- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэс Монгол”-ын дэд захирал Л.Энхболдын ЖДҮХС-гийн хэргийг хэрэгсэхгүй болгов
Эх сурвалж: Г.РАВЖАА
ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, хамаарал бүхий аж ахуйн нэгжээ тэтгэсэн төрийн түшээ байсан хүмүүсийн хэрэг бараг мартагдах нь. Тус сангаас зээл авч зориулалт бусаар зарцуулсан гэм буруутай нь тогтоогдож, шүүхээр ял шийтгүүлсэн Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарыг МАН гишүүнээсээ хассан. Зарим нь төрийн өмчит аж ахуйн нэгжид удирдах алба хашсаар байна.
Тухайлбал, "Эрдэнэс Монгол” компанийн салбарын үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж буй Л.Энхболд УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮХС-гаас зээл авч зориулалт бусаар зарцуулсан хэрэгт яллагдагчаар татагдаад байсан билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол НПГ-аас саяхан баталжээ.
Уг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнд яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулах гэж их л удаан хөөцөлдөж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг ч Улсын ерөнхий прокурор парламетад оруулж байсныг уншигчид санаж буй. Мөрдөгчид НПГ-ын хяналтын прокурорын баталсан тогтоолыг танилцуулахын тулд Л.Энхболдын утсаар холбогдох оролдлого хийж, Төрийн ордонд албан өрөөнд нь очиж уг дүгнэлтийг танилцуулахаар хандаж байсан ч утсаа авдаггүй, өрөөндөө байхгүй, нэлээд зугтсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан билээ.
Түүнээс өмнө буюу 2019 оны нэгдүгээр сард Л.Энхболдын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэж байх үеэр "Мөрдөн байцаалтад саад болоогүй. ЖДҮХС-гаас зээл авсан компанийг би мэдэхгүй. Хэнээс авсан, ямар үйл ажиллагаа явуулдгийг нь би мэдэхгүй” хэмээж байв. АТГ-ын Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Энхболд нь "Х тайлантай байсан, ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь” компаниар төсөл бичүүлэн "Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт авсан нь тогтоогдсон байдаг.
Харамсалтай нь, тэрбээр ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулж, охиныхоо нэр дээр бүртгэлтэй, "Ирээдүй инвест” банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлсэн. Ингэхдээ хамаарал бүхий хүн буюу татварын байгууллагад ажилладаг ахынхаа дансаар болон бэлнээр мөнгийг авсан, автомашинаар зөөж, уг ББСБ-д хүргэснийг мөрдөгчид тогтоосон юм.
Түүгээр ч зогсохгүй ЖДҮХС-гаас авсан зээлийн мөнгөөрөө бусдад тавьсан өр төлбөрөө дарсныг нь ч тогтоосон билээ. Ингэснээр дуулиан шуугиантай шалгаж эхэлсэн, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр хандаж байсан УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээл авсан гэх хэргүүдийг шийдвэрлэж дуусаж байна.
Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||