- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сансрын аюултай биет дэлхийд ойртож ирэхийг анхаарууллаа
2029 оны 4-р сарын 13-нд Апофис хэмээн нэрлэсэн астероид /сансрын биет/ дэлхий рүү ойртож ирэхийг ОХУ-ын Онцгой байдлын албанаас анхаарууллаа.
ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалт, онцгой байдлын бүх Оросын судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр 2029 оны хавар дэлхийд аюултай хэмжээнд ойртож ирэх энэхүү астероид нь бараг 400 метр диаметртэй, 30 сая шахам тонн жинтэй ажээ. Энэхүү астероидыг Апофис гэж таамаглаж байна.
Урьдчилсан тооцоогоор сансрын биет дэлхийд бараг 38.4 мянган километр ойртоно. Энэ нь геостационар хиймэл дагуулыг тойрог замд байрлуулахтай бараг ижил зай юм.
Бусад астероидууд
НАСА-гийн мэдээлснээр 2022 оны 1-р сард аюултай байж болзошгүй хоёр астероид дэлхий рүү ойртоно.
Тэдний эхнийх нь буюу 2013 YD48 нь Big Ben-тэй ойролцоо хэмжээтэй, 104 метр орчим өргөнтэй бөгөөд нэгдүгээр сарын 11-нд манай гарагаас 5.6 сая километрийн зайтай өнгөрнө.
Хоёр дахь нь буюу 7482 YD48 нь Америкийн Empire State Building-ээс хоёр дахин том бөгөөд нэгдүгээр сарын 18-нд дэлхийд 0.013 астрономын нэгж /au/ зайд ойртоно. /Тайлбар: AU нь одон орон судлалын зайн хэмжилтийн нэгж бөгөөд ойролцоогоор Дэлхийгээс Нар хүртэлх дундаж зайтай тэнцэнэ. Одоогоор 149,597,870,700 метртэй тэнцэнэ гэж тооцож байна. /
Үүнээс гадна өнгөрсөн арванхоёрдугаар сард НАСА Эйфелийн цамхаг шиг хэмжээтэй 4660 Nereus астероид дэлхий рүү нисч байгааг анхааруулсан. Астероидыг 1982 онд нээсэн. Энэ нь манай гаригт ямар ч аюул занал учруулахгүй гэж эрдэмтэд тайлбарлав. Цагт 23 мянган км-ийн хурдтай сансрын биет дэлхийгээс нэлээд хол зайд өнгөрөх болно.
Тунгусын солир гэх мэт том биетүүд дэлхий дээр хэдэн зуун жилд нэг удаа унаж сүйрэлд хүргэдэг. Хэрэв бид астероидуудын улмаас дэлхий дээрхи сүйрлийн нөлөөллийн талаар ярих юм бол энэ нь сая жилд л нэг удаа тохиолддог. Ийм том биетүүд алсаас харагддаг, бид тэдний тойрог замыг урьдчилан тооцоолж, дэлхийд хэр ойртож байгааг тодорхойлох боломжтой.
Жил бүр дэлхий дээр хэд хэдэн жижиг солир унадаг бөгөөд ихэнхдээ далайд унадаг. Учир нь дэлхийн гуравны хоёрыг далай эзэлдэг. Штернбергийн одон орон судлалын хүрээлэнгийн судлаач Владимир Сурдин тэднийг жижиг хэмжээтэй учир Дэлхийд хүрэхээс хэдхэн цагийн өмнө илрүүлэх боломжтой гэж нэмж хэлэв.
Харин НАСА-гийн дэд тэргүүн Томас Зурбухен ойрын 100 жилийн хугацаанд эрдэмтдийн мэдэж байгаа астероидуудтай дэлхий мөргөлдөх эрсдэл байхгүй гэж мэдэгдэв. Түүний хэлснээр одоогийн байдлаар 140 ам.метрээс дээш талбайтай сансрын биетүүдийн 40 орчим хувь нь тодорхой, харин үлдсэн 60 хувь нь олдоогүй байгаа аж.
Эх дэлхийгээ хамгаалах нь
"Роскосмос" корпорацийн тэргүүн Дмитрий Рогозин дэлхийг сансрын аюулаас хамгаалах технологи бий болгох шаардлагатай гэж мэдэгдэв.
Сансар огторгуйгаас ямар нэгэн биет бидний бүх төлөвлөгөөг нэг цохилтоор дуусгахгүй гэдгийг хэн ч баталж чадахгүй. Энэ нь манай гаригийг иймэрхүү аюулаас "бултах" боломжтой технологитой байх ёстой гэсэн үг юм.
2021 оны 4-р сард НАСА сансрын биеттэй мөргөлдөхөөс зайлсхийх, хохирлыг бууруулах төлөвлөгөө гаргахын тулд астероид-дэлхийтэй мөргөлдөх загварчлалаар сургуулилт хийсэн. Эрдэмтдийн үзэж байгаагаар ирээдүйд дэлхийг сансрын биеттэй мөргөлдөх магадлал 100-д 1-ээс багагүй байх тоолонд ийм сургуулилт хийж байх аж.
Эх с урвалж: Лента. ру
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||