Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Тэрбум мод” тэнд үхэж байна

“Тэрбум мод” тэнд үхэж байна

 

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Ойн салбарын хэлэлцүүлэг, чуулган  ташуур өгч,  нийслэл хот, 21 аймаг нийтдээ  680 сая мод тарьж ургуулна гэсэн амлалт авсан нь саяхан. Тогтоол шийдвэрт гарын үсэг зураад бэх нь хатаагүй байтал зарим аймагт ургаа моддыг хугалах "дажин” эхэлчихсэн байжээ.
Хулгайгаар самар түүж бэлтгэдэг бүлэглэл өнгөрсөн намраас Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим сумын  ойн гүнд бүгж, тусгай хамгаалалттай газарт хушин  ойг сүйтгэж байсныг  Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Экологийн цагдаагийн алба, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ТЕГ,  Хил хамгаалах ерөнхий газар болон холбогдох газруудын  хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн  арванхоёрдугаар сарын сүүлчээр шалгалт явуулж илрүүлжээ.
Ажлын хэсэг хэдийгээр "МИ-8” нисдэг тэргээр очсон ч самарчдын мөрөөр хяналт шалгалт явуулах ажил нь  амь эрсдэж мэдэх  хүнд нөхцөлд өрнөдгийг тухайн  үед хийж, саяхан олон нийтэд цацсан баримтат нэвтрүүлгүүд  харууллаа. Самрын татаасыг байгаль хамгаалахад бараг  зарцуулдаггүй. Манай улс жил бүрийн есдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар ойгоос самар бэлтгэх хуулийн хугацаа заасан байдаг. Гэвч  иргэд хувиараа болон хэсэг бүлгээрээ хууль зөрчин  самар түүсээр.
 
сонин mn
 
Төрөөс нарийн зохицуулалт хийх тухай, самрын бизнес эрхлэх боломжийг судлах, шийдэх  тухай ярьдаг ч  нэг талдаа гаралгүй өдий хүрчээ. Энэ нь  хулгайгаар самрын бизнес эрхлэгчид, самар түүж тэдэнд тушаадаг  иргэдийг улам өөгшүүлжээ. Самар түүсэн иргэд, аж ахуйн нэгжүүд  килограмм тутамд ахуйн зориулалтаар бол  500, үйлдвэрлэлийн зориулалтаар 800 төгрөг тушааж тухайн орон нутагт нь төвлөрүүлдэг. Үйлдвэрийн зориулалтаар түүсэн самрын  татаас болох 800 төгрөгийг тухайн аймаг авдаг бол ахуйн зориулалтын 500 төгрөгийн 300 төгрөгийг нь сум, 200 төгрөгийг нь байгаль хамгаалах газар, Хан Хэнтийн УТХГ авдаг. Нийт орлогын 85 хувийг байгаль хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулдаг гэх ч  ихэнхдээ аймаг, сумын төсөвт шингээд алга болдог гэлцдэг.
 
Хулгайгаар самар бэлтгэдэг бүлэглэлийн тухайд   ганц удаагийн үйлдэл  биш юм. Лав л сүүлийн таван жил энэ байдал эрс ширүүсч, нэг хэсэг нь ууланд очиж бэлддэг, түүнийг нь том машинаар зөөдөг, хот руу  нууцаар оруулдаг,  хил гаалиар гаргадаг сүлжээ хүртэл бий болжээ. Цар тахлын хязгаарлалт тогтоосон үед ч самарчдын машиныг нэвтрүүлж байна гэх хэл ам гарсаар байсан нь үүнийг нотолно. Самарчид юуны өмнө мод болгоныг мунаар  цохиж гэмтээнэ. Хүйтэн сэрүүний улиралд дулаан байхын тулд түлээ бэлдэнэ, бас л мод сүйтгэнэ. Машин очих боломжгүй газарт зам гаргах гэж   мөн л  ургаа моддыг  булгална. Үүний зэрэгцээ өөрсдөө 20 метрийн өндөр модноос унаж хүнд бэртсэн, нас барсан, хоол ундгүй болж өлсч цангасан,  төөрч ОХУ-ын хилийг  давсан хэргүүд гарсаар. 2016 онд самар түүж байгаад модноос унаж нас барсан хэрэг Төв аймгийн Мөнгөнморьт, Өвөрхангайн Бат-Өлзий суманд гарч байв. Түүнээс хойш ийм хэрэг байнга дуулдах болсон. Самарчид архи ууж хоорондоо  зодолдоод нэгийнхээ аминд хүрснийг холбогдох газрууд шалгаж байгаа тухай мэдээлж байв. Өнгөрсөн хавар Сэлэнгэ аймгийн Мандал суманд самарт явсан зургаан залуу угаартаж нас барсан,  Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт самар түүхээр  Налайхаас очсон эмэгтэй урцандаа шатаж амиа алдсан гэхчлэн эмгэнэлт хэргүүд гарсаар байна.
 
Хан Хэнтийн УТХГ-ын 22.4-хөн  хувийг  хушин ой эзэлдэг
 
 
Хан Хэнтийн УТХГ нь Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгийн найман сумын 1.748.103 га талбай бүхий нутаг дэвсгэр хамаардаг. Үүний 96.5 хувийг ой хөвч эзэлдэг бол 22.4 хувийг хуш мод эзэлдэг. Тэгвэл өнгөрсөн жил иргэн, аж ахуй нэгжид хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгосонтой холбогдуулан дээрх бүс нутагт самар бэлтгэхээр очиж  улмаар хил зөрчиж, ОХУ-д саатуулагдсан хэргүүд удаа дараа гарчээ.
 
 
Өнгөрсөн онд 68 удаагийн үйлдлээр 1434 хүн хилийн зурвас зөрчсөн. Том оврын тоноглосон авто машинаар уулын замд зорчиж байгаад осолдож, хоёр хүн нас барсан зөрчил илрүүлсэн.  Иймд 30-аад аж ахуй нэгж, 300-гаад иргэнийг буулгаж, хууль сануулсан. Нэг удаа хууль сануулаад 10 хоногийн дараа дүрэм журмыг  биелүүлээгүй  иргэдийг саатуулах арга хэмжээ авсан хэмээн ажлын хэсэг мэдээлж байгаа юм. Хилийн бүсэд өнгөрсөн жил самар олигтой ургаагүй. Энэ нь самар түүхээр очсон иргэд гүн рүү орох, төөрөх, хил зөрчих нэг шалтгаан болсон бололтой.
 
сонин mn
 
Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны  дарга Б.Хашмаргад хэлэхдээ "Хүнд машин механизм хөлөглөж самар түүж байгаа иргэд модыг дайрах, усны гадаргууг өөрчлөх, олон салаа зам мөр гаргах, түлээ түлш бэлдэх зэргээр байгаль орчныг доройтуулж байна” гэдгийг онцолсон. Үүнээс үзэхэд манай улс самар бэлтгэх зөвшөөрөл олгох журам, энэ төрлийн бизнесийг зохицуулах хуулиа яаралтай эргэж харах шаардлагатайг дээрх үйл явдал харуулж байна. Тэр тусмаа самар бэлтгэх зөвшөөрөл түлхүү  олгодог бүс нутгийнх нь 96.5 хувийг ой хөвч, түүнээс дөнгөж 22.4 хувь нь  хуш мод  байхад самрын бизнесийг үргэлжлүүлэх, эсэхийг нэг мөр шийдэж, хуульчлахгүй бол Монгол Улс НҮБ-д амласан  тэрбум модоо  тарьж ургуулж амжаагүй  байтал  тэнд тэрбум мод үхэж дуусах нөхцөл байдал нүүрлэжээ.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Тэрбум мод” тэнд үхэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
2024 оны 12 сарын 05, 21 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани