Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгч өө, Сэгс цагаан Богд уулыг авраач...

Ерөнхийлөгч өө, Сэгс цагаан Богд уулыг авраач...

 

Баянхонгор аймгийн нутагт орших  Сэгс цагаан Богд уул  газрын зураг хийгээд  шүлэг найрагт   нэр нь үлдэж, бодит байдалд алга болох аюулын ирмэгт очсон тул  нутгийн малчид, иргэд  тэмцсээр нийслэлд ирж  УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид шаардах бичиг өргөн бариад буцжээ. Цар тахлын дөрөв дэх давалгаа "Омикрон”-ы тархалтаас үүдэж сайд, дарга нар биечилж  хүлээж аваагүй. Бухимдсан иргэд "Дараагийн ээлжинд тэмцлийн хүнд хэлбэрийг сонгоно” хэмээн мэдэгдэл хийсэн гэж хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэлд дурджээ. Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ-Жинст сумын нутагт Сэгс цагаан Богд уулын ойролцоо алтны үндсэн ордод ашиглалт, хайгуулын лиценз эзэмшдэг Канадын хөрөнгө оруулалттай "Эрдэнэ Монгол" компани  болон нутгийн иргэдийн хооронд үүссэн маргааныг Монголын төр эцэслэхгүй бол тэнд юу ч болж мэдэхээр байдал үүсчээ.
 
Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Эрдэнэ Монгол” компанийн тухайд  дэлхийн хөрөнгийн зах зээлийн гол тоглогчдын нэг бөгөөд  Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, тус  биржээс Монголын нэгэн гайхамшиг, ховор, нэн ховор амьтан, ургамлын өлгий болсон  Сэгс цагаан Богд уулын ойролцоох  алтны үндсэн ордыг барьцаалан 270 орчим сая ам.долларын  хөрөнгө "босгож" ирсэн. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа канадуудтай нийлж, мазаалайн бэлчээрээс алт ухах гэж байна гэсэн мэдээллүүд олон нийтэд цацагджээ.
 
 
Харин Сэгс цагаан Богд бол Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны  найраглалаар монголчуудын зүрх, сэтгэлийн соронзон болсон хайрхан уул, говь нутгийнхны эгэлгүй шүтээн.  Мазаалайн идээшсэн нутаг,  эмийн ховор  ургамал бүхий нутаг.
 
 
Тэнд оршиж буй алтны ордын тухайд  Оюу толгойн ордоос дутахгүй том, стратегийн ордод дүйх том орд болохоор нь  нуухын тулд тус  компани лицензээ 5-6 болгож жижиглэсэн. Хамгийн жижиг нэг нь л гэхэд 10 тонн алтны нөөцтэй. Цианит  натри хэрэглэж алт угааж байж болзошгүй.  Монголын холбогдох бүх сайд дарга нар, төрийн байгууллагын шат шатанд авлига өгсөн байж мэднэ. Олборлолт эхлүүлэхээр зүтгэж байгаагаас ийм дүр зураг харагдаж байна” гэсэн мэдээллүүд ч бас гараад байгаа юм. Орон нутагт үүсээд буй нөхцөл байдлын талаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ-Жинст сумын малчдын байр суурийг тодруулснаа  хүргэе. /Тэд аюулгүй байдлын үүднээс өөрсдийн зургийг нийтлэхгүй байхыг хүссэн юм/.
 
сонин mn
 
Х.ДАШПУНЦАГ: "ТЭРБУМ МОД” ХӨДӨЛГӨӨН ӨРНӨСӨН, ГЭТЭЛ  "ЭРДЭНЭ МОНГОЛ” ИХ ГОВИЙН ЗАГАН ОЙГ СҮЙТГЭЖ БАЙНА 
/Шинэ-Жинст сумын Уртын гол багийн малчин/
 
-Малчид, иргэд "Эрдэнэ Монгол” компанийг хэдийнээс, ямар үндэслэлээр  эсэргүүцэх болов?
 
-"Эрдэнэ Монгол” компани манай нутагт 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн. Бид эхлээд хайгуул хийж байгаа гэж ойлгосон. Энд тэнд өрөм тавиад сүүлдээ хүчрэгдэхээ байж, хяналтаас гарсан. Гэтэл ашиглалтын лиценз авчихсан гэж дуулдсан. Ингээд малчин бид нутгаа хамгаалж тэмцэхээр нэгдсэн. Хамгийн гол нь нутгийн иргэдийн төдийгүй монголчуудын шүтээн уул, нэн ховор ан амьтад, тухайлбал  мазаалайн  идээшиж дассан их говийн үзэсгэлэнт Сэгс цагаан Богд уулын байгаль орчин сүйдэх, цогцолбор газрын байгаль орчин  доройтох, их говийн заган ой сүйдэх аюул нүүрлэлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод тарина гэж НҮБ-д амласан. Одоо яаж мод тарих вэ, яавал Монголоо ойжуулах  вэ гэж төр, засаг маань үндэсний чуулган, хурал цуглаан хийгээд байх юм. Гэтэл их говийн хэдэн зуун мянган заган ойг "Эрдэнэ Монгол” компани сүйтгэх гэж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Сэгс цагаан Богд уулыг авраач гэж танай сониноор дамжуулан дахин хэлье. Манай нутагт цаашид мал, хүн хоёр  оршин  амьдрах боломжгүй болох нь. "Эрдэнэ Монгол” бол Канадын компани, хөрөнгө оруулагч нь гадаад хүн, түүний удирдлагад Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа ажилладаг, бараг тэр хүний нэр дээр байдаг гэсэн мэдээлэл  дуулдсан. Тэр бичиг, баримтыг нүдээр үзээгүй ч олны ам ортой болов уу, ийм яриа дуулдаад удаж байна.
 
 -"Эрдэнэ Монгол” компани байгаль орчны үнэлгээ хийлгэсэн  юм байна гэж ойлгосон?
 
-Хийлгэсэн байна лээ, гэхдээ тэр нь хууль бус. Яагаад тэгж үзэж байна вэ гэвэл, улс орон даяар цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байхад аймгийн даргаас тушаал ирж иргэд, малчдыг хүчээр хуралдуулсан. Иргэд нэг хэсэг нь тэмцэж байхад, нөгөө хэсгийг нь  компанийн зүгээс ажилтай, орлоготой болгоно гэж сургалтад явуулж тархийг нь угааж, ийм байдлаар санал авсан. Үүнийг би хууль бус гэж үзэж байна. Хурлын дэг мөн хууль зөрчсөн. Ил санал өгөх үү, далд санал хураах уу гэдэг дээр "Далд санал хураана” гэж хурлын дэг зөрчсөн. Түүнээс  сумын ИТХ-д хэд хоногийн дотор хариу өг гэсэн албан бичгүүд ирдэг юм билээ, тэр болгонд нутгийн иргэд няцаалт өгч байсан.
 
А.АЛТАНГЭРЭЛ: МАЛ, ХҮН ХОЁР ОРШИН АМЬДРАХ АРГАГҮЙ БОЛЛОО
/Баян-Өндөр сумын IV багийн  малчин/
 
-Төр, засагт шаардах бичиг өргөн барьсан гэлээ. Ямар шаардлага тавив. Цаашид малчид, иргэдэд ямар гарц байна?
 
-Манай нутагт уул уурхай хэрэггүй.  Манай говьд хулан, тахь, хавтгай, мазаалай, хар сүүлт  гээд ховор ан амьтан олон бий. Эмийн ургамал ч их. Дээр нь говийн хөрс эмзэг, хүүхдийн зулайнаас нимгэн гэж ярьдаг. Эдгээрийг огт хөндөлгүй байлгаснаар  экологийн тэнцвэрт байдлыг хангана. Ухаж төнхвөл  доройтож таарна. Уул уурхай эхэлснээс хойш тоосжилт нэмэгдсэн. Байгалийн аюулт үзэгдлүүд  ч мэр сэр гарах боллоо.  Малчдын хувьд  цагаан ямаа, хоёр бөхтэй тэмээ нь амьжиргааны гол эх үүсвэр болж ирсэн. Гэтэл бидний амьжиргаа болсон мал бэлчих нутаг бэлчээргүй болох нь. Ийм учраас бид уул уурхайг эрс эсэргүүцэж байгаа. Одоогоор ашиглалтын үйл ажиллагаа хараахан эхлүүлээгүй юм билээ. Хайгуул хийж байгааг нь харахад тоосжилт ихтэй, зам харгуй гаргасан, өрөм цооног тавьсан нь байгаль орчныг доройтуулж байна. Уурхай эхлэхэд манай нутаг усгүй, гүний худгаас хүн, мал хоёр ундаалдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралтай холбоотой  ч байх, ерөөс говьд бороо хур орох нь цөөрсөн. Усны хомсдол ихтэй болсон.  Уурхай ид ажиллаад эхэлбэл манай нутагт ус хүрэлцэхгүй,  цаашид ч усны ямар ч нөөцгүй болно гэсэн үг.
 
-Та нарт сайд дарга нараас ямар ха­риу өгөв. Тойргоос сонгогдсон ги­шүүд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Бид учир шалтгаанаа тойргоос сонгогдсон УИХ-ын даргад уламжиллаа. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хүсэлтээ өргөн барилаа. Цар тахал, омикрон вирусын тархалт нэмэгдсэн гээд биднийг хүлээж авсангүй. Ямар ч байсан албан бичиг, хүсэлтээ өгөөд нутаг руугаа буцаж байна. Өмнө нь тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн газар дээр нь очсон. Мөн Эрдэнэтээс сонгогдсон С.Ганбаатар гишүүн  нутгаа гэх сэтгэлээр очиж малчид, иргэдтэй уулзаж, биднийг сонсч, саналыг авсан. Бид төрдөө итгээд энэ удаа буцлаа, ямар хариу ирүүлэх бол гэж хүлээж байна. Түүний дараа тэмцлээ  хэрхэн үргэлжлүүлэхийг шийднэ.
 
-Малчид АТГ-т хандсан гэсэн, хариу ирсэн үү?
 
-АТГ-т өргөдөл гомдол өгсөн  байгаа, одоогоор хариу ирүүлээгүй байна. Уул уурхайнхан шат шатанд авлига өгсөн байх магадлалтай гэж бид үзэж байгаа. Монголд  уул уурхай хөгжөөд монголчууд сайхан амьдарсан юм алга л байна шүү дээ.  Бид хохироод үлдэхийг хүсэхгүй байна. Ер нь бол ганц "Эрдэнэ Монгол” ч биш Шинэ-Жинст, Баян-Өндөр сумдын нутагт 45  лиценз байдаг. Түүнийг салбарласан  жижиг лицензүүд  ч тоо томшгүй. Энэ бүхнийг шалгуулмаар байна.
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ерөнхийлөгч өө, Сэгс цагаан Богд уулыг авраач...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани