Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөө гол алт олборлогч, дарга нарын гарт "амь тавьж" байхад ЭЦГ-ынхан юу хийж байсан бэ

Ерөө гол алт олборлогч, дарга нарын гарт "амь тавьж" байхад ЭЦГ-ынхан юу хийж байсан бэ

 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын удирдлагуудын амиа зогоож, баяжихийн төлөө байгаль сүйтгэх бусармаг үйлдэл 1980-аад оноос эхэлсэн гэдгийг мэдэхгүй хүн ховор. Ерөө сумын нутаг дэвсгэрийг амьгүй болгож,  хэвлийг нь ухаж байгаа алт олборлогчдод яагаад хууль, дүрэм, журам үйлчлэхгүй өнөөдрийг хүргэв. Ерөө голын дагуу алт олборлож байгаа компаниудын цаана төр засгийн томоохон эрх мэдэл бүхий хүмүүс байдаг, тэдний алтны төлөөх улайрсан шуналын сэтгэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, цагдаа, мэргэжлийн хяналт, Ерөө сумын удирдлагуудыг хааш нь ч хөдөлгөхгүй "базчихсан” байдагт хамаг учир бий биз ээ. Тэд хуйвалдаж яаж чимээгүй байх вэ гэсэн шиг үе үехэн "Сэлэнгэ аймгийн нутаг, Ерөө голын сав газраас хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хүмүүсийг цагдаагийнхан шалгаж эхэллээ, техник, хэрэгслийг нь хурааж авлаа" гэх мэдээллийг Экологийн цагдаагийн газраас жилдээ нэг удаа хоногийн мэдээ болгож хүргэдэг болоод удаж байна. Экологийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгийн Засаг дарга, сумын удирдлагууд алтны төлөөх хязгааргүй тэмцлийг зогсоож, ажиллаж чаддаггүй гэдгийг нутгийн иргэд ярьдаг юм билээ.

    Ерөө гол дагуу бүс нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр алт ухаж, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан цөөнгүй иргэн ах, дүү, хамаатан садангаараа шороо овоолоод зогсдог аж. Тэднийг өнгөрсөн сард цагдаагийнхан саатуулж, хууль бусаар олборлосон таван кг алтыг нь эд мөрийн баримт болгож хураан авч, уурхайн үйл ажиллагааг нь зогсоон, газар ухахад ашиглаж байсан техник, тоног төхөөрөмжийг нь битүүмжилсэн гэнэ. Сэлэнгэ аймгийн нутагт ийнхүү хууль бус үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсийн дотроос Д, Г нар байнга ухаж, олборлосон алтаа борлуулан Улаанбаатарт үл хөдлөх хөрөнгө болон өндөр үнэтэй автомашинууд худалдан авсныг хууль сахиулагчид тогтоогоод буй юм билээ. Өөрөөр хэлбэл, хууль бусаар олсон орлогоо хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж хууль, хяналтын байгууллагынхан үзэж байгаа аж.

     Хууль бусаар ашигт малтмал олборлосон иргэн Д, Г нар өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж байлаа. Тэд тухайн орон нутгийн эрх бүхий албан тушаалтнууд, байгаль хамгаалагч, хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай хуйвалдан Ерөө голын сав газрын байгаль орчинд онц хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байна.

    Ерөө голын сав газраас хууль бусаар алт олборлож байсан гэх хэрэгт шалгуулж шүүхээр ял шийтгүүлсэн хүн цөөнгүй. Тэдний дунд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Ганбаатар байсан бөгөөд 90 гаруй нөхөрлөлд ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон хэрэгт буруутгасан билээ. Өдгөө ч Ерөө сумд ашигт малтмал олборлох олон нөхөрлөл ажиллаж, заримынх нь эзэн сумын удирдах албанд ажиллаж буй гэх мэдээлэл байдаг. Зарим аймагт уул уурхайн нөлөөллийн улмаас малын бэлчээр хомсдож, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын ухсан нүхэнд унах, элдэв химийн бодист хордож, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох нь сүүлийн жилүүдэд хэвийн үзэгдэл болсон. Дээрх гэмт хэргийг үйлдсэн хүмүүс техникийн хүчин чадлаар байгалийн үзэсгэлэнт газрыг ухаж экологи, эдийн засагт ноцтой хохирол учруулсан нь хэргийн газрын үзлэгээр тодорхой болсон гэх мэдээлэл бий.

    Бага Хэнтий нуруунаас эх аван урсах Естий голд баруун гараас Чулуут, Итэмийн гол цутгадаг бөгөөд Итэмийн голоос нэлээд уруудан зүүн талаас Хацарт гол цутгаж түүнээс доош Хонгийн гол болон урсана. Хонгийн голд зүүн хойноос нь Шарлан гол нийлэх ба энэ хоёр голын бэлчирээс Ерөө гол эхлэнэ. Ерөө гол эхлэхээс өмнөхөн буюу Шарлан, Хонгийн голд Ялбаг, Могой, Цамхаг, Их харганат, Их Ажир, Бага Ажир, Бугант гэх мэт жижиг голууд нийлнэ. Жижиг голууд алт олборлогчдын гарт сүйдэж, олонх нь улаанаараа эргээд байгаа юм. Эдгээр гол улаанаараа эргэн урссаар Шарлан, Хонгийн гэх том хоёр голд нийлсэнээр өнгө хувирган Ерөөд цутгаж байгаа билээ. Ерөө гол нь 11860 хавтгай дөрвөлжин километр талбайг хамран 323 километр урт замыг туулан Сэлэнгэ мөрний үндсэн цутгал Орхон голд нийлнэ. Ийн нийлэхдээ Ерөө бохир бол Сэлэнгэ мөрөн ч бохирддог байна.

         Гэтэл манай Экологийн цагдаагийн албаныхан тэнд алт олборлож, хууль бус ажиллагаа явагдаж байгаа гэдгийг мэдсээр байж шалгадаггүй.Эсвэл шалгаж, техник хэрэгслийг нь битүүмжилэхээрээ ганц, хоёрхон боолm тайлж, аккумулятор зэргийг нь тайлаад явчихдаг. Явсан хойгуур нь хууль бусаар алт олборлогч нар нь "Та нар аккумулятор тайлж яваад яах билээ, яаж ч чадахгүй шүү дээ" гээд дахиад л үйл ажиллагаагаа эхэлдэг. Эсвэл хууль хяналтынхан ирэх сургаар техник, хэрэгслээ хөдөлгөдөг гол хүчний зүйлээ өөрсдөө аваад явдаг.  Ийм байдалтай олон арван жил болж байна. Газар, ус бохирдуулж, алт олборлох гэж байгаа, олборлож байгаа гэдгийг нь мэдсээр байж хуулийн байгууллагынхан ажлаа хийхгүй, бүх зүйл дууссаны дараа гэнэтхэн илрүүллээ гээд "орилолдоод" унадаг. Угтаа бол тэд хяналт, шалгалтын ажиллагааг байнга явуулж байсан бол Ерөө гол дагуух газрын хэвлийг сүйтгэхээс өмнө зогсоох байсан биз ээ. 

https://ergelt.mn/news/21/single/15882
Ерөө гол алт олборлогч, дарга нарын гарт "амь тавьж" байхад ЭЦГ-ынхан юу хийж байсан бэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
Хармагтай төслийн бодит үнэ цэн тодорхой болов

 Хармагтай төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч Занаду Майнс компани ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 28 минут
2024 оны 11 сарын 07, 12 цаг 10 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани