- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Дамба: Хайгуулын лицензийг хориглосноор монгол улс хэдэн их наядаар үнэлэгдэх ордуудыг олж илрүүлэх ажлыг зогсоосон
-Хайгуулын лицензийг зогсоосноор ямар эрсдэл үүсч байна вэ. Эрсдэлүүдийн талаар ярилцлагаа эхэлье?
-Аливаа улс орон өөрт байгаа баялгийг ашиглаж амьдрах ёстой. Өнөөдөр Япон, Солонгос болон Европын ихэнх орнууд ашигт малтмалын нөөцөө олборлож дуусаад, машин техник, оюуны том бүтээн байгуулалт хийх зэрэг өөр чиглэл рүү оржээ. Монголчуудын хувьд бидний эдийн засгийн хүчин чадал ямар хэмжээнд байгаа билээ. Бид машин үйлдвэрлэж чадахгүй, тийм уламжлал ч байхгүй. Тэгэхээр бид яаж амьдрах ёстой вэ. Зөвхөн мал хариулаад, малын арьс шир, ноос ноолуураа борлуулаад амьдрах уу. Гэтэл энэ нь тийм мундаг том зах зээл биш. Нэг хүнд ногдох малын тоогоороо дэлхийд нэгдүгээрт орох мал ихтэй улс. Гэвч малаас гарч буй бүтээгдэхүүн улс орны эдийн засгийг өргөх хэмжээний баялаг биш. Зарим нь аялал жуулчлалаар хөгжинө гэх.Тэгэхээр бидэнд юу байгаа вэ гэвэл газрын баялаг байна. Монгол Улсын нийт нутгийн ихэнх хувь нь судлагдаагүй гэхэд болно. Одоогоос 10 гаруй жилийн өмнө хайгуулын лиценз олгож, энд тэндгүй л эрдсийн хайгуул хийж, гадны хөрөнгө оруулалт ч нэлээд орж ирж байлаа. Гэтэл үүнийг зогсоогоод одоо бараг 10 жил болж байна. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа л зогсоосон. Гэтэл энэ хугацаанд олборлолт зогсоогүй. Хайгуул нь зогсчихсон. Ашигт малтмал бол дуусдаг баялаг. Олборлолт явах тусам нөөц хорогдоод байдаг. Тиймээс нөөцийг нөхөх ёстой. Нөхөх процессыг арван жилээр зогсоож байгаа юм. Манай эрдэс баялгийн нөөцийн хэмжээ арван жилийн хугацаанд ямар хэмжээний олборлолт явуулсан тэр хэмжээгээр хорогдож байгаа. Нэмж эрдсийн баялаг олж илрүүлэх, нээх ажил огт хийгдсэнгүй. Гэтэл эрдсийн нөөц асар их байгаа. Бидний олж илрүүлэн олборлож буй эрдсийн баялаг Монголын газар нутгийн 20 хувиас л олдсон. Ер нь бол нийт газар нутгийн 80 хувьд хайгуул бүрэн хийгдээгүй гэсэн үг.Эрдсийн баялгаа өсгөж, нэмэгдүүлэх ганц арга зам нь геологи, хайгуулын ажил юм. Геологи хайгуулын ажил гэдэг нь бүхэлдээ шинжлэх ухааны үндсэн дээр хийдэг зүйл. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа газар дэлхийгээ судалсан байгалийн шинжлэх ухааны том салбарыг ажилгүй болгочихсон. Манай улс геологийн чиглэлээр жилд 20-30 боловсон хүчинг бэлтгэж гаргаж байна. Сүүлийн арван жилд тэд ажлын байргүй болсон. Ийнхүү хайгуулын лицензийг хориглосноор хайгуул хийдэг компанигүй болсон. Мэргэжилтнүүд нь ажлын байргүй болсон.
Уул уурхайн олборлолт явагдаад байхад шинээр орд илрүүлэх ажил хийгдэхгүй байх тусам нөөц хомсдож байна. Нөөц хомсдоно гэдэг нь тодорхой хэмжээгээр улс орны эдийн засагт муугаар нөлөөлж байна гэсэн үг. Олборлолт явагдах тусам уурхай гүнзгийрч, зардал нэмэгдэж өртөг зардал ихэсч байна.
-Хайгуулыг зогсоосноор Монголыг бараг хорлочихсон хэрэг болсон, тийм үү?
-Тэгсэн. Үүнийгээ гавьяа байгуулсан юм шиг ярьж байгаа. Шулуухан хэлэхэд юм мэддэггүй, боловсролгүй, алсын хараагүй би монгол хүн гэж цээжээ дэлдэж байгаа хүмүүсээс болж манай улс их олон жил хохирч байна. Хайгуулын лицензээс болж ханаа шийрлэх газаргүй боллоо гэх мэтээр хашгирч, олон нийтийн тархи толгойг их угаалаа. Гэтэл Монголын газар нутгийн 2.8 хувийг л хүчин төгөлдөр хайгуулын лицензийн талбай эзэлдэг. Ашиглалтын лиценз бол нэгхэн хувийг эзэлдэг. Нийлээд нийт нутаг дэвсгэрийн 3.8 хувийг л ашиглаж байна. Хайгуулын лиценз болгон орд болдоггүй, түүний өчүүхэн хэсэг нь л нөөц бий болгодог. Асар их эрсдэлтэй ажил бол хайгуулын ажил. Ашигт малтмалын хууль, лиценз олгодог журмыг эргэж харах ёстой. Олон улсын жишигт нийцсэн нээлттэй, ил тод болгох хэрэгтэй. Тендер зарлан энэ ажлаа эрчимжүүлмээр байна.
-Та хайгуулын лицензийг яагаад зогсоосон гэж бодож байна?
-Хайгуулын лицензийг зогсоосон нь хоёр талтай. Нэгдүгээрт, хайгуулын лиценз замбараагүйтсэн. Хаа сайгүй мэргэжлийн бус хүмүүс лиценз аван, лицензийн наймаа газар авч, алга дарам цаасыг зарж мөнгө олдог систем болсон. Энэ буруу замаар явсныг төр засгаас болиулах гэж авсан арга хэмжээ нь лиценз олголтыг зогсоосон. Уг нь тэр ажлыг зохион байгуулж байгаа хүмүүс ажлаа сайн хийж, буруу зөрүү зүйлээ засч сайжруулж, зөв хэвэнд нь оруулах ёстой байсан. Аливаа хориглосон хаасан зүйл тийм ч сайн үр дүнд хүрдэггүй.
-Гадаадын хөрөнгө оруулалт энэ салбарт мэдээж чухал нөлөөтэй, тийм биз дээ?
-Нөгөөтэйгүүр аливаа улс орны хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт. Тухайлбал, АНУ, БНХАУ зэрэг өндөр хөгжилтэй орнууд хүртэл гадаадын хөрөнгө оруулалттайгаар л хөгжиж байна. Дэлхий хавтгай болоод глобалчлал явагдаад дэлхий нийтээрээ гэр бүл шиг болчихсон байна. Ийм нөхцөлд хөгжил дэвшилтэй орноос шинэ техник технологи, хөрөнгө оруулалт оруулж ирэх нь эн тэргүүний чухал асуудал болжээ. Өнөөдөр манайд тийм зүйл үгүй болсон. Гадныхны Монголд хөрөнгө оруулах тохиромжтой салбар нь эрдэс баялгийн салбар. Дэлхий ертөнцийн чиг хандлага их өөрчлөгдөж байна. Дэлхийн дулааралтай холбоотойгоор улс орнууд хүлэмжийн хийн үйлдвэрлэлээс татгалзаж байна. Нүүрстөрөгч бага ялгаруулж, эрчим хүч гаргадаг баялаг руу дэлхий нийтээрээ хандах болж. Монгол Улс ч үүнээс зөрж болохгүй. Бид зөвхөн нүүрсээр баялаг гээд дэлхийн хориглоод байгаа зүйл рүү зүтгээд байж болохгүй.
Тэр утгаараа бид эрчим хүчний өөр эх үүсвэр, нүүрсхүчлийн хийг багасгах чиглэлд хандах ёстой. Энэ нь газрын ховор элементүүд. Бага зардлаар байгаль дэлхийд хор багатай эрчим хүч үйлдвэрлэдэг зүйл нь ховор металл юм. Тухайлбал, дизель, түлш, бензин хэргэлдэг автомашинуудаас маш их хорт хий ялгарч байгаа. Үүнээс салахын тулд цахилгаан машин үйлдвэрлэл рүү дэлхий нийтээрээ анхаарч, шилжиж байна. АНУ энэ чиглэлд томоохон алхмуудыг хийж байна. Цахилгаан машины түүхий эд манайд байгаа. Тэр чиглэлийн хайгуулыг хийх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ Лити эрж хайж байна. Саяхан Франц улсын Байгаль орчны сайд хатагтай Барбара Помпили "Бид нүүрснээс татгалзаж литийн нөөцөө ашиглаж эхлэх ёстой. Хэрвээ бид хүлэмжийн хий бага ялгаруулдаг улс болохыг хүсч байгаа бол лити мэт газрын ховор металл болох ховор элементийн эрэлд гарах ёстой” гэж хэлсэн байдаг. Лити нь цахилгаан машины батерейн гол түүхий эд. Манайд Лити элементийн орд одоогийн байдлаар Говьсүмбэр аймагт "Мөнхтийн цагаан дөрвөлж”, Дундговь аймагт "Хөх дэл”, Сүхбаатар аймагт "Арбаян” гэсэн гуравхан орд байна. Гэтэл Монголд нүүрс, алтны орд хэдэн арваараа байдаг. Тэгээд манайх яагаад чимээгүй суугаад байгаа юм. Монголд литиний хайгуул хийе гэхээр лиценз олгохгүй байна. Монголын Засгийн газар литийг хайлгаж, ажилгүй шахам сууж байгаа геологичдыг ажилд нь оруулаач.
-Өнөөгийн байдлаар хайгуулын лицензийн тоо хэд байна вэ?
-Монгол Улс хэдэн жилийн өмнө долоон мянга гаруй хайгуулын лицензтэй байсан бол өнөөдөр нийт лицензийн 34 хувь буюу 896 л хайгуулын лиценз байна. Гэтэл ашиглалтын лиценз 1733 болсон. Хуучин ашиглалт нь мянга гаруй, хайгуулын лиценз долоон мянга гаруй байсан бол одоо эсрэг болсон байна.
Саяхан манай ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн дэргэд хэсэг геологич багш нар нийлж "Технологийн эрдэс судлал-инновацийн төв”-ийг байгуулсан. Технологийн эрдэс судлал гэдэг нь нүүрс биш, газрын ховор элементүүдийг хэлж буй юм. Гэхдээ мянган ийм төв байгууллаа гээд хайгуул, судалгаа хийх талбай байхгүй нь харамсалтай. Геологичид маань цаг үеэ мэдрээд ийм төв байгуулаад судалгаа шинжилгээ хийхээр хүлээж байна. Эрдсийн хайгуулыг зөв голдрилоор нь явуулж, баялгаа олж, илрүүлэн судалгаа шинжилгээ хийсний үр дүнд эдийн засгийн хүч чадал нэмэгдэнэ.Зөв бодлоготой оронд хайгуулын тусгай зөвшөөрөл нь олон, ашиглалтын тусгай зөвшөөрөл цөөн байх ёстой.
-Хайгуулын лиценз эдийн засагт хэр нөлөөлөх вэ?
-Хайгуулын лицензийг зогсоосноороо Монголын эдийн засагт асар их хохирол учруулсан. Хэдэн тэрбум, их наядаар үнэлэгдэх орд, баялаг олж илрүүлэх үйл ажиллагааг зогсоочихсон юм. Хайгуулын ажил хийгдэхгүй байна гэдэг нь ирээдүйн баялаг бүтээгдэхгүй, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй, энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин нь ажилгүй болж байна гэсэн үг. Ирээдүйн хөгжилд ихээхэн уршигтай гэж ойлгож болно.
-2012 оны эдийн засгийн тэлэлтээр хайгуулын ажилд гадны компаниуд их орж ирсэн. Тэр компаниудын хийж байсан зүйл байгаа болов уу?
-Маш их хайгуулын лицензтэй байсан, маш их талбайд судалгаа хийсэн. Дэлхийн алдартай томоохон компаниуд орж ирж ажиллаж байгаад бүгд гараад явчихлаа. АНУ-ын "Пибоди” нүүрсний томоохон компани, Австралийн "БиЭйч-Пи Биллитон”, Бразилийн Вале гэх мэт уул уурхайн томоохон компаниуд бүгд гарсан. Цөөхөн компани, тэр дундаа БНХАУ-ын хувийн компаниуд л үлдчихсэн. Тэдний хийж байсан хайгуулын ажил улам өргөжиж, олон орд бий болох байсан.Түүнийгээ дагаад олборлолт нэмэгдэж илүү сайн явах байсан.
-Монголд хамгийн их олборлогддог ашигт малтмал нүүрснээс өөр юу байдаг вэ?
-Ер нь Монголд байхгүй юм байхгүй шүү дээ. Зэс, жонш, алт, төмрийн хүдэр, уран байна. Уранаа олборлохгүй, мэдлэггүйгээсээ болж хичнээн олон жил айж ураны салбарыг зогсоогоод байгаа юм бэ. Дэлхий ертөнцөөр нүүрс шатааж хүлэмжийн хий ялгаруулж дулаан гаргадгаас татгалзаж байна. Атомын цахилгаан станц барих хэрэгтэй байна шүү дээ. Манайд уран байна уу гэвэл байна. Гэтэл яагаад эрчим хүчний тал дээр хоёр хөршөөсөө хараат байгаа юм. Манайд маш сайхан баялаг байна. Гэтэл хоцрогдчихсон Чернобыль атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс айж арчаагүйтэж суухаа болих хэрэгтэй. Дэлхий дээр буй хамгийн цэвэр эрчим хүч бол атомын цахилгаан станц, байгаль дэлхийд ямар ч хор хохирол байхгүй. Гагцхүү аюулгүй ажиллагааны шаардлага өндөр байж дүрмээ сайн биелүүлэх хэрэгтэй. Дэлхий дээр атомын цахилгаан станц хэдэн зуугаараа байна. Бидэнд боломж байна. Орчин үеийн атомын цахилгаан станц бүр хөгжсөн. Тэр говьд учир нь олдохгүй шалтгаанаар айлын тугал үхсэний төлөө бүхэл бүтэн эрчим хүчний том эх үүсвэрийг хаачихаад байна. "Мардайн” ураны орд гээд маш том орд байсныг хаагаад уурхайн хотхоныг нь сүйтгээд, тоноод, нураагаад хаячихсан. Одоо Уран-хадны мангаа гэдэг хоцрогдсон сэтгэхүйгээсээ салах цаг болсон.
Ц.УЯНГА
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||