Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

СУРВАЛЖИЛГА: Оюутолгойн ажилчдын эрүүл мэндэд “ЗАНАЛХИЙЛСЭН“ хүнс нийлүүлэгч компанид хариуцлага тооцох уу

СУРВАЛЖИЛГА: Оюутолгойн ажилчдын эрүүл мэндэд “ЗАНАЛХИЙЛСЭН“ хүнс нийлүүлэгч компанид хариуцлага тооцох уу

 

Сүүлийн үед хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад ажиллаж буй ажилчдын эрх ашиг ба түүнийг зөрчсөн үйлдлүүд гарах болсон талаарх асуудлыг олон нийт ихээр хөндөх болсон. Тэгвэл бид энэ удаад Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаагаа явуулж буй Оюутолгой компанийн ажилчдын эрүүл мэнд тэр тусмаа эрүүл хүнсээр хангагдах эрх зөрчигдөж байж болзошгүй асуудлыг сурвалжиллаа.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2015 онд байгуулсан байдаг. Уг гэрээний хүрээнд 2020 онд орон нутгийн компани, үйлдвэрлэгчдээс Оюутолгой ХХК 155 сая долларын худалдан авалт хийхээр төлөвлөсөн аж.

Орон нутгийн компаниудын хүнсний ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Оюутолгой компанитай санамж бичиг байгуулж байв. Ингэхдээ хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлэх компаниуд нь мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, монгол хоолоор ханган нийлүүлэлт хийх журамтай. Тэгвэл Оюутолгой компанийн 10 мянга гаруй Монгол ажилчдаас гадна гэрээлэгч компаниуд ажилчид гээд нэжгээд олон хүнийг хүнсний ногоогоор хангадаг зарим байгууллагууд ажилчдын эрүүл аюулгүй хүнсэээр хангагдах эрхийг нь зөрчиж байна.

Тодруулбал, Оюутолгой компанид хүнсний ногоо ханган нийлүүлдэг хүнсний гурван үйлдвэр Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрладаг. Нэр бүхий гурван компанийн нэг нь мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан шийдвэрээр ДУНД түвшний эрсдэлтэй хэмээн үйлдвэрлэлээ зогсоож, хаалгаа барьсан аж. Харин үлдсэн хоёр үйлдвэрийн нэг нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.

Тус хоёр үйлдвэрийн нэг нь Б.Батзориг захиралтай "Шим зэрэглээ” ХХК. Тус компани нь 2021 оны есдүгээр сарын 20-нд Оюутолгой ХХК-д хүнсний ногоо ханган нийлүүлэх гэрээг хийсэн аж. Одоогийн байдлаар 10 гаруй удаагийн ханган нийлүүлэлтийг хийгээд буй. Гэтэл уг байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох албан тушаалтнууд болох улсын байцаагч Т.Нандин-Эрдэнэ, Б.Баярмаа нар хяналт шалгалт явуулахад нийтдээ 21 зөрчил илэрсэн байдаг. 21 зөрчлийн хувьд хүнсний ногоонд өөрчлөлт орох, үндсэн түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, найрлага, хаана үйлдвэрлэж бэлтгэгдсэн нь тодорхойгүй цаашилбал хүний эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц ноцтой зөрчлүүд илэрсэн болохыг доорх зургаас харж болно.

БАРИМТ1: Мэргэжлийн хяналтын байгууллагын илрүүлсэн 21 зөрчлийн талаар дурдсан албан бичгийг энд хавсаргав

Үүнээс үзэхэд, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан дүгнэлтээс харахад олон мянган ажилчдыг эрүүл аюулгүй хүнсээр хангах үүргээ ноцтой зөрчиж буй "Шим зэрэглээ” ХХК-д яагаад өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцлага тооцоогүй вэ гэх асуудал энд урган гарч байна.

Хүнс бэлтгэдэг, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг компаниудад технологийн урсгалыг хангаагүй, үндсэн түүхий эдийн гарал үүсэл хаана үйлдвэрлэж байгаа нь тодорхойгүй, цонхны хамгаалалт байхгүй, бохирын усны зөв шийдэл байхгүй зэрэг зөрчлүүдийг арилгаж, албан шаардлагын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, биелэлтийг эргэн мэдэгдэх шаардлага тавьжээ.

Харин БОДИТ БАЙДАЛ ямар байв?

Улсын байцаагчийн албан дүгнэлт гарснаас хойш даруй хоёр сарын хугацаа өнгөрсөн байхад буюу энэ оны нэгдүгээр сарын 15-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах "Шим зэрэглээ” ХХК-ийн үйлдвэрийн байраар ороход зөрчлийг ямар нэгэн байдлаар арилгасан, арилгах гэж оролдсон нөхцөл байдал төдийлөн ажиглагдсангүй.

Хүнсний үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг компанийн ажилчид Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдсан байх ёстой. Үүнд, сүрьеэ, арьсны халдварт өвчнүүд, нян тээгч, хамар залгиурын арчдас, цагаан хорхой зэрэг дөрвөн төрлийн шинжилгээ өгсөн байх ёстой. Гэтэл уг байгууллагын найман ажилтанд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр байхгүй гэдгээ хэлж байсан юм.

Хэрвээ энэ ажилчид дунд халдварт өвчин тээж яваа нэг л ажилчин байвал Оюутолгой компаний 10 мянга гаруй ажилчдыг эрсдэлд оруулж байгаа хэрэг. Жишээ дурдъя. 2019 оны хоёрдугаар сард KFC Зайсан салбарын ажилтан цусан суулга өвчин үүсгэгч нян тээж байсан нь олон үйлчлүүлэгчдэд халдварласан тохиолдол гарч байв. Өөрөөр хэлбэл, нэг ажилтны эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан үйлчлүүлэгч нар эрсдэлд орсон хэрэг юм. Тэгвэл Оюутолгойн 10 мянга гаруй ажилчдад ч өнөөдөр эрсдэл учраад байна. Цаашилбал ажилчдын дунд үүсч болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа нь зогсвол хэн хариуцлага хүлээх вэ.

Бид тус суманд ажиллаж байхдаа "Шим зэрэглээ” ХХК-ы захирлаас үүссэн асуудлын талаар захирал С.Батзоригоос тодруулга мэдээлэл авлаа.

БАРИМТ2

БАРИМТ3

Ийхүү бид "Шим зэрэглээ" ХХК-д өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэргэжлийн хяналтын хяналт шалгалтын ажил явуулсан хүнсний чанар стандартын улсын байцаагч Т.Нандин-Эрдэнэтэй холбогдож шалгалтын ажил бодитой явагдсан эсэх талаар лавласан юм.

-"Шим зэрэглээ" ХХК бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн юм байна. Энэ үнэлгээ яг бодитой байсан уу?

-Хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчлийн арилгуулахын тулд албан шаардлага өгсөн. Албан шаардлагаар тухайн ААН зөрчлөө арилгаж манайд хариу ирүүлдэг. Зөрчлүүдээ арилгасан бол үйл ажиллагаа хэвийн явдаг. Тухайн суманд тийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг гурван төрлийн байгууллага байдаг. "Шим зэрэглээ" ХХК зөрчлөө арилгасан байсан учраас эрсдэл нь бага гэж гарсан.

-Хүнс бэлтгэн нийлүүлэгчээр ажиллахад та шаардлага хангасан үйлдвэр гэж үзэж байгаа юм байна. Эрүүл орчин нөхцөлд хүнс бэлтгэж ханган нийлүүлж, эрсдэлгүй байна гэж үзэж болох уу?

-Шалгалтаар зөрчлөө арилгасан байсан болоод л эрсдэлгүй гарч ирсэн үг.

"Цаашлаад мэдээлэл өгөх боломжгүй гэв"

"Шим зэрэглээ" ХХК-ийн захирал С.Батзориг, хүнсний чанар стандартын улсын байцаагч Т.Нандин-Эрдэнэ нарын зөрчлийг арилгуулсан, арилгасан гэх яриа нь бодит байдалтай нийцэхгүй байгааг та бүхэн энэ сурвалжилгаас харж болно. Оюутолгой төслийн хүнсний ханган нийлүүлэлтийн тендерийг Таванбогд группын охин компани болох "SSM” ХХК авсан байдаг бөгөөд ийм нөхцөл байдалтайг нь мэдсээр байж тус компаний үйл ажиллагааг дэмжиж байгаагийн ар талд тэдний маш том ашиг сонирхол ч байж болзошгүй байдалтай байна. Хамгийн сүүлд нэгдүгээр сард гэхэд л "Шим зэрэглээ" ХХК дизель түлштэй холилдсон хүнсний ногоог нийлүүлсэн шуугиан дэгдэхэд Оюутолгой төсөлд мэдэгдэлгүй нам "дараад” өнгөрсөн аж. Иймд Оюутолгой төсөл ажилчдынхаа эрүүл аюулгүй хүнсээр хангагдах тал дээр анхаарах, хүнс ханган нийлүүлж буй компаниуддаа өөрсдөө шаардлага тавих нөхцөл байдал нэгэнт үүсчээ.б

Үргэлжлэл бий...

"ШИМ ЗЭРЭГЛЭЭ” ХХК-НИЙ БОДИТ БАЙДАЛ /Бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн/

1. Үйлдвэрийн гадаад орчны байдал

Үйлдвэрийн бохирын шугам нь стандартын дагуу баригдаж, битүүмжлэгдээгүй, соруулах явцад үйлдвэрийн бохир гадагш алдагдаж байна

2. Үйлдвэрийн бохир зөөж буй тээврийн хэрэгслийн байдал, бохир гадна талбайд алдагдсан байдал

3. Үйлдвэрийн гадна орчны эргэн тойрны байдал

Үйлдвэрийн хашааны баруун хойд хэсэгт хог ихээр хуримтлагдсан, салхи ихтэй үед хийсэх, зуны цагт ялзарч муудсан үнэр бүтээгдэхүүнд шингэх, нянгийн халдвар тархах эрсдэл үүсэж болзошгүй

4. Үйлдвэрийн гадна орчин эргэн тойрны байдал 

Үйлдвэрийн ажилчдын бие засах газар гадаа хэвээр

Аймгийн МХГ-аас стандартын шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн хогийн цэг.

5. Үйлдвэрийн дотоод орчин  

Үйлдвэрлэлийн процесс нь ангилах, угаах, арилгах, савлах хэсгүүд нь бүгд тус тусдаа өрөөнд НЭГ чигийн урсгалтай байх байтал тус газар нь 1 өрөөнд бүгдийг нь багтаасан нь ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахгүй байна.

6. Үйлдвэрийн дотоод орчин

Үйлдвэрийн бохир ус гарах хэсэг нь битүүмжлэгдээгүй, хөлдөж бөглөрсөн бохирдсон байгааг та харж байна.

7. Үйлдвэрийн дотоод орчин 

Ногоо угаах машинаас гарах бохир усыг хаах траф буюу хаалт байхгүй, үйлдвэр дотор цацарч бүтээгдэхүүн бохирдуулах эрсдэл шууд үүссэн

Тус машин нь 380 вольтоор ажилладаг бөгөөд хөдөлгүүрийн хэсэг онгорхой байгаа нь шингэн зүйл орж тогны масс үүсгэх, ажилчдын хувцас хавчуулагдах, гар хуруугаа тасдуулах зэрэг ХЭААБ-г шууд зөрчсөн байдалтай байна.

8. Үйлдвэрийн дотоод орчин  

Угаагдсан ногоог газар буюу үйлдвэрийн бохир шалан дээр арилган түүнтэй зэрэгцээд муудаж илжирсэн хүнсний ногоо тус өрөөнд байршиж байна. Тус үйлдвэрийн ажилтан ногоо арилгахдаа тамхи татаж байгаа нь үйлдвэрлэлийн орчинд эрүүл ахуйн ноцтой эрсдлэл үүсгэхээс гадна тухайн ажилчдын хэнд нь ч хүнсний үйлдвэрт ажиллахад шаардлагатай шинжилгээг өгөөгүй, шинжилгээний цагаан дэвтэр байхгүй гэсэн нь дүрс бичлэгт баримт болон үлдсэн болно.

9. Үйлдвэрийн дотоод орчин: Хөргүүрийн өрөөнд хураагдсан хүнсний ногоо

Энд стандарт, шаардлагай тавиур нэг ширхэг ч байхгүй байгааг та харж байна.

 10. Үйлдвэрийн дотоод орчин: Ажилчдын хувцас солих өрөө

11. Үйлдвэрийн дотоод орчин

Үйлдвэрийн байрны оффис хэсэгт ажилчдын гал тогоо хамт байршсан, мөн хоол хийх бүтээгдэхүүн байгааг та харж байна. 00 өрөө нь дээд хэсгээр битүүмж байхгүй, үйлдвэрлэлийн болон бэлэн бүтээгдэхүүний хэсэгт агаар болон бусад замаар нян бактер шууд тархах эрсдэл тус үйлдвэрт үүсчээ.

СУРВАЛЖИЛГА: Оюутолгойн ажилчдын эрүүл мэндэд “ЗАНАЛХИЙЛСЭН“ хүнс нийлүүлэгч компанид хариуцлага тооцох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани