Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улс газрын ховор элементээс 10 тэрбум ам.доллар олох боломжтой

Монгол Улс газрын ховор элементээс 10 тэрбум ам.доллар олох боломжтой

 

Одоогоос 10-аад жилийн өмнө Монгол Улс газрын ховор элементээ ашиглаж энэ талбарт гол тоглогч болох шаардлагатай, одоо л биш бол оройтлоо гэж шуугиж байв. Гэвч одоо болтол "амилаагүй” байна. "Эрдэнэс Монгол” компанийн харьяа "Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж” болон "Монгол газрын ховор элемент” компанийн хоёр төсөл энэ талын судалгаа хийж, бүтээгдэхүүн болгон ашиглаж байгаа. Мэдээж шинжлэх ухааны талаас мэргэжлийн судлаачид судалж байгаа ч төрөөс төдийлөн анхаарч хүч хаясан зүйлгүй. Харин саяхнаас "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "Геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт хурлыг зохион байгуулж газрын ховор элемент, өндөр технологийн түүхий эд, дэвшил гарцын талаар хэлэлцсэн. Манайд хаягдчихаад байгаа болохоос газрын ховор элемент нь стратегийн чухал ач холбогдолтой, геополитикийн зэвсэг гэж нэрлэгдэх хүртлээ үнэ цэн нь өссөн. Тоон үзүүлэлтээс харвал дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн үйлдвэрлэл 2018 онд 190 мянган тонн байсан бол 2019 онд 210 мянган тонн болж нэмэгдсэн байгаа юм. Цаашид ч ногоон технологи, цахилгаан машины хэрэглээ нэмэгдэх тусам эрэлт, хэрэгцээ нь улам өсөхийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Түүнчлэн газрын ховор элемент бүх юмны "түлхүүр” боллоо. Эдийн засгийн, өндөр технологийн, геополитикийн зэрэг. Тодруулбал, технологийн эрин үед дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь ашигладаг гар утасны дэлгэц, зай, микрофон, чанга яригч, электроникт ГХЭ-ийг ашигладаг чухал эд. Чухал гээд байгаа газрын ховор элемент гэдэг нь Менделеевийн химийн үелэх системийн 57-71 хүртэлх дугаартай лантаноидын бүлгийн 15 элементүүд (La, Се, Pr, Nd, Рm, Sm, Еu, Gd, Тb, Dy, Но, Er, Тm, Yb, Lu) үүнээс гадна 39 дугаартай иттри (Y) болон 21 дугаартай сканди (Sc) 17 элементийг хамааруулдаг.
 
Монгол Улс газрын ховор элементийн гурван сая тонн нөөцтэй
 
Газрын ховор элементийн талбарт дэлхийн "томчууд” хүртэл ноёрхлоо тогтоох гэж уралдаж байна. Тодруулбал, газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээний тулгуур, дэлхийн нийт хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг БНХАУ экспортоо багасгах мэдэгдэл гаргаж олон улсыг сандаргаж байсан жишээ бий. Газрын ховор элементийн олборлолт, үйлдвэрлэлээр дэлхийд Хятад, АНУ, Мьянмар, Австрали, Энэтхэг, ОХУ, Мадагаскар, Тайланд, Бразил, Вьетнам тэргүүлдэг. Уг нь манайд газрын ховор элементийн нөөц их, дэлхийд өрсөлдөх боломжтойг мэргэжилтнүүд дурдсан. Манай улсад сүүлийн байдлаар олж тогтоосноор газрын ховор элементтэй дөрвөн орд, 71 илрэл, 260 гаруй эрдэсжсэн цэг бий. Тухайлбал, Ханбогд, Халзанбүрэгтэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Ар гол зэрэг газрын ховор элементийн баялаг агууламж бүхий газруудыг тогтоогоод байгаа аж. Тэр дундаа Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын болон ААН-үүдийн төсвөөр газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгэж, нийт гурван сая тонн ислийн нөөц тогтоожээ. Үүнийг тоймлон тооцоход 10 тэрбум ам.доллар. Хэдийгээр нөөц эхний байдлаар тогтоосон ч ашиглалтын үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн эргэлтэд орсон орд газар нэг ч байхгүй. Газрын ховор элементээ ганц ашиглаж байгаа нь "Монгол газрын ховор элемент” компанийн гаргадаг 16 элементийн нийлбэр исэл юм. Ингэхдээ өөр хэлбэрээр байгальд ээлтэйгээр олборлодог гэдгээ мэдээлсэн.
 
Газрын ховор элементийг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулбал хүчирхэг эдийн засагтай болохгүй юм гэхэд "сэхээнд орсон” эдийн засгаа сэргээх боломжтой гэж судлаачид тайлбарлаж байна. Учир нь газрын ховор элементээс хүдрийн баяжмал гаргаж авах, элемент тус бүрээр нь салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардлагатай. Тиймээс нэг грамм цэвэр элемент нь 10-20000 ам.долларт хүрдэг гэж байгаа. Манайд нөөц нь бий ч технологи, боловсон хүчин байхгүй учраас салгалгүйгээр нэг тонныг нь 4000 ам.доллараар "Монгол газрын ховор элемент” компани экспортолдог аж. Гэвч газрын ховор элементийг олборлох, ашиглалтад оруулахад бидэнд хэд хэдэн том асуудал бий.
 
 
Тухайлбал, газрын ховор элементийн болон стратегийн ач холбогдолтой металлын талаар зохицуулсан эрх зүйн орчин, газрын ховор элементийг ангилан дан исэл гаргаж авах, боловсруулах технологи, тэнд ажиллах боловсон хүчин байхгүй.
 
 
Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улс ОХУ-тай газрын ховор металлын ордын хайгуулын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна” гэж нэгдүгээр сарын 31-нд Оросын "Россия-24” телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн. Түүнчлэн нөөц нь тогтоогдоод буй орд, газруудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хувь хүмүүс эзэмшдэг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ салбарыг хөгжүүлэхэд хүндрэлтэй гол асуудал болдог аж. Тэгэхээр нүүрсний экспорт шиг улсаар нь тэжээх энэ салбараа хайгуулаас нь эхлээд хөгжүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлсээр байна.
 
Ц.Ганболд: "Дэлхийн эдийн засаг”-ийн хажууд оршдог нь ГХЭ-ийн талбарт давуу тал болно
 
/Монгол газрын ховор элемент төслийн захирал/
 
-Манай төсөл хэрэгжиж эхлээд 15 жил болж байна. ГХЭ-ийн нийлмэл исэл гарган авч оюуны өмчийн патентаа авчихсан. Манай улсын эдийн засгийн байдал хүнд, ядуурал, ажилгүйдэл жилээс жилд нэмэгдэж байгааг статистик судалгаанаас харж болно. Түүнчлэн манай улс уул уурхайгаас хэт хамааралтай. Хариуцлагагүй уул уурхайн улмаас ухаад орхисон хэдэн мянган тонн шороо байна. Тэгэхээр манайх уул уурхайн "хог”-ийг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа юм. Монгол орны хэмжээнд тархсан тунамал хувирмал маагмын чулуулгуудыг ашигт малтмалын ордуудын баяжуулалтын дараах хаягдал болон ядуу агуулгатай хүдрийн овоолгуудаас тогтмол соронзон бүхий полиметалл, газрын ховор элемент ялган авах технологийг боловсруулсан. Газрын ховор элементийн салбарт ноёлогч Хятадын нийлүүлэлт багасч байгаа. Тиймээс боломжийг ашиглаж манайх хөдөлж эхлэх шаардлагатай. Түүнчлэн "дэлхийн эдийн засаг” болсон хөрштэй байгаа нь манайд нэг талаараа давуу тал болно. "Монгол газрын ховор элемент” үйлдвэрлэлийн төсөл хэрэгжсэнээр дэлхийн зах зээл дэх газрын ховор элементийн тодорхой эрэлт нийлүүлэлтийг хангаж ажлын байрыг нэмэгдүүлэх олон төрлийн чухал ач холбогдолтой. 
 
Н.Тунгалаг: ГХЭ-ийн судалгааны ажлыг өргөжүүлж боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай
 
/ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн магматизм ба металлогенийн салбарын эрхлэгч, ЭШ-ний ахлах ажилтан, доктор/
 
-Газрын ховор элементийн хэтийн төлөв чиг хандлагын хувьд 17 металлыг өөртөө агуулдаг газрын ховор элементүүд нь харилцан адилгүй хэрэглээтэй, цаашдын хэрэглээг бодитоор таамаглахад хүндрэлтэй ч хэрэглээ байнга өссөөр л байна. Зарим элементийн хэрэглээ багасахад диспрози неодим, европи зэрэг газрын ховор хүнд элементийн хэрэглээ улам ихсэх хандлагатай байгаа. Тухайлбал, ногоон технологийн хөгжилтэй холбоотойгоор салхин сэнс, цахилгаан мотор үйлдвэрлэхэд диспрозийг ашиглаж байна. Харин неодим, празеодим, самари элементээр хийсэн тогтмол соронзонгууд нь хүчтэй, хөнгөн байдаг тул дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээ ихтэй, өргөн хэрэглэгдсээр байх төлөвтэй. Ер нь судалгаагаар Монгол орны газрын ховор элементийн ордууд нь дэлхийн хэмжээнд агуулга, нөөцөөрөө дунд зэрэгт ордог. Манай орны хувьд газрын ховор элементийн судалгааны ажлаа өргөжүүлж, нөөц баялгийг баттай тогтоох, цаашид ашиглалтад оруулж, бүтээгдэхүүн гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулах  боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Ингэхийн тулд хүдрээс элементүүдийг ялган авах дэвшилтэд технологи  болон туршлагатай боловсон хүчнийг бэлдэх шаардлагатай.
 
 
Б.Бямбажаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин 
Монгол Улс газрын ховор элементээс 10 тэрбум ам.доллар олох боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өнөөдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өнөөдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өнөөдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өнөөдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өнөөдөр, 20:23
Өнөөдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

Өчигдөр, 15:40
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

Өчигдөр, 11:41
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

Өчигдөр, 10:31
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани