Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Алгаа: Манай уул уурхайн салбар байрандаа таг гацаад удаж байна

Н.Алгаа: Манай уул уурхайн салбар байрандаа таг гацаад удаж байна

 

Монголын уул уурхайн үндэсний ассиоцацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.

-Ашигт малтмалгүй аймаг болно гэдэг үгийг би хувьдаа огт ойлгодоггүй-

-Оюу толгойн хөрөнгө оруулагч талын манайд илгээсэн захидлаас харахад Монгол Улсын Засгийн газар Оюу толгойд эзэмшиж буй 34 хувьдаа ногдох ачаанаас хөнгөрөхөөр болчихлоо. Эдийн засаг талаасаа яалт ч үгүй таатай, том шийдэл. Гэхдээ тэр захидалд энэ бол бидний эцсийн буулт шүү гэсэн агуулгатай өгүүлбэр анзаарагдсан. Зарим улстөрчийн байр суурийг анзаарахад хөрөнгө оруулагч талд дахиад ч шаардлага тавьж магадгүй өнгө ажиглагдаж байгаа. Хэрвээ манай талаас дахин ямар нэг том шаардлага тавибал нөгөө тал яаж хандах бол?

-Хөрөнгө оруулагч тал манай зүгээс тавьсан шаардлагуудын хүрээнд маш том суурь саналуудыг тавьчихлаа л даа. Таны асуусан захидалд "Шийдвэр гаргахад хэцүү байлаа” гэсэн утгатай өгүүлбэр байсныг анзаарсан нь хэд бол гэж бодоод л сууж байна. Хөрөнгө оруулагч тал "Удаан ярилцлаа, шийдвэр гаргахад маш хүнд байлаа” гэсэн нь Монголоор бол буух эцсийн точик нь гэж ойлгосон. Тэдний санал болгосон шийдлийн хүрээнд Оюу толгой компанийн засаглалыг сайжруулахаас эхлээд байгаль орчин, эрчим хүчтэй холбоотой асуудлууд шийдэгдээд явах юм билээ. Дубайн санхүүжилтийн төлөвлөгөө цуцлагдчихаар хоёр гэрээ үлдэнэ. Тэр гэрээнүүдэд өөрчлөлт оруулахын тулд хэлэлцүүлэг өрнөж таарна. Товчхондоо хөрөнгө оруулагч тал үүнээс цааш буулт байхгүй гэсэн санаагаа шууд хэлснийг учир мэдэх хүмүүс их тод анзаарсан байх. Хэрвээ манай талаас дахиад зарчмын том санал, шаардлага тавибал хэлэлцээр гацах эрсдэл үүсч мэдэх юм. Хэлэлцээр таг гацахаас гадна далд уурхайн үйлдвэрлэл хойшилно.

Ингэх нь хэнд ч ашиггүй. Хөрөнгө оруулагч тал хэн хэн нь ашигтай байхын тулд далд уурхайн хүдрийн биетийг олборлох шат руу он гараад ормоор байна гэж зориод тодорхой шийдлүүд хэллээ гэж ойлгож байна. Тэдний санал болгосон шийдлүүдээс хальсан шаардлагыг дахиад тавина гэвэл арайхийж хүрсэн энэ үр дүн маань үгүй болж, эдийн засаг талаасаа бид илүү хохирно. Тэдэнд Оюу толгой төсөл чухал ч гэлээ зогсоочих магадлалтай.

-Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр хаданд гарч байна, "Рио Тинто”-д Оюу толгой чухал учраас буулт хийхгүй гээд яах билээ гэсэн байр суурийг зарим улстөрч илэрхийлсэн харагдсан...?

-Мэдээж гадна талын тааламжтай нөхцөл бий. Рио Тинтод Оюу толгой чухал гэдэг нь ч тодорхой. Гэхдээ хөрөнгө оруулагч талд Монголоос гадна өөр олон том төсөл бий. Дэлхийд таван тивд жар гаруй төсөлтэй компани шүү дээ.

