- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
О.Батнайрамдал: Шатахууны нөөцийн нийлүүлэлт тогтвортой байгаа ч үнийн хувьд таамаглал алга
Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдалаас шатахууны нөөц, үнийн тогтвортой байдлын талаар тодрууллаа.
-Нөөцийн мэдээг харахад Засгийн газрын тогтоолд заасан 45 хоногийн нөөц бүрдээгүй байх юм. Нөөцийн хувьд тогтвортой байгаа гэж та хэлж чадах уу?
-Нөөцийн нийлүүлэлт тогтвортой байгаа. Аж ахуйн нэгжүүд Засгийн газрын тогтоолоор 45 хоногийн нөөцтэй байх ёстой. Тэр хүрээнд нөөцийн хувьд нийлүүлэлт тогтвортой байдлаа аль болох хангаж ажиллаж байна.
-Нефтийн бүтээгдэхүүний үнийн хувьд дэлхийн зах зээл дээр тогтвортой байх эсэх нь эргэлзээтэй боллоо гэдгийг ойлгож байна. Оросын нөхцөл байдал манайд хэр нөлөөлөх вэ?
-ОХУ-ын улс төрийн байдал шууд нөлөөлнө. Үнийн хувьд ёстой хэн ч хэлж мэдэхгүй болчихлоо. Өнөөдөр баррель нефтийн үнэ 100 ам.доллар давчихлаа. Сүүлийн 7-8 жил харагдаагүй үнэ. Хоёрхон жилийн өмнө 0 руу орж байсан. Түүхэндээ 100 ам.доллар давсан нь цөөхөн. Украины байдалтай шууд холбоотой.
Орос чинь өөрөө түүхий газрын тосны томоохон олборлогч, нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч. Дэлхийд том тоглогч. Тэгэхээр нийлүүлэлтийн шок үүсэх эрсдэл гараад ирлээ. Бусад улсууд хориг тавиад эхлэхээр түүхий тосны нийлүүлэлтэд эрсдэл үүсэх нь.
Цаашдаа дайны нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхийг тааж чадахгүй. Түүхий газрын тос дэлхийн макро эдийн засагт шууд нөлөөлдөг. Нийлүүлэгч орнуудын оролцсон ийм томоохон сөргөлдөөн нь дэлхийн нийлүүлэлтэд шууд нөлөөлдөг.-Манайх нефть нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 хувийг ОХУ-аас авч байна. Өнгөрсөн жилийн сүүлээр шатахууны хомсдолд орсон. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэх талаар ямар ажлууд хийв?
-2021 оны арваннэгдүгээр сараас хойш Ангарскийн үйлдвэр дээр ковидтой холбоотойгоор засварын ажил удааширсан шалтгаанаар нийлүүлэлт тасарсан.Тиймээс бид БНХАУ-д хүсэлт тавиад Хөх хотын нефть, нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрээс авч эхэлсэн.
Аж ахуйн нэгжүүд маань цаашдаа ч импортын сувгаа нэмэгдүүлэх бодлого барьж ажиллахыг бидний зүгээс сануулж байна. Төр бол дэмжлэг үзүүлдэг болохоос өөрсдөө очиж гэрээ хийдэг субъект нь биш. Бодлогын талаас нь дэмжээд хамтдаа шийдэл гаргаад БНХАУ-аас нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ажиллаж байна.
-Манай улсын хувьд бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Шатахууны хэрэглээ илт нэмэгддэг. Тэгэхээр импортыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирэх нь?
-Хамгийн гол нь нийлүүлэлтийн хангамжийн тогтвортой байдал дээр Үнийн зөвлөлийн шийдвэр гарснаас хойш анхаарч ажиллаж байна. Хангамжийн асуудал бол зөвхөн өнөөдөр ярьж байгаа юм биш. Мэдээж үнэ бас яригдаж байсан. Гэхдээ нийлүүлэлтийн шок үүссэн нөхцөлд үнээс илүү хангамж хамгийн чухал байна. Тиймээс хангамжийн тогтвортой байдлыг хангах үүднээс 30 хоногийн нөөц бүрдүүлдэг байсныг 45 болгож сунгасан.
Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд ч 45 хоногийн нөөц бүрдүүлэхээр захиалгаа өгөөд баталгаажуулаад явж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд маань ОХУ-д айлчлахаар төлөвлөсөн. Энэ үеэр хангамжийн асуудлыг тогтвортой байлгах талаар уулзалтууд хийгдэнэ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||