Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Испаничууд уул уурхайн бус салбаруудад хөрөнгө оруулах сонирхолтой байна

Өнөөдөр Испанийн 14 компани манай улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Үүн дээр нэмэгдээд Испанийн хөрөнгө оруулагчид Монголд шинээр хөрөнгө оруулалт хийж, олон салбарт монголчуудтай хамтарахаар зэхэж байна. Үүний гэрч нь газарзүйн байршлын хувьд манай улсаас алс зайдуу Испанийн хөрөнгө оруулагчид манай улсыг зорин ирж, зохион байгуулж буй ажил хэрэгч уулзалт юм.
 
Испанийн Худалдаа, хөрөнгө оруулалтын газар (ICEX), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, БНХАУ-д суугаа Испаний Вант Улсын Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн газартай хамтран "Монгол-Испанийн олон талт түншлэл”  сэдэвт уулзалт өнөөдөр боллоо. 
 
Испани-Монголын компаниудын хамтын ажиллагаа, оролцоог хангах зорилготой тус уулзалтаар  хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал цаашдын хамтын ажиллагааны  талаар хэлэлцлээ.
Испани улсын хувьд манай улстай ногоон хөгжил, ногоон технологиор хамтран ажиллах сонирхол их. Тухайлбал эрчим хүч, дэд бүтэц, ус цэвэршүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт бүрдүүлэх боломжтой аж.  
Испанийн хөрөнгө оруулагчидтай хийж буй уулзалтын үеэр Монгол улсын эдийн засаг болон хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны талаар холбогдох хүмүүс мэдээлэл өглөө. 
 
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар "Хоёр улсын худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд боломж их бий.  Мөн шинээр баталсан хөрөнгө оруулалтын хууль үр өгөөжөө өгөөд эхэлсэн. Сүүлийн хоёр сарын хугацаанд долоо хоног бүр хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болж байна. Салбарын хувьд зөвхөн  уул уурхай бус хөдөө аж ахуй, газар тариалан,  ногоон хөгжилд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа нь давуу тал юм” гэсэн. 
Гадаадын хөрөнгө оруулалт нь шууд болон шууд бус гэсэн бүтэцтэй. Энэ оны эхний улирлаар нийт хөрөнгө оруулалт 623 сая ам.доллар байгаа аж. Үүнээс  шууд хөрөнгө оруулалт 300 орчим сая ам.доллараар буурсан. Харин 330 гаруй сая ам.доллар багцын хөрөнгө оруулалтаар орж ирээд буй аж. Шууд бус багцын хөрөнгө оруулалт хийж байгаа нь манай улсад хөрөнгө оруулах итгэл сэргэж байгаагын нэг илрэл. Энэ оны эхний улирлын байдлаар 80 гаруй компани шинээр бүртгүүлсэн талаар Хөрөнгө оруулалтын газраас мэдээлсэн. 
 
Түүнчлэн одоогийн нөхцөл байдлын талаар Дэлхийн банкны үзэж буйгаар 2012, 2013 онд төсвийн алдагдал их байсан. Дотоодын зээлийн хэмжээ өссөн, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан гэж тодорхойлсон. Энэ нөхцөл байдлыг Олон улсын валютын сангаас тайлбарлахдаа Чингис бондын мөнгийг төсвийн мөнгөтэй нэгтгэсэнтэй холбоотой гэж үзжээ. 2012 онд импортын хэмжээ хоёр дахин өссөн нь экспорт, импортын тэнцлийг алдагдуулсан. Дээрх алдагдлыг гадаадын хөрөнгө оруулалтаар нөхөж байсан бол 2013 онд хөрөнгө оруулалт зогссоноор эдийн засаг хүндэрч эхэлсэн гэлээ. 
 
Мөн энэ онд Монгол улсын эдийн засаг тэнцвэргүй байдалд орж байна. Учир нь өнгөрсөн онд худалдааны салбар өсөлтгүй гарсан нь импорт нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг Дэлхийн банкны суурин төлөөлөгч Taehyun Lee хэлсэн. Тэрбээр цаашид хэрхэх талаар "Зээл авна гэдэг улс орны нөхцөл байдлыг улам эмзэг болгож байдаг. Одоогоор гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн чухал. Эдийн засгаа нэмэгдүүлэх гэж хичээхээс илүү тогтворжуулах хэрэгтэй. Монгол улс дунд болон урт хугацаандаа уул уурхайн салбарт түшиглэж хангалттай хөгжих болно” гэсэн юм.   
 
Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг гадныхан хэрхэн хүлээж авч байгаа талаар Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын сурталчилгаа зөвлөх үйлчилгээний газрын дарга Д.Ирмүүн "Давуу тал нь олон улсын хөрөнгө оруулалтын хуультай нийцэж байна. Харин сөрөг тал нь өмнөх хуультай харьцуулахад хэтэрхий ерөнхий утгатай. Жижиг дунд үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалт татах боломж муу байна” гэсэн. 
Ерөнхийдөө хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын тухай хууль хэр тогтвортой байх эсэхэд санаа зовж байгаагаа илэрхийлж байгаа аж. 
 

 
А.Бүрэнжаргал
mongolianeconomy
Испаничууд уул уурхайн бус салбаруудад хөрөнгө оруулах сонирхолтой байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани