Дэлхий нийтэд нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлт
манай орны усны нөөцөд мэдэгдэхүйц нөлөөлж, усны нөөц хомсдох, түүнээс
улбаалсан цөлжилт хүрээгээ тэлэх, ургамалын нөмрөг багасах, газрын
доройтол нэмэгдэх зэрэг олон хүндрэл дагуулах болсон. Үүний зэрэгцээ
сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй уул уурхайн салбарыг дагасан
экологийн асуудал тэр дундаа усны асуудал гарч ирж байна. Хариуцлагагүй
уул уурхайн балгаар арваадхан жилийн дотор томоохон 30 гаруй гол их
хэмжээний бохирдолтой болж 3000 гаруй жижиг булаг шанд хатаж ширгэсэн
байна.
Хэдийгээр уул уурхай, газрын хэвлий дэх баялаг бидний хөгжлийн үндэс ч
гэлээ устай ингэж харгис хандаж болохгүй баймаар. Энэ салбарн усны нөөц
жил ирэх бүр нэмэгдсээр байна. Тодруулбал уул уурхайн салбар жилийн усны
хэрэглээний 21 хувь буюу 94 сая шоо метр усыг ямар ч хяналтгүй, хайр
гамгүй зарцуулсаар байгаа юм. Энэ нь гүний усны нөөцийг багасгаж,
гадаргын усыг бохирдуулж байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн