- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн сайд яамныхаа цахим хуудсаар дамжуулан НЯЦААЛТ хийжээ
2014 оны 06 сарын 05–ны өдрийн www.news.mn вебсайтад "Д.Ганхуяг сайд зугтаад байна” гарчигтай ярилцлага нийтлэгджээ. Энэхүү ярилцлагад дурьдагдсан гүтгэлэгийн чанартай ярилцлагыг дараах баримт мэдээллээр няцааж байна.
Уул уурхайн яам Монголын эрчим хүч,
геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьсан санал
хүсэлтийг тухай бүр нь хүлээн авч шийдвэрлэх талаар 2013 онд илүү үр
дүнтэй ажиллаж ирсэн. Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцлийн дагуу
2013-2014 оны хамтын хэлэлцээрийг байгуулан хэрэгжилтэд нь хамтарч
хяналт тавьж, оны суулчээр хэлэлцээрийг дүгнэж, 2015-2016 оны хамтын
хэлэлцээрээ байгуулахаар ажиллаж байна.
Түүнчлэн Оюу Толгой ХХК–ийн бүтцийн өөрчлөлт хийх асуудал нь 3 талт
хэлэлцээрээр биш, компанийн гүйцэтгэх удирдлага ажиллагсад хооронд
хийсэн гэрээ, Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг.
Иймд Уул уурхайн яамны удирдлагыг буруутгаж байгаа нь хуулийн
үндэслэлгүй юм.
Засгийн газар, яамны хуульд заасан эрх үүргээс үл хамааран эдийн засгийн
нөхцөл байдалтай уялдан зарим компаниуд ажилчдаа цомхотгох байдал гарч
байна. Энэ байдал нь олон улсын зах зээл дээр нүүрс, төмрийн хүдрийн үнэ
нилээд уналттай байгаагаас уул уурхайн салбартай улсуудын олон аж ахуйн
нэгж үйл ажиллагаагаа зогсоохгүйн тулд бүтцийн өөрчлөлт, цомхотгол хийж
байна. Энэ байдалд хэн нэгнийгээ буруутгах биш хамтарч ажиллах нь
хуулийн засаглал, шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.
Энд нэг зүйлийг онцлоход Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний
хорооны дарга нь Хөдөлмөрийн сайд. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал, хамтын
хэлэлцээрийн хэрэгжилтийн асуудалд тус яам хяналт тавьж тулгамдаж байгаа
асуудлыг шийдвэрлэдэг. Мөн хамтын хэлэлцээрийг бүртгэж баталгаажуулдаг
болохыг үүгээр уламжилж байна.
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороогоор талууд үзэглэж баталгаажуулснаар Уул уурхайн салбарын Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Ажил олгогч, Уул уурхайн яам гурвалсан гэрээ байгуулсан. Уул уурхайн сайдаас дэд сайдыг ахлан гэрээг байгуулахыг даалгаж 3 талын саналыг тусган эрх тэгш байдлаар хэлэлцээр хийж гэрээ байгуулсан. Үүний дараа Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монгол нүүрс ассоцаицийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллаж байгаа.
Гэтэл Уул уурхайн сайд үйлдвэрчний
эвлэлийн байгууллагуудтай уулзахгүй зугтааж байгаа мэтээр ярьсан нь
хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна.
Уул уурхайн яамны зүгээс гэрээгээр хүлээлцсэн үүргээ биелүүлж салбарт
хамтарсан шалгалт хийх, харилцан уулзаж саналаа солилцон гэрээнд
тусгагдсан ажлыг чиг үүргийн дагуу Төрийн захиргааны удирдлагын газрын
зүгээс байнга хамтарсан ажлыг зохион байгуулж ирсэнийг тэмдэглэх байна.
Оюу Толгой ХХК–ийн зүгээс 300 ажилтанаа хална гэсэн мэдэгдэл хийсний
дараа Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны
ерөнхийлөгч С.Ганболдтой УУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын
дарга уулзалт хийсэн.
Уулзалтаар Уул уурхайн яам, Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний
эвлэлийн холбоо нь Оюу Толгой ХХК–ийн төлөөлөлтэй уулзалт хийхээр
тохиролцсон.
Иймд Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны
удирдлагаас асуудалд бодитой хандаж шударга ёсонд үл нийцэх гүтгэлгийн
чанартай ярилцлагадаа залруулга хийхийг хүсч байна. Уул уурхайн яам энэ
салбарт ажиллагсадынхаа хуульд тогтоомжинд заасан эрх ашгийг хамгаалахад
Танай байгуулагатай хамтарч ажиллахад ямагт нээлттэй байгаагаа үүгээр
дамжуулан уламжилж байна.
УУЛ УУРХАЙН ЯАМНЫ ТЕРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ГАЗАР
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||