-Хөрөнгө оруулагчид бидэнд буулт хийлээ гэсэн утгатай мэдээлэл нэлээд хөвөрлөө. Бидний энэ хандлага гадаад орчинд ямар харагдах бол гэсэн болгоомжлол төрсөн шүү?

-Оюу толгойн хөрөнгө оруулагч тал бол бидний түнш. Бид нэг завин дээр сууж яваа. Нэг завин дээр суучихаад завиа урагшлуулахгүй чангааж, харилцан шийдэлд хүрэхээрээ буулгаж авлаа гэх мэтэээр дайсантайгаа харилцаж байгаа мэт хандах нь гадаад ертөнцөд биднийг олигтой харагдуулахгүй. Бид мундаг учраас буулгаж авлаа гэх байдлаар асуудалд хандах нь буруу. Дахиад хэлэхэд, тэд бол бидний түнш. Түншүүд ойлголцох ёстой. Урт хугацааны хэлэлцээрийн явцад Монголын талын ажлын хэсгийн мэдлэгтэй залуусын үндэслэлтэй, нотолгоотой шаардлагаар хөрөнгө оруулагч тал зарим асуудлыг хүлээн зөвшөөрлөө гэж хандвал өөр хэрэг.

-Оюу толгой төсөлтэй хамаатай гэрээнүүдэд өөрчлөх, сайжруулах зүйлс гарч ирвэл манай талаас шаардлагаа тавиад явах боломж нь нээлттэй үлдэж байгаа биз дээ?

-Оюу толгойн гэрээний тухайд 30 жилийн хугацаатай хэрэгжих мега төслийн гэрээ. Гучин жилийн хугацаанд юу ч өөрчлөгдөж болно. Том зургаар нь харвал мега төслийн гэрээг цаг тухайд нь өөрчлөөд сайжруулаад явах нь байдаг л асуудал. Оюу толгойн гэрээ ч тэр жишгээр явсаар өнөөг хүрсэн. Түүхэн талаас нь харвал 2009 онд байгуулсан Оюу толгойн гэрээг гурав, дөрвөн жил ярьж, хоёр хууль дамнаж, хоёр их хурлыг дамжиж, гурван удаа хэлэлцэж байж баталсан. Тэр үед гадаад, дотоод нөхцөл байдал өнөөдрийнхөөс тэс өөр байсан гэдгийг онцолж хэлэх нь зөв байх. Дараа нь 2011 онд өөрчлөлт орсон. Мөн л тухайн үеийн монголчуудын хүсэл шаардлагаас үүдэж орсон өөрчлөлт. Манай талаас тавьсан зарим шаардлагыг хүлээж авсны үндсэн дээр өөрчлөлт орсон гэсэн үг. 2012 онд далд уурхайн санхүүжилт зогсож, хэлэлцээр тодорхой хугацаанд сунжирсныг та мэдэж байгаа. Хөрөнгө оруулалтын, борлуулалтын, үйлдвэрлэлийн явцын, байгаль орчны гээд маш олон эрсдэлтэй уул уурхайн салбарын хувьд хэсэг хугацааны дараа эрсдэл нь боломж, боломж нь эрсдэл болж хувирахыг үгүйсгэх аргагүй. Эрсдэлээ арилгаж боломжийг бий болгохын тулд гэрээнд өөрчлөлт ордог. Давтаад хэлэхэд, арван жилийн дараа гэрээнд дахиад өөрчлөлт оруулах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Том төслийн гэрээнүүд ийм процессоор л явдаг.

