- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сэргээгдэх эрчим хүчийг сэргээе
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэгч Швед охин Грета Тунберг их гүрнүүдийн удирдагчдыг индэр дээрээс шүүмжлэх нь хэвшил шахуу болжээ. Хамгийн сүүлд тэр өнгөрөгч есдүгээр сард Милан хотод болсон чуулган дээр "Дэлхийг буцаагаад сайхан болгоно, бла бла бла. Ногоон эдийн засаг, бла бла бла. 2050 он гэхэд, бла бла бла. Байгальд ээлтэй, бла бла бла. Энэ бол бидний удирдагч гээд байгаа хүмүүсийн үргэлж хэлдэг үгс. Үнэхээр сайхан сонсогддог үгс. Гэхдээ ямар ч үйлдэл алга. Бидний итгэл, найдвар тэдний худал үгэнд живж байна. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэнэ гэдэг бол улс төр биш, хүмүүсийн аж амьдралд бодитоор нөлөөлнө гэсэн үг юм” гэхчилэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нарын хэлсэн үгээс эш татан шүүмжлэв.
Ердөө 18-хан настай охины шүүмжлэлийг үг дуугүй сонсох нь их гүрнүүдийн удирдагчдын хувьд ичгивтэр хэрэг байсан нь мэдээж биз. Зарим талаар тэд үл тоосон байхыг ч үгүйгэхгүй. Гэхдээ энд нэг л зүйл тодорхой байгаа нь уур амьсгалын өөрчлөлт. Жил ирэх тусам нэмэгдэж буй дэлхийн дулаарал ирээдүй хойч үед бодитой аюул учруулахыг хүн төрөлхтөн хэдийнээс ойлгосон. Их гүрнүүдийн удирдагчдаас эхлээд Төв Азийн цээжин дэх Монголын эрх баригчид ч хүлээн зөвшөөрсөн зүйл нь уур амьсгалын өөрчлөлт юм!
Уур амьсгалын өөрчлөлт гэхээр биднээс дэндүү алс сэдэв юм шиг санагдаж байна уу. Тэр тусмаа дүн өвлийн хүйтэнд дулаарал бичих нь утгагүй ч байж мэдэх юм. Гэвч бодит байдал дээр уур амьсгалын өөрчлөлтийн Монголд учруулж буй хамгийн том аюул нь цөлжилт болоод байна. Экологийн хувьд ийм аюул байгаа бол эдийн засгийн хувьд бидний экспортын гол орлогыг бүрдүүлэгч нүүрсний салбараас хүн төрөлхтөн "дөлж” эхэллээ.
Есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар хурал, өнгөрсөн сард чуулсан НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар Бага хурлаар ч энэ сэдэв хөндөгдөв.
ГретаТунбергийн хэлснээр тэр хурлууд дээр их гүрнүүдийн удирдагчид хүлэмжийн хийг бууруулах талаар амлалтуудаа өгсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж, цөлжилтөө бууруулахаа НҮБ-ын индэр дээрээс амласан. Энэ амлалтаа хэрэгжүүлэхээр "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, эрх баригч МАН ч бодлогын хувьд дэмжихээ хэдэнтээ илэрхийлээд байна. Гэхдээ энд нэг л зүйл ойлгомжгүй байгаа нь энэ сарын 6-8-нд болсон МАН-ын 30 дугаар Их хурал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан Монгол Улсын ирэх 10 жилийн зорилт хэмээх "Шинэ сэргэлтийн бодлого” гэх баримт бичиг юм. Энэхүү баримт бичигт Ерөнхийлөгчийн амлалтыг дэмжих агуулга орсон боловч зэрэгцээд эрчим хүчний салбарын шинэ сэргэлтийн бодлого нь сэргээгдэх бус "шатаах” эрчим хүчний төслүүд байсаар байна. Дэлхийн удирдагчдын хийгээд Монголын бодлого ямар байгааг одоо тус бүрт нь илүү дэлгэрэнгүй тайлбарлая.
Тэд юу гэж амлав: НЭГ ЗҮГТ ХАРЦГААЯ
Эдийн засаг, геополитик, газар нутаг гээд түмэн зүйлээр өрсөлддөг дэлхийн том гүрнүүд нэг л зүйл дээр нэг зүгт харсан нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ байв. Өнгөрсөн саруудад ар араасаа болсон дэлхийн удирдагчдын уулзалтын үеэр үүнийгээ зарлав.
Жо Байден АНУ-ын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 50 хувиар бууруулах зорилго тавьсан нь 2015 оны Парисын хэлэлцээрээр өгсөн амлалтаас даруй хоёр дахин том зорилт гэсэн үг. АНУ бол 330 сая хүн амтай, 20 гаруй их наяд долларын эдийн засагтай, эрчим хүч хэрэглэгч гүрэн.
Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару 2030 он гэхэд хууль бус мод бэлтгэлийг хориглож, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийг бүрэн саармагжуулсан улс болно гэв. Жаир Болсонару Амазон мөрний ой шугуйг хамгаалах ажилд зориулж, Байдены Засгийн газраас нэг тэрбум ам.доллар гуйсан.
Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга "2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2013 оны түвшинтэй харьцуулбал 46 хувиар бууруулна” гэж амласан. Солонгос ч ялгаагүй 26 хувиар бууруулна гэдгээ мэдэгдээд байна.
Ерөнхийдөө дэлхийн улс орнууд бүгд амлалт өгсөөр байна. Амлалтын цувралыг үргэлжлүүлбэл, Канадын Ерөнхий сайд Жастин Трудо "2030 он гэхэд 2005 оны түвшинтэй харьцуулбал 40-45 хувиар бууруулна” гэсэн бол Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди "2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг 450 гигаваттаар нэмэгдүүлнэ” гэдгээ зарлав.
Монголын мөнхийн хоёр хөрш ч бас дор бүрнээ амлалт өгсөн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх 30 жилд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад онцгой анхаарна гэдгээ хэлж, Орос улс нүүрстөрөгчийн давхар ислийг саармагжуулахад их хувь нэмэр оруулсныг онцлоод байна.
Харин хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг Хятад улс 2060 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийг бүрэн саармагжуулна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин амлав. Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганд илгээсэн дүрс бичлэгтээ гадаадын улс орнуудад нүүрсээр галладаг цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэхгүй гэж мэдэгдсэн.
Энэ бол урд хөршийн зүгээс Монголд хэрэгжүүлэх цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулахгүй гэдэг нь тодорхой болов. Мөн урд хөрш өөрсдөө сэргээгдэх эрчим хүчийг чухалчлах тул манай сэргээгдэхийн төслүүдэд ч хаалттай гэсэн үг. БНХАУ 2030 он гэхэд 1200 ГВт-н нар, салхины станц суурилуулна гэдгээ Хөгжил Шинэтгэлийн Хорооноос нь зарлачихлаа. Энэ нь манай улсын хүчин чадлаас даруй 800 дахин их. Оросын тухайд хэзээнээс манай улсад эрчим хүчний том төсөлд хөрөнгө оруулж, манайд эрчим хүчний эх үүсвэр нэмэх сонирхолгүй. Өөрсдөө гол тоглогч байх амбицтай. Харин дэлхийн гүрнүүдийн эдгээр амлалтаас шалтгаалаад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо зэрэг томоохон хөрөнгө оруулагчид манайд нүүрсний цахилгаан станцыг лав дэмжихгүй. Тэдний сонирхол сэргээгдэх эрчим хүч байх болно.
Бид юу гэж зорив: ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО БА ХУУЧИН АРГА БАРИЛ
Дэлхийн чиг хандлага, хоёр хөршийн байр сууриас харахад, эрчим хүчний салбар шинэ эргэлтийн бодлого гарах нь ойлгомжтой байна. Гэвч тэр нь эрх баригч МАН-ын "Шинэ сэргэлтийн бодлого”-оос тэс зөрж буйг энд цохон тэмдэглэе. Юу гэхээр, тэнд эрчим хүчний салбарын ирээдүйн 10 жилийн бодлогыг тодорхойлохдоо V, VI цахилгаан станц, Тавантолгой болон Багануурын цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станцыг урагшлуулна гэсэн байна.
Цаасан дээр 30 жил "барьсан” V цахилгаан станц зэрэг нүүрс шатаах станцуудыг тодотгосон боловч сэргээгдэх эрчим хүчний талаар үнэндээ урагштай зорилт дэвшүүлсэн нь үгүй байна. Ерөнхий сайд өөрөө хүртэл 30 жил урагшлаагүй станцын талаар "Эрчээ алдсан эрчим хүчний салбар” гэж тодорхойлсон боловч ирэх 10 жилд ч энэ төслөө дахиад бариад явахаа танилцууллаа. Харин сэргээгдэх эрчим хүчний төслийн тухайд Засгийн газрын усан цахилгаан станцыг чухалчлахаа хэлсэн. Үүнд мөн л 30 жил ярьж байгаа Эгийн голын усан цахилгаан станцын төслийг дурдсан. Гэвч энэ төсөл цаашаа явах эсэх нь эргэлзээтэй байна. ОХУ энэ төслийг явуулахгүй гэдгээ ил тодоор зарлаж, Засгийн газрын орлогч сайд нь Монголд ирэхдээ "Эгийн голын УЦС-ын төслийг явуулах боломжгүй. ОХУ дэмжихгүй” гэдгээ тойруулалгүй шууд илэрхийлсэн. Харин үүний оронд цахилгаан станцуудыг чинь өргөтгөх, шинэчлэх ажилд хөрөнгө оруулъя гэсэн. Угаасаа ч хойд хөрш манайхыг шинэ эх үүсвэртэй болгохгүйн тулд хуучин станцуудын турбин солих зэрэг жижиг асуудалд түлхүү хөрөнгө оруулж, ам тагладаг шүү дээ.
Үнэндээ Засгийн газрын эрчим хүчний чиглэлээр нэрлэсэн төслүүдээс ганц урагшлах боломжтой нь Ховд голыг түшиглэн барих 90 мВт хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц одоо бол эрх баригч намын хамгийн урдаа барьж байгаа төсөл. Эхлэл нь ч сайн байна. Санхүүжилт нь шийдэгдсэн. БНХАУ-ын тэрбум долларын хөнгөлөлтэй зээлээр баригдахаар гэрээ зурагдсан. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, ТЭЗҮ зэрэг бусад зүйлс ч нь ч жин тан гэсэн. Явцын дундаасаа урд хөршийн зээл, дотоод улс төрийн байдал нь нөлөөлөхгүй бол одоогийн өнцгөөс нь олон нийт хүлээлттэй байна. Үүний цаана Монголд тогтмолжсон жишгээр гэнэт л санхүүжилт дээрээ гацахгүй бол гэдэг болгоомжлол ч байна. Манайд гацсан станцууд бүгд л санхүүжилтээс болсон байдаг шүү дээ. Бодох л асуудал.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ СЭРГЭЭХГҮЙ БАЙХ БОДЛОГОТОЙ ЮУ?
Эдүгээгээс 20 жилийн өмнө буюу 1997 онд Говь-Алтай аймгийн Гуулин тосгонд Монголын анхны усан цахилгаан станц ашиглалтад орж байсан бол 2013 онд Монголын анхны салхин цахилгаан станцын сэнс эргэж эхэлсэн. 2017 оны нэгдүгээр сард Дархан-Уул аймагт нарны цахилгаан станц ашиглалтад орсон. Түүнээс хойш өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай есөн эх үүсвэр одоогоор ажиллаж байна. Монгол Улс тэр тусмаа Монголын говь хөрсөн доороо арвин их эрдэс баялагтай шигээ агаартаа нар, салхины асар их нөөцийг хадгалсан юм.
Эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүч 17 орчим хувь эзэлж, нийт үйлдвэрлэлийн 10 хувь байсан. Түүний цаана ч хөрөнгө оруулалт нь бэлэн хүлээгдэж байгаа төслүүд байна. Ингээд сэргээгдэх эрчим хүчний салбарыг "сэргэж буй” гэж тодорхойлж байсан юм. Харин Сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдсан буюу 2019 оноос хойш шинэ эх үүсвэр ашиглалтад орсонгүй. Хуулийг анх өргөн барьж байхад тарифыг нэмэх, сэргээгдэхэрчимхүчнийэхүүсвэрхөгжүүлэгчийгтендерээрялагчийгтодруулах, "Хөрөнгийн баталгаа гаргах” зэрэг заалтуудыг салбарынхан хөрөнгө оруулагчийг үргээнэ гэж үзэж байсан.
Цаагуураа хуулийн зорилго нь ч сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийг гацаах, хувийн хэвшлийн оролцоог бууруулж, төрийнхийг нэмэх зорилготой гэж тайлбарлах хүмүүс байсан. Түүнээс хойшхи энэхүү үйл явдал хуулийг зорилгодоо хүрчээ гэж дүгнэхэд хүргээд байна. Өнөөдөр хүлээгдэж байгаа сэргээгдэхийн төслүүдийг харахад Дэлхийн банкны 44 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж байгаа Ховд аймгийн Мянгад суманд ашиглалтад орж байгаа 10 мВт хүчинчадалтай нарны станц, Азийн хөгжлийн банкны "Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”, мөн тус банкны санхүүжилтээр сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх нөхцөлтэйгөөр хэрэгжиж буй 100 МВт-ын хүчин чадалтай хуримтлуурын станцын төсөл 2023 онд ашиглалтад орохоор Эрчим хүчний яамнаас төлөвлөгдсөн байгаа. Энэ бол төрийн оролцоотой төслүүд. Мөн урагштай байгаа төслүүд. Харин үүний цаана хөрөнгө оруулалтаа татчихсан хувийн хэвшлийн төслүүд Эрчим хүчний яам дээр гацчихсан байгаа нь л гачлантай. Сүүлийн өдрүүдэд Оюутолгойн хөрөнгө оруулагч, Засгийн газрын хэлэлцээр амжилтай өндөрлөх шатандаа орсон нь тодорхой боллоо. Оюутолгой 2009 оноос хойш царцсан дотоодоос эрчим хүч авах гэрээгээ биелүүлэхээр болсон гэж Ажлын хэсгийн гишүүд ч бахархан ярилаа. Гэвч Монгол Улсын эрчим хүчний систем Оюутолгойд эрчим хүч өгөх нь байтугай өрхийн хэрэглээгээ хангаж чадахгүй улаан гэрэл нь асчихсан байна шүү дээ. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын тайлбарлаж байгаагаар V цахилгаан станцад хөрөнгө оруулалт татаж, шинэ эх үүсвэрээр Оюутолгойд 9.6 ам.доллароор эрчим хүч нийлүүлнэ гэсэн. Бас л үнэнтэй нийцэхгүй. Учир нь дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалтаас үүдэн Оюутолгойн хөрөнгө оруулагчид нүүрсний станцад хөрөнгө оруулахгүй. Тэгэхээр манайх гаднаас хөрөнгө оруулалт татаж, нүүрсний V станцаа барина гэдэг нь өнөөдрийн нөхцөл байдлаас боломжгүй харагдаж байна. Оюутолгой бол эрчим хүчний том хэрэглэгч. Хилийн цаана БНХАУ-ын зургаан том салхин цахилгаан станц Оюутолгойд эрчим хүч экспортолдог. Энэ станцууд жилээс жилд өргөжин, тэлснийг энд цухас дурдъя. Гэвч хилийн наана, Оюутолгойн уурхайтай хаяа дэрлэсэн Ханбогд суманд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтай олон жил судалгаа, төлөвлөлт нь хийгдээд хөрөнгө оруулалтаа шийдвэрлэсэн томоохон хүчин чадлын Салхин цахилгаан станцын төсөл ямар ч учир шалтгаангүйгээр гацаж зогссон байгаа нь ойлгомжгүй. Засгийн газар тэр төслүүдийг гаргаж ирээд цааш нь явуулах цаг болсон л баймаар юм...
АМИНД ОРСОН САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦУУД
Манай эрчим хүчний систем тун найдваргүй гэдгийг бид хэд хэдэн гэнэтийн үйл явдлаас харсан. Тэр тусмаа сүүлийн таван жил хүн амын өсөлт, үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотой эрчим хүчний хэрэглээ ч нэмэгдэж байгаа. Энэ хэрээр үе үе системд доголдол үүссэн. Байгалийн хүчин зүйл, гаднын нөлөө ч их байсан.Зарим талаараа хойд хөршийн зүгээс нисгэсэн улс төрийн сануулга ч байсан гэгдэх хардлагууд бий. Харин энэ эрчим хүчний доголдлуудын үед салхин цахилгаан станцууд л биднийг гал алдуулаагүйг санах учиртай. Үүний хамгийн том жишээг дурдахад, 2018 оны есдүгээр сарын 15-нд IV ДЦС-д гэмтэл гарч, улмаар III станцын үйл ажиллагаанд нөлөөлж, нийслэл болон төвийн таван аймагт цахилгаангүй болсон. 1.5 сая хүн амтай Улаанбаатарын замын гэрлэн дохионууд унтарч, цахим гүйлгээ гацсан. Хамгийн ноцтой нь сэрүүний улирал эхэлж байсан тэр үед эмнэлэг, цэцэрлэг, сургууль гэх мэт улсын онцгой объектууд цахилгаан, дулаангүй болж, хөлдөх эрсдэлд орсон. Уг үйл явдал эрчим хүчний салбарын эрсдэлтэй байдлыг дарга сэтэртэй болгонд сануулсан юм. Харин аваарын энэ үед одоогийн гурван Салхин цахилгаан станц хамгийн түрүүнд ачаалж аминд орсныг мартаж болохгүй. Одоо ч шинээр нэмэгдэхээр гарааны зурхайд ирээд байгаа Салхин цахилгаан станцын төслүүд ч нэгдсэн системийн гол ачаалах эх үүсвэр болох нь гарцаагүй гэдгийг салбарынхан хэлж байгаа юм. Ийнхүү сэргээгдэх эрчим хүчийг сэргээх шаардлага байгааг олон үйл явдал гэрчилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрнүүлсэн "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, НҮБ-ын индэр дээрээс дэлхий нийтийн өмнө өгсөн амлалт, мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан "Шинэ сэргэлтийн бодлого” зэргээс харахад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, сэргээгдэх эрчим хүчийг сэргээж дэмжихийн төлөө Монголын төр "Хүчээ нэгтгэх” нь гэж ойлгогдсон. Харамсалтай нь, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийнх нь өргөн дэвшүүлж байгаа төрийн бодлого Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн ширээн дээр очоод таг гацаж байгаа нь юуных вэ? Уг нь тэр сэргээгдэх эрчим хүчийг сэргээхийн төлөө хоёр гараа өргөөд гүйж байх ёстой салбарын сайд шүү дээ!
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||