Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Балжинням: “Рио Тинто”-гийн бэлтгэсэн хувилбараар УИХ, Засгийн газрын шийдвэр гарахгүй байх болов уу?

Т.Балжинням: “Рио Тинто”-гийн бэлтгэсэн хувилбараар УИХ, Засгийн газрын шийдвэр гарахгүй байх болов уу?

 

Монгол Улсын Гавьяат эдийн засагч Т.Балжиннямтай ярилцлаа. 
 
-Та саяхан "Засгийн газрын "Рио Тинто”-той хийж буй хэлэлцээний явцыг мэргэжлийн  талаас шинжвэл” гэсэн нийтлэл бичсэн байсан. Одоо ямар дүгнэлт хийж байна? 
 
Засгийн газар Хөрөнгө оруулагчтай тохиролцож, Оюу толгой ордыг хамтран ашиглах талаар байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ(ХөОГ), Хувь нийлүүлэгчдийн гэрээ(ХНГ), 2010 оны үндсэн ТЭЗҮ гэсэн хууль эрх зүйн бүрэн чадамжтай, хүчин төгөлдөр үйлчилж байгаа гурван том баримт бичгийг  гэрээнд оролцогч талууд мөрдөж ажиллах ёстой.
Ер нь бол "Рио Тинто”-ийн ардах эзэд хэн байх асуудал Монголын төр, засагт онцын хамааралгүй, Монголын тал хэнтэй гэрээ хийсэн юм тэр этгээд гэрээгээр харилцан хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн эсэхийг авч үзэж хэлэлцэх ёстой. Гэтэл Монголын тал гэрээ хийгээд, түүнийхээ биелэлтэд хяналт тавих чухал үүргээ мартчихсан. Оюу толгой төслийн хэрэгжилтийг нийтэд нь дүгнэж ярих ёстой байтал зөвхөн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу бидний ярьдгаар "Дубайн гэрээ”-г тойруулж яриад байгаа нь учир дутагдалтай. Одоо хэлэлцээ хийж байх явцад гэрээнийхээ үүргийг дүгнэж дүн тавьсангүй. Хэлэлцээ ийм байдалтай, явцуу хүрээнд явж байгаа нь харамсалтай. Энэ маш буруу.
 
 "Рио Тинто” хэн бэ гэвэл, Монгол Улсын төр засагт хандаж байгаа байдал нь тэдний нүүр царай, ааш араншинг илтгэж буй юм. Банк, санхүүгийн олигархиудтай үйл ажиллагаа нь нэгдчихсэн, Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй орнуудын хаана эрдсийн түүхий эдийн хайгуул хийж, ямар орд илрүүлж  байна вэ гэдгийг  ажиглаад сууж байдаг.
 
Тэгээд тэнд ийм орд, обьект оллоо гэхэд хайгуул хийсэн компанитай нь холбогдож, өөрт нь ашигтай бол түүнд зээл өгч санхүүжүүлэх замаар ордыг ашиглах үйл ажиллагаанд нь оролцож, гаршсан эвгүйхэн  туршлагатай  ийм л компани. Хүний бэлэн юман дээр орж ирээд суучихдаг. Харилцан ашигтай ажиллах ёстой байтал  тухайн баялгийг  эзэн оронд нь өчүүхэн төдий амсуулаад ихэнхийг өөрөө туучихдаг, ийм л үйл ажиллагаа явуулдаг компани юм билээ. Энэ арга ажиллагаанд нь Монголын Засгийн газар эхнээсээ орчихсон, жишээ нь Оюу толгойн орд дээр ийм байдалтай  арав гаруй жил өнгөрч байна. 
 
-Гэрээ ямархуу болсон гэж та үзэж байна? 
 
Гэрээнүүд сайн, муу болсон уу, тэдгээрийн Монгол Улсад хор хохиролтой алдаатай зүйл, заалтуудыг ямар замаар хэрхэн засаж залруулах вэ гэдэг талаар жич яригдах асуудал. Одоо хэлэлцээний нэгдүгээр үе  шатад гэрээ, түүнтэй холбоотой баримт бичгийн биелэлтийг нэгтгэж  дүгнэчихээд цааш явах ёстой атал ингэж явсангүй гэдгийг би өмнө тодорхой дурдсан шүү дээ. Засгийн газартай Хөрөнгө оруулагчийн байгуулсан гэрээгээр өнөөдөр Монголын ард түмэн Оюу толгой ордоос 34 хувийн ашиг, өгөөжийг хүртэж байх ёстой. Гэтэл бидний хүсэн хүлээсэн нааштай үр дүн өнөөг хүртэл гарсангүй. Харин ч өнгөрсөн арав орчим жилийн хугацаанд Оюу толгой ХХК-ийн ил уурхай, баяжуулах үйлдвэр 4.6 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан мэдээ байна. Энэ алдагдлын хэмжээ Монгол Улсын бүтэн жилийн төсвөөс давжээ гэхэд хүмүүс яагаад ийм их алдагдал гаргасан юм бол Оюу толгой ордын баялгаас бидний хүртэх нөгөөх ашиг орлого яав гэж эргэлзэнэ биздээ. Оюу толгой ХХК-ийн энэ асар их алдагдалтай үйл ажиллагааг мэргэжлийн хүмүүс үнэмшиж, итгэхийн аргагүй ноцтой асуудал юм. Оюу толгой ХХК-тай ижилхэн үйл ажиллагаатай "Эрдэнэт” үйлдвэр сүүлийн хоёр жилд  Улсын төсөвт бараг хоёр их наядын орлого орууллаа. Та биднийг, "Эрдэнэт” үйлдвэр 3.3 сая монголчуудыг дэлхийг хамарсан цар тахлын хүнд хэцүү үед дулаан, цахилгаан, усаар үнэ төлбөргүй бүрэн хангаж байна.  
 
Энэ бол Эрдэнэтийн овооны зэс, молибдений гайхамшигтай ордыг нээж, ашиглалтад бэлтгэсэн геологичид, уурхайчид болон өнгөрсөн зууны энэ асар их бүтээн байгуулалтад оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, түүнд шингээсэн хэдэн арван мянган хүний амжилт бүтээл шүүдээ. 
 
Оюу толгойн зэс, алт, мөнгө, молибдений бүлэг орд бол дэлхийн топ ордуудад эрэмбэлэгддэг гайхамшигтай орд гэдийг монголчууд төдийгүй дэлхий даяар мэдэж, Монгол Улсыг таниулж байна. Гэтэл  Монгол Улс өнгөрсөн арав орчим жилийн хугацаанд ОТ ХХК-иас орлогын албан татвар, ногдол ашиг хүртэж чадахгүй, зөвхөн ашигт малтмалын нөөцийн төлбөр 5 хувийг л  төсөвт төлж байхад "Эрдэнэт” үйлдвэр  нөөц ашигласны төлбөр 17-18 хувийг төлж байна. Монгол Улсын хуулийн дагуу яг адилхан үйл ажиллагаа явуулдаг хоёр компанид ингэж ялгавартай хандаж болох уу. 
 
- Оюу толгойн ордоос  Монгол Улсын хүртэх  ашгийг хангуулах арга хэмжээний   тухай тогтоолын төслийг  УИХ батлах гэж байгаа. Үүний өмнө "Рио Тинто”-гоос ирүүлсэн захидлын тухайд та юу хэлэх вэ ? 
 
 Монгол Улсын Их Хурал, Засгийн газар "Рио Тинто”-гоос ирүүлсэн захидлын хувилбарын хүрээнд хашигдаж, түүгээр хязгаарлаж шийдвэр гаргахгүй болов  уу гэж би бодож байгаа. Энэ үйл явцыг нөгөө талаас нь тунгаан авч үзвэл, "Рио Тинто” Монголын төр, засагт өөрийн санаа бодол, зорилгоо тулган хүлээлгэх замаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулах хувилбарыг сонгосон байдал харагдаж байна. Аливаа их бага бизнест оролцогч талууд харилцан ашигтай байх зарчмыг манай түнш умартсан бололтой. Учир юун гэвэл Монголын Засгийн газарт "Рио Тинто”-гоос ирүүлсэн захидлын таван  зүйл заалтыг ингэж ойлгож болохоор  байгаа юм.  "Рио Тинто” уг захидалдаа: "Энэ  бол бидний эцсийн санал шүү” гэж Монголын төр, засагт анхааруулсан байгаа юм. Бүхэл бүтэн туурга тусгаар Монгол Улсын төр засагт ийм ёс зүйгүй, бүдүүлэг байдлаар хандаж болохгүй шүү дээ.
 "Рио Тинто”-гоос Засгийн газарт илгээсэн захидалд дурдсан таван зүйлийн талаар өөрийн санал бодлоо товч төдий NEWS.MN сайтад нийтлүүлсэн болно. Одоо урьдах санал бодолдоо бага зэрэг нэмэлт хийж болох юм. Үүнд:
 Нэгдүгээрт,  Монголын талын 34 хувьд ногдох  2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэнэ гэсэн мөртлөө үүнийг Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтад хамааруулахгүй гэж заагаагүй, ногдол ашгийг хэдэн оноос авч эхлэх нь тодорхойгүй байгаа. Энэ 2.3 тэрбум ам.долларын өрийг Оюу толгой төсөлд оруулсан гэх үнэн, худал нь мэдэгдэхгүй  15.0 тэрбум ам.доллараас автоматаар хасагдах ёстой.  
Хоёрдугаарт, "Дубайн гэрээ” буюу далд уурхайн санхүүжилттэй холбоотой бичиг, баримтыг цуцална. Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын саналыг бид  хүлээж авлаа, зөвшөөрлөө гэсэн. Энэ гэрээгээр "Рио Тинто”  5.34 тэрбум ам.долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас  өөрийн мэдэлд, дансандаа оруулж авсан. Тэр нь "Дубайн гэрээ” нэрээр явж байгаа. Гэрээг цуцалж байгаа юм чинь энэ  5.34 тэрбум ам.долларыг мөн 15.0 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гэх дүнгээс хасагдах ёстой.
 Гуравдугаарт, 2023 оны эхний хагас жил хүртэл Далд уурхайг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулах хүртэлх зардлыг "Рио Тинто” бүрэн хариуцна гэж байгаа. Тэр нь хэдий хэмжээний зардал болохыг тооцож тогтоох нь чухал юм. 2023 оны эхний хагас жил хүртэл гарах зардал, мөн анхны тэсэлгээ, олборлолт хийхэд зориулж 2022 оны нэгдүгээр сард хийх ажлын зардал ч хасагдах ёстой. 
Ажлын хэсэг Оюу толгой төслийн талаарх талуудын хоорондох маргаантай асуудлыг эх суурь түвшингээс нь биш толгойноос нь  эхэлж яриад байна. Эхлээд сууриас нь  бүх үндэс, нотолгоог  гаргаж байж, ажлын хэсгийн түвшинд  асуудлаа хоёр талаас тохирч, бид ийм зүйлүүдийг тохирлоо, цаашид ийм шийдвэр гаргахыг хүсч байна гэдгээ томъёолж танилцуулаад  шат дараатай явах учиртай. Гэтэл манайх эсрэгээр нь  яваад байна. Ийм байж болохгүй. 
 
Хоёр талын Ажлын хэсэг Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт,зардал, санхүүжилт зэрэг нэн чухал асуудлаар харилцан санал нэгдэж, нэгдсэн байр суурьт хүрч, 15.0 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гэх тоо дүн яг хэд хичнээнээр багасаж хэд болохыг тогтоож тохирох нь зүйтэй санагдана.
 
Тэр тохиролцсон тоо дүн чинь Оюу толгой төсөлд бодитой оруулсан жинхэнэ хөрөнгө оруулалт болж, энэ нь Оюу толгой ХХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний, тухайлбал экспортод борлуулж байгаа зэсийн баяжмалын өртөг зардалд шууд тусаж, тэндээс та бидний хүсэн хүлээсэн 34 хувийн үр ашиг өгөөж ундран гарах нөхцөл бүрдэх юм. Ийм учраас УИХ, Засгийн газар Ажлын хэсгүүдийн тохиролцсон саналыг хянаж дүгнэлт гаргасны үндсэн дээр эцсийн шийдвэр гаргах болов уу гэж олон нийт хүсэн хүлээж байх шиг бололтой.
 
-Нөхцөл байдал ийм байна гэдгийг мэргэжлийн хүний хувьд, мөн хөндлөнгийн ажиглагч, шинжээчийн байр сууриас та хэллээ. Төр, засаг юуг илүү анхаараасай гэж бодож байна? 
 
Асуудал ийм байгаа учраас  УИХ, Засгийн газар Оюу толгой төсөлтэй холбогдсон асуудалд тал бүрээс нь олон өнцгөөс хандан гүн гүнзгий судалгаа дүгнэлт хийсний үндсэн дээр зөв оновчтой шийвэр гаргах, мөн түрүү үеийнхэн шиг яарч сандарч тавьж туухгүй байх гэж бодож байна. Энэ үйл явцыг Монголын ард түмэн харж байгаа. Мөн энэ асуудлыг судалдаг, мэддэг Монголын уул уурхай, геологийн олон мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, инженерүүд бий. Тэд эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгийн төлөө дор бүрдээ анхаарч, судалж ирсэн байгаа шүү дээ. Монголын төр эрдэмтэн, судлаачдаа сонсч нэгдэж хамтарч ажиллах ёстой. 
Сүүлийн жилүүдэд  "Рио Тинто” компанийн зэсийн салбарын үйл ажиллагаа нэлээд хумигдаж байгаа. Тухайлбал, Индонезийн дэлхийн арван топ ордод багтдаг "Грасберг”-ийн зэс, алтны уурхайд  40 хувь эзэмшдэг байсныг Засгийн газар нь шахаад гаргачихсан. "Грасберг”-ийн зэс, алтны ордыг  Индонезийн Засгийн газар эзэмшиж байна. Одоо "Рио Тинто”-гийн 100 хувийн эзэмшилтэй Америкийн Юта мужийн Давст нуур хотоос холгүй орших зэс, алт, молибденийн Bingham Canyon  ордыг 1910 оноос эхлэн 1200 гаруй метрийн гүнд ил аргаар ашиглаж байгаагийн гадна дэлхийн зэсийн ордуудын дотор нөөц болон бүх үзүүлэлтээрээ нэгдүгээрт ордог Чилийн "Escondida”-ийн аварга том ордод Рио Тинто 30 хувь, BHP 57.5 хувь, Японы Мицубиши консорцум 10 хувь, Олон улсын Санхүүгийн корпораци 2.5 хувийг тус тус эзэмшдэг, америкийн Resolution гэдэг орд одоогоор хайгуулын үе шатад байгаа гэж ойлгогддог.  
 
-Хөндлөнгийн аудитын талаар та нийтлэлдээ дурдсан байсан? 
 
 -Хөндлөнгийн аудитыг зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд   хийлгэнэ гэж хязгаарласан юм байна лээ. Энэ аудитыг Оюу толгой төслийн нийт хөрөнгө оруулалтын зарцуулалтыг хамруулан хийлгэх нь Монгол Улсад ашигтай. Яагаад  энэ аудитыг Монгол Улсын хяналт шалгалтын болон мэргэжлийн аудитын байгууллагаар хийлгэдэггүй юм бэ.  Монголын мэргэжлийн байгууллагууд энэ аудитыг хийх бүрэн боломжтой. Ямар огторгуйн уудам,  сансар хорвоог судлах гэж байгаа биш.  Энэ чинь  Монгол хүний оюун ухаанаас хальсан асуудал огтхон ч  биш шүү дээ. 
 
Т.Эрдмаа
 
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
Т.Балжинням: “Рио Тинто”-гийн бэлтгэсэн хувилбараар УИХ, Засгийн газрын шийдвэр гарахгүй байх болов уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани