- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Таван толгой түлш” компанийн түлшний чанар, менежментийг сайжруулъя
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуухнаас гарч буй утаанаас үүдэлтэй бол, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй авто тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, дөрвөн хувийг замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна гэж Үндэсний статистикийн хорооны 2020 оны судалгаанд дурджээ.
Тэгэхээр нийслэлийн агаарыг бохирдуулж буй гол хүчин зүйл нь гэр хорооллын яндангийн утаа гэдэг нь нэгэнт ойлгомжтой юм. Иймээс ч 2018 онд тухайн үеийн Ерөнхий сайд Засгийн газрын тогтоол гаргаж, Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш нэвтрүүлэх шийдвэр гаргаж байв.
Монгол Улсын Засгийн газрын дээрх 2018 оны 62 дугаар тогтоол хэрэгжсэнээс хойш Улаанбаатар хотын агаар дахь 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны хамгийн их агууламж 2019 оны арванхоёрдугаар сард 0.20 мг/м3 болж, өмнөх оны мөн үеэс 0.18 мг/м3 буюу 47.2 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтарсан судалгаанд онцолсон байх юм.Харин 2020 оны эхний гурван сарын дунджаар 0.066 мг/м3 болж, өмнөх оноос 43.3 хувиар тус буурсан гэж мэргэжлийн байгууллага дүгнэж байв. Тэгэхээр энэ үзүүлэлтээс харахад, нийслэлийн утаа, агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах арга хэрэгсэл нь сайжруулсан түлш гэдэгтэй санал нийлэхээс аргагүй. Сайжруулсан түлш хэрэглэсэн өмнөх хоёр жилийн өвөл утаа ингэж буурч байв. Гэтэл энэ жил мэдэгдэхүйц агаарын бохирдол нэмэгдчихлээ. Албан бус судалгаагаар хотын агаарын бохирдол өмнөх оныхоос 20 гаруй хувиар нэмэгдсэн гэдэг мэдээлэл байна. Иймээс ямар учраас агаарын бохирдол нэмэгдчихэв гэж буруутанг "хайх ажиллагаа” сүүлийн өдрүүдэд эрчимтэй өрнөлөө.
Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Ихбаяр "2019 онд иргэд сайжруулсан шахмал түлш түлж хэвшээгүй учир бага түлж байсан. Харин одоо зуухны чанар муу, түлшээ буруу түлж, уугиулж байна. Мөн шахмал түлш хямд байгаа учир иргэдийн хэрэглээ ихэссэн” хэмээн иргэд рүү бурууг чихээд амжив. Мөн БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Агаарын бохирдлын хамгийн эхний шалтгаан бол шахмал түлшний хэрэглээ. 2019-2020 онд 320 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан бол 2020-2021 онд 430, 2021-2022 онд 620 мянган тонн буюу шахмал түлшний хэрэглээ бидний анх хэрэглэж байснаас хоёр дахин нэмэгдсэн байна. Өнөөдөр түүхий нүүрс 8000 төгрөгийн үнэтэй байна. Найман мянган төгрөгөөр нүүрс авах уу, 1875 төгрөгөөр шахмал түлш авах уу гэдэг сонголтоос иргэд шахмал түлшийг түлхүү авч байна” хэмээн утаа нэмэгдсэн шалтгааныг иргэдийн түлшний хэрэглээтэй холбон тайлбарлав. Төр буруугүй, иргэд буруутай гэдэг анархизм үргэлжилж байна.
Үнэн хэрэгтээ утаа нэмэгдсэн шалтгааныг тодруулбал, сайжруулсан шахмал түлшний чанар, стандарт алдагдсантай холбон тайлбарлах учиртай юм билээ. Шахмал түлшийг үйлдвэрлэгч "Таван толгой түлш” компанид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт явуулахад сайжруулсан шахмал түлшний чанар муудсан гэдэг дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Илчлэгийн хувьд өнгөрсөн найм, есдүгээр сард үйлдвэрлэсэн түлшний илчлэг өмнөх үзүүлэлтээс буурсан байна. Илчлэг буурсан шалтгааныг тодруулахад, "Таван толгой түлш” ХХК мидлингээ маш ихээр нөөцөлж, гадаанаа удаадаг. Үүнээс болж илчлэг муудсан байх магадлалтай. Иймээс хоёр, гурван сараар биш, 14 хоногоор нөөцөлж, үйлдвэрлэлд оруулбал илчлэг өндөр байхаар байна” хэмээн тайлбарлаад байна. Түүнчлэн иргэдийн зүгээс өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжруулсан түлшний илчлэг муу, үүрмэг их, нүүрс чийгтэй ирж байгаагаас уугилт их байна гэх гомдлыг хэлж байгаа юм.
Тэгэхээр үнэн хэрэгтээ "Тавантолгой түлш” компани илчлэг муу, дээр нь бүрэн хатаагүй шахмал түлш үйлдвэрлэсэн нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болсон гэдгийг онцлон хэлэх ёстой болж байна. Түүнчлэн шахмал түлшний чанар муудсан гэдгийг үйлдвэрлэгч компанийн дээд удирдлага нь ч хүлээн зөвшөөрсөн. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг "Мидлингийн чанарын асуудал өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрч байна. Богино хугацаанд 1200 тонн нүүрс угаах хүчин чадал бүхий дунд оврын үйлдвэр байгуулах шаардлагатай” хэмээн тайлбар хийгээд байна.
"Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр агаарын бохирдол өмнөх оныхоос эрс нэмэгдэж, өвлийн улирал дуусах гэж байхад шинэ үйлдвэр байгуулах тухай одоо ярьж байгаа нь харамсалтай.Тэгэхээр асуудлын гол нь хаана байна вэ гэвэл түлш үйлдвэрлэгч компанийг нэрлэх учиртай. Шахмал түлшний шуудай тасарсан, барьцалдуулагч бодисны нөөц дууссан, түлшний хангамж хүрэлцээгүй байна гэх зэргээр өнгөрсөн хугацаанд "Тавантолгой түлш” компани бишгүй дээ л хэл ам таталсан. Хамгийн сүүлд гэхэд, тус компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарч, хатаах хэсгийн нэг шугам ажиллагаагүй болсон. "Муу дээр муухай, муухай дээр улцан” гэгчээр ажил үйлс нь бүтэлгүйтэх болсон тус компанийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулах шаардлагатай болсон нь дээрх бүтэлгүй ажлуудаас нь харагдаж байна. Бурууг бусдаас, иргэдээс хайх бус өөрсдөдөө дүгнэлт хийж, хамгийн гол нь үйлдвэрлэж буй сайжруулсан түлш нь нэг стандарттай чанартай, утаа, тортог бага ялгаруулдаг байх нь юу юунаас чухал байна. Одоогийн нөхцөлд утааг багасгах ганц шийдэл болсон сайжруулсан түлш сайжирч байж, Улаанбаатар хотын утаа багасах тухай яригдах биз.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||