- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Улсын хилийг ухах зөвшөөрөл олгосон М.Энхболд, Ж.Эрдэнэбатад хариуцлага тооцож, "Меланж" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоо, Ерөнхийлөгч өө
Улсын дархан хил орчмын газар нутгийг өдөр, шөнөгүй ухаж, нүүрс олборлохоор зэхэж байгаа "Меланж” ХХК гэх дөрвөн жилийн өмнө тусгай зөвшөөрлөө авчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэр, хилийн зурвасыг "Меланж” ХХК ухаж байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байна. Бид энэ мэдээллийн мөрөөр дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛД, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД УЛСЫН ХИЛИЙГ УХАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хашаатын цав гэх газарт 15240 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлажээ. Тусгай зөвшөөрөл авахаар таван компани өрсөлдөж, "Меланж” ХХК шалгарсан байна. Тодруулбал, тус сонгон шалгаруулалтад "Меланж” ХХК, "Монгоулд” ХХК, "Өнө орших булаг” ХХК, "Эрдгео” ХХК, "Бодь инженеринг” ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд санал ирүүлж байжээ. "Меланж” ХХК нь 2017 онд А зөвшөөрлөө авч, 2021 оны зунаас үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн гэнэ.
Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер техникийн байгууламж барих, зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэж заасан байдаг. Харин тус хуулийн 26.2.2-т "Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалтаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, 2016 онд Ерөнхий сайд байсан Жаргалтулгын Эрдэнэбат, УИХ-ын дарга байсан Миеэгомбын Энхболдын үед улсын хилийг ухах зөвшөөрөл "Меланж” ХХК-д ногоон гэрлээр олгож байжээ.
"МЕЛАНЖ” ХХК НЬ БАЯНТҮМЭН СУМАНД ХҮЧИЛТӨРӨГЧИЙН АППАРАТ, ШАТАХУУН БЭЛЭГЛЭЖ, ДАРАА НЬ ГАЗАР НУТГИЙГ НЬ УХАЖ ЭХЭЛСЭН ГЭВ ҮҮ
Бидэнд хандсан эх сурвалж ""Меланж” ХХК нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хайгуулын ажлаа эрчимтэйгээр хийж, газар нутгийг минь ухаж эхэллээ. Хилийн зурваст маш ойрхон хайгуулын ажил хийж, дархан хилийг минь өдөр, шөнөгүй ухаж байгаад гайхаж байна. Өнгөрсөн аравдугаар сард тус компани манай сумын эмнэлэгт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хоёр ширхгийг хүлээлгэн өглөө гэх мэдээллийг хаа саагүй тараасан. Мөн сумын нутаг дэвсгэрт гарсан үхрийн арьс товруутах малын гоц халдварт өвчний үед орон нутгийн малчдад дэм болох зорилготой гээд шатахуун, ариутгал халдваргүйтгэл хийхэд шаардлагатай хувцас хэрэглэл, амны хаалт, бээлий, ариутгал хийдэг шүршигч насос бэлэглэсэн гэх мэдээллийг сумын ИТХ-аас гаргаж, "Меланж” ХХК-д сум орон нутгийн удирдлага болон иргэд талархал илэрхийлж байна” гээд сумын толгойтой болгонд энэ компанийн нэрийг цээжилтэл хүргэсэн. Гэтэл үүний дараахан биднийг тус компанийн нэрийг дөнгөж цээжилж, тогтоож байхтай зэрэгцээд хилийг минь ухаж эхэллээ гэх. Нийгмийн хариуцлага гэх нэрийн цаана сумыг минь, удирдлагуудтай нь хамт халаасандаа хийчих вий гэж айж байна. Хилийн зурвас буюу тэдний ухаж байгаа газар манай сумаас 100 гаруй километрийн зайтай байдаг” гэлээ.
ӨДӨР, ШӨНӨГҮЙ ХӨРС ХУУЛЖ БАЙНА
Өөр нэг эх сурвалж "Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр "Меланж” ХХК хилийн зурвасыг хууль бусаар ухаж байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсаны дараа Баянтүмэн сумын Засаг дарга Э.Нарангарав, орлогч, газрын даамал, ИТХ-ын дарга нарын 10 гаруй хүнтэй ажлын хэсэг "Меланж” ХХК-ийн нөхцөл байдалтай танилцаад ирсэн. Одоогийн байдлаар ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа. Тус компани нь Хашаатын цавыг дуусгаж, улаан тоос татуулаад өдөр, шөнөгүй хуурс хуулж байна гэнэ лээ. Баянтүмэн сумын хамгийн онгон дагшин, үзэсгэлэнтэй газар нутгийг минь ухах зөвшөөрлийг цуцлаасай билээ. Арай ч дэндэж байна. УИХ-д сонгогдсон гишүүдэд сум, аймгийн Засаг дарга нь хэл дуулгаж, зөвшөөрлийг нь цуцалж, газар нутгаа хамгаална гэж итгэж байгаа. Сумын иргэд бид тус компанийн ухаж байгаа газраас хол учраас очиж чадахгүй байна. Шаардлагатай бол газар дээр нь очиж, эсэргүүцэл үзүүлэх болно” гэв.
БАЯНТҮМЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА Э.НАРАНГАРАВ: МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛ АЛБАН БИЧГЭЭР ХАНД
Сумынх нь нутаг дэвсгэрийг ухаж, улсын хилийг сүйрүүлж байгаа гэх "Меланж” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, газар дээр нь ажиллаад ирсэн Баянтүмэн сумын Засаг дарга Э.Нарангаравтай утсаар холбогдож, дээрх асуудлын талаар мэдээлэл авах гэсэн боловч тэрбээр "Хэвлэлийнхэн шаардлагатай бол, мэдээлэл авах гэж байгаа бол албан бичгээр бидэнд ханд. Би газар дээр нь ажиллаад ирсэн нь үнэн. Гэхдээ мэдээлэл өгөхгүй” гэлээ. Тус сумын Засаг дарга Э.Нарангарав нь энэхүү албан тушаалд томилогдоод сар орчим болж байгаа аж. Мөн түүнийг сумынх нь нутаг дэвсгэрийг ухаж байгаа мэдээ ч үгүй байсан. Иргэд сошиалд эсэргүүцсэн мэдээлэл гаргасны дараа "Юу болов. Хаана гэсэн бэ" хэмээснийг онцолж байсан билээ.
"МЕЛАНЖ” ХХК ХЭНИЙХ ВЭ
Хөрс хуулалтын ажил хийж, нүүрс олборлохоор улсын хилийг ухаж байгаа "Меланж” ХХК хэний компани вэ гэдгийг судалж үзлээ. Тус компани нь 2010 оны аравдугаар сарын 6-нд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, нано технологийн судалгаа хийх, авто машинаар ачаа тээвэрлэх, бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, худалдааны зуучлал, геофизикийн судалгаа хийх, автомашинаар ачаа тээвэрлэх, геологи, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлээр улсын бүртгэлд 5412153 регистрийн дугаараар Улаанбаатар, Баянгол, III хороо, хоёрдугаар хороолол, аос17, тоот хаяг дээр Насантогтох Болортамир гэж хүний нэр дээр бүртгүүлж байжээ. Мөн Бадамдоржийн Баярмаа гэгч нь хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн ч 2017 онд нэрээ хасуулсан байна.
"МЕЛАНЖ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ н.ӨЛЗИЙДЭЛГЭР: МАНАЙ КОМПАНИЙН 289 АЖИЛТАН, 200 ГАРУЙ ТЕХНИКТЭЙГЭЭР ХӨРС ХУУЛЖ БАЙНА
"Меланж” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Өлзийдэлгэр "Манай компани хууль зөрчөөгүй. Сонгон шалгаруулалтад тэнцэж, тусгай зөвшөөрлөө аваад, хууль дүрмийн дагуу хайгуулын ажил хийж байна. Хайгуулын талбай хилийн зурвасаас 3-12 километр хүртэлх өргөн нутгийг хамарч байгаа. Одоогийн байдлаар 3000 гаруй га талбайд хайгуулын ажил хийж байна. Хил хамгаалах газраас "Улсын хилээс таван километр дотогш орж болохгүй” гээд манай ашиглалтын талбайгаас хасаж, улсын хилийн хязгаарыг тогтоож, хамгаалалтын саад барихаар төлөвлөөд байгаа юм билээ. Одоогоор тус газарт 289 ажилтан, 200 гаруй техниктэйгээр хөрс хуулалтын ажил хийж байна. Манай талбайд ажлын хэсэг очиж ажиллаж, шалгалтын ажиллагааг явуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн онд багтаж, дүгнэлтээ гаргана гэсэн. Одоогийн байдлаар бидэнд хариу тайлбар өгч, ажил зогсоосон юм алга” гэсэн юм.
Тус компанийн олборлосон нүүрсийг БНХАУ руу зөөвөрлөхөөр зэхэж, тус газраас Хятадын тал руу нэвтрэх засмал зам тавигдах асуудал ч дээгүүр яригдаж эхэлсэн гэх. Улсынхаа хилийг ухах зөвшөөрөл олгож, Засгийн газар, УИХ-аараа дэмжсэн тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдод хариуцлага тооцож, "Меланж” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, улсаа, улсынхаа хилийг аварна уу, Ерөнхийлөгч өө.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||