- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Turquoise Hill Resources”-ийн орлого 2021 онд 82.8 хувиар өсөж, $1.9 тэрбум болов
"Оюу Толгой” компанийн 66 хувийг эзэмшдэг "Turquoise Hill Resources” компани бүтэн жилийн санхүүгийн тайлангаа танилцууллаа.
2021 онд тус компани 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна. Орлого нь өмнөх оноос 82.8 хувиар өсжээ.
Зэс болон алтны гарц өссөнөөс гадна борлуулалтын үнэ өндөр байсан нь орлого өсөхөд нөлөөлсөн байна. Борлуулалтын дундаж үнэ зэсийн хувьд 53.4 хувь, алтны хувьд 2.4 хувиар өндөр байсан аж.
Үйлдвэрлэлийн хувьд баяжмал дахь зэсийн хэмжээ нь 163 мянган тонн болж өмнөх оноос есөн хувиар өссөн байна. Харин алтны хэмжээ нь 468 мянган унц болж, жилийн дүнгээр 157.1 хувиар өсжээ. Аль аль нь тус компанийн 2021 оны хэмжээнд үйлдвэрлэнэ гэж зорьж байсан түвшинд гарсан байна.
Тайлант хугацаанд "Turquoise Hill Resources” компани 524.9 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Цэвэр ашиг нь 2020 оныхоос 29 хувиар өссөн байна.
2021 онд ил уурхайн олборлолт, үйлдвэрлэл хэвийн үргэлжилснээс гадна гүний уурхайн бүтээн байгуулалтад том ахиц гарсныг тус компани онцолж байна. "Оюу Толгой” компанийн ТУЗ гүний уурхайн огтлох түвшний малтлагыг эхлүүлэхийг санал нэгтэй дэмжсэнээр уурхайн анхны тэсэлгээг хийсэн юм.
2022 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний хувьд уурхайн олборлолт хүдэр дэх зэс болон алтны бага агуулгатай хэсэг рүү орж байгаа тул 2021 онтой харьцуулахад үйлдвэрлэлийн хэмжээг багаар тооцоолжээ. Тухайлбал: 110-150 мянган тонн баяжмал дахь зэс, 115-165 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэнэ гэж төлөвлөсөн байна.
Лхагва гарагт арилжаа хаагдсаны дараа "Turquoise Hill Resources”-ийн тайлан гарсан юм. Тайлан нь гарахаас өмнө тус компанийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид нэг хувиар буурч, 26.3 канад доллар болсон байна.
Харин сүүлийн нэг жилд хувьцааны ханш нь 32.5 хувиар өсжээ. 2021 оны 11 дүгээр сард доод түвшиндээ хүрч буурснаас хойш тогтмол өссөн үзүүлэлттэй байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||