Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний үнийн өсөлтийг хязгаарлах Хятадын бодлого

 

 

Нүүрсний үнийн өсөлтийг хязгаарлах Хятадын бодлого

 

Эрчим хүчний хямралтай тулгараад байсан Хятадын нөхцөл байдал сайжирчээ. Урд хөршийн хувьд аравдугаар сарын эхээр эрчим хүчний нийлүүлэлт тасалдалтай мужийн тоо 18 байсан нь сарын дундуур хоёр муж болон буурсан байна.

БНХАУ-ын Статистикийн үндэсний хорооноос мэдээлснээр, тус улсад нүүрсний олборлолт өнгөрсөн аравдугаар сард шинэ дээд түвшинд хүрэв. Тодруулбал, нүүрсний олборлолт 357 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс дөрвөн хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

БНХАУ-д эрчим хүчний хямрал үүсч, нүүрсний эрэлт өссөнөөр үнэ нь нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрсний экспортын орлого 1.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 200 орчим сая ам.доллараар өссөн байна.

Бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Хятадын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон нүүрсний үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар онцолж байна.


ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД ШИНЖЭЭЧДИЙН ТООЦООЛСНООС Ч ӨНДӨР ГАРАВ


"Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Хятадын хэмжээнд энэ оны 1-10 дугаар сард 3.3 тэрбум тонн түүхий нүүрс олборложээ. Тус улсын өнгөрсөн сард олборлосон нүүрсний хэмжээг 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.5 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ Хятад улс аравдугаар сард 26.94 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 96.2 хувиар өссөн үзүүлэлт аж.

БНХАУ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтдоо хүрэхээр гангийн гарцаа огцом бууруулсан бөгөөд гарцын бууралт үргэлжилсээр байна. Тухайлбал, өнгөрсөн сард тус улсын гангийн гарц 71.58 сая тонн болж буурсан нь 2017 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн бага дүн болжээ.

Урд хөршид эрчим хүчний нийлүүлэлт эргэн өсч, жижиглэн худалдааны борлуулалт нэмэгдсэнээр аравдугаар сард эдийн засгийн гол үзүүлэлтүүд шинжээчдийн тооцоолж байснаас өндөр гарав. Жөнжөү Таваарын биржид эрчим хүчний нүүрсний үнэ 4.8 хувиар буурч, тонн нь 822 юань болжээ.

Хятадын Хөгжил, шинэчлэлийн хорооноос нүүрсний үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаатай холбогдуулан нүүрс олборлогч болон нүүрсний худалдаа эрхлэгч компаниудад шалгалт хийхээ мэдэгдсэнийг TASS агентлаг уламжлав.


"WeChat” нийгмийн сүлжээн дэх тус байгууллагын хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд "Хөгжил, шинэчлэлийн хорооны үнийн хэлтэс нүүрс олборлогч мужуудад олон тооны хяналтын баг илгээж, нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүд, мөн логистикийн компаниудын зардал, ашгийг газар дээр нь шалгана" гэж дурджээ.

Тус мэдэгдэлд "Нүүрсний үнийн тохиромжит хязгаарыг үндэс баримттай болгох зорилгоор” дээрх арга хэмжээг авч байна. Хууль зөрчиж, ашиг хонжоо харахыг оролдсон арилжааны байгууллагууд "хатуу шийтгэл хүлээнэ” гэж цохон тэмдэглэжээ.


ОХУ-ААС ХЯТАД РУУ ЭКСПОРТОЛСОН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС 230 ХУВИАР ӨСЧЭЭ

ОХУ-аас Хятад руу коксжих болон эрчим хүчний нүүрс экспортолдог. "Фэнвэй Энержи”-гийн мэдээлснээр, ОХУ-ын коксжих нүүрсний экспорт өнгөрсөн есдүгээр сард 3.58 сая тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 16.6 хувиар өссөн дүн бол сарын өмнөхөөсөө 13.7 хувиар буурсан үзүүлэлт аж. Үүний 1.28 сая тонныг Хятад руу экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 85.6 хувиар өссөн дүнтэй байна.

Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, оны эхний есөн сарын байдлаар Хятад улс ОХУ-аас нийт 7.75 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 77.4 хувиар өссөн дүн болжээ. Харин 3.7 сая тонн эрчим хүчний нүүрс Хятад руу экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 230 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Хятадын хувьд энэ улиралд ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж. Гэвч ОХУ-ын төмөр замын хүчин чадал хязгаарлагдмал байгаа нь нүүрс гаргалтыг нэмэгдүүлэхэд хүндрэл учруулна гэж шинжээчид үзэж байна.

Хятадын хувьд өнгөрсөн оны сүүлээс эхлэн гол түнш Австралиас нүүрс импортлохгүй болсноор уг хоосон үлдсэн орон зайд ОХУ, АНУ, Канад голлон тоглолт хийж байгаа билээ.

АНУ, Хятад уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ирэх арван жилийн хугацаанд хамтран ажиллах тунхаг бичиг (2021.11.10) гарын үсэг зурсан. Энэ дагуу хоёр тал 2030 он гэхэд ногоон технологи ашиглаагүй буюу уламжлалт нүүрсний станцын ашиглалтыг шат дараатайгаар бууруулах чиглэлд бүх талаар чармайж ажиллана. Түүнчлэн уг тунхаг бичигт тусгаснаар Хятад улс нүүрсний хэрэглээгээ 15 дугаар таван жил буюу 2026-2030 онд аажмаар бууруулахаар тогтжээ. Гэвч хоёр тэргүүлэх гүрний хувьд нүүрсийг хэрхэн халах тухай ямар нэг тодорхой зорилт хэлэхээс зайлсхийж буйг хэвлэлүүд шүүмжилж байгаа юм.

 
МОНГОЛЫН БОЛОМЖ

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, энэ оны 10 сарын байдлаар Монгол Улсын экспорт оны мөн үеэс 25.7 хувиар өсч, 7.5 тэрбум ам.доллар болсон байна. Нийт экспортын 83.9 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт бүрдүүлжээ. Экспортын нийт дүн 6.3 тэрбум ам.доллар болсон байна.

Чулуун нүүрсний экспортын биет хэмжээ оны эхний арван сард 43.6 хувиар буурч, 13.5 сая тонн болжээ. Аравдугаар сард 1.47 сая тонныг экспортолсон байна. Экспорт сарын дүнгээр 45.8 хувиар өссөн ч арваннэгдүгээр сар гарсаар өдөрт хилээр нэвтэрч буй нүүрс тээврийн автомашины тоо дахин буурав. Нүүрсний экспортын орлого 1.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 200 орчим сая ам.доллараар өсчээ.

Хятадын нөхцөл байдал сайжирсан ч ирж буй өвөл дахин хүндрэлтэй тулгарч болзошгүй аж. Иймд нүүрсний хангалттай нөөц базаах зорилгоор ОХУ болон Монгол Улсаас авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх хүлээлт байгааг шинжээчид онцолж байна.

Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо дотоодын нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ импортыг давхар өсгөх бодлого баримтлахаа зарласан. Жилинь мужийн захирагч бүс нутгийн нүүрс, эрчим хүчний хангамжийг сайжруулахын тулд ОХУ, Монгол, Индонез болон бусад орноос нүүрс импортлох шаардлагатай тухай мэдэгдсэн билээ.


Эх сурвалж: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, XINHUA, TASS, SXCOAL

Нүүрсний үнийн өсөлтийг хязгаарлах Хятадын бодлого
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани