- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюу толгойн хэлэлцээрт ахиц гарлаа
2003-2004 онд шилжих мөчид Монгол улсын ОХУ-д төлөх их өр тэглэгдэж байсан сайхан мэдээ шинэ жилийн том бэлэг болж байсан бол Тэтгэврийн зээлийг тэглэсэн мэдэгдэл нь 2020 он гарахад ахмадуудад барьсан том бэлэг болсон. Өр тэглэдэг ээлжит шинэ жилийн бэлгийг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Рио тинто, туркойз хилл компани монголчуудад барилаа. Мэдээж 2.3 тэрбум долларын өрийг тэглэх тэргүүтэй хөрөнгө оруулагчдын 5 санал бүхий буулт хийсэн захидал нь жил гаруйн хугацаанд үргэлжилсэн яриа хэлэлцээрийн үр дүн, ажлын хэсгийн гишүүдийн хичээл зүтгэл, мэргэжлийн багийн тооцоо судалгаатай, үндэслэлтэй шаардлага байсан. Нөгөө талаар хөрөнгө оруулагчид эхлүүлсэн төслөө амжилттай дуусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн алхам гэж судлаачид дүгнэж байна. Цар тахлын нөлөөгөөр уналтад ороод байгаа манай улсын эдийн засагт итгэлийн гэрэл асаасан хэлэлцээрийн нааштай энэ ахиц дэвшил энэ 7 хоногийн халуун сэдэв байлаа.
2.3 тэрбум амдолларын өрийг тэглэв
Засгийн газар, ажлын хэсгийнхний хэлж байгаачлан энэ хэлэлцээр дуусаагүй үргэлжилнэ. Үе үеийн засгийн газар, улс төрчдийн ярианы гол сэдэв болсоор ирсэн оюутолгой орд монголд ашиггүй, өр үлдээх нь гэдэг ойлголт олон нийтийн дунд бий болсон. Тэгвэл 100 хувь тэглэгдэх болсон 2.3 тэрбум долларын өр үүсэх шалтгаан юу байв.
2010 оноос эхэлсэн оюутолгой төслийн нийт санхүүжилт 2020 оны эцсийн байдлаар 16 тэрбум долларт хүрчээ. энэ санхүүжилтийн 11.6 тэрбум долларыг зээл хэлбэрээр, 4.4 тэрбум долларыг нийт хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө оруулалтаар санхүүжүүлжээ. Оюутолгойд шаардлагатай 100 доллар тутмын гуравны нэгийг хөрөнгө оруулагчид гаргах зарчмаар төслийг санхүүжүүлдэг. Энэ зарчмаараа 75 доллараа зээлээр шийдэж, 25 доллараа хөрөнгө оруулагчид эзэмшиж байгаа хувиасаа хамаарч гаргадаг гэсэн үг. Оюутолгой төслийн 34 хувийг Монгол улсын засгийн газрыг төлөөлж Эрдэнэс оюутолгой компани эзэмшдэг бол 66 хувийг Туркойз хилл компани эзэмшдэг. Манай улсын хувьд 34 хувийг эзэмшдэг учраас өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөрөнгө оруулагчдын оруулсан 4.4 тэрбум ам долларынх нь 34 хувийг гаргаж, төсөлдөө санхүүжилт хийх ёстой. гэхдээ манайх мөнгөгүй байсан учраас хөрөнгө оруулагчийн хувьд гаргах ёстой энэ санхүүжилтээ Туркойз хилл компаниас зээлэх байдлаар шийдэж ирсэн. 2020 оны байдлаар 1.4 тэрбум долларыг Туркойз хиллээс авснаас хуримтлагдсан хүүтэй нь тооцуул Эрдэнэс оюутолгой компанийн туркойз хиллээс авсан өр 2.2 тэрбум долларт хүрчээ.Одоо үүссэн байгаа өрийн үлдэгдэл түүнд тооцох хүү, цаашид шаардлагатай нэмэлт санхүүжилт зэргийг оруулж тооцвол манай улсын өр 2031 он-5 тэрбум ам доллар, 2041 он-10.6 тэрбум ам доллар, 2051 он-22.4 тэрбум ам долларт хүрэх тооцоог Эрдэнэс оюутолгой компаниас тооцоолсон.
ДУБАЙН гэрээг дуусгавар болгоход бэлэн байгаагаа илэрхийлэв
2015 оны 05 сарын 18-нд баталсан Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу дубайн гэрээг цуцалж, дуусгавар болгоход бэлэн байгаагаа хөрөнгө оруулагч талаас мэдэгдсэн. Оюутолгой ордын баялгын 80 хувь орших далд уурхайг бүтээн байгуулах, түүнийг санхүүжихтэй холбоотой төлөвлөгөөг тусгасан, төлөвлөгөө нэртэй боловч гэрээний шинж чанартаа, талуудын хувьд заавал биелүүлэх үүргийг хүлээсэн эрхзүйн үр дагавартай баримт бичиг болох дубайн гэрээг цуцлах боломж бүрдэж байна. 2013 онд оюутолгой ордын ил уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, татварын маргаан үүссэнтэй холбоотойгоор монгол улсын засгийн газрын зүгээс далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой 4.4 тэрбум долларын санхүүжүүлтийн зээлийн дэмжихгүйгээ илэрхийлсэн бол хөрөнгө оруулагчийн зүгээс 2013 оны 8 сард далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа зогсоож 1700 гаруй ажилтныг цомхтгож байсан юм. үүнтэй холбоотой манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт буурч, эдийн засгйн өсөлт саарсан тул тухайн цаг хугацаанд дубайн гэрээг байгуулах шаардлага үүссэн гэдгийг судлаачид хэлж байна.
Гэхдээ дубайн гэрээг байгуулахдаа оюутолгой төслөөс монголын талд ирэх үр өгөөжийг бууруулсан олон асуудалд алдаа гаргасан гэж үздэг. далд уурхайн бүтээн байгуулалт зогсох нөхцөл болсон ил уурхайн хөрөнгө оруулалт хэтэрсэн, татварын асуудалд манай талаас буулт хийсэн. татварын хөнгөлөлттэй зохицуулалт, санхүүжилтийн баталгааны шимтгэлийн хэмжээг тогтоож, менежментийн төлбөрийг ч өндрөөр тогтоож, авч байгаа манай улсын авч байгаа зээлийн хүүг өндөр тогтоосон гээд монгол улсад оюутолгойгоор ирэх үр өгөөжийг Дубайн гэрээгээр бууруулсан учраас цуцалж, шинэчлэх шаардлагатай гэж засгийн газар, ажлын хэсгийнхэн үзсэнийг хөрөнгө оруулагч тал дэмжихээ илэрхийллээ.
Далд уурхайн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрлөө
Оюутолгой төслийн хувьд далд уурхайн санхүүжилтийн зардал өссөн, ашиглалтад орох хугацаа хойшилсон нь зээлийн өрийн дарамтыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна гэж засгийн газар үзсэн. Далд уурхайн ашиглалтын хугацааг анхны хүдэр буулгалтыг 2016 оны ТЭЗҮ-гээр 2020 оны 5 сар гэж тооцсон бол 2020 оны тодотгосон ТЭЗҮ-гээр 2022 оны 2 сар болгон хойшлуулсан. ийнхүү далд уурхайн ашиглалтад орох хугацаа 21 сараар хойшилсонтой холбоотойгоор зардал ч өссөн. 2015 оны ТЭЗҮ-гээр 5.3 тэрбум төгрөг гэж далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг тооцож байсан ч 2020 оны тооцооллоор зардал 1.4 тэрбумаар өсч 6.7 тэрбум доллар болсон. Хугацаа хойшилж, зардал өссөн шалтгааныг ордын чулуулгийн бүтэцтэй холбоотой гэж Рио тинто тайлбарласан ч Монголын талаас хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулж дээрх тайлбарыг няцаасан тайлан гаргаж хүргүүлсэн. Нэгдсэн шийдэлд хүрээгүйгээс зогсох эрсдэлд ороод байсан далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр 1 сар хүртэл ашиглах 7.5 сая долларын санхүүжилтийг хөрөнгө оруулагч талаас эхний ээлжид шийдсэн ч, ийнхүү хэлэлцээрийн хүрээнд далд уурхайн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрснөө илэрхийллээ.
Ийнхүү төслийн хөрөнгө оруулагч талаас монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам долларын өрийг 100 хувь тэглэх, дубайн гэрээг цуцлаж, дуусгавар болгох, далд уурхайн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах, 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцах, монгол улсаас цахилгаан эрчим хүчээ хангах, төслийн засаглалыг сайжруулах чиглэлээр хамтрах зэрэг 5 санал бүхий захидал илгээлээ. Засгийн газар ч үүнийг нь хэлэлцэн хүлээн авч байгаагаа мэдэгдсэн. Оюутолгой хэлэлцээрийг дараагийн шатанд хүргэх энэ захидал нь зөвхөн төслийг хөдөлгөх асуудал биш том зургаараа монгол улсад хөрөнгө оруулалт хийгдэх суурь болж, олон улсад эерэг дохио болсон бол эдийн засгийн сэргэлтэд ч чухал нөлөөтэй гэж судлаачид үзэж байна.
Тогтоогдсон нөөцөөрөө 65 жил ашиглагдах Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсноор оюутолгой орд зэсийн олборлолтоороо дэлхийд 4т орох юм. Судлаачдын хэлж байгаачлан эдийн засагт гэрэл нэмсэн оюутолгой төслийн хэлэлцээрийн ахиц дэвшил нь аль аль талд ашигтай. Зөвхөн хөрөнгө оруулагчид биш оюутолгойд ажилладаг 10 мянга ажиллагсад тэдний гэр бүл, оюутолгой төсөлтэй хамтран ажилладаг 770 гаруй аж ахуй нэгж, компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулах гээд үр өгөөжийг тооцвол их. 5 үндсэн чиглэлээр хэлэлцээр үргэлжилж, гэрээнд өөрчлөлт оруулах асуудал үргэлжилнэ. Хөрөнгө оруулагчдын зүгээс ийнхүү буурч хийсний хариуд засгийн газраас тогтвортой байх, арбитрын маргаантай холбоотой асуудлаа 6 сарын хугацаанд түдгэлзүүлэх, ирэх оны 1 сард багтааж гүний уурхайн ашиглалтыг эхлүүлэхийн тулд энэ ондоо асуудлаа шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа захидалдаа дурджээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||