Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголчууд хэдий болтол хилийн хоригтой суух вэ?

 

Монголчууд хэдий болтол хилийн хоригтой суух вэ?

 

Ерөнхий сайд тахлын үед экспорт импортын ачаа тээврийг эрчимжүүлэх захирамж гаргаж, Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдийн ажлын хэсгийг ахалж ажиллахаа зарласантай давхцаж урд хөршийн Тянжинь хотод ковидын 20 тохиолдол илрээтэхлээ. Далайн чухал боомттой залгаа оршдог 14 сая хүн амтай энэ хотын бүх хүнийг ковидын шинжилгээнд яаралтай хамруулж байна. Өвлийн олимп эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед Тянжинь зүгээс дуулдаж байгаа тахлын халдвар бидний хувьд маш муу мэдээ. Хэрвээ тэнд ковид нэмж илэрвэл өвлийн олимпод зориулж хаалгаа тас хаасан урд хөрш хил боомтдоо одооныхоос ч хатуу хорио, өндөр босго тавьж таарна. Өнөөдөр л гэхэд урд хөршид хоногт дунджаар 160-170 халдвар бүртгэгдэж байгаа. Товчхондоо байдал эвгүйтвэл Ерөнхий сайдын захирамж, Шадар сайдын амлаж авсан ажил цаасан дээр үлдэхээс хэтрэхгүй. Шуудхан хэлэхэд, Монгол гэдэг улсын экспорт, импорт Ерөнхий сайд, Шадар сайдын мэдлээс хол давсан шалтгаанаар гацаад байна.

Тамирчдыг нисэх буудал дээр буухад халдвар хамгааллын өндөр дэглэм дор тус тусад нь угтаж авна, спортын төрлөөр нь ялгаж хотоос гадагш амралтын газруудад байршуулна, олимпод оролцох 2000 гаруй тамирчдад тэмцээн болох газар, амрах байрнаас өөр маршрутаар явах зөвшөөрөл өгөхгүй, цанынхан тэшүүрийнхэнтэй уулзахгүй байсаар эх нутгаа зорино гэх мэт хатуу журам дор өрнөх өвлийн олимп дуустал хил нээгдэхгүй. Олимпийн өмнө халдвар энэ мэтээр нэмэгдээд байвал урд хөрш хөл хориогоо улам чангатгах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гарна гэдэг шиг тодорхой зүйл. Бүр тодруулж хэлбэл, орох ачаа нь Эрээн дээр, гарах тээвэр нь Гашуунсухайт дээр гацсан хэцүү өдрүүд лав л ирэх дөрөвдүгээр сарын дунд хүртэл үргэлжлэх нь ойлгомжтой болчихлоо. Бид хэрэглээнийхээ 70 гаруй хувийг импортоор хангадаг бол олдог долларынхаа 90 давсан хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулж цуглуулдаг. Импортын хувьд бараг шатахуунаас бусад нь Хятадаас орж ирдэг, экспортын гол худалдан авагч маань Хятад.

Давтаад онцлоход, дөрөвдүгээр сар гартал Ерөнхий сайд мянга захирамж гаргаад, Шадар сайд Замын-Үүд рүү хэд ч ирж буцаад, Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимпийн үеэр Хятад руу айлчлаад ч урд хөршийн хилийн асуудлыг шийдэж чадахгүй болчихсон гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Байдал нэгэнт иймдээ тулчихсан байхад Засгийн газар нь хил гаалийн асуудлаар байсхийгээд хуралдаж, яамд нь сүрхий ажил хэрэгч царайлж түмэн хурал зарлаад хэрэггүй гэсэн үг. Наад зах нь цаас гарздахаас хэтрэхгүй.

Тэгэхээр дөрөвдүгээр сар хүртэл цаас, шатахуун элдэв зардлаа хэмнэж цахимаар хуралдаж, Цагаан сараа зардал багатай ухаалаг тэмдэглэх уриалга гаргаж, олимп дуусч цаг уясахыг хүлээхээс өөр арга манай дарга нарт алга. Ерөнхий сайд нь тэрийгээ хүлээн зөвшөөрч, ядаж л хүнсээ тусгай шугамаар татаж авах гэх мэт хөрсөнд буусан шийдлүүд бодож олмоор байна. Төмөр замаар ирэх аминд тулаагүй ачааны таталтыг түр хойшлуулж оронд нь хүнс, өргөн хэрэглээний бараагаа тээвэрлэж авчрахгүй бол Цагаан сар, хаврын тарчиг өдрүүдэд инфляци хяналтаас гарах эрсдэл ойрхон байгаа гэдгийг онцолж сануулъя. Инфляци одоо ч хөөрөлтийн байдалтай, гай ланчгийг нь жирийн иргэд үүрч явааг засаг баригчдаас мэдэрч суугаа нь хэд бол.

Хил гаалийн гацаа түгжээ өнөө жил ганц манай улсын биш бөмбөрцгийн асуудал болчихсоныг дурдахгүй орхиж болохгүй. Олон улсын байгууллагынхан хилийн боомтууд түгжрэл, контейнерийн дутагдал, ажиллах хүчний хомсдол гэсэн гурван зовлонгоос лав өнөө жилдээ салахгүй гэж сануулсаар байгаа. Манай улсын хувьд гэхэд л Хятад хилээ хааж боосон саруудад нүүрсээ олигтой гаргаж доллар олж чадахгүй нь тодорхой болчихоод байна. Эдийн засагч Н.Энхбаяр "Хятадын олимпоос шалтгаалаад энэ оны нэгдүгээр улиралд нүүрс гарлаа гэхэд 500 мянган тонныг л экспортлох байх. Сангийн яамны төсөвт тусгасан 36 сая тонн нүүрс экспортолно гэсэн тооцоогоор бол өнөө жилийн нэгдүгээр улиралд бид есөн сая тонн нүүрс гаргах ёстой. Ер нь энэ жил хичээлээ гэхэд 20-25 саяыг л гаргах болов уу. Нэгдүгээр улиралд нүүрсний экспорт таг гацвал 2022 оны экспорт өнөө жилийнхээсээ хэтрэхгүй. 16-20 сая тонн л гарна” хэмээн байр сууриа илэрхийлснийг онцолж тодотгоё. Ийм эрсдэлтэй цагт сумдын төвд хоёр км зам тавих, сумын соёлын төв, хөшөө дурсгалууд барих гэх мэт цагаа олоогүй хөрөнгө оруулалтуудыг төсвөөс хасч хилийн боомтууддаа анхаарч байж л хэцүү цагийг мэнд давна. Халиад ярихад, бид улсаараа ДНБ-ийхээ 247 хувьтай тэнцэхүйц өртэй, ирэх онд нийт эдийн засгийнхаа 65 хувьтай дүйх мөнгийг өрийн эргэн төлөлтдөө өгөхөөр байгаа. Өнөө жил өлөн зэлмүүндүү аж төрөх нь тодорхой байхад ирэх жил 10 тэрбум ам.долларын өрийн хугацаа дуусч байна гээд төсөөл дөө. Шуудхан хэлэхэд, өнөөдрийнхөөс хэцүү сарууд ирэх жил үргэлжилнэ.

За тэгээд дөрөвдүгээр сар хүртэл бүх хүчээ шавхаж, хамаг аргаа хэрэглэж, хүнсээ ч болтугай вагоноор зөөж хил нээгдэх цагтай золголоо гэж бодъё. Гэхдээ яг тэр үед урд хөрш хилээ нээх болов уу. Шууд нээнэ гэсэн зуун хувийн баталгаа байхгүйг өдгөө өрнөж буй процессоос харчихаж болно. Эрх баригчид хойд хөрштэй өндөр түвшинд яриа хөөрөө өрнүүлж яваа хэрнээ худалдааны гол түнш урд хөрштэйгөө нэг л зэнзийрхсэн хандлага харилцаатай суугаа нь нуугаад байх юмгүй ил үнэн. Өнгөрсөн жилүүдийг ухраагаад харъя. 2017-2019 онд засаг баригчид урд хөршийн хөрөнгө оруулагчидтай илт таагүй харилцаж байсныг олон кейсээр нотолж болно. Түмний мэдэх үйл явдал гэхэд л одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатарын Салхитын ордод хийсэн тусгай ажиллагаа байна. Цэрэг хувцастай очиж сүрийг үзүүлээгүй юу. Өмнөх Ерөнхийлөгчийн үед Таван толгойн ордын ойролцоо лиценз эзэмшдэг Хятадын хөрөнгө оруулагчийн тусгай зөвшөөрлийг цуцалсныг одоо сэргээж олгох асуудал яригдаж байгаа гэх мэт барим тавим мэдээллүүд ч цөөнгүй дуулдаад эхэллээ. Урд хөршийн өнөөгийн зэнзийрхлийн цаана бизнес эрхлэгчид рүү нь онилсон тэр жилүүдийн популизм байгаа гэдгийг онцлохгүй өнгөрч болохгүй.

Ийм нөхцөлд бид худалдааны гол түнштэйгээ дээд түвшиндээ яаж ойлголцох ёстой вэ гэсэн асуулт анхаарлын төвд тавигдаж таарна. Ерөнхий сайдын өвлийн олимпийн үеэр Хятадад хийх айлчлалаас хил гаалийн талаар нааштай сураг дуулдахгүй гэдгийг өмнө онцолсон. Өндөр дуугарч, популзизмдахаас өөр шидгүй шинэ цагийн сайд нарт ч найдаад нэмэргүй. Манай том яриатай пээдгэр сайд нарыг урд хөршийн нөлөө бүхий эрхмүүд тоож харилцах нь юу л бол. Замын-Үүдийн ажлын хэсгийг ахлахаар болсон С.Амарсайханы барчих асуудал бүр биш. Мань эрд хариуцсан асуудлаараа нарийн туршлагагүй, гадаад харилцаан дээрээ таг гэсэн том сул тал бий. Тэгвэл хэн урд хөрштэй учраа ололцож чадах бол? Найрсаг харилцаа өрнөж байхад гадаад харилцааны салбарт зүтгэсэн явсан хүмүүсээ илгээх хэрэгтэй. Ц.Мөнх-Оргил ч юмуу Н.Энхболдыг явуулбал ядах нь ээ л уулзаж яриа хөөрөө өрнүүлж суусан хүмүүс нь угтаж авна. Бүр цаашлуулж хэлбэл, төр засгийн түвшинд гэхээс илүү намын түвшний өндөр хэмжээний уулзалтуудыг зохион байгуулбал илүү үр дүн гарна гэж учир мэдэх улс хэлж байна. Нам дээрээ тохирсноо засаг нь хэрэгжүүлдэг, гадаад харилцааны бодлого нь нам дээрээ яригддаг онцлогтой улстай харилцаагаа наашлуулъя гэвэл намын түвшний онцгой уулзалтуудыг орхиж болохгүй. Дээхнэ үед МАН-ын дарга нар урд хөршийн эрх баригч намынхантай өндөр түвшинд уулздаг л байсан. Тэр уламжлал М.Энхболдоос хойш тасарсан анзаарагддаг.

Эдийн засагч Г.Батзоригтой өнгөрсөн долоо хоногт уулзахад "Таван толгойн нүүрстэй холбоод харахад л өмнө нь Хятадын нүүрсний компаниудын эрэлт хэрэгцээ, тоо, Өмнөд монголчуудын оролцож буй хувь хэмжээ нэмэгдэж байсан бол сүүлийн үед харьцангуй хязгаарлагдмал болоод эхэлчихлээ. Хятадын талаас Эрээний хилээ хаасан, манайхаас авах нүүрсний импортдоо хязгаар тавьдаг гэх мэт асуудал бий. Энэ мэтээр аль нам эрх барихаас хамаарч эдийн засгийн бодлогод үзүүлэх нөлөөлөл өөрчлөгдөөд байна уу даа гэсэн хувь эдийн засагчийн бодол байдаг юм. Хятадын талтай харилцаагаа сайжруулахгүй бол ганц Эрээн ч гэлтгүй өөр олон шалтаг гарч ирнэ. Наад зах нь төмөр зам дээр өргөн нарийн царигийн асуудлыг яаж нийлүүлэх гэх мэт асуудал бий. Хятад улс нүүрсний импортоо жилийн 65 сая тонноос хэтрүүлдэггүй. 40 хувийг нь Монгол, 30 хувийг нь Австрали, үлдсэнийг нь ОХУ тэргүүтэй улс нийлүүлдэг. Манайх төмөр замаа бариад, экспортоо тэлээд сэргэж гялалзана аа л гэж байна. Угтаа цаад талын хэрэг, зоригийн асуудал шүү дээ” гэсэн үг унагана лээ. Ортой үг. Эрээнээс гадна Хятадтай тохиролцоонд хүрэх, харилцан ашигтай хамтрах олон том ажил бидний өмнө бий.

 
https://www.caaknews.mn/view/8313346/

Монголчууд хэдий болтол хилийн хоригтой суух вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани