- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Улаан алт
Монгол улсын эдийн засгийг өнөөдөр уул уурхайн салбар нуруундаа үүрч явна. Алт, мөнгө, зэс, жонш, төмрийн хүдэр, нүүрс... гээд уг нь Монголын нутаг дэвсгэр байгалийн баялагаар арвин юм. Гэхдээ л харамсалтай! Тэр нэг гараад явсан байгалийн баялаг дахиад хэзээ ч Монгол улсад буцаж орж ирэхгүй. Дахин бий болохгүй. Шавхагддаг нөөц юм. Эрдэнэтийн зэс, Заамар, Бороогийн алт, Ерөөгийн төмөр... хэзээ ч Монгол улсад дахин бий болохгүй! Нэг гараад явсан бол бандан тас! Монголбанк жилдээ 20 тн алт худалдан авлаа гэж баярын нулимстай мэдээ гаргавч дараа жил дахин 20 тн алт авна гэсэн баталгаа байхгүй. Алт бол шавхагддаг нөөц гэдгээ бид улсаараа ойлгох цаг нь болжээ. Алтыг нь ухаад авчихсан газар хоосон нүх л үлдэнэ.
Гэтэл бидэнд шавхагддаггүй нөөц байна. Энэ боломжоо ашиглах цаг нь болжээ. Шинэ Зеланд улс 25-хан сая хоньтой ч жилдээ 2.5 тэрбум ам.долларын мах экспортод гаргаж байна. Иргэд нь баян чинээлэг, улс нь өр ширгүй амьдарч байна. Мах бол алтнаас ондоо. Энэ жил тэрбум долларын мах гадаад улс орон руу зарсан ч дараа жил дахин тэрбум долларын мах зарах боломжтой. Мах бол жил бүр ургана. Тасрахгүй. Тэгэхээр мах бол алт юм. Улаан алт юм! Ургадаг улаан алт юм! Монгол улсад юу л байна, ургадаг улаан алт байна. Харамсалтай нь бид энэ боломжоо ерөөсөө ашиглаж байгаагүй. Ашиглая гэсэн төрийн бодлого сүүлийн 30 жил байсангүй. Хөдөө аж ахуйн яам гэж байвч тэр нь мянгат малчин, улсын аварга малчин, сайн төлийн эзэн ч билүү хэдэн төмөр өргөмжлөл тараахаас өөр бодлого явуулсангүй. Төр гэж байвч Шүлхийн Мафидаа дарлагдаж 21 аймгаас 18-д нь шүлхийгээ алдчихаад сууж байна.
Гэхдээ асуудал шийдэгдэнэ гэдэг дээр итгэл найдвар байгаа. Шүлхийн мафийнхан гэж хэдэн нөхөд тодорхой байгаа шүү дээ. Тэдэнд Монголын төр хэзээ нэгэн цагт төмөр нүүрээ харуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Төмөр өргөмжлөл тараахаас арай өөр бодол санаатай Хөдөө аж ахуйн сайдтай хэзээ нэгэн цагт болно гэдэгт найдаж байна. УИХ, ЗГ маань шавхагддаг шар алтнаас ургадаг улаан алт нь хамаагүй дээр юм байна гэдгийг ойлгох цаг хэзээ нэгэн өдөр ирнэ гэдэгт итгэж байна.
Сажилж явахад болно доо!
Эдийн засагч Д. Ангар
2022 оны 2 сарын 20-ны өдөр
Улаан алт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани