Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

34 хувьд ногдох өрөөс “ТЭГЛЭХ” саналын автор нь “Рио Тинто” ӨӨРӨӨ

 

34 хувьд ногдох өрөөс “ТЭГЛЭХ” саналын автор нь “Рио Тинто” ӨӨРӨӨ

 

Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч талуудтай 2021 оны оны дөрөвдүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл найман сар орчмын хугацаанд хэлэлцээг үргэлжлүүлж байгаа билээ.

Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэлцээрийн явцын талаарх сүүлийн үеийн нөхцөл байдлын мэдээллийг өчигдөр /2021.12.01/ өгсөн.

Тэрбээр "Манай Ажлын хэсгийн үндсэн зорилго бол УИХ-ын 92 дугаар тогтоолд дурдагдсан 5 үндсэн асуудлаар шийдэл гаргаж, УИХ-д танилцуулах үүрэгтэй. Энэ долоо хоногт багтаж "Рио Тинто”-гийн зүгээс бүх саналуудад хариу өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Ерөнхий сайдын зүгээс Ажлын хэсэгт хэлэлцээрийн явцад ийм зүйлүүдэд анхаарч, тодорхой саналуудыг тавих ёстой гэсэн хэд хэдэн чиглэлүүд өгсөн. Хамгийн эхэнд, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэх үндсэн нөхцөл болоод байгаа 34 хувьд бичигдсэн, өнөөгийн байдлаар 2.3 тэрбум ам.доллароор хэмжигдэх өрийг тэглэх асуудлыг тавьсан. Мөн төслийн  ашгийг наашлуулах, ногдол ашгийг наашлуулах тал дээр санхүүгийн модель дээр тодорхой өөрчлөлтүүд оруулах, 53/47 гэсэн үр өгөөжийн талаар эргэж харж, хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж, нэгдсэн байр суурь дүгнэлтэд хүргэх, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэх баримт бичгийг бүхэлд нь хүчингүй болгох, цаашлаад засаглалыг сайжруулахтай холбоотой гэх зэрэг асуудлуудаар тодорхой асуудлууд тавьсан.  Жишээ нь, "Эрдэнэс Оюу Толгой”  компани анх байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Оюутолгой төслөөс нэг ч удаа санхүүжилт авалгүйгээр, Монголын талын 34 хувийн төлөөллийг хэрэгжүүлээд явж байна. Өнөөдрийг хүртэл "Эрдэнэс Монгол” дээр бичилт үүсгээд, өр үүсгээд үйл ажиллагааныхаа зардлыг авч, хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр "Эрдэнэс Оюу Толгой” дээр менежментийн төлбөр төслөөс хийгддэг больё гэсэн тодорхой байр сууриуд дээр ажлын хэсгүүд хэлэлцээрийн явцад ойлголцолд хүрэх шат руугаа явж байгаа. Эрчим хүчний төсөл дээр үндсэндээ ойлголцолд хүрчихсэн. Одоо гэрээ зурах үлдсэн. Энэ долоо хоногт "Рио Тинто”-гийн талаас манайд бичиг ирнэ гэсэн хүлээлттэй байна. Хэвлэлээр гарч байгаачлан хэлэлцээр зогссон, талууп ойлголцохоо больсон гэсэн асуудал байхгүй. Манай Засгийн газар эдгээр асуудлуудыг ярилцсаны эцэст далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотой асуудлыг цогц байдлаар нь ярих нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн” гэсэн мэдээллийг өгөөд байна.

Тэгвэл Ажлын хэсгийн ахлагчийн ярианд дурдагдсан саналуудаас 34 хувьд ногдох өрийг тэглэх асуудлын талаар тодотгон хүргэе.

Учир нь гадна, дотнын хэвлэлүүдээр гарч буй зарим мэдээллээс харахад, Оюутолгойн 34 хувьд ногдох өрөө  тэглүүлэх Монголын Засгийн газрын шаардлагыг "Рио Тинто” хүлээн авбал Оюутолгойд оруулсан хөрөнгө оруулалтын үнэ цэн нь буурна, "Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа эзэмшигчдэд хохирол учирна гэх мэдээллүүд байгаа юм.

Уг нь 34 хувьд ногдох өрийн тодорхой хувийг буюу 70 хувийг тэглэх саналыг "Рио Тинто”-гийн зүгээс өөрсдөө Монголын Засгийн газарт тавьсныг сануулахад илүүдэхгүй байх.

Засгийн газрын зүгээс "Рио Тинто”-гийн 70 хувь  гэсэн хэмжээг нэмэгдүүлж, 100 хувь өрийг тэглүүлэх хариу санал, шаардлагыг тавьсан гэсэн үг. Бүр тодруулбал, "Рио Тинто” 34 хувьд ногдох өрийн 70 хувь болох 1.6 тэрбум ам.долларын өрийг тэглэе гэсэн бол, Засгийн газар 100 хувь буюу 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэ гэсэн байр суурийг хариу илэрхийлээд байна.

"Рио Тинто”-гоос 34 хувьд ногдох өрийн 70 хувийг тэглэх саналыг манайд тавьсны дараа, Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоогоос тэдний энэ саналын талаар тодруулахад:

"Манай 34 хувьд ногдох өрийн тодорхой хэсгийг тэглэлээ гээд энэ төсөл Монгол Улсад ашигтай болно гэсэн үг биш. Бид тодорхой тооцоолол, судалгааг хийсний үндсэн дээр шийдвэр гаргана. "Оюу Толгой” ХХК одоогоор 12 тэрбум ам.долларын өртэй, хүү, зээлийн дарамт ихтэй. Энэ өрийн 8 тэрбум ам.доллар нь "Туркойз Хилл” компанид төлөх ёстой хувьцаа эзэмшигчдийн зээл. Цаашид гүний уурхайн ажлыг дуусгахад нэмэлт 3.6 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн тооцооллыг "Рио Тинто” мөн гаргаад байна. "Оюу Толгой” компанийн зээлийн хэмжээ өсөх тусам энэ компани үйл ажиллагааны орлогоо зээлийн хүү төлөхөд зарцуулж ашигтай ажиллагаа нь багасна. Энэ нь Монгол Улсад төлөх татвар, ногдол ашиг төлөх хугацааг хойшлуулж, хэмжээг багасгадаг бодит хүчин зүйл. Тиймээс бид энэ төслийн ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх, үр өгөөжийг сайжруулахад асуудлыг цогцоор нь харах шаардлагатай” гэж байсан.

Мөн уг асуудлыг "Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалангаас тодруулахад:

"34 хувьд ногдох өрийн 70 хувийг тэглэнэ, 350 сая ам.доллар өгнө гэх зэрэг саналуудыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, хангалттай хэмжээний саналууд байна гэсэн байр суурийг зарим талууд болон хүмүүс илэрхийлж байгаа нь анзаарагдсан. Бид бол үүн дээр их нухацтай, тооцоололтой хандах хэрэгтэй. Эрсдэлээ сайн бодож зохицуулалтууд оруулах ёстой. Зэсийн үнэ унахад, өсөхөд, далд уурхайн олборлолт эхлээд бүрэн хүчин чадалдаа хүрэх хугацаа дахиад хойшилоход нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг тооцож, эрсдэлүүдээ таньж, ойлгож, ул суурьтай хандах ёстой. Өнөөдрийн байдлаар бидэнд байгаа мэдээлэл дээр үндэслэхэд 70 хувийг нь тэглэсэн тохиолдолд манайд үүсчихээд байгаа 2.3 тэрбум ам.долларын өрийн хэмжээ 700 сая ам.доллар болж буурна. Гэхдээ далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхгүй дахиад 10 жил болох тохиолдолд хүүгийн хэмжээ ЛИБОР+6.5 хэвээрээ үед хүү нь хуримтлагдсаар манай өр буцаад 2.3 тэрбум ам.доллар болоод өсчихсөн, бид ногдол ашиг хүртэхгүй байх хувилбар ч харагдаж байгаа. Мэдээж энэ бол зэсийн үнэ болон олборлолтын үе шат, бүрэн хүчин чадалдаа хүрэх хугацаа болон гарч болзошгүй нэмэлт зардал болон санхүүжилт зэрэг олон хүчин зүйлээс хамаарах тооцоолол. Гэхдээ нэгэнт Монгол Улсын Засгийн газар энэ хүчин зүйлсэд нөлөөлөх боломжгүй бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох тогтолцоогүй тул эдгээр эрсдэлүүдээ сайн тооцоолж шаардлагатай зохицуулалтууд оруулах хэрэгтэй.

Засгийн газраас өрийг 100 хувь тэглэх санал гаргасан гэж ойлгосон. Би хувьдаа энэ байр суурь дээрээ хатуу байх ёстой гэж үзэж байна. 0.6 тэрбум ам.долларын өр цаашаа өсөн нэмэгдэх боломжтой. "Рио Тинто” менежментээ хэрэгжүүлж байгаа үед бид менежментийн буруугаас болж хойшилсон хугацаа, хэтэрсэн зардлыг ямар үндэслэлтэйгээр өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлэх вэ, уг төсөл нь ирээдүйд ашиггүй, ногдол ашиг хүртээхгүй бол бид яагаад гадны хөрөнгө оруулагчдад татварын таатай орчинг бүрдүүлж,  өөрсдийн оролцоогүйгээр үйл ажиллагааны эрсдэл хүлээх вэ гэдэг асуултууд гарч ирнэ. Тиймээс өнөөдөр бид энэ санал зөв, буруу гэхээсээ өмнө маш сайн дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Санхүүгийн зөвлөхүүд авч сайн уялдаатай ажиллаж, нөгөө талын тавьсан саналыг гэхээсээ илүү өөрсдийн эрсдэл, давуу талаа сайн тооцсон зохицуулалт бүхий шийдвэр гаргах нь зөв байх. Бүх асуудлаа нухацтай авч үзэж байж хэлэлцээрээ үргэлжлүүлэх ёстой л гэж бодож байна. Тэрнээс бид нийт "3 тэрбум ам.долларын” гэж нэрлэгдсэн саналыг яарч, хурдан хүлээж авах шаардлагагүй л гэж бодож байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох өрийг тэглэх нь "Туркойз Хилл"-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт харшилж байна гэсэн мэдээлэлтэй холбогдуулан тэрбээр хэлэхдээ  -"Рио Тинто” компани өөрөө менежментийн алдаа гаргасан учраас Монгол Улсад үүсээд байгаа хохирлыг барагдуулахын тулд өрийг тэглэх тухай асуудал ярьж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө талаас  "Рио Тинто” компани өөрсдөө санхүүгийн ямар нэгэн хохирол хүлээлгүйгээр, "Туркойз Хилл” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдэд их хохиролтой хэлэлцээр хийгээд байгаад хувьцаа эзэмшигчид дургүйцэж байгаа юм байна лээ. Саяхан "Рио Тинто” компанийн ТУЗ-ийн гишүүнд  энэ талаар Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигч "Пэнтвотер”-оос нээлттэй захидал илгээсэн байсныг харсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Дашрамд дурдахад, хэлэлцээр албан ёсоор эхэлснээс хойшхи өнгөрсөн саруудад өрнөсөн үйл явцуудыг эргэн харахад, наймдугаар сард Далд уурхайн асуудлаарх Тусгай хорооны дүгнэлт гарснаас хойш хэлэлцээрийн явц, талуудын харилцаа илүү идэвхжиж эхэлсэн гэж  харах үндэслэлүүд байгаа юм.

Тухайлбал, Тусгай хорооны дүгнэлт гарсны дараа наймдугаар сарын 24-нд "Рио Тинто”, ”Туркойз Хилл Ресурс”-ын зүгээс Монголын Засгийн газарт зөвшилцөх санал ирүүлснийг Засгийн газраас наймдугаар сарын 31-нд хэвлэлийнхэнд мэдээлж байв. Тухайн үед "Рио Тинто”, Туркойз Хилл Ресурс" компаниудаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ирүүлсэн албан захидалдаа Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсны сацуу  цар тахлаас хамааран эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед ногдол ашгийг урьдчилсан байдлаар төлөх хэлбэрээр 350 сая ам.долларыг Монгол Улсад төлөх, Лондоны Арбитр дээр үүсгэсэн татварын маргааныг царцаах зэрэг асуудлуудыг тавьсныг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар, Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо нар мэдэгдэж байсан. Энэ үеэр Б.Солонгоо хэлэхдээ  "Рио Тинто” групп 350 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг төллөө гээд татварын  маргааныг зогсоохгүй. Энэ маргааныг бид биш "Оюутолгой" компани эхлүүлсэн. Засгийн газар "Оюутолгой” компаниас Арбитрт  гаргасан  татварын маргааны асуудлыг үргэлжлүүлэх байр суурьтай байгаа. Үүн дээр зөвшилцөх,  эвлэрэх шаардлагагүй гэж харж байгаа. "Рио Тинто”-гийн зүгээс ногдол ашгийг урьдчилсан байдлаар төлье гэсэн байр суурийг илэрхийлж байна гэж ойлгож байгаа” гэсэн юм.

Үүнээс хойш буюу аравдугаар сарын эхээр Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж буй ХЗХД-ийн сайд Х.Нямбаатар  "Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болдод захидал илгээсэн талаар Financial Review мэдээлж байсан. Х.Нямбаатар  захидалдаа Далд уурхайн зардал хэтрэлт, хугацаа хойшилсон асуудлаарх хөндлөнгийн шинжээчдийн гаргасан дүгнэлттэй холбоотойгоор "Рио Тинто”-гоос өгч буй хариу тайлбарт урам хугарч буйгаа, талуудын хэлэлцээрт ахиц гарахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн хэмээн мэдээлэлд дурдсан. "Оюу Толгой” компанийн ТУЗ дахь Засгийн газрын төлөөлөл хүчин чармайлт гарган ажиллаж буй ч, хэлэлцээрт үр дүн гарахгүй байна. Төслийн далд уурхайн зардал хэтэрч, үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшилсноос үүдэн гарах үр дагаврыг Монгол Улсын Засгийн газар, ард иргэд хариуцахгүй хэмээн захидалдаа дурдсаныг мэдээлж байсан.

Харин үүний дараа Оюутолгойн хөрөнгө оруулагч "Туркойз Хилл Ресурс” компани төслийн үйлдвэрлэлийн 2021 оны гуравдугаар улирлын байдлаарх тайлангаа танилцуулахдаа, Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх хугацаа дахин хойшилж, 2023 оны нэгдүгээр сар боллоо хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл үүний дараа "Рио Тинто”-гоос ирүүлсэн ээлжит захидалдаа, дээр дурдсанчлан Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувь болох 1.6 тэрбум ам.долларыг тэглэх саналыг ирүүлсэн юм.


34 хувьд ногдох өрөөс “ТЭГЛЭХ” саналын автор нь “Рио Тинто” ӨӨРӨӨ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани