Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Анхны баяжуулагч нар буюу Уулын баяжуулах “Эрдэнэт” Үйлдвэрийн анхдагчид

Анхны баяжуулагч нар буюу Уулын баяжуулах “Эрдэнэт” Үйлдвэрийн анхдагчид

 

"Эрдэнэтийн-Овоо” ордыг анх 1963 онд Чех, Монголын геологичид нээж, уг орд газарт хайгуулын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үргэлжлүүлэн ЗХУ-н геологичид орд газрын нарийвчилсан хайгуулыг богино хугацаанд хийж дуусгасан.

Эрдэнэтийн-Овоо”-нызэс, молибдены ордыг эзэмших Техник, эдийн засгийн үндэслэлбатлагдаж 1973 оны 2 дугаар сарын 20-ндуг ордыг ашиглах талаар /хуучин нэрээр/ БНМАУ, ЗСБНХУ-ынЗасгийн газрын хооронд түүхэн хэлэлцээр байгуулагдсан.

"Эрдэнэт" үйлдвэр байгуулах тухай гэрээнд Монголын талаас нам төрийн тэргүүн, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн талаас Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиковнар гарын үсэг зурсан.

 

Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр нь БНМАУ, ЗСБНХУ-ынЗасгийн газар хоорондын 1973 оны 11 дүгээр сарын 22-ныөдрийн хэлэлцээрийн дагуу анх 50:50 хувийнэзэмшилтэйгээрбайгуулагдаж байсан.

Ийнхүү ЗХУ-ынолон хотоос 15 мянган гаруй мэргэжилтэн, Монгол орны өнцөг булан бүрээс 5 мянга гаруй хүн эвлэл, комсомол, намын илгээлтээр шинэ үйлдвэр, шинэ хот барьж байгуулна хэмээн Эрдэнэтэд нэгэн зэрэг хуран цуглаж эрч хүчтэй хамтран ажилласан түүх 1973 оноос эхлэлтэй билээ.

 

Зууны манлай бүтээн байгуулалт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах ажил ийнхүү эхэлсэн түүхтэй бөгөөд Дэлхийд тэргүүлэх 10 том үйлдвэрийн нэгний тоонд багтах аварга том үйлдвэр барьж байгуулах ажил ид өрнөж Монгол Улсын нэрийг дэлхийдцуурайтуулжэхэлжээ.

Тэр үед шинээр байгуулагдаж буй Эрдэнэт үйлдвэрт ажиллах инженер техникийнажилтнууд,ажилчдыгтөр засгийн бодлогоор гадаад дотоодын их дээд, дунд шатнысургууль, техникийн мэргэжил олгох сургуулиудад сургаж бэлтгэж эхэлсэн билээ.

Энэ бодлого шийдвэрийн дагуу Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт анхны мэргэжилтэй ажилчин, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн ууган сургууль Дархан хотынПолитехникумд"Ашигт малтмал баяжуулалтын техникч” мэргэжлээр анхны элсэлт авч мэргэжилтэн бэлтгэжэхэлжээ.

 

Ирээдүйн Эрдэнэт үйлдвэрт шаардлагатай Ашигт малтмал баяжуулалтын мэргэжлээр политехикумд элсэлт авч анхны төгсөгч нар 1976,1978 онуудад төгсөж эхэлсэн юм.

Бид тус сургуульд 1974-1978 онд суралцаж төгссөн Монгол Улсын анхны ашигтмалтмалбаяжуулалтын техникч нар болцгоосон төдийгүй нам төр, улсын бодлогоор бэлтгэгдсэн мэргэжилтэйажилтнуудбайсан юм.

Политехникумданги удирдсан багш мааньМУИС төгссөн залуухан багш С.Дэнжинбайсан бөгөөд багш маань оюутнууд бидэндээ маш их анхаарал халамж тавьдаг, эелдэг боловсон харилцаатай, тэвчээртэй, мэдрэмжтэй, шударга чин сэтгэлтэй багш байлаа. Тэрээр сургууль төгсөөд удаагүй ч оюутнууд бидэндээ үлгэрдууриалалүзүүлсэн маш хичээнгүй, ажил хэрэгч, өндөр шаардлагатай сурч мэдэхийг эрхэмлэдэг багш байсан төдийгүй бид одоо ч эрхэм багштайгаа холбоо харилцаатай байдаг.

Манай мэргэжлийн багш уулын уурхайн тэнхимийн эрхлэгч Ж.Далхаамөн багш Б.Базарнар байсан бөгөөд эрхэм багш нар маань ЗСБНХУ-н Москва, Ленинград хотуудын алдар түүхтэй уул уурхайн их сургуулиуд төгссөн Манай улсын анхны баяжуулагч инженерүүд шилдэгмэргэжилтнүүдбайсан юм.

 

Тэд Монгол Улсад анхны ашигт малтмал баяжуулалтынмэргэжилтнүүдбэлтгэж эхэлсэн төдийгүй тэдний сургаж хүмүүжүүлсэнбэлтгэсэнолон арван шавь нар нь уул уурхайн салбарын шилдэг тэргүүниймэргэжилтнүүд, менежер, инженер техникийнажилтнуудболцгоосон билээ.

Хамгийн тод жишээ гэхэд л "Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-г анхашиглалтандорохүеээснь эхлээд бүх л түүхийнтуршид техниктехологийншат дамжлага бүрд тэр ч байтугайүйлдвэрийн ерөнхий инженер, орлогч захирлынтүвшиндхүртэл тэдний шавь нар баяжуулагч инженерүүд ажиллаж байна. Бид 1978 оны 1-р сардполитехникумтөгсөөд тухайн үеийнГУУЯамнытомилтоорМонгол-Зөвлөлтийн хамтарсан Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт ирж шинэ баригдаж буй үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулалт, эхний ээлжийг залгаж ажиллуулах үйл ажиллагаанд гар бие оролцож ажилласан анхдагчид нар болцгоосон.

 

Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулах, ажиллах хүчнийг бэлтгэх ажил нам төрийн бодлого, шийдвэрийн дагуу зэрэг хийгдэж 1978 оны 12-р сарын 14-нд"Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр ээлжашиглалтандороход шинэ үйлдвэр ч ажиллахад бэлэн, шинэ ажилчид ч мэдлэг чадвар эзэмшсэн бэлтгэгдсэн байлаа.

Монгол Улсад аж үйлдвэр техникийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн ууган сургуулийн төгсөгч нар улс орныхоо өнцөг булан бүрд ажиллаж эх орноо хөгжүүлэх их үйлсэд чинь сэтгэлээ зориулан манлайлан ажиллаж амьдарч байдаг.

Өнөөдөр манай сургуулийн төгсөгч нар эх орныхоо хөгжлийн түүчээ нь болсон уул уурхай эрчим хүчний салбарт ажиллан улс нийгэм айл өрх бүрийг гэрэл гэгээтэй, халуун дулаан байлгаж, гал голомтын хийморийг сэргээж байдгаар бахархаж явдаг даа.

 

Бид политехникумыг 17-уулаа төгссөн бөгөөд шинээр баригдаж буй Баяжуулах үйлдвэрийн шат дамжлага, цех хэсэг бүрд ажиллаж 1978 оны 12 дугаар сарын 14-нд анхны баяжмалаа гаргаж байсан түүхэн цаг мөчийн эзэд болцгоосон билээ.

Анхны баяжуулагч нар буюу Уулын баяжуулах “Эрдэнэт” Үйлдвэрийн анхдагчид

Анхны баяжмал ачигдаж буй агшин БНМАУ-н Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, ЗХУ-н Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиков нар.


Анхны баяжуулагч нар буюу Уулын баяжуулах “Эрдэнэт” Үйлдвэрийн анхдагчид

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн барилга баригдаж буй байдал.1977он

Тухайн үеийн БНМАУ-н нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн Сайд нарын зөвлөлийн орлогч дарга И.В.Архиповнар үйлдвэрийн тээрэм ажиллуулах автомат залгуурын товчийг дарснаар, Эрдэнэт үйлдвэрийн "цагийн хүрд” эргэж эхэлсэн түүхтэйбөгөөд өнөөдөр 43 дахь жилдээ амжилт бүтээлээр арвин ажиллаж байна.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн тэр үеэс XX зууны Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт болох Эрдэнэт үйлдвэрийн түүх эхэлсэн төдийгүй уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь бүтээн босгосон нь уул уурхайн томоохон төслийн сонгодог загвар болсон билээ.

 

Эрдэнэт Үйлдвэр маань ирээдүйд ч олон жил ажиллах эрдэс баялаг хүдрийн нөөц, техниктехнологийнхүчин чадалтай төдийгүй бидний бэлтгэж сургаж үлдээсэн залгамж халаа болсон мэдлэг чадвар бүхий уурхайчин, баяжуулагч дүү нар ч байгаа гэжбодоходсайхан байна.

Манайангийнхананх Эрдэнэтэд ирээд илгээлтийнэзэдэдзориулсанГовилыннийтийн байрандбуудлантөвхөнөжажил амьдралын их гараагааэхлэжбайлаа. Уул уурхайнбаяжуулалтын техникийн мэргэжилтэй биднийг тухайн үед хэрэгцээ шаардлагатай газар бүрдхувиарлантус бүр Зөвлөлтийн мэргэжилтэнбагшаддаалгаж өгч байсан.

Тухайн үед үйлдвэр уурхайнууд ахмадтуршлагатайажилтан шинэ залууажилтнуудыгхаламжлан хүмүүжүүлэх,туршлагамэдлэгээ хуваалцах зааж зөвлөх, үлгэрлэн манлайлах үйл ажиллагааг маш сайн зохион байгуулдаг байлаа.

 

Багш шавийн барилдлагаа тогтоон ажиллах энэ сайхан уламжлал шинэ залууажилтнуудбие дааж ажиллах амьдрах чадвар хурдан эзэмшихэд маш их ашиг тустай сайхан өв уламжлал байлаа.

Удахгүйашиглалтадорох гэж байсанБутлуурынцехэд Д.Алтангэрэл багш ньСахаров.А.А, А.Ноосгойбагш нь Содовский.В.Н, Л.Эрдэнэхүүбагш ньСтюп.Ю.Н нар ажиллаж байсан. Нунтаглан баяжуулах цехэд тээрмийнмашинистаартомилогдсон Ш.Гэзэгт, Г.Баярсайхан, Т.Пүрэвдоржнарын багш ньЯхно.В.Н,

Хөвүүлэн баяжуулагчаар Я.Нянраг, Б.Сэлэнгэ нар томилогдсон,Шүүн хатаах хэсэгт П.Цогтбаярбагш ньСамохин.А.С, Д.Дамдинсүрэн багш ньТрас.К.Н, Л.Сүхбаатар багш ньТузов.А.В, Ц.Хаянхярваа багш ньСуслов.Б.Н, Я.Мөнхбаатарбагш нь Медведев.Е.И.,

Урвалжийн цехэдхуваарилагдсанЛ.Дарьсүрэн багш ньТамара.Л.В, Ц.Төрбат, А.Өлзийхутагнар ажиллаж байсан нь саяхан мэт санагдана.

 

Сургуулийн ширээний араас ирсэн дөнгөж 20 нас хүрч байсан бидэнд Орос Зөвлөлтийн мэргэжилтэн багш нар маань ажил мэргэжил, ахуй амьдралын асар их зүйл зааж сургажажил амьдралын баялагтуршлагаасэтгэл харамгүй хуваалцаж байжээ.

Өнөөдөр ахмад уурхайчин болсон бидэнд тэр үед тэднээс сурч мэдэж авсан ажил амьдралын асар ихтуршлага, мэдлэг чадвар, хандлага хүмүүжил амьдралын маань дадал зуршил болсон төдийгүй хойч үедээ өвлүүлэн үлдээх өв соёл болжээ.

 

Амралтын өдөр загас барих, шорлог хийх, гэр орондоо засвар үйлчилгээ хамтран хийх, цэцэг ногоо тарих, хатгамал хатгах, спортын олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах, баяраа хамт тэмдэглэх, ажлын цагийг баримтлах, ажил үүрэгтэй хариуцлагатай хандаж төлөвлөгөө нормоо хэрхэн биелүүлэх, хамт олонтойгоо тоглож наадаж элэгсэг нөхөрсөг харьцаа тогтоож харилцантусалжхамтран ажиллах гээд олон сайхан соёл, зан үйлийг тэднээс сурч мэдэж дадал зуршил болгож авсан байна.

Ер нь Орос "ах” нараас Монголчууд бид маш их зүйлийг сурч мэдэжавсныгбиднийүеийнхэнбүгд хүлээн зөвшөөрөх байх.

 

Нэгдүгээр ээлжашиглалтандорсон анхны жилүүдэд "Эрдэнэт” үйлдвэрийн нийт ажиллагсдын 72 хувь нь ЗХУ-н мэргэжилтэн, 28 хувь нь Монгол ажиллагсад байсан бөгөөд Монгол хүн уул уурхайн салбарт хэрхэн мэргэшиж, мэдлэг чадвартайболсныг"Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсад болон бидний түүх намтраас харж болно.

Ямар ч инженер техникийн ажилтнуудүйлдвэрийн анхан шат буюу жирийн ажилчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж шатдамжилгабүрийг дамжин ахиж дэвшин ажиллаж суралцсаар мэргэжлийн ажлаа хийх хэмжээнд дадлагажиж, туршлагаждаг байсан бөгөөд бид ч тийм замаар ажиллаж ирсэн түүхтэй билээ.

 

Ингэж анхан шатнаас нь ажил мэргэжилд суралцах нь Эрдэнэт үйлдвэрийн алтан дүрэм байсан, байсаар ч байх удирдлага менежментийн шилдэг зарчим юм.

Биднийүеийхэнболон үйлдвэрийн анхдагч нар, олон ахмад инженер техникийн ажилтнууд одоо ч тэр түүхэн замналаа бахархалтайгаар дурсан ярьдаг үр өгөөжтэй шилдэг арга болохыг нь хүлээн зөвшөөрдөг.

Бид Эрдэнэт үйлдвэрийн цех хэсэг нэгж бүрд олон жил үр бүтээлтэй ажиллах хугацаандаа ажил мэргэжил, техник технологийг бүрэн төгс эзэмших, туршлага хуримтлуулах, хүмүүстэй ойлголцож эвтэй найртай хамт ажиллах, хөдөлмөр хамгаалал, сахилга дэг журам, цаг хугацааг баримтлах гээд олон сайн чанарыг өөрийн болгосон гэж үздэг билээ.

 

Тэд дараагийн үеийн шинэ төгсөгч, залуу баяжуулагч нартаа үйлдвэрийн техник технологийг сурах эзэмшихэд сэтгэл харамгүй зааж сургадаг,тусалждэмждэг, халамжлан хүмүүжүүлдэгүнэхээр үлгэрдууриалалтайшилдэг ажилтан,мэргэжилтнүүдбайсан юм.

Тэр тухай баяжуулагч инженер Д.Отгонбаатардурсан ярихдаа... "Би тэдний төгссөн сургуулийг1986 онд төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ирж ажилд орж байх үед намайг өмнөх төгсөгчид ялангуяа анхны баяжуулагч ах нар маань маш сайхан хүлээн авч ажил амьдралын гараагааэхлэхэдолон зүйл дээртусалждэмжиж байсныг дурсан санахад сайхан байна.

Би тэдгээрбаяжуулагч нартай дарга цэрэг, багш шавийнбарилдлагатайолон жил хамт ажилласантэднээс их зүйлийг сурч мэдэж авсан” гэжээ.

 

Эрдэнэт үйлдвэр маань 40 гаруй жил тасралтгүй ажиллах хугацаандаа олон мянган хүнд хөдөлмөрийн хүмүүжил, сахилга бат, баг хамт олонч байх, цагийг хатуу баримтлах гээд олон давуу талуудыг бат бэх суулгаж, "Сайн ажиллавал сайхан амьдарна” гэдэг үгийн учгийг тайлж ойлгуулсан юм даа.

Баялаг бүтээгч үйлдвэр маань ажиллагсдынхаа гэр бүлийн орлого, элбэг баян амьдралын эх үндэс болсон төдийгүй номин ногоон "суварга” эх орны эдийн засгийг тэтгэн тэжээдэгтүүчээнь болсон билээ.

 

Бид ажил амьдралынхаа 40 гаруй жилийг Эрдэнэт хотодөнгөрүүлж,Энэ үйлдвэрийг анхашиглалтандорохүеээснь эхлээд бүх л түүхийнтуршид техник технологийн шат дамжлага бүрд технологийн ажилчин, бригадын дарга, ээлжийн мастер, ахлах мастер, цех хэсэг, үйлдвэрийн дарга гээд олон ажил албанд амжилт бүтээлтэй ажиллаж байлаа.

Бидний дундаас Ш.Гэзэгт маань Уулын баяжуулах Эрдэнэт Комбинатын үйлдвэр эрхэлсэн орлогч захирлынтүвшиндхүртэл ажиллаж байсныг бахархалтайгаар дурсан бичих сайхан байна.

 

МанайангийнханЭрдэнэт үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөн үйлдвэрийн ахмадажилтнуудболцгоосон төдийгүй төр засгийн дээд шагнал "Алтан гадас одон”, "Хөдөлмөрийнгавьяаныулаантугийнодон”,"Хөдөлмөрийн хүндэт медаль”, Ардынхувьсгалынойнмедалиуд, Социалист хөдөлмөрийн таван жилийн гавшгайчид, ЗХУ-н "Ударник”, хот аймаг, үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, ЗХУ-н "Улс түмний найрамдлын одон, "Тэргүүний уурхайчин”, "Хүндэт баяжуулагч” гээд олонгавьяашагнал, одонтэмдгийнэзэд болцгоосон билээ.

 

Түүнээс гадна ажил мэргэжил, эрдэм боловсролын хувьд өсөж дэвшин олонх нь цаашид их сургуульд суралцан бакалавр, магистрын зэрэг хамгаалсан төдийгүй бидний дундаас Техникийн ухааны доктор, Зөвлөх Инженер, Шилдэг баяжуулагч, Шилдэг удирдагч менежер, Багш сурган хүмүүжүүлэгч, нам эвлэл, улс төрийн гарамгай ажилтан, спортын мастер,ардчиллынанхдагч,МХЗЭ-н ИхХуралынтөлөөлөгч гээд олон алдар цолтон төрсөн юм.

 

Өнөөдөр бид бүгдээрээгавьяаныхааамралтандгарцгаасан хэдий ч бидний ажил үйлс өөдрөг, амьдрал ахуй тэгш сайхан, үр хүүхэд өнөр өтгөн, инээд баяслаар дүүрэн амьдарч байгаань Эрдэнэт Үйлдвэр, Эрдэнэтийн овооны маань ач буян гэж үргэлжзалибранмөргөж явдаг даа.

 

Эрдэнэт уул маань эрдэм мэдлэгийн уурхай болтугай...

 

Анхны баяжуулагч нар буюу Уулын баяжуулах “Эрдэнэт” Үйлдвэрийн анхдагчид

Бид манай ангийхан ийм амжилтийг бүтээлцэж явсанаараа бахархаж явдаг.

Анхны баяжуулагч нар буюу Уулын баяжуулах “Эрдэнэт” Үйлдвэрийн анхдагчид

Ашигт малтмал баяжуулалтын 2-р курсын оюутнууд 1975он Дархан хот

Анхны баяжуулагч нар буюу Уулын баяжуулах “Эрдэнэт” Үйлдвэрийн анхдагчид

Политехникумын нэг ангийн Т.Пүрэвдорж, П.Цогтбаяр, Ш.Гэзэгт нар хамт ажилладаг барилагчин Орос цэргийн хамт, Эрдэнэт Үйлдвэрийн барилга угсралтын ажил гүйцэтгэж байх үед 1978оны 5-р сар

Анхны баяжуулагч нар буюу Уулын баяжуулах “Эрдэнэт” Үйлдвэрийн анхдагчид

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн холын зайн гүйлтийн багийн гишүүдийн дунд нэг ангийн Д.Дамдинсүрэн маань байна 1978он

Анхны баяжуулагч нар буюу Уулын баяжуулах “Эрдэнэт” Үйлдвэрийн анхдагчид

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн гүйлтийн багийн гишүүд МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал, МХЗЭ–ийн Төв хорооний нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Түдэв, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Моломжамц нарын хамт 1978он,

Анхны баяжуулагч нар буюу Уулын баяжуулах “Эрдэнэт” Үйлдвэрийн анхдагчид

Сургууль төгсөлтийн 35 жилийн ойн баяр багш Л.Дэнжин, багш В.Базар нартай хамт 2009он Эрдэнэт хот,

Анхны баяжуулагч нар буюу Уулын баяжуулах “Эрдэнэт” Үйлдвэрийн анхдагчид

Нэг ангийн нэг ширээний нас чацуу андууд өдгөө хал үзэж хашир суусан ахмад уурхайчид Эрдэнэт Үйлдвэрийн анхдагчид болжээ. Мэргэжлийн багш В.Базарын хамт 2008он Эрдэнэт хот,

.

Мэдээг бэлтэгсэн: "Эрдэнэт Үйлдвэр”ТӨҮГ-н анхдагч, ахмад баяжуулагч: Я.Мөнхбаатар

Монгол Улсын Зөвлөх Инженер: Д.Отгонбаатар

2021 он.11-р сар 25нд

 


Анхны баяжуулагч нар буюу Уулын баяжуулах “Эрдэнэт” Үйлдвэрийн анхдагчид
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани