- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Алтны төлөөх улайрал дарга нарыг хөдөлгөхөөргүй “базчихжээ”
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын удирдлагуудын амиа зогоож, баяжихийн төлөө байгаль сүйтгэх бусармаг үйлдэл 1980-аад оноос эхэлсэн гэвэл та итгэх үү. Ерөө сумын нутаг дэвсгэрийг амьгүй болгочихоод гэдсийг нь ухаж байгаа алт олборлогчдод яагаад хууль, дүрэм, журам үйлчлэхгүй өнөөдрийг хүргэв. Ерөө голын дагуу алт олборлож байгаа компаниудын цаана төр засгийн томоохон эрх мэдэл бүхий хүмүүс байдаг, тэдний алтны төлөөх улайрсан шуналын сэтгэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, цагдаа, мэргэжлийн хяналт, Ерөө сумын удирдлагуудыг хааш нь ч хөдөлгөхгүй "базчихсан” байдагт хамаг учир бий биз ээ. Тэд хуйвалдаж яаж чимээгүй байхав гэсэн шиг үе үехэн "Сэлэнгэ аймгийн нутаг, Ерөө голын сав газраас хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хүмүүсийг цагдаагийнхан шалгаж эхэллээ, техник, хэрэгслийг нь хурааж авлаа гэх мэдээллийг Экологийн цагдаагийн газраас хоногийн мэдээ болгож хүргэдэг болоод удаж байна. Экологийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Аймгийн Засаг дарга, сумын удирдлагууд алтны төлөөх хязгааргүй тэмцлийг зогсоож, ажиллаж чаддаггүй гэдгийг нутгийн иргэд ярьдаг юм билээ.
Ерөө гол дагуу бүс нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр алт ухаж, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан цөөнгүй иргэн ах, дүү, хамаатан садангаараа шороо овоолоод зогсдог аж. Тэднийг өнгөрсөн сард цагдаагийнхан саатуулж, хууль бусаар олборлосон таван кг алтыг нь эд мөрийн баримт болгож хураан авч, уурхайн үйл ажиллагааг нь зогсоон, газар ухахад ашиглаж байсан техник, тоног төхөөрөмжийг нь битүүмжилсэн гэнэ. Сэлэнгэ аймгийн нутагт ийнхүү хууль бус үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсийн дотроос Д, Г нар байнга ухаж, олборлосон алтаа борлуулан Улаанбаатарт үл хөдлөх хөрөнгө болон өндөр үнэтэй автомашинууд худалдан авсныг хууль сахиулагчид тогтоогоод буй юм билээ. Өөрөөр хэлбэл, хууль бусаар олсон орлогоо хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж хууль, хяналтын байгууллагынхан үзэж байгаа аж.
Хууль бусаар ашигт малтмал олборлосон иргэн Д, Г нар өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж байжээ. Тэд тухайн орон нутгийн эрх бүхий албан тушаалтнууд, байгаль хамгаалагч, хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай хуйвалдан Ерөө голын сав газрын байгаль орчинд онц хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Ерөө голын сав газраас хууль бусаар алт олборлож байсан гэх хэрэгт шалгуулж шүүхээр ял шийтгүүлсэн хүн цөөнгүй. Тэдний дунд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Ганбаатар байсан бөгөөд 90 гаруй нөхөрлөлд ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон хэрэгт буруутгасан билээ. Өдгөө ч Ерөө сумд ашигт малтмал олборлох олон нөхөрлөл ажиллаж, заримынх нь эзэн сумын удирдах албанд ажиллаж буй гэх мэдээлэл байдаг. Зарим аймагт уул уурхайн нөлөөллийн улмаас малын бэлчээр хомсдож, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын ухсан нүхэнд унах, элдэв химийн бодист хордож, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох нь сүүлийн жилүүдэд хэвийн үзэгдэл болсон. Дээрх гэмт хэргийг үйлдсэн хүмүүс техникийн хүчин чадлаар байгалийн үзэсгэлэнт газрыг ухаж экологи, эдийн засагт ноцтой хохирол учруулсан нь хэргийн газрын үзлэгээр тодорхой болсон гэх мэдээлэл бий.
Бага Хэнтий нуруунаас эх аван урсах Естий голд баруун гараас Чулуут, Итэмийн гол цутгадаг бөгөөд Итэмийн голоос нэлээд уруудан зүүн талаас Хацарт гол цутгаж түүнээс доош Хонгийн гол болон урсана. Хонгийн голд зүүн хойноос нь Шарлан гол нийлэх ба энэ хоёр голын бэлчирээс Ерөө гол эхлэнэ. Ерөө гол эхлэхээс өмнөхөн буюу Шарлан, Хонгийн голд Ялбаг, Могой, Цамхаг, Их харганат, Их Ажир, Бага Ажир, Бугант гэх мэт жижиг голууд нийлнэ. Жижиг голууд алт олборлогчдын гарт сүйдэж, олонх нь улаанаараа эргээд байгаа юм. Эдгээр гол улаанаараа эргэн урссаар Шарлан, Хонгийн гэх том хоёр голд нийлсэнээр өнгө хувирган Ерөөд цутгаж байгаа билээ. Ерөө гол нь 11860 хавтгай дөрвөлжин километр талбайг хамран 323 километр урт замыг туулан Сэлэнгэ мөрний үндсэн цутгал Орхон голд нийлнэ. Ийн нийлэхдээ Ерөө бохир бол Сэлэнгэ мөрөн ч бохирддог байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||