос нээж эхэлсэнээс эхтэй ажээ. "ЗХУ 1980 он гэхэд коммунизмд орно” гэж Зөвлөлтийн тухайн үеийн тэргүүн Н.С.Хрущёв мэдэгдэж байсан нь утаандаа хахаж цацаж байсан Европын орнуудад утаагүй түлшээ нийлүүлэн зарж эдийн засгаар цойлсон орон болох боломж харагдаж байсантай холбоотой бололтой. Харин тухайн үед үзэл суртлаар талцан, хэн нь цааш даа лидер байхаа батлах гэж ил далд үзэлцэж байсан өрнөдийн зарим орнууд мөн л уралцан зүтгэж байгаад Норвегид их нөөцтэй уурхай нээснээр оросуудын хүсэл хазаарлагдан хойшоо тавигдсан юмсанж.
Харин оросууд хийн түлшээр хангах, нэгдсэн сүлжээ байгуулах ажилд гар шамлан орсон юм байна. Ингэж эх суурь нь тавигдан төвлөрсөн төлөвлөгөөт хийгээд чөлөөт эдийн засгийн харилцааг дамнан хөгжиж байгаа "ГАЗПРОМ” ОННН 2020 оны үзүүлэлтээр 14.8 их наяд рублийн үндсэн хөрөнгөтэй, 6.32 их наяд рублийн эргэлтийн хөрөнгөтэй, 162 тэрбум рублийн цэвэр орлоготой; 2018 оны байдлаар 466000 ажилтан, ажилчидтай; хувьцааны нь 50 илүү хувийг ОХУ-ын төр эзэмшдэг, нүсэр аж ахуйн нэгж болж хувирчээ. Эдүгээ нефть, байгалийн шатдаг хий олборлодог; геологийн эрэл хайгуул хийхээс гадна хиймэл дагуулын холбоо, цахилгаан холбоо, интернет провайдер буюу интернетийн сүлжээнд холбох зэрэг олон талын үйл ажиллагаа эрхлэдэг чухам л улс үндэстэн дамнасан компани болоод байна.
Байгалийн шатдаг хийг хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагаа эрхэлдэг; дулааны болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж. Мөн олборлосон нефтиэ боловсруулан шатах, тослох материал үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх болжээ. Лондонгийн хөрөнгийн бирж дээр 1996 онд нэг хувийн хувьцаа гарган 1997 онд 2.5 тэрбум долараар арилжсан нь олон улсын зах зээл дээрх энэ компанийн үнэлгээ ямар байгааг харуулж бяцхан жишээ лав мөн.
"ГАЗПРОМ” ОННН 2005 оноос шингэрүүлсэн байгалийн хийн түлш АНУ-д; 2006 оноос Их Британи, Япон, Өмнөд Солонгост нийлүүлэх болжээ. БНХАУ-ын CNPC компанитай "Сибирийн хүч” хоолойгоор дамжуулан байгалийн хий худалдах, худалдан авах 30 жилийн хугацаатай Гэрээ байгуулан 2019 оноос нийлүүлж эхлээд байна. Жилд энэ хоолойгоор нийлүүлэх хийн хэмжээ 38 тэрбум куб метр. Мөн 2017 оны тавдугаар сард "Туркийн урсгал” хийн хоолойг Хар тэнгисийн ёроол болон эрэг дагуулан тавьж 2018 оны 11 сар гэхэд ашиглалтад оруулсан төдийгүй Словени руу хий нийлүүлэх нэмэлт шугам татан 2018-2023 онд жилд 600 сая куб метр хий нийлүүлэх Гэрээ хэрэгжиж байна.
Украины газар нутгаар дамжуулан Европын орнуудад нийлүүлж байсан хий дамжуулах ажилд хүндрэл үүссэн, улс төрийн шахалт шаардлагын хэрэгсэл болж хувирсан учраас "ГАЗПРОМ” ОННН "Умардын урсгал-1”, "Умардын урсгал-2” хоолой тавих ажилд яаралтай орж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хоёр дахь нь 2020 оны сүүл, 2021 оны эхэн гэхэд ашиглалтад өгөх байсан ч мөн л хэрүүл маргааны талбар болон ажил нь саатаад байна. Харин энд онцолж хэлмээр сонин ч гэнэ үү, инээдтэй ч гэнэ үү нэг явдал бол Украины эрх баригчид нутаг дээгүүрээ хий дамжуулахгүй, үнэ хөлс бага байна гэж эхлээд тонгочиж байснаа сүүлдээ заавал манай нутгаар дамжуул гэх болсоныг уншигч Та мэдэж байгаа. Учир нь эдний газар нутгаар тавьсан хоолойгоор хий дамжуулсны хөлсөнд жил бүр 3 тэрбум ам.доллар авч байсан болоод тэр.
"ГАЗПРОМ” ОННН бизнесийн үйл ажллагааны хүрээгээ жилээс жилд тэлсээр 2021 оны байдлаар 175.2 мянган километр урт хоолой газар дээгүүр болон далай тэнгисийн ёроолоор тавин эзэмшиж Европ, Ази тивд шингэрүүлсэн шатдаг хий хүргэдэг тив алгассан аж ахуй болжээ. "ГАЗПРОМ” ОННН дэлхийд одоогоор тодорхойлогдоод байгаа хийн нөөцийн 16 хувь, ОХУ-ын хийн нөөцийн 71 хувийг эзэмшдэг хэмээн үздэг байна. Зөвхөн ОХУ-ын газар нутаг дээр 2013-2017 онд байгалийн шатдаг хийн түгээлтийн гол шугам хоолой 4300 гаруй км татжээ. Байгалийн шатдаг хий түгээх сүлжээ гэдэг бол олборлолт хийх уурхай, байгалийн хийгээ цэвэрлэж, шингэрүүлэх үйлдвэр, дамжуулах хоолой, шахах компрессор, шингэрүүлсэн хийгээ агуулах сав, хуваарилах станц гэсэн үндсэн хэсгээс бүрддэг ажээ. Өндөр хүчин чадалтай шахуурга компрессор гэхэд л хэдэн зуу байдаг ажээ.
"ГАЗПРОМ” ОННН нэгдсэн сүлжээгээрээ дамжуулсан хий гэхэд 2017 онд 672.1 тэрбум куб метр, үүнээс бусад орон руу нийлүүлсэн нь 137.9 тэрбум куб метр байсан юм байна. Бас үүнээс гадна 137.9 куб метр хий савлан борлуулжээ. Өөрөөр хэлбэл "ГАЗПРОМ” ОННН ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 8 хувийг үйлдвэрлэж, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс болон Зүүн хийгээд Төв Европын хийн түлшний хэрэгцээг хангаж байгаа аж ахуйн нэгж. Европын холбооны орнуудын хийн түлшний хэрэгцээний 39 хувийг 2000 онд, 29 хувийг 2008 онд нийлүүлж байжээ.
Ойрын хугацаанд хамгийн ирээдүйтэй байгалийн хийн орд газар хэмээж Ямалын хойг, Карын тэнгис, Дорнод Сибирь, Алс Дорнод болон ОХУ-ын газар нутаг дээрх их хагарлын бүс гэж үздэг ажээ. Чухам энэ газар оронд "ГАЗПРОМ” ОННН-ийн гол үйл ажиллагаа хийгдэж байгаа юм байна. Түүнээс гадна Европын зарим орон, Зүүн-Өмнөд Ази, Африк, Ойрхи дорнод болон Өмнөд Америкийн орнуудад зохих гэрээ хэлэлцээрийн дагуу геологи-геофизикийн судлагаа хийх болжээ. Өөрөөр хэлбэл "ГАЗПРОМ” ОННН техник технологийн хувьд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн гэсэн үг. Тэр бүхний дүнд Венесуэлийн Petroleos de Venezuela, Италийн Eni, Малайзийн Petronas, Португалийн EDP зэрэг компанитай хамтран ажиллах болжээ. Эдгээр уурхайн нөөц нь 260 тэрбум куб метр хий, 640 сая тонн нефть гэсэн урьдчилсан тооцоо хэлэгддэг ажээ. Мөн Энэтхэгтэй хамтран Бенгалын булан, Алжирт "Эл Ассел”-ийн уурхай, Венесуэлд "Рафаэль Урданет” төсөл хэрэгжүүлж байгаа тухай мэдээлж байна.
ОХУ-д бүх талаар эдийн засгийн хориг арга хэмжээ авах талаар АНУ, Их Британи, Европын холбоо зүтгэж байгаа нь сүүлийн хэдэн жилийн өнгө төрх. Гэтэл энэ ажиллагааг бүх орон дэмжихгүй байна. Тухайлбал, Унгарын Засгийн газар Украинаар дамжуулалгүй "Туркийн урсгал”-аар жилд 4.5 тэрбум куб метр, Серби Австриар 3.5 тэрбум куб метр хий авч байх тухай урт хугацааны Гэрээнд гарын үсэг зурсан байна. Харьцангуй хямд, байгаль экологид ээлтэй эрчим хүчний эх сурвалж ашиглахыг илүүд үзсэн хэрэг.
Олон улсын хүрээнд өрнөж байгаа хэрэг явдлыг 1990-ээд онд намжих аятай болсон дэлхийн улс орнуудын дунд хэн нь азаргалах, боловсон үг хэллэгээр бол хэн нь лидер хэн нь лойдор болохыг харуулах гэсэн тэмцэл дахин сэргэв гэж мөхөс би харж байна. Ийм нөхцөл байдлаас ухаан зарсан нь хожиж гардаг нь жам. Манай орны хувьд ч зөв гарц гэж байна уу гэсэн асуулт тавих ёстой. Хамгийн ил харагдаж байгаа зүйл бол өмнө талд маань сүүлийн олон жил эдийн засаг нь өндөр өсөлттэй гарч байгаа БНХАУ, хойд талд маань байгалийн шатдаг хийн асар их нөөцтэй ОХУ байгаа явдал. Хурдтай хөгжлийг даган эрчим хүчний хэрэгцээ ч өснө. Бас утаа, байгаль экологийн гамшгийн тухай дэлхий шуугих болсон... Байгалийн хий дамжуулах хоолой манай нутгаар дамжуулан тавих хамгийн хямд боломжийн тухай ярих болоод байгааг ухаалаг ашиглах ёстой бус гэж үү?
Энэ төслийн тухай зарим баримт дараагийн ээлжинд өгүүлэх болно.
Н.Пүрэвдагва
Эх сурвалж "Зууны мэдээ” сонин
Газпром буюу шатдаг хийн үйлдвэрлэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани