- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Rio Tinto: Монгол Улс хүчирхэг хоёр хөрштэй учраас тэнцвэртэй, эрүүл харилцаагаа хадгалах нь бидний хувьд маш чухал
"Rio Tinto” компани "Оюутолгой” төслийн үйл ажиллагаанд шаардлагатай түлш болон бусад бараа материалын нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд ОХУ-аас худалдан авалт хийдэг нийлүүлэгчидтэйгээ тогтвортой харилцаагаа үргэлжлүүлэхээр зорьж байна.
""Rio Tinto” компани "Оюутолгой” төслийн түлшний хэрэглээг хангахаар өөр эх үүсвэр хайж эхэлсэн ч ОХУ-аас худалдан авалт хийхээ бүрэн зогсоох нь боломжтой гэж үзэхгүй байна" хэмээн "Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд мэдэгдлээ. Мөн тэрбээр "Монгол Улс хүчирхэг хоёр хөрштэй учраас тэнцвэртэй, эрүүл харилцаагаа хадгалах нь бидний хувьд маш чухал" хэмээн АНУ-д болж буй эрчим хүчний салбарын "CERAWeek” хурлын үеэр онцолжээ.
Монгол Улсын хувьд дизелийн түлшний хэрэглээний дийлэнхийг ачаа тээвэр, уул уурхайн машин механизм бүрдүүлдэг. 2022 оны эхний хоёр сарын байдлаар нийт 148.3 мянган тонн дизель түлш ОХУ-аас импортолсныг статистик үзүүлэлтээс харж болохоор байна. Уул уурхайн салбарт "Оюутолгой” төсөл хамгийн том нь гэдэг утгаараа шатахууны нийлүүлэлтийн асуудал анхаарал татаж буй.
Үүнээс гадна "Rio Tinto”-ийн хувьд "Queensland Aluмina” компанийг ОХУ-ын "United co. Rusal International” компанитай хамтран эзэмшдэг. Эзэмшлийн бүтцийг нь задлаад харвал "Rio Tinto” 20 хувийг нь эзэмшдэг аж.
ОХУ-ын аливаа бизнестэй худалдааны харилцаагаа зогсоох процесс үргэлжилж байгаа хэмээн "Rio Tinto”-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн бөгөөд "Rusal”-тай хамтын ажиллагаагаа хэрхэх талд боломжит сонголтууд дээр үнэлгээ өгч байгаа аж. Мөн "Queensland Aluмina” компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд анхаарах юм байна.
"Queensland Aluмina” компанийн гарц буурвал хөнгөн цагааны зах зээл, үнэд нөлөөлөхөөр байна. "Rio Tinto” компани 2021 онд 12.4 тэрбум ам.долларыг хөнгөн цагааны бизнесээс олжээ.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Bloomberg TvURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||