-Одоо хэлэлцээрийн явцад анхаарал татах асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Монголын талын эзэмших 34 хувиа яах вэ гэдэг асуудал дахиад яригдах болов уу. Бид гэрээ ёсоор бол төр бизнест оролцож хөрөнгө оруулалтын, менежмэнтийн, үйлдвэрлэлийн, байгаль орчны гээд уул уурхайн компанийн хүлээж болох эрсдлүүдийг 34 хувиар хамт үүрэхээр тохирчихсон. Энэ тохироог анхнаас нь хийгээгүй бол байдал огт өөрөөр өрнөх байсныг улстөрчдөөсөө эхлээд ярьж байгаа. Дахиад хэлэхэд, түүхийн хүрдийг буцаах боломжгүйгээс хойш 34 хувиа яах вэ гэдэг асуудал зайлшгүй яригдана. Хөрөнгө оруулагч талын одоогоор тавиад байгаа саналаар бол 34 хувьтай холбоотой үүрэх ачаа бидэнд байхгүй болчихлоо. Ирээдүйд өр үүсэхээргүй боллоо. Үнэгүйгээр хувь эзэмшихээр болж байх шиг байна. Тэгэхээр үүнийг дагасан тодорхой өөрчлөлтүүд яригдаж шийдлээ олж таарах болов уу.

-Дубайн санхүүжилтийн төлөвлөгөө буюу нийтийн ярьж байгаагаар Дубайн гэрээ цуцлагдахаар боллоо гэж байна. Энэ төлөвлөгөө цуцлагдсанаас болж хойшид үүсэх асуудал бий юү, эрх зүйн талаасаа?

-Эрх зүйн талаас нь харвал хоёр тал ярилцаад цуцалчихлаа гэхэд дараагийн шатны санхүүжилт үргэлжлэх ёстой. Тэр санхүүжилтийг нь Рио Тинто шийдье гэчихлээ. Гэрээ хэрэгжих явцад хугацаа, зардал хэтэрсэн, татварын маргаан гарсан гэх мэт асуудал гэрээг цуцалснаар хүчингүй болж таарах уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Гэрээний үүргээ биелүүлэхийг хоёр тал бие биенээсээ гэрээ хүчинтэй байхад шаардаж таарна аа даа. Хоёр тал тохиролцоод цуцалчихсан тохиолдолд гэрээний үүргийн биелэлтээс аль аль тал нь сайн дураараа татгалзсан гэж ойлгох байх.

-Арбитр дээр байгаа татварын асуудал бол тусдаа биз дээ?

-Арбитр дээр байгаа учраас сугараад үлдэж таарна. Бусад асуудлын тухайд түрүүний хэлсэн шиг байдал үүснэ гэж ойлгож байна. Тодруулж хэлбэл, санхүүжилтийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ хоёр талын хэн нь ч хүлээхээргүй боллоо гэж ойлгож байна.

-Та саяхан уул уурхайн түүхийг тоймлосон ном гаргасан, Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу гэсэн асуулт тавьж байгаад. Яагаад тийм агуулгатай гарчиг сонгосон юм бэ. Эдийн засгийг үүрч яваа уул уурхайн салбар маань ер нь ухраад байна уу, урагшлаад байна уу?

-Нэг алхам урагшлаад, хоёр алхам хойшлоод, шуудхан хэлэхэд байрандаа таг гацаад удаж байна. Номын нэрний тухайд Монголын уул уурхайн үндэсний ассоциациас 2005 оны өвөл, 2006 оны хавар хоёр улирал дараалан "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу” гэсэн мэдээлэл сурталчилгааны кампанит ажил зохион байгуулсан юм. Тэр ажлынхаа нэрийг өгчихсөн. 2011 оноос хойших хөрөнгө оруулалт юу билээ гээд та бодоод үзээрэй. Таван толгой, Оюу толгойгоос өөр том төсөл, Оюу толгойгоос өөр хөрөнгө оруулалт байхгүй.

-Уул уурхайн салбар урагшлахгүй байгаагийн шалтгаан нь хаанаа байна?

-Нэгдүгээрт, хайгуул. Уул уурхайн урьдач нөхцөл нь хайгуул байдаг. Ордууд нээгдэж байж уул уурхайн салбар хөгжинө. Монголын хувьд маш бага судлагдсан асар том газар нутагтай. Энэ утгаараа баялаг байх бололцоо ихтэй. Гэтэл хайгуулын ажил зогсоод бараг арван жил боллоо. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгож байгаа л даа. Гэхдээ маш удаан байна. Бодитоор хайгуул хийж яваа хоёр гуравхан компани бий. Хөрөнгө оруулалт хийх уул уурхайн төсөл үндсэндээ алга. Асгат гэх мэт хүнд нөхцөлд олборлолт хийхээр жижиг ордууд бол цөөвтөр бий. Ураны тухайд төр үнэ төлбөргүйгээр 51-ээс дээш хувийг авах хуультай учраас хувь хөрөнгө оруулалт орж ирэхгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт, Монголын газар нутгийн 75 хувьд нь ашигт малтмал хайх олборлохыг хориглосон гэсэн асуудал бий. Ийм нөхцөлд бид хичнээн хөрөнгө оруулалт дуудаад нэмэргүй.

-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт сайжрах төлөв ер нь хэдийнээс ажиглагдах бол?

-Лав л ойрын нэлээд хэдэн жилдээ уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулалт орж ирэхгүй төлөв ажиглагдаж байгаа нь нуугаад байх юмгүй бодитой үнэн.Оюу толгой 2000 оны намар нээгдсэн. Дараа жил нь буюу 2001 онд дэлхий чих нь дэлдийгээд Монгол руу хараад зогсчихсон байсан. 2001 оноос 2010-аад он хүртэл Торонтогийн Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй арав гаруй хайгуулын компани, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хорь гаруй хайгуулын компани Монголд ирж үйл ажиллагаа явуулж байсан түүх өнгөрсөнд бий. Тэр компаниуд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй зар сурталчилгааны гэрээ байгуулж, "Дисковер Монголиа”-г ивээн тэтгэж, МУУҮА-ийн гол гишүүд болж байлаа. Тэднийг дагаад шатахуун, тоног төхөөрөмж гэх мэт ханган нийлүүлэлтийн маш олон компани МУУҮА-ийн гишүүн болж байсан. Өөрөөр хэлбэл, хайгуулын тэр компаниуд ашигт малтмал гаргаж борлуулахгүй ч Монгол Улсад эдийн засгийн маш хүчтэй идэвхжлийг бий болгосон. Ер нь уул уурхайн салбарыг дагаад барилга, зам тээвэр, банк, үйлчилгээ гэх мэт бизнесийн бүх салбар хөгждөг жамтай. Товчхондоо олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын компаниуд олноороо орж ирсэн тэр жилүүдэд Монголын бизнесийн бүх салбар хөгжиж эдийн засаг тэлсэн. 2003 оноос 2011 он хүртэл манай эдийн засаг ёстой л бужигнаж байсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

-Одоо тэгээд яах вэ, яавал уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татаж эдийн засгаа тэлэх вэ?

-Ашигт малтмалын хуулиа шинэчлэх шаардлагатай. Хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож байгаа. Сонгон шалгаруулалтад хугацаа их ордог гэсэн асуудал бий.Канад, Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг хайгуулын компаниудад сонгон шалгаруулалтад оролцох бололцоо өнөөг хүртэл алга. Засгийн газар, манай салбарын сайд, дэд сайд нар Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилье гээд ажлын хэсэг байгуулж идэвхтэй ажиллаж байгаа. Ер нь Ашигт малтмалын хууль хэрэгжсээр өнөөг хүрэхдээ маш олон асуудлыг бий болгосон. Оролцогч талууд үл ойлголцол, талцалтай явсаар байна.

-Яг ямар үл ойлголцол, ямар асуудал байгааг тодруулж сонирхуулаач?

-Наад захын тод жишээ гэхэд л байгаль орчны асуудал байна. Сайн хуулиудтай хэрнээ гүйцэтгэл нь тун тааруу. Мөн орон нутагтай учир начраа олж чаддаггүй гэсэн асуудал бий. Холбооны улс биш, нэгдмэл орон хэрнээ аймгийн Засаг дарга, удирдлагууд нь уул уурхайгүй аймаг болно гээд зарлачихдаг. Уг нь байгалийн баялаг бол нийт ард түмний өмч. Нэг аймаг, нэг сумын мэдэх асуудал, эзэмших өмч биш. Ашигт малтмалгүй аймаг болно гэдэг үгийг би хувьдаа огт ойлгодоггүй. Монголын нийт ард түмний эрх ашиг гэсэн өнцгөөс харвал ой тойнд буухааргүй хандлага л даа.

-Хөвсгөлийн Засаг дарга хэзээ ч билээ ашигт малтмалгүй аймаг болно гэсэн мэдэгдэл хийсэн удаатай шүү?

-Хөвсгөлөөс гадна Хэнтий, Увсын удирдлага тийм утгатай мэдэгдэл хийж байсан. Тэд уул уурхайг биш, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж яриад байгаа юм. Аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд маш сайн дэд бүтэц хэрэгтэй. Сайн замтай, хурдан нислэгтэй, тохилог зочид буудал биш юм аа гэхэд дор хаяж боловсон душ, бие засах газартай зочид буудлуудтай байж жуулчид ирнэ. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас олсон мөнгөөр бүрдүүлэхээс өөр гарц бидэнд байхгүй. Лав л ойрын арван жилд уул уурхайгаас өөр том хөрөнгө оруулалт татах салбар Монголд байхгүй.

-Оюу толгойн дараа хөдлөх боломжтой мега төсөл гэвэл та юуг онцлох вэ?

-Шуудхан хэлэхэд, бодитой хэрэгжих том төсөл харагдахгүй байна.

-Засгийн газраас онцгойлон дэмжээд хэрэгжүүлбэл гэж мөрөөдвөл ямар нэг төсөл байгаа биз дээ?

-Шивээ-Овоогийн нүүрсийг цахилгаан болгож экспортлох төслийг онцолно доо. Нэг жилд 30 сая тонн нүүрс түлж, Монголд үйлдвэрлэж буй эрчим хүчнээс дөрөв дахин их эрчим хүч үйлдвэрлэх төсөл байгаа юм. Хэрэгжихэд бараг бэлэн болж байсан төсөл. Тухайн үедээ хятадууд их сонирхож байсан. Өнөө ч санхүүжилт хийх сонирхол урд хөршид бий.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр өчнөөн л алдаа асуудал бидэнд бий. Онцлоод нэгийг нь тодотгооч гэвэл...?

-Хөрөнгө оруулагчид манай улсын бизнес хэлэлцээ хийх өндөр соёлгүй, эргэж буцсан хандлагатай, популизмдсан гэх мэт муу муухайд дасч байна. Ирээдүйд энэ тал дээр маань тоглодог болж ч магадгүй. Гуравдагч орны хөрөнгө оруулалт татлаа гээд гурав дахь хөршийн зах зээлийн эдийн засгийн механизм, арга хэрэгслийг мэддэг нь их цөөхөн байна. Төр хатуу зохицуулалттай байж болно. Хамгийн гол нь тодорхой, тогтвортой байх ёстой. Татвар өндөр, хатуу зохицуулалттай ч урт хугацаанд тогтвортой байвал хөрөнгө оруулагчид төслөө хэрэгжүүлээд л явна. Үүний тод жишээ нь Казахстан. Хатуу чанга хэрнээ тодорхой. Гэтэл бид урьж дуудаж авчрангуутаа хэдхэн хоногийн дараа хөөгөөд гадуурхаад эхэлдэг.


Н.Алгаа: Манай уул уурхайн салбар байрандаа таг гацаад удаